antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 14, 2015 14 comments

СХД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА Ш.ХАЖИДМААГ АТГ-Т ШАЛГАХААР БОЛЖЭЭ

нийтлэсэн Admin
olloo_mn_1450054386_hajidmaa
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмаа 71.5 сая төгрөгийг хувьдаа завшсан хэргээр АТГ-т шалгуулахаар болжээ. Түүний энэхүү хууль бус үйлдлийг Эрүүл мэндийн ажилчдын ҮЭ-ийн холбооныхон илрүүлсэн байна.

Тухайлбал, тус газрынхан хяналтын хороотойгоо хамтран гишүүн байгууллагуудынхаа ҮЭ-ийн холбооны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн аж. Гэтэл Ш.Хажидмаа нь тус хорооны дансыг ашиглан 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая буюу нийт 71.553.464 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар зарцуулсан нь тогтоогдсон аж.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ “Энэ 71 сая төгрөг нь ҮЭ-ийн дансаар бус байгууллагын дансаар орж төрийн сангаар дамжуулан зарцуулагдах ёстой мөнгө байсан. Түүнчлэн Ш.Хажидмаа СХД-ийн эрүүл мэндийн төвийн 60 жилийн ойд зориулах хандив нэрээр ажиллагсдынхаа цалингаас 24 сая төгрөгийг бэлэн бусаар суутган ҮЭ-ийн татвар нэрээр шилжүүлэн, ойн үйл ажиллагаанд зарцуулсан байна. Тиймээс түүний энэхүү гэмт хэргийн чанартай үйлдлийг нь АТГ болон салбарын яамдад шалгуулах болно” гэсэн юм.

Ямартай ч Ш.Хажидмаа дарга өнгөрсөн 2012 оноос эхэлж өөрийн удирдлаган дор ажиллаж буй хүмүүсээрээ дамжуулан 71.5 сая төгрөгийг хувьдаа завшсан болохыг нь салбарынх нь хүмүүс тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, 2012 оноос өнөөг хүртэл тэрбээр албан тушаалын гэмт хэргийг үйлдсээр иржээ гэж харагдаж буй юм. Уг нь ямар ч албан байгууллагад cap бүр тайлангийн хяналт шалгалт ордог. Гэтэл Ш.Хажидмаа дарга өнгөрсөн хугацаанд энэ бүх хяналт, шалгалтыг яаж ажрахгүйгээр давж байсан юм бол гэдэг нь хачирхалтай. Уг нь түүний хувьдаа завшсан гэгдэж буй дээрх мөнгө санхүүгийн ажилчдын гараар дамжиж очих ёстой. Гэтэл энэхүү албан тушаалын гэмт хэргийг хаацайлж, түүний гap хөл болсон нөхөд өнөөг хүртэл тус дүүргийн санхүүгийн албанд ажиллаж байсан гэхээр харамсалтай.

Ямартай ч Ш.Хажидмаа нь анх өрхийн эмчээр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуулиар сайн ажилласан хэмээн СХД-ийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон очиж байсан аж. Түүнийг тус эмнэлгийн дарга болонгуутаа өндөр үнээр орон сууц худалдан авч бусдын ярьдгаар илт хөлжсөн нэгэн гэж ажилчид нь ярьж байсан. Түүнчлэн хамт ажилладаг эмч, ажилчдаа дарамтлаад зогсохгүй өөрийнх нь талаар санал бодлоо илэрхийлсэн хүмүүсийг ажлаас хална хэмээн сүрдүүлдэг аж. Өнгө мөнгөтэй хүнийг албан тушаал дагадаг гэгчээр тэрбээр дүүргийнхээ НИТХ-ын төлөөлөгчийн албыг давхар хашдаг юм билээ. “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэдэг шиг шат ахиж албан тушаалын амтанд бялуурсан Ш.Хажидмаа мэтийн нөхөд албан тушаалын гэмт хэргийг бүтэн гурван жилийн хугацаанд хийжээ.

Тэгэхээр өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ ашиглаж, иргэдийг хохироож байгаа албан тушаалтнуудын толгойг хаацайлсаар өдий хүрч байгаа нь маш олон хүнд хор хохирол учруулдаг гэдгийг бид сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн адаглаад хамт ажилладаг нөхөд болон салбарынханд нь маш их халгаатай байдаг. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт ГЕГ- ын хэсэг хүн авлигын хэрэгт холбогдож тус газрын нэр хүнд шавар шалбаагтай хутгалдаж тэнд ажилладаг бүхий л хүнийг нийгэмд авлигачин хэмээн цоллох болсон. Яг үүнтэй адилхан “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа олон хүний нэр хүнд Ш.Хажидмаа мэтийн хурган даргын асуудлаас болж сэвтэж байна.

Тиймээс хууль хяналтын байгууллагынхан албан тушаалыг жижиг гэж ялгахгүйгээр асуудалд ул суурьтай хандвал Ш.Хажидмаа даргаас энэ мэт олон үйлдэл гарна гэдгийг хамт ажилладаг нөхөд нь хэлж байсан. Эцэст нь хэлэхэд морь, нохой мэт зүтгэнэ гэж төрийн албанд орсон хүмүүс Ш.Хажидмаа мэтийн нөхөд төсвийн мөнгө рүү өлөн чоно шиг дайрч, ах дүү, найз нөхдөөрөө нийлэн найрлаж байсны нэгээхэн жишээ нь СХД-ийн Эрүүл мэндийн төвийн даргын энэхүү үйлдэл гэрчлээд өгч буй юм. Тиймээс л AH, МАН гэж алагчлалгүй цагаан, хурган дарга нарыг хэргийг илрүүлж “хумсалж” завшсан мөнгийг нь төсөвт эргүүлэн төлүүлэх хэрэгтэй байх.

Өглөөний сонин
Р.Саруул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Иргэн (December 14, 2015 9:47:54 am )

    хэн нэгний боовны алчуур авгай байна.Хамгаалж байсан нөхөдийг нь хамт эрүү үүсгэх хэрэгтэй.

    • irgen (December 14, 2015 9:52:34 am )

      erhmeegiin boovnii alchuur

  • зочин (December 14, 2015 11:45:12 am )

    давхар МӨАУМХ энэ хүн удирддаг шалгах хэрэгтэй

  • сарнай (December 14, 2015 11:47:52 am )

    наад авгай чинь чадал муутай эмч гэхэд хэцүү чадваргүй амьтан байсан юмаа зайлуул дарга болсноосоо хойш чадалтай эмч нарын үйлийг үзэж бгаа юм сайн шалгаарай мөнгийг ч их идсэн дээ ажилчдаас нь сайн асууж судлаарай

  • 111 (December 14, 2015 11:49:58 am )

    тойрон хүрээлэгч орлогчуудыг нь бас шалгаарай

  • зочин (December 14, 2015 12:18:01 pm )

    Сайн шалгавал өшөө зөндөө зүйл гарна даа, АН-д дандаа л ийм луйварчид цугларсан байх юм даа,

  • зочин (December 14, 2015 1:48:03 pm )

    энэ авгайн хамтарч ажилладаг баг гэж өмнөөс нь ичиж үхмээр юм үзээгүй тэнэг гарууд бий зайлуул

  • бээгий (December 14, 2015 1:58:30 pm )

    тэнэг авгай шуналтай гэдэг нь толгой хоосон хүн л ийм үйлдэл гаргадаг юм шүү дээ урд нь өрхийн эмнэлгүүдийн холбоог удирдаж байсан. өрхийн эмнэлгийн татвар гээд өгсөн мөнгийгч бас цохиж байсан шүү дээ

  • зочин (December 14, 2015 3:06:55 pm )

    их уран панаалтай зальтай авгай да оорийгээ цэвэрхэн авчих байх да

  • Иргэн (December 14, 2015 7:27:34 pm )

    Ийм олон жил мөнгө идсэн байхад ирүүлж чадаагүй Нийслэлийн аудитын газарт хариуцлага тооцох хэрэгтэй

  • зочин (December 14, 2015 7:42:37 pm )

    Хайран сайхан аав,ээжийн нэр нутгийн нэр баасдсан дипломын гол

  • уншигч (December 14, 2015 9:27:20 pm )

    60 jiliin oi gej mungugui yadaad iim arga hereglej dee ugaasaa togtoltsoonii gajuudal sh dee. Harin ch hajidmaa darga ardchilaltai hun shuu

  • irgen Оч (December 15, 2015 8:12:46 am )

    hunii shunal gej mun ch hetsuu yum aa. zogsoh tsegleh chadvargui boltol ni yavuulah yum . Eruul mendiin salbart chadvarlag mash olon bolovson huchin bii shuu. hajidmaa metiin yumnaas bolj uneheer doroitoh yum daa Tiim ch surhii darga baigaagui baih aa amnaas tsaashguiTBB t l baisaan sh dee 6 Hun mundsan bish iim shunaltanguudig darga bolgosnoor ulsin tusvuus baaxan idej erh medlee xetruuleed ….. Duurgiin hun amin tuslamind gyalailgasangui zuilgui l baina sh dee. Yadaj laboratoriin urvalj bodisoo avaad shinjilgeeendee ashiglaj baihfui yav daa. Ajlaas ni chuluulj uls orni yadarsan tusviin hurungiig tuluuleh ni damjiggui bailgui dee. Zugeer orhij bolohgui bolj… Dahin udirdah ajil tomiloltgui ni dee!!!! Buzar shunaltnuud .

  • zochin (December 26, 2015 12:12:46 pm )

    cxd iin 15 r horoonii michid asral 1 30 r horoonii michid asral 2 2 urhiin emnelegiin tosbiig nyagtlan purebdorj nyarab norjmaa emch jargalsaihan subilagch narantuya giimaa emch batchimeg nartai ih idsen emch ajilchidiig ih halj solidog buruu sergelen hun dee tsalin bagatai ajilchidiig bas buhel buten mongoliin uildberchinii hodolmoriin tom bguullagiig doosh ni hiij ul tooj dansaar ni mongo ugaaj denduu doromjiljee odoo deerhi orhiin emnelgiig naiz hamtran idegch emch jargalsaihan tolgoilsoor niilj iddegeesee busdiig solisoor l bna horoonii irgedees asuu ene heden hun heden jil bolj bna yagaad orson humuus mash hurdan garchaad bna bee yagaad togtohgui bna be ….. gendee arai …l bgaa sh dee ongorson ueiin sanhuud audit oruul

antalya rent a car