antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 3 comments

Л.Эрхэмбаярыг МАН-аас уучлал гуйхыг шаардаж, шүүхэд өгөхөө мэдэгдлээ

нийтлэсэн Admin

1449815216566a6cb02ab66

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд анх тараасан “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх гүтгэлгийн мэдээлэлтэй нь холбогдуулан шүүхэд өгөхөөр болсноо мэдэгдлээ.

           Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “МАН орон сууцны зээлийг зогсоодог нам биш. Эдийн засаг хямарсан, ард иргэдийн амьдрал доройтсон үед аль болохоор зээлийн хүүг бууруулах шаардлагыг эрх баригчдад удаа дараа тавьж ирсэн. Өнгөрсөн оноос эхлэн манай намын бүлгээс ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг 18 хувиас 12-14 хувь хүртэл бууруулах боломжийг эрх баригчдад сануулж, шаардлага тавьсаар ирсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан 2016 онд төрөөс баримтлах мөнгөний бодлого дээр зээлийн хүүг бууруулах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд санаачлан оруулж Монголбанкинд үүрэг болгосон. Үүнээс өмнө МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ “4000” айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Энэ нь яваандаа “40 мянган айлын орон сууц”, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр болон өргөжсөн. МАН ард иргэдээ орон сууцжуулах, бага хүүтэй зээлд хамруулах бодлого баримталж байсан. Сү.Батболдын Засгийн газрын үед орон сууцны ипотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй анх эхлүүлж байсан. Энэхүү зээлийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед найман хувь болгосон” гэж онцлов.

Үүний дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат дээрх асуудлаар МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг танилцууллаа. Уг мэдэгдэлд

“Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх нэгхэн хоногийн дараа үнэнд няцаагдсан цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээж эхэлсэн.

Иргэн А.Базарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан “8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэнд халдсан байна” гэх агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сар 9-ний өдөр Их суудлаар хуралдан хэлэлцэж барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэсэн шийдвэр гаргажээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг:

  1. Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн;
  2. Банк, санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн;
  3. МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн санаатай үйлдэл гэж дүгнэж байна.

Монгол Ардын нам нь орон сууцны зээлийн 6 хувийн хүүг санаачлан эхлүүлж байсан ба иргэдээ урт хугацаанд бага хүүтэй зээлийн хөтөлбөрт хамруулж, орон сууцаар хангах бодлогыг санаачлагч, дэмжин хэрэгжүүлэгч байж ирснийг Монголын ард түмэн мэднэ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн тараасан гүтгэлгээ твиттер хуудсаараа дамжуулан “андуурал болсон байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд түүнийг МАН-аас нэн даруй уучлал эрж, залруулга гаргахыг шаардаж байна.

Эдийн засгийг хямрааж, ард иргэдийн амьдрал, бизнес, санхүүгийн орчныг самарсан хариуцлагыг өөрсдөөсөө займчуулах гэсэн бусармаг санаархлаа олон нийтийг төөрөгдүүлэх, турхирах, бусдын нэр төрд халдах замаар хийж буй Л.Эрхэмбаярын хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүх, хуулийн байгууллагад  хандах болсноо мэдэгдье” гэжээ.

МЭДЭГДЭЛ

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, “Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх нэгхэн хоногийн дараа үнэнд няцаагдсан цуурхал, гүтгэлгийн чанартай, бусдын нэр төрд халдсан мэдээллийг түгээж эхэлсэн.

Иргэн А.Базарын Үндсэн хуулийн цэцэд гаргасан “8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь иргэний хувийн өмчийн үндсэн эрхэнд халдсан байна” гэх агуулгатай мэдээллийг Үндсэн хуулийн цэц 2015 оны 12 дугаар сар 9-ний өдөр Их суудлаар хуралдан хэлэлцэж барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэсэн шийдвэр гаргажээ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын зохион байгуулсан энэхүү үйлдлийг:

  1. Орон сууцны зээлтэй иргэдийг МАН руу турхирч, олон нийтийн сэтгэл санааг үймүүлсэн;
  2. Банк, санхүүгийн байгууллага, иргэдийн хооронд үл итгэлцлийг дэвэргэсэн;
  3. МАН-ын нэр хүндэд зохион байгуулалттайгаар халдаж гүтгэсэн санаатай үйлдэл гэж дүгнэж байна.

Монгол Ардын нам нь орон сууцны зээлийн 6 хувийн хүүг санаачлан эхлүүлж байсан ба иргэдээ урт хугацаанд бага хүүтэй зээлийн хөтөлбөрт хамруулж, орон сууцаар хангах бодлогыг санаачлагч, дэмжин хэрэгжүүлэгч байж ирснийг Монголын ард түмэн мэднэ.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн тараасан гүтгэлгээ твиттер хуудсаараа дамжуулан “андуурал болсон байна” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд түүнийг МАН-аас нэн даруй уучлал эрж, залруулга гаргахыг шаардаж байна.

Эдийн засгийг хямрааж, ард иргэдийн амьдрал, бизнес, санхүүгийн орчныг самарсан хариуцлагыг өөрсдөөсөө займчуулах гэсэн бусармаг санаархлаа олон нийтийг төөрөгдүүлэх, турхирах, бусдын нэр төрд халдах замаар хийж буй Л.Эрхэмбаярын хууль бус үйлдлийг шалгуулахаар шүүх, хуулийн байгууллагад  хандах болсноо мэдэгдье.

МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2015.12.11


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • g (December 11, 2015 4:10:57 pm )

    ichsen hun hun alnaa gej

  • Irgen (December 11, 2015 11:03:22 pm )

    Ardchilsan namiihah bolon elvegee bayrcogt enhbold batuul s.erdene naruudtaigaa yg taarsan horchin ymdaa ene erhembayr gehch iimerhuu turiin hutguu hunii shaaruud l ardchilsan namd taarandaa tegeel toirog hureend n orj tusuvuur tejeelgej eh orno zarrj edij ard tumnii anidraliig tuilduulj yduuruulj setgel n hanah namdaa

  • Зочин (December 12, 2015 12:54:37 am )

    Энэ түр орлон гүйцэтгэгч зайлуул мэдлэг чадвар муутай, бас их хөнгөн шингэн амьтан юм даа. Ийм хүнээр намынхаа нэр хүндийг доош нь хийлгээд мөн ч тэвчээртэй, хатуужил сайтай намын гишүүд, удирдлагууд юмаа. Бас болоогүй Энхболд их хурлын даргын суудлаас хөөрхөн цор, цор гээд хамгаалах аядаад бүр ч шороотой хутгачих юм. Хөгийн ч юм даа.

antalya rent a car