antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 5 comments

Ан-ын генсек иргэдийн сэтгэл зүйгээр тоглосноо хүлээн зөвшөөрөв

нийтлэсэн Admin

095d84d4f5a4d0a5original

 Төр ядарсан иргэдээрээ тоглодог болсныг өдгөөгийн эрх баригчид буюу АН-ынхан ил тодоор харуулав. Тэр бүү хэл, тэд хэвлэл мэдээллийн зарим байгууллагад мөнгө төлж, иргэдэд зориудаар ташаа мэдээлэл тараав. Үнэндээ энэ анхных нь уу гэвэл үгүй. Ийм явуургүй, зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг бодсон увайгүй улстөржсөн мэдээллийг тэд ил, далдаар олныг тараасан. Харин энэ удаад тэд өрх бүрийн хаалга, хүн бүрийн зүрхийг тогшиж байгаад санаатайгаар гүтгэлэг тараав. Эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал хүндэрч буй энэ үед ямар нэгэн байдлаар банкнаас хараат болсон буюу зээлтэй иргэдийн сэтгэлзүйгээр санаатайгаар тэд тоглов.

        Учир нь Үндсэн хуулийн Цэц энэ сарын 9-нд их суудлаараа хуралдан иргэн хүн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа, бусдад түрээслүүлэх, дамжин түрээслүүлэхдээ банкнаас зөвшөөрөл авна гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд 13 дугаар дүгнэлтээ гаргасан. Гэтэл үүнийг Цэцийн бас нэг дүгнэлт буюу иргэн хүн газраа барьцаад тавьж зээл аваад хугацаанд нь төлж чадаагүй бол үл маргах журмаар банк шууд хурааж авна гэж хуульчилсан нь Үндсэн хууль зөрчжээ гэсэн 15 дугаар дүгнэлттэй хольж хутган, улс төр хийсэн нь олон хүний дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргэв бололтой. Арга ч үгүй биз, өрх бүр ямар нэгэн байдлаар зээлтэй байгаа энэ үед Цэц эцсийн шийдвэрээ гаргаад зээлийн хүүг 20 хувьд хүргэх гэж байна гэхээр хүн бүр давчдах нь аргагүй. Харин МАН-ынхан үүнийг гүтгэлэг гэдгийг баталж, хууль хүчний байгууллагад хандахаа илэрхийлэхтэй зэрэгцэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр баталгаа нотолгоогүйгээр ташаа мэдээлэл тараасан гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэрбээр Би 13, 15 хоёрыг андуурчээ хэмээн жиргэлээ. Төрийн эрх барьж байгаа намын гал тогоог сахьдаг хүний хувьд тэр үнэхээр хариуцлагагүй хандлаа. Нэг ташаа мэдээллийн цаана хэчнээн айл өрх бужигнаж, магадгүй зарим нь банк санхүүгийн байгууллагыг зорьж, зээлийн хүүг нэмэх эсэх талаар лавлаж сандраа бол. Л.Эрхэмбаярын энэхүү “тэнэглэл” аливаа асуудлыг яаж ч гуйвуулж, хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож болдгийг нотлов. Эрхэм дарга дахин ийнхүү санаатай санамсаргүйгээр андуурч, иргэдийн эмзэг сэдвээр тоглолт хийхгүй байх гэж найдъя.

5276d1f7abef45bboriginal

Энэ удаад андуурч эндүүрснээ хүлээн зөвшөөрсөн ч дараагийн удаад яаж мэлзэхийг таашгүй. Тэгээд ч сонгууль дөхсөн энэ өдрүүдэд эрх баригч намынх нь гишүүд хүртэл генсекийнхээ өгсөн ташаа мэдээлэлд итгэж, чуулганы танхимд хээв нэг худал ярьж, УИХ-ын дарга нь хүртэл санаатайгаар мэдэн будилахыг харав. АН үнэхээр л арга ядаж байгааг энэ удаагийн үйл явдал харууллаа. Намынхаа генсектэй нийлээд ч болов сөрөг хүчнээ харлуулах гэсэн тэдний оролдлого хэдийгээр хуурай өвсөнд тавьсан түймэр лугаа хурдан тархсан ч тэр дороо нам унтрав. Учир нь иргэдийн халаасаар улс төр хийсэн тэдний үйлдэл тав алхалгүй үнэнд гүйцэгдлээ.

М.Өнөржаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (December 11, 2015 9:38:28 am )

    Эрхэмбаяраа тэнэгтээч. Ичээчээ ичээч ард түмнээс. Ард түмнийг өөрөөсөө тэнэг гэж бүү тэнэгт

  • өр (December 11, 2015 11:41:41 am )

    Уул нь манай аймгийн хүү байгаа юм. Би дотороо дэмжиж явдаг. Сүүлийн үед даанч болчимгүй юм их хийж байна. Иймэрхүү байвал зайлсан нь дээр.

  • зочин (December 11, 2015 3:07:53 pm )

    одоо энэ намууд болиосоо та нарын энэ байлиар заваан увайгүй үйлдлүүдээс монголчууд залхаж ядарч туйлдаж байна !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Чи олиггүй (December 11, 2015 4:19:47 pm )

    Олны сэтгэл зүйгээр тоглосон
    Олиггүй амьтан бэ,
    Та нарын энэ балиар заваан увайгүй үйлдлийг монголчууд залхаж , жигшиж байна.

  • Anonymous (December 12, 2015 1:02:31 pm )

    Ene gamshig tsaraitai yumyg zailuulaach

antalya rent a car