antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 11, 2015 5 comments

ДАВАРСАН, ДАРУУЛАГАГҮЙ СӨХ-ДЫГ НАМ ДАРАХААР БОЛЖЭЭ

нийтлэсэн Admin
olloo_mn_1449795195_suhӨнгөрсөн хугацаанд СӨХ- ны талаар маш их хэл ам гарсан. Тухайлбал, байрны цэвэрлэгээ муу, дээврээс ус байнга гоождог, хаалга цоож эвдэрхий, гадаах тохижилт, лифт засахгүй байна гэх мэт гомдол ШӨХТГ-т өдөр бүр шахуу ирдэг мэдээлэл. Тус газраас СӨХ-г цэгцэнд нь оруулах гэж маш олон ажил, хяналт, шалгалтыг хийж байсан. Харин энэ удаа ШӨХТГ- аас СӨХ-ны үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох үүднээс дансыг нь шилэн болгохоор болжээ. Тухайлбал, ШӨХТГ-ын санаачилгаар сууц өмчлөгчдийн холбоодыг дэмжиж, үйл ажиллагааг ил тод байлган иргэддээ хүрч ажиллах мөн ус, дулаан, цахилгаан гэх мэт төлбөр тооцоо гээд СӨХ-той нарийвчилсан бүхий л асуудлын мэдээ, мэдээллийг ойлгомжтой байлгахын тулд “МАНАЙ СӨХ” Фейсбүүк хуудсыг нээж өгөх арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааг маш үр бүтээлтэй хэрэгжүүлэн ажиллаж байгаа БГД-ийн “Сенатор”, “Мажестик” СӨХ- дийн үйл ажиллагааны туршлагыг хуваалцаж иргэдийг хэрхэн хамруулах, уг группт хэрхэн нэгдэх талаарх зааварчилгаа, зөвлөмжийг өгөхөөс гадна дээрх туршлага уг дүүрэгт амжилттай хэрэгжиж чадвал цаашид Нийслэлийн бүх дүүргийн СӨХ-дод хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Ямартай ч байнгын хэл аманд өртөж хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан СӨХ-ны ажил одоо л цэгцрэх төлөвтэй боллоо гэж олон нийт ч ам сайтай байсан юм.

Хэрвээ энэхүү “шилэн” болгох үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж чадвал айл өрхүүд өөрсдийнхөө төлсөн мөнгийг юунд, хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих бүрэн боломжтой болж байгаа юм. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд СӨХ-г хянаж, харгалзах эзэнгүй байснаар тэд иргэдийн халаасыг нэлээд тэмтэрч хэл аманд орж байсан удаатай. Тухайлбал, СӨХ- нд харьяалалтай гэх нөхөд айлуудын хаалга нүдэж СӨХ-ны мөнгөө заасан цагт төлөхийг шаардаж, алдагдалд орлоо, алданги тооцно хэмээн амьсгаа авахгүй шахам олон үг урсгадаг. Харин амгалан тайван байдал алдагдууллаа гэх үг унагасан нэгнийг нь байрнаас нь хөөх нь холгүй аашилна. Ууртай нэг нь хэрэглээний усыг нь хааж хясна гэхчилэнгээр СӨХ- ныхоо давуу талыг ашиглан дарамталдаг нь ердийн үзэгдэл болоод олон жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Яг үнэндээ тэд айл өрх бүрээс авсан төлбөрийг нь авсныхаа дараа тайлан энэ тэр огт тавихгүй СӨХ-ны дарга гэх гуншинтай нөхөд хэдхэн жилийн дотор амьжиргаагаа дээшлүүлж чаддаг нь нууц биш юм. Уг нь СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий байгууллага нь нийслэл, дүүргийн ЗДТГ. Гэтэл тэд СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ хангалттай хэрэгжүүлдэггүйн улмаас олон айл өрх хохирч байсан.

Тухайлбал, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл гишүүнчлэлийн татвар гэх нэрээр СӨХ-доос төлбөр авдаг, тус байгууллагаас хууль бусаар тогтоосон тарифыг баримтлан СӨХ-ны төлбөрийг СӨХ-оод иргэдээс авдаг байсан нь тогтоогдож байсан. Тодруулбал,СӨХ-ны гүйцэтгэх захиралд хяналт тавьж ажиллах эрх, үүрэг бүхий Хяналтын зөвлөл гэх субьект байдаг боловч энэхүү чиг үүргээ хэрэгжүүлдэггүй. СӨХ- ны хурлыг хуралдуулдаггүй. Үүний шалтгаан нь нэг талаас СӨХ-ны удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал хуралдуулах үүргээ биелүүлдэггүй. Нөгөө талаас сууц өмчлөгчид иргэний үүргээ биелүүлж хуралдаа өөрсдөө оролцдоггүй. СӨХ-ны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөл сууц өмчлөгчдөд үйл ажиллагаа, төсөв, түүний гүйцэтгэлийг тайлагнадаггүй. Зарим СӨХ-г хууль тогтоомж зөрчиж оршин суугчдын оролцоогүйгээр байгуулсан зэрэг зөрчил олонтаа илэрч байсан юм.

Тиймээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, холбогдох яам, агентлаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, сууц өмчлөгчдийн холбоод, иргэдийн        төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал хүсэлтийг нь авч хуулийн төсөлд тусгасан. Ямартай ч ШӨХТГ-аас удаа дараа СӨХ-нд хяналт шалгалт хийж иргэдийг хохиролгүй болгох үүднээс тус газрын бүхий л тайлан тооцоог олон нийтэд ил болгох ажлыг эхлүүлсэн хэрэг. Хэрвээ энэхүү ажил амжилттай хэрэгжиж чадвал СӨХ-нд хаягласан хэл ам багасна гэж албаныхан тооцоолж буй юм билээ. Тэгэхээр даам гарч байсан СӨХ-ны үйл ажиллагаа одоо л нэг цэгцрэх бололтой.

Өглөөний сонин
Р.Саруул

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (December 11, 2015 11:32:42 am )

    ene zuw yu ch hiihgui hernee baihga mungu awdag songinohairhan duurgiin 18 horoond uil ajillagaa ywuuldag EH-MANDAL suuch umchlugchidiin holboo bol denduu baiguulaga jinkhen idne gedgiig uzuulene dee oron suutsiin kontoroos shugam solino material awaad ug geheer mungu baihgui orts ni bainga haranhui 5 dawhar oron suutsnii 2 hon dawhar gereltei buh tsonkh ni hagarhai bas uwliin huiten baihad ongorhoi bdag jijuur ni bainga solidog tsalingiin ugduggui gesen suh-d orj irj bgaa munguur yu hiideg bolood bainga mungu gedeg bnaa tureesiin mungu bas ih orj irj bgaa ter mungiig bas yund zartsuulj bgaa yum bol PUREWDULAM GEJ AWGAI BGAA ter awgaig sain shalgamaar bna nybo baihgui uuruu buh dans tootsoogoo hutuldug gesen

  • Anonymous (December 11, 2015 5:39:21 pm )

    Дэмжиж байна СӨХ гэж арай л хэтэрсэн нөхдүүд юу ч хийхгүй зөвхөн мөнгө хураана ҮЛЭМЖ СӨХ еийн оршин суугч

  • зочин 12-11 (December 11, 2015 5:49:37 pm )

    ХУД 2-р хороо 19-р хор-лол 10-р байр.Манай СӨХ 6 орцтой ганц байрынх.Урд жилүүдэд 6400 төгрөг аваад болоод байсан.Одоо 10,4 мянган төг. болсон.Тайлангийн хуралыг хэдэн настангуудыг цуглуулж мэдээлэхдээ манай СӨХ анх удаа сая орчим төг. ашигтай ажиллаа,гээд хүн бүрт 5 кг гурил өгч тэтгэвэрийн настангуудад бэлэглэв.Бид ч дуртай нь аргагүй авлаа.Олон байшин хариуцсан СӨХ их мөнгөтэй.СӨХ ашгийн байгууллага бишээ. Шилэн данстай болгох нь зөвөө.СӨХ-н ЕХ хэрэггүй.Оршин суугчдийг элдэв татвараар дарамтлахыг зогсоомоор.Тухайн СӨХ-н бодит зардлыг тооцож өрх бүрээс авах сарын хураамжийг оршин суугчдад танилцуулан хурлаараа тогтоож байвал зохимжтой санагдна.Дэд бүтцэд холбогдоогүй СӨХ-н зардал өөр гэдгийг ойлгож бна.Гэхдээ хуаамжийн тооцоог хамт олонд ил болгож,шилэн дансыг шуурхай нэтрүүлэх нь хэрэгтэй. Эх орон ЭЗ- хямралтай үед СӨХ-н зарим шухалтнуудаас иргэдээ хамгаалаач гэж хүсье.

  • unshigch (December 11, 2015 10:11:26 pm )

    Demjij baina.SUH-in ezed ilt bajajij baigaa ni haragddag shuu!!!Shilen daansand orvol sain shuu! Barilga baiguulamj bii bolohod hahuuli avchihdag jum bile.

  • Anonymous (December 12, 2015 4:09:21 pm )

    СОХ-ийг устгах хэрэгтэй Орон сууц уйлчилгээний дэвшилттэй системд шилжих хэрэгтэй Монго идэгч дээд удирдлагаас нь эхлэн бугдийг усатган зайлуулах хэрэгтэй ….

antalya rent a car