antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2015 8 comments

Хангарьд ордонг зараад Ханын материал руу нүүх юу болов

нийтлэсэн Admin

1449715521_6846590074_21b55eb867Бид их мартамхай улс юм. Хотын захиргаа Ханын материал руу нүүж, тэнд төвхнөнө хэмээн яригдаж байсан цаг саяхан. Гэтэл энэ тухай асууж тодруулахаа ч мартаж орхиж. Тэгсэн саяхнаас өмч хувьчлал яриагдаад эхэлсэн чинь гэнэт “хотын захиргаа нүүх нь юу болов оо” гээд орууд ирдэг байгаа.

Хүүхдийн урлан бүтээх төв, Соёлын ордон гээд хувьчилж болохгүй барилгуудыг зарах гэж байхаар нөгөө Хангарьд ордоноо зарвал яасан юм бэ. Хотын захиргаа нүүх юм чинь Хангарьд ордоноо заръя гээд л нэг хэсэг шуугиулаад биз дээ. Тэгсэн Х.Баттулга асар өндөр үнээр авах нь гээд л бөөн синсаци шар хэвлэлийг чимж байсандаг. Гэтэл энэ талаар одоо үг үсэг ч олдохоо больж, хүүхдийн урлан бүтээхийг зарж байж л эдийн засгаа сэргээнэ гээд яриад явах боллоо.

Мартамхай мартамхай гэхэд энэ арай биш ээ. Ер дөө жил гаруй хугацааны өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр цахим хуудсуудаар Хангарьд ордонг зарж, нийслэлийн захиргааны шинэ төвийн барилгыг санхүүжүүлнэ гэсэн мэдээ орж байсан байна шүү дээ. Бүр нийслэлийн шинэ захиргааны төвийн цогцолбор барилгыг барихаар БНСУ-ын “Халла Гонсол” компанитай гэрээ байгуулсан бөгөөд улс болон нийслэлээс ширхэг ч зоос гаргахгүйгээр томоохон обьектуудыг хувьчилж түүнээс хөрөнгө босгож бариулна хэмээн НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга хэлж байж.

Гэвч барилгын ажил явагдах нь битгий хэл эхэлж байгаа чимээ ч алга. Тэгэхээр сонгуульт жилдээ багтан нийслэлийн захиргааг Ханын материал руу нүүхгүй нь ойлгомжтой болж байх шиг. Тэгвэл нийслэлд Хүүхдийн урлангаас өөр илүү ашиг олж болохуйц барилгууд нөөцөнд байна гэсэн үг юм.

Хэвлэх үйлдвэрийн хуучин балгас 24 тэрбум төгрөг хүрсэн юм чинь 2009 онд ашиглалтанд орсон Хангарьд ордог хэдэн төгрөг хүрэх нь ойлгомжтой биз. Нийслэлийн жилийн төсвөө нэг барилга хувьчлаад л олчихож магадгүй.Тэгвэл өвлийн хүйтэнд хүүхэд багачууд гадаа зогсоогоод байхгүйгээр асуудлыг шийдвэрлэж болох нь байна шүү дээ.

Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (December 10, 2015 3:32:15 pm )

    Батүүл баатар ерөнхийлөгчтэй ирээд л хотын шинэ төв гээд бөөн тууз болсон тэгээд яасан таг чиг нэг хэдэн айлыг нүүлгэнэ гээд 3 жил тоглосон энэ айлууд нүүнэ гээд бүх дэлгүүр хоршоо. барих гэж байсан байшингаа зогсоогоод хамаг ажилаа алдсан одоо болохоор та нарын газарыг авахгүй гэх юм энэ одоо хэнд итгэх болж бна

  • Anonymous (December 10, 2015 3:33:03 pm )

    дандаа худлаа ярьж бх юм

  • mandakh (December 10, 2015 4:33:20 pm )

    Үлгэр ярьснаар газрын үнэ өсөх шив.Уулын мухарт 5 сая₮, за тэгээд зам дагуу үйлчилгээний төвтэйгээ ойр бол талийсан.Яг авдаг нь хэд байгаа бол.Нийслэлээс хийсэн судалгаа байдаг бол тэрнийгээ олон нийтэд нийтэлмээр юм.Хүн болгон газар эзэмших эрхтэй болсноор хоосон хашаа хотоор нэг улам тэлсээр

  • Алтан боломж (December 10, 2015 5:28:36 pm )

    Хангарьд ордон найдваргүй гээд Ханын материалд нэг давхар барилга бариулж хотын захирггаа ажиллах нь дээ аминдаа хайртай шүү эд.

  • Anonymous (December 10, 2015 5:31:11 pm )

    Сонгуулиас өмнө нэг ч юм үлдээхгүй зараад дуусгая. Цаг бага үлдлээ ш дээ.

  • Гагнаа (December 10, 2015 7:47:34 pm )

    Эдний хоосон үгэнд итгээд л бид ч хаширахгүй хүмүүс юм аа. Наадуул чинь 2013 гарахгүй бол гадаад руу яваад өгнө хийсний дараа ирээд малилзаад л худлаа ярина бид бас л хөөрхий монгол хүн гээд итгэнэ ийм л юм болоод байна. Шангий нь сайн өгөх л бидний эцсийн зорилт байх ёстой залуусдаа итгэл үзүүлье ээ Монголчууд аа. Эд одоо олигтой юм хийхгүй ээ

  • Anonymous (December 11, 2015 6:40:00 am )

    xotiin zaxirgaa dvnjingaravluu nvvj ochno gesen uy bolovoo

  • ONTS BAIDLIIN YLSIIN XOROO (December 11, 2015 9:34:12 am )

    XOSHGORYYLSANIIG MEDDEGVIM BALAI MINI. DAXIAD ARDCHILALIIG SONGO. XOXINOO.

antalya rent a car