antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 10, 2015 Comments are off

Эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдах аймгуудын жагсаалт

нийтлэсэн Admin
ch_council_mn_1449710575_645666429d3079d95f426ce47b104d88eba24548Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой болж байгаа юм.

Төвийн бүсийн эрчим хүчний системд нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон-Уул, Хэнтий гэсэн арван гурван аймаг харъяалагддаг. Тиймээс нийслэлээс гадна дээрхи 13 аймгийн гэр хорооллын иргэд шөнө хэрэглэсэн цахилгааныхаа үнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car