antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2012 Comments are off

МАН-ын бүлгийнхэн дандаа ингэж мөнгө амлаж, шогтдогоо болимоор юм

нийтлэсэн Admin

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр 09.30 цагаас эхлэн  “А” танхимд хуралдлаа. Эхний хуралдаанаар Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн өнгөрөгч оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Гишүүд ямар нэгэн тайлбар хийсэнгүй. Үндсэн хуулийн  Цэцийн дүгнэлтэд 2008 онд батлагдсан Татварын өршөөлийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, 6-д “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй…” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж шийдвэрлэжээ. Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн эсэх талаарх санал дүгнэлтийг чуулганы хуралдаанд Д.Оюунхорол гишүүн танилцуулахаар боллоо. Харин дараа нь Д.Очирбат нарын гишүүдийн өргөн барьсан Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцсонгүй. Тус намын бүлэг ээлжит хуралдаанаараа дээрх төслийг хэлэлцээд дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс байнгын хорооны хуралд оролцоогүй, хурлыг орхин гарсан юм.  Зөвхөн МАН-ын нэр бүхий зургаан гишүүн, бие даан нэр дэвшсэн УИХ-ын гишүүн З.Алтай нар оролцлоо. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Д.Очирбат танилцуулсны дараа  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Алтай нарын гишүүд санал хэлсэн юм. З.Алтай гишүүн энэ хуулийн төсөлд эсрэг байр сууринаас хандаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Энэ асуудлыг чинь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Сонгуулийн жил эхэлчихлээ.

Мөнгө, хэдэн төмөр өгч сонгогчийн санаа сэтгэлийг урвуулахаа больё гэдгээ хэлсэн ш дээ. Хоёр эрх барьж байгаа нам нэг засагтай байж дотроо ярьдаггүй юм уу, хаашаа юм. Сонин сонин асуудал оруулж ирээд байх юм. Хэдэн сарын өмнө баахан эхчүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Хүүхэд гаргасан болгонд төмөр тэмдэг зүүж өгсөн. Дахиад нэмье гэж оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ. Сонгууль дөхөхөөр ингэж байгаа юм биш үү. Танай намын хэдэн нөхөд л ингэж байна. Болохгүй, энэ заваан байдлаа боль гэж хуулиндаа тусгаж өгчихөөд дараа нь болно гэж иргэдийн толгойг эргүүлээд байх юм. Хэдэн төгрөгийн төлөө хүүхэд гаргаад байх хэрэг үү. Ёстой гоё боллоо гээд хэдэн тэмдэг зүүгээд баярлаад явах уу. Эхчүүдийг ингэж хуурч болохгүй. Харин ажилтай, цалинтай, орон гэртэй болгоод өгчих. Тэгсний дараа хэдэн хүүхэд гаргах вэ гэдгээ та нараар заалгахгүй гэр бүлээ төлөвлөөд явчихна. Энэ нэг хөгийн юмаа боль. Дараагийн хэлэлцэх хоёр хууль ч гэсэн адилхан байна. Гэр бүлийн агентлагтай болно гэх юм. Солиотой олон агентлагтай боллоо төрийн аппарат томорлоо гэж яриад байгаа мөртлөө ахиад нэг агентлаг нэмнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Агентлагийн дарга очоод гэр бүлийн асуудал, авгай нөхрийн хэрүүл зохицуулах уу. Сонгууль дөхөхөөр МАН-ын бүлгийнхэн дандаа ингэж ард түмэндээ мөнгө амлаж, шогтдог.

Энэ чинь хүнд залхууг сургахаас өөр юуг ч хийж сургахгүй. Хэдэн жил танай намын бүлэг иргэдийг ингэж хуурсан билээ. Дахиад амлалт өгч байна. Дахиад гарна гэж бодож байгаа бол гонжийн жоо. Ярьж байгаа бодлого нь гоё, оруулж ирдэг хууль нь хөгийн яахаа алдсан юм байна” гэх зэргээр шүүмжилж та нар дахиад сонгогдоно гэж бодож байна уу, битгий горьд хэмээн уурласаар асуултад нь тайлбар хийж байгаа Д.Очирбат гишүүний тайлбарыг сонсолгүй хуралдааныг орхин гарлаа. Танхимд  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол, Д.Дондог, Ч.Улаан, С.Бямбацогт, Байнгын хорооны дарга Д.Очирбаттай нийлээд зургаан гишүүн үлдсэн юм. Дараа нь үг хэлэх байсан Д.Оюунхорол гишүүн  эмэгтэй хүн тэр дундаа эхчүүдийг ингэж доромжилж байгаад харамсч байна гээд “Ардчилал хөгжсөн 20 жилд Монгол Улсын хүн ам зүйн бодлого тодорхой өсч чадаагүй. 2010 онд хүн амаа бүрэн тоолоход сүүлийн 20 жилд хүн ам 2.7 гэдэг тоондоо зогссон хэвээрээ байгаа. Яагаад хүн ам өсөхгүй байна гэхээр хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд өгөх урамшуулал байхгүй. Төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байна. Өмсөх хувцсыг нь авч өгч чадахгүй учраас төрүүлэхгүй байна. Нууц биш үнэн. Бодитой харж сурмаар байна. Ялангуяа З.Алтай гишүүнд би эмэгтэйчүүдийнхээ өмнөөс гомдож байна. Яагаад ийм муухай зан гаргаж, эмэгтэйчүүдийг ингэж муухайгаар хэлж байгаа юм бэ.

Би Баянзүрх дүүрэгт амьдардаг. Энэ дүүрэгт маш олон ядарсан, өрх толгойлсон эхчүүд байдаг. Бид хэн нэгэндээ таалагдах гэж байгаа юм биш. Өсөх тухай ярихад дэмжихгүй гээд байгаа АН-ын бүлгийг гайхаж байна. Эмэгтэйчүүдийн төлөө хууль санаачлаад оруулж, тэдний төлөө хууль санаачлаад явж байгаа эрэгтэй гишүүддээ баярлалаа” хэмээн байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгой, мөнгө олох, их хэмжээний мөнгөтэй холбоотой асуудалд АН-ын гишүүд маш идэвхтэй хуралдаа ирдэг. Тэрний төлөө хэрүүл хийж чаддаг. Харин нийгэмд хандсан, иргэдийн амьдрал, боловсролд хандсан асуудалд дандаа хойрго хандаж ирсэн, сонгогчидтойгоо очоод уулзахаар хайртай дуртайгаа гайхдаг хэмээн шүүмжиллээ. Байнгын хорооны дарга санал нэг байна гэдгээ илэрхийлээд “АН-ын гишүүд ямар нэг байдлаар халамж, нийгэмд хандсан хуулийн төслийг хэлэлцэх гэхээр завсарлага хүсдэг. Дандаа хойрго ханддаг. Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг Засгийн газраас хоёр жилийн өмнө УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцэж эхэлсэн ч, өнөөг хүртэл хөдөлгөх боломжийг тус намын бүлэг олгохгүй байгаа. Тэр байтугай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль дээр 7-8 удаа Ардчилсан намын бүлэг завсарлага авч байсан. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн төсөл дээр мөн шантааж хийж байсан. Ингээд яривал нийгэм рүү, ард түмэн рүү хандсан асуудалд дандаа шантааж хийдэг. Харин энэ хуулий төслийг Ерөнхийлөгч хүртэл дэмжиж байна. Гэтэл АН-ын байж байгаа царай энэ” гэж мэдэгдсэн юм.

“Үндэсний эрх ашигт нийцсэн хууль хэлэлцэх болохоор тус намын бүлэг дандаа ингэж бойкот хийдэг. Засагт орж хамтрах, сайдын суудалд суух болохоор хуралд оролцдог. Монголын үрс маш олон болох төсөл дээр яагаад өрөөндөө шигдээд хаалгаа хаагаад суугаад байгаа юм бэ. Хүн амын зүйн бодлого дээр ингэж тээж хэвтэж болохгүй. Ер нь хамтарсан Засгийн газрыг байгуулахад бий болгосон гэрээгээ эргэн нягталж, тээж хэвтээд байгаа бүлгийнхэнд асуудлыг нь сануулах хэрэгтэй. Төрөлтийг дэмжих нь цаг үеэ олсон хэрэг болж байна. Аборт хийлгэхийг хориод мөнгө өгдөг болох хэрэгтэй. Ер нь нэг сонин зүйл ажиглагдаад байна. Нэг нам нь бодлого гаргаж болдог нөгөө нам нь гаргаад ирэхээр нөгөөх нь хуралдаа орохгүй хэвтчих юм. Тэгсэн байж хамтарсан Засгийн газар байгуулсан. Үндэсний эрх ашигт нийцээгүй бодлого явуулж болохгүй” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн санал хэллээ. Мөн салбарын сайд нь хүртэл энэ асуудалд хойрго хандаж байна хэмээсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Улаан “Өмнөх сонгуулиар амласан учраас амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Сайн бодож байгаад гарга. Гэхдээ энэ бодлогоосоо ухарна гэж байгаа бол улс төрийн хоёр хүчин хариуцлагатайгаар зарлах хэрэгтэй” гэсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс санаачилсан Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг хуралд суусан зургаан гишүүн дэмжиж хуралд бүртгүүлсэн 10 гишүүний 50 хувиас илүү нь дэмжсэн гэдэг утгаар чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Хуульд зааснаар 3-аас дээш 0-16 насны хүүхэдтэй эхэд 70200, дөрвөөс дээш хүүхэдтэй бол 105300, таваас дээш хүүхэдтэй эхэд 140400, зургаагаас дээш хүүхэдтэй бол 175500, долоогоос дээш хүүхэдтэй бол 210600,  найм ба түүнээс дээш хүүхэдтэй бол 280800 төгрөгийг сар тутамд олгож байхаар тусгасан юм байна. Жилдээ 30 тэрбум төгрөг улсын төсөвт суулгах ажээ. Дараа нь С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм. Төсөлд тусгаснаар Алдарт эхийн I зэргийн одонтой ээжид нэг сая төгрөг, Алдарт эхийн II зэргийн одонтой ээжид 500 мянган төгрөг, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бол 300 мянган төгрөг олгохоор заажээ.

Мөн  Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд Засгийн газраас өргөн мэдүүлснийг хэлэлцэх эсэх, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нараас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж хэлэлцэх нь зүйтэй гэв. Эдгээр хуулийн төслүүдийг мөн МАН-ын бүлгийн гишүүд хэлэлцсэн юм.

Б.Өнөртогтох

Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car