Б.ЗАЯА
Байгаль орчны иргэний зөвлөл, Ноён уулаа аваръя, Гамшгаас хамгаалах үндэсний төв, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос Ерөнхий сайдын саяхан олон нийтэд хийсэн мэдэгдлийн талаар, тэр дундаа мэдэгдэлд дурдагдсан Гацууртын ордын талаар мэдээлэл хийлээ. Тэд энэ долоо хоногт хуралдах Засгийн газрын хуралдаанаар Гацууртын ордын асуудлыг хууль бусаар оруулах гэж байгаа хэмээн үзэж буй аж. Гацууртын ордыг стратегийн ордод оруулахыг иргэний нийгмийн байгууллага, нутгийн иргэд эсрэг байр суурьтай байсаар ирсэн ч Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яамны нэр бүхий хүмүүс үгсэж хууль бус ажиллагаа явуулж ирсэн гэж байна. Энэ талаар Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ч.Ганбаатар “Засгийн газар “Сентерра гоулд” компанийн бие төлөөлөгч болсон. Гацууртын ордод нинжа биш зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл ажиллаж байна. Тэд нинжа нэрээр Гацууртын ордыг эргэлтэд оруулах зорилготой бүлэг. Тэднээс болж Гацууртын ордод гурван хүн амиа алдаад байна. Түнхэл сумын залуу хутгалуулж амиа алдсан. Саяхан хоёр хүн шороонд дарагдаж нас барлаа. Эдгээр иргэдийн амийг Засгийн газраас нэхэж байна” гэлээ.
Хурал зохион байгуулагчид Ноён уул орчмын 37 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах ёстой байсан ч 11 мянга болгон бууруулсан тухай ч хөндлөө. Энэ тухай Ч.Ганбаатар ярихдаа “37 мянган га газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар бүх багийн хурлаас шийдвэр гарсан. Гэтэл сумын ИТХ-аас 11 мянга болгосон нь анхаарал татаж байгаа. Гацууртын ордыг тусгай хамгаалалтад авч үлдэх талаар бид тууштай тэмцэх болно” гэсэн юм. Түүний ярьж буйгаар Гацууртын ордод буй нинжа нар алт угаах биш “Сентерра гоулд” компанийн ухсан цооногоос хүдрийн баяжмал олборлож, Мандал суманд бутлуулан тээрэмдүүлдэг гэнэ. Нэг ёсондоо боловсон, техникжсэн нинжа нар байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Холбоотой мэдээ
-
zochin (December 09, 2015 10:27:59 pm )
bitgii gai bol 7 uuliin tsaaguur dald or chi chuluu bolon khuwir
1 Comment