antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 10 comments

Шинэ жилийн цэнгүүнд хамтлаг дуучид болон хөтлөгч нарын ханш хэд байх вэ?

нийтлэсэн Admin

popoХүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Энэ цаг үед бүх л албан байгууллага, хамт олон, найз нөхөд гэр бүлээрээ шинэ оноо угтаж баяр цэнгүүнээ эхлүүлдэг. Яг энэ мөчид урлагийхан ч “халтуур”-аа хийж өөрсдийгөө үнэд хүргэдэг. Манай соёл, урлагийнхны шинэ жилийн баярын үйлчилгээний хөлс жирийн үеийнхээс хавьгүй өсдөгийг арга хэмжээ зохиодог байгууллага бүхэн мэднэ. Тэгвэл энэ жилийн хувьд урлагийхан ямар ханштай байгааг хүргэж байна. Өнгөрсөн жил “Харанга” хамтлаг хамгийн өндөр үнэтэй байсан бол энэ жил “Камертон” хамтлаг ханшаа нэмжээ. Тэрээр нэг дууг 3 саяаар дуулах бол 3-5 дууг 6-10 саяар дуулах гэнэ.

Дуучид:

МУГЖ Б.Сарантуяа- 2 дуу 3-5 сая төгрөг

МУГЖ Т.Ариунаа- 2 дуу 3,5 сая, 3 дуу 4 сая төгрөг

Камертон хамтлагийн ахлагч Д.Болд- 1 дуу 1 сая төгрөг

С.Сэрчмаа- 3 дуу 2сая төгрөг

Ноён Бондгор- 1 сая төгрөг

Ч.Цэлмүүн- 800 мянга

A Cool- 500 мянга

Эгшиглэн- 500 мянга

Агиймаа- 500 мянга

BX- 500 мянга

Ж.Алтанцэцэг- 1 дуу 1 сая төгрөг

Т.Амина- 1-2 дуу 500 мянга

Т.Бичүү-  1 дуу 500 мянга

Хамтлаг:

Камертон- 1 дуу 3 сая, 3-5 дуу 6-10 сая

Харанга- 30 минут тутамд 8-10 сая төгрөг

Киви- 2 дуу 2 сая, 3 дуу 2 сая 500 мянга

3 охин-  3 дуу 3,5 сая төгрөг

Sweetymotion-  2 дуу 3 сая төгрөг

Мотив- 1 сая 500 мянган төгрөг

A Sound- 1 сая 500 мянга

The Lemons- 500 мянган төгрөг

Fire- 500 мянга

Sync- 800 мянган төгрөг

Нийтийн дуучид:

Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар- 3 сая төгрөг

Г.Эрдэнэтунгалаг- 3 дуу 2 сая төгрөг

Д.Намсрайноров- 3 дуу 2 сая 500 мянган төгрөг

Л.Болдбаатар- 1 сая 500 мянга

Л.Чулуунбаатар- 1 сая 500 мянга

П.Идэржавхлан- 1 сая 500 мянга

Шуранхай хамтлагийн дуучин Номин 1 сая төгрөг

А.Түмэн-Өлзий- 500 мянган төгрөг

П.Жимсээ- 500 мянган төгрөг гэсэн тус тус ханштай байна.

Шинэ жилийг хөтлөгчгүйгээр төсөөлшгүй билээ. Баярын цэнгүүний хөтлөгчдийн ханш 1-1.2 сая төгрөг бол олонд танигдсан хөтлөгчдийн ханш жүжигчдийнхээс дутахгүй. Хамгийн өндөр ханшаар өөрийгөө үнэлсэн хүн бол UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга. Тэрбээр нэгэн үдшийн цэнгүүнийг 3 сая төгрөгөөр хөтлөх гэнэ. Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо, нарын акулууд шинэ жилийн тань үдшийг 1.5 сая төгрөгөөр хөтлөх гэнэ. UBS-ийн хөтлөгч Г.Оюунцэцэг 1.2 сая, SBN телевизийн хөтлөгч Б.Болд нэг сая төгрөг гэнэ.

Энэ жил манай улсын эдийн засаг хямарч хаа сайгүй л цомхтгол эсүл цалин тавьж чадахгүй албан байгууллагууд. Гэсэн ч жилдээ ганц болдог хамт олны энэхүү баярыг байгууллага бүр л мартагдахааргүй өнгөрүүлэхийг хүснэ. Гэвч урлагийхан нь өөрсдийгөө ийн өндөр үнээр үнэлсээр.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • БАТАА (December 09, 2015 4:43:30 pm )

    АМИНААГ МӨНГИЙГ НЬ АРАЙ АХИУ ӨГВӨЛ МАШИНД ДУУЛАХ БОЛУУ ХҮНД БЭЛЭГ БАРИХ ГЭСЭН ЮМ

  • Anonymous (December 09, 2015 6:02:53 pm )

    Энэ бол бага гарын хамтлаг дуучдын гаргадаг хуурамч жагсаалт. тэд энэ жагсаалтыг байгуулагуудад үзүүлж байгаад өөрсдөө баярын тоглолтуудыг маш хямдхан 300.000 төгрөгөөр самар мэт цөмөөд явчихдаг гэсэн. Балиар пиар байгаа биз.

  • чапаев (December 09, 2015 6:52:06 pm )

    Бүгдийн уриад 500000 өгье хамт тэмдэглээд ууж идье гэвэл ирэх бол уу

  • zohcin (December 09, 2015 8:00:17 pm )

    shine jiliin tsenguund 10-duug 100000tug -uur duulj 50000 tug -uur khutluj ugnu

  • the beatles (December 10, 2015 3:39:06 am )

    Muusain umnuud bie unelchxiin bna l doo.asiadaa ch garj chadaagui umnuud.shalihguin baij.bahan panagram tavj ama angalzuln biz

  • Донж (December 10, 2015 6:46:40 am )

    Энэ одоо ямар их үнэтэй байдаг юм вэ. Тийм хөдөлмөр гарч байгаа юм уу.Өөрсдөө дуулаад цэнгэчихэж болно ш дээ…

  • ИРГЭД (December 10, 2015 3:10:41 pm )

    тэд мөнгөөр дутаагүй байх тэгээд мөнгөөр дуулна гэдэг ичгэвтэр хэрэг ээ

  • Ard (December 11, 2015 7:04:36 am )

    Hamt olnooroo saihan duulj bujigleed harin mongi bdg yum bol neg negnee uramshuultsgaaya

  • zochin (December 14, 2015 3:32:58 am )

    Urlagiinhan hudlaa medeelel bichij uursdiiguu uned oruulj baigaa baihgui yu jishee ni 100 hunii huleen avalt 80,0-aar hiij 8,0 say olj baij 4,0 sayiig 3 duund ugchuud ter hool arhinii munguu tuluud zugeer subbotnik hiihuu. Zarim TV-iin aviyaslag mongolchuud uur yu bilee terend ordgoos dor duuchid zunduu baigaa shdee. Shine ulig boloogui zugeer saihan duuldag humuusiig sonsson deer hamt olniihoo aviyastaig ni songood sonsood hugjilduuche. Ednees deer hun tanai hamt olon ger buld zunduu baigaa shuudee

  • та бид чадна (December 14, 2015 12:20:37 pm )

    Ам барж хулхидагсад,арай дэндлээ шүү.эднийг бүү ав.байгууллагуудад авъяаслаг ажилчид маш их байгаа дотоод нөөц бололцоогоо ашиглан баяраа сайхан тэмдэглэцгээ хүмүүс ээ.

antalya rent a car