antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2015 2 comments

Хүүхэд зодсон цэцэрлэгийн багшид 3-5 жилийн ял төлөвлөжээ

нийтлэсэн Admin

144169226755ee7a6bcbb37_700x700С.САРУУЛ

Дундговь аймгийн Мандалговь сумын “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн туслах багш арван сартай хүүхдийг хооллохдоо хэрцгийгээр зодож байсан бичлэг цахим сүлжээгээр тарж мэдээллийн мөрөөр арга хэмжээ аваад байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.

-Арван настай хүүхэд зодсон цэцэрлэгийн туслах багшийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Ямар шатандаа байна вэ?

-Цэцэрлэгийн багшид эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Мөн зарим эцэг эхчүүдээс гаргасан хүүхэд зодсон байх магадалтай  гэсэн гомдолтой холбогдуулан шалгаж байна. Эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн бол 3-5 жилийн хорих ялаар шийтгэнэ гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эцэг эхчүүдээс мэдүүлэг авч байгаа.

-Мэдээлэл өгсөн багшийг гэмт хэргийн мэдээллийг нуун дарагдуулсан буюу ажлаас халагдсанынхаа дараа мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад өгсөн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл зарим сайтуудад гарсан байна лээ?

-Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тус аймгийн Мэргэжлийн хяналтын газарт бичлэг ирсэн байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Дундговь аймгийн цагдаагийн газар шалгалтын ажлыг хийж прокурорт танилцуулаад 181.2.1-аар зүйлчлээд хуулийн дагуу шалгалтын ажил хийж байна. Мэдээлэл өгсөн багш нуугдмал зүйлийг илрүүлж тавилаа. Эрүүгийн хэрэг үүсгээгүй.

-Хүүхэд зодсон туслах багш, цэцэрлэгийн эрхлэгч нь аймгийн Засаг даргын хамаатан байсан гэсэн мэдээлэл байгаа?

-Хувь хүнтэй холбоотой болон гэмт хэргийн талаар мэдээллийг өгөхийг хуулинд хориглосон байдаг.

Эх сурвалж: www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ганчимэг (December 09, 2015 9:37:29 am )

    Uudgvi gulugiig ustagaachee

  • Mendee (December 09, 2015 1:01:49 pm )

    Archaagui lalarin gechii ter chigtn zailuulaach

antalya rent a car