Дорноговь аймгийнхан өчигдрөөс мал тооллогоо эхлүүллээ. Мал тооллогыг аймгийн хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарч, комиссыг Засаг даргын орлогч, ХААГ, МХГ, Статистикийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлт сийн дарга зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Мөн сумд тооллогын комиссыг орон нутагтаа байгуулж баг тус бүрт тооллого явуулах ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Мал тоолох ажлыг 10 хоногийн хугацаанд зохион байгуулж аймгийн комисст дүнг хүргүүлэх бөгөөд комисс хуралдаж албан ёсны тоог гаргах юм. Дашрамд дурдахад өнгөрсөн оны жилийн эцсээр Дорноговь аймаг 1.6 сая, толгой мал тоолуулж байжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.