
Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригоор их улс төрд эргэн ирэх хүсэл нь хойшлоод байсан МАХН-ын дарга гарц
олжээ. Тэрбээр Их хуралд нэр дэвших эрхгүй үлдсэн ч, энэ Засгийн газарт сайд болж ирэхээр санаархаж байна. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авлигын хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан, түүний оронд нэр дэвшүүлсэн Л.Жамбалжавыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд хүлээн аваагүй зэргээс улбаалаад МАХН-ын дарга дараагийн хувилбараа гаргажээ.
Тэр нь өөрөө Шадар сайд болоод, одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд, спортын сайдаар томилуулах хувилбар. Энэ хувилбарыг Засгийн газарт хамтарсан хоёр намын удирдлагын хүрээнд ярилцсан бөгөөд ойрын хугацаанд энэ шийдвэрийг баталгаажуулан Ерөнхий сайдад албан ёсоор өргөн барих ажээ.
Энэ тохиолдолд Ерөнхий сайд сонгоход хүнд хоёр замтай тулгарна. Эхнийх нь бүрэн эрхийнхээ хүрээнд сайдад нэр дэвшигчийг буцаах. Гэхдээ энэ нь засгаа нураах эрсдэлтэй алхам. Засагт хамтарсан намын даргаа сайдаар томилуулахаас татгалзах нь өөрөө улс төрийн ёс зүйн хувьд ч таатай үйлдэл биш. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Н.Энхбаяр даргыг танхимдаа оруулахгүй гэж шийдвэрлэвэл МАХН хийгээд намын дарга нь Засагт хамтарна гээд суухгүй нь ойлгомжтой.
Дараагийн зам нь Н. Энхбаяр даргыг Шадар сайдаар томилуулах саналыг хүлээн авах. Хүлээн авсан тохиолдолд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн сайдаар томилуупах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Гэхдээ энэ зөвшилцөл хэлбэр төдий зүйл болоод удаж байгаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс шалтгаалан Ерөнхийлөгчийн зөвшөөрөх эсэх нь үл хамаарах болсон бөгөөд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол долоо хоногийн дотор өөрөө өргөн барих эрх нь Ерөнхий сайдад байгаа. Харин энэ нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэшйн хувьд мөн л эрсдэлтэй алхам болоод байна. Учир нь сүүлийн үед өрнөж байгаа улстөрийн үйл явцууд түүнийг улс төрд хөл тавьснаасаа л харьяалагдаж ирсэн “Алтангадас” фракцын гэхээс илүүтэйгээр төрийн тэргүүний хүрээллийн хүн болгон харагдуулдаг. Угаас улс төрийн томилгоо хийхдээ фракцууцын эрх ашгийг эрэмбэлдэг АН-ын хувьд “Алтангадас”-ын шошготой хоёр хүнийг Ерөнхий сайдаар дараалан томилсон нь Төрийн тэргүүн оролцсоных ч гэдэг.
Ийм байхад Шадар сайдаар МАХН-ын даргыг томилно гэдэг Ерөнхий сайдыг улсгөрчийнх нь хувьд түших бүлэглэлгүй болгоно гэсэн үг. “Алтангадас” гэдэг нэр түүнээс аль хздийнэ, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах үед л алсран одсон шүү дээ. Ийм хоёр салаа замын эхэнд Ч.Сайханбилэг сайд зогсож байна. Дээрээс нь хуулийн хугацаа түүнийг шахаж байна. Хуульд зааснаар Засгийн газрын гишүүний орон гарвал 30 хоногийн дотор нөхөн томилдог. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг хуулийн байгууллагаас өнгөрсөн сарын 4-нд саатуулсан. Харин гурав хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 7-нд түүнийг сайдаас чөлөөлсөн юм.
С.ОНОН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Холбоотой мэдээ
-
Ард түмэн. (December 08, 2015 11:35:21 am )
Энхбаярыг шадар сайд болгох хэрэгтэй. Монголчуудад Энхбаяр шиг улс төрч хэрэгтэй байна.
-
Иргэн (December 08, 2015 11:59:31 am )
Жинхэнэ бөгс долоогч нь байна.
-
-
-
Иргэн (December 08, 2015 11:57:30 am )
Н.Энхбаяр дахиж Монголын улс төрд гарч ирэх эрх байхгүй нүүртэй болсон хүн баймаар юм. Энэ зөвхөн өшөө авалт,Ард түмэнийг хагаралдуулахаас өөр үр дүнд хүрэхгүй.Ард олон маань болгоомжлох хэрэгтэй.
-
Zochin (December 08, 2015 12:20:55 pm )
Ялтан сайд болж болдог бол болоо юу Тэр дүү, хамссатан Хуяг хаа байна?
-
Zochin (December 08, 2015 12:22:17 pm )
ӨӨрөө орж ирж авилгаа авахаар шийдсэн байна. Бусад нь туршлага дутаад баригдаад байна
-
Zochin (December 08, 2015 12:26:14 pm )
Шийлэгдамба авилгач мөн боловч даргыгаа яаж гүйцэхэв дэ Даргынхаа заасныг муу сурсан учраас баригдлаа. Оюунбаатарыгаа хөөрхөн жийх нь дээ. Их далдаганаж доигоновол ингдэгийн Мөдхөн Оюунбаатар Энхбаярыгаа ойлгохоо байлаа гээд гүйнэ
-
Zochin (December 08, 2015 12:27:53 pm )
Хоое нөгөө МАН-аас ирдэг Сухбаатар нь бүүр таг болсон бн ш дэ. Тэрийг ч бас хошгоруулчихсан юм чинь
-
Anonymous (December 08, 2015 1:11:15 pm )
Fuck 76
-
зочинт (December 08, 2015 2:42:51 pm )
ЭНХБАЯРЫГ БОЛГО ЖОР МЭДЭХГҮЙ ЛАМААС ЗОВЛОН ҮЗСЭН ЧАВГАНЦ ДЭЭР НЭГ АЖИЛЛУУЛААД ҮЗЭХЭД БУРУУДАХГҮЙ ЭРГЭЛТ ХИЙХ Ч ЮМ УУ
-
zochin (December 08, 2015 2:50:03 pm )
Elbegdorjoos khamaagui iluu ulstorch. ENKHBAYAR tord garwal Mongol uls ornoos garakh magadlal ondor bayar khurgie Ulsaa khogjuulj Oshoogoo awaarai.Amjilt khusie.
-
зочин (December 08, 2015 4:04:54 pm )
Н Энхбаяр шиг улс төрч Монголд байхгүй Монгол эх орныхоо төлөө зүтгэдэг хүн шүү
-
zochin (December 08, 2015 4:05:15 pm )
ajluulj uzeh heregtei
-
bud (December 08, 2015 4:51:00 pm )
Mongoliin said nariig Enhbayar met yaltanguudaar tavichih yum bna l daa Dald or
-
Baldan (December 08, 2015 5:02:06 pm )
Fuck you Gomoo bandiaa
-
Anonymous (December 08, 2015 10:38:16 pm )
Энхбаяр ч үнэндээ л улс төрд үнэхээрийн нөлөө бүхий баавар нөхөр юм байнаа.
-
- MAXN - Tiim bol Bayrtai medee bna ! (December 09, 2015 2:55:01 am )
Tiim bol mash Sain l bna . Medeej Bayrtai bna . Tiim bol Estoi magnai teniij bna !
Olon Udaa AN-namd ashigluulsan , Odoo neg iim yamba baih bailguudee !
AN- namiin tuluu yavsaar baigaad -MAXN- naman odoo yadarch bna ! Shuu de ! -
Zochin (December 09, 2015 10:27:00 am )
Enkhbayariig shadar saidad ajluulaad uzeh sanaltai bn
-
шаабар (December 09, 2015 11:15:39 am )
Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг л болж байх шив дээ. Дүүрчихсэн дүнхүү тлогойнууд. Хөлөөрөө толгой хийх л дутаж гэнэ. Дураараа л болцогоо. Цаг хугацаа энэ мулгуу байдлыг чинь цэгнээд өгөх байлгүй дээ. Хамгийн хялбар арга бол тэр Шийлэгээ шоронгоос гаргаад эрүүл мэндийн сайд болгочихооч. Авилга биш зээл байж л гэнэ биз.
19 Comments