antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2015 27 comments

Улаан-Үдийн консулын зөвлөх Х.Лүндэнбазар гаалийн байцаагчийг дарамталжээ

нийтлэсэн Admin

c2897d59a04b3f29cb52c8345e00ef8aГаалийн ажилчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Саяхан Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа дэд консул А.Баярсайхан Замын-Үүдээс Эрээн хот руу нэвтрэх үедээ өөрийн албаны автомашиндаа гар буу, 200 ширхэг сумны хамт тээвэрлэж яваад саатуулагдсан хэрэг гарсан.  Гадаад хэргийн яамнаас А. Баярсайханыг албаны автомашинаар буу сум тээвэрлэж, дипломат ёс зүй зөрчсөн хэмээн эргүүлэн татаж, ажлаас нь чөлөөлсөн болоод л Монголын  дипломат албаны нэр хүндийг унагасан эл үйлдлийг нам гүм дараад л өнгөрч байлаа. Тэгвэл дипломат алба гэсэн энэ өндөр нэр төрийг  ашиглан өөрийгөө дархан цаазлагдагдсан мэт дураараа дургигч нар дахиад л хи гааль дээр үймээн шуугиан хэрүүл уруул үүсгэж явна. Энэ сарын 2-ны өдөр Алтанбулаг хилийн боомт дээр Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын ST003 дугаартай  цагаан микро автобус дүүрэн автобустай иржээ. Тухайн үед Алтанбулагийн гаалийн ахлах байцаагч Өнөрбаяр уг микро автобусанд үзлэг хийх гэтэл жолооч Сансар хэмээх залуу “Улаан-Үдийн консул Батсүхийн гэрийг ачиж явна. Та нар өөрсдөө шалгаарай” хэмээн хаалгаа онгойлгочихоод нам зогсчихсон аж.

Гэтэл Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Х.Лүндэнбазар гэгч эр гаалийн ажилчдыг элдвээр дарамталж, “Ажлаас чинь халуулна” хэмээн сүрдүүлж, улсын байцаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлэн танхайрчээ. Монгол улсын хил халдашгүй дархан. Энэ хил гаалиар хэн дуртай хүн дур зоргоороо гарч орж болдоггүй гэдгийг эрхэм зөвлөх мартсан бололтой. Өөрт нь хууль ёсны дагуу шаардлага тавьсны төлөө Х.Лүндэнбазар зөвлөх  Алтанбулагийн гаалийн ахлах байцаагч Өнөрбаярыг ажлаас нь халуулахаар дарамталжээ.

Энэ үед Улаан-Үдийн Ерөнхий консул Батсүх машиндаа шал согтуу сууж байсан бөгөөд гаалийн байцаагч, зөвлөх хоёрыг маргалдах үед машинаасаа ч бууж ирээгүй гэнэ.  Дээрхи мэдээллийн талаар бид Сэлэнгэ аймгийн Алтанбулахг сумын гаалийн ажилтнуудаас тодруулсан бөгөөд тэд “Монголын дипломат албаныхан ямар ч онцгой  эрхтэй байж болно. Гэхдээ тэд Монгол улсын хил дээр гаалийн байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой. Гэтэл  Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Х.Лүндэнбазар  болон консулын газрын ST003 дугаартай  цагаан микро автобусны жолооч Сансар нар тавьсан шаардлага биелүүлээгүй. Өөрсдөө ухаад үз. Өмнө нь яваад болоод байдаг. Та нар юу болчихсон юм” гэх мэтээр хэл ам хийж, ажил төрлөөс нь хална хэмээн манай байцаагчийг дарамталсан.  Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Лүндэнбазар гэгч энэ эр өмнө нь хоёр ч удаа Ланд маркийн жип автомашиныг ОХУ-аас оруулж ирж байсан. Мөн буу оруулж ирж байсан бүртгэл нь ч байгаа. Хэдийгээр Улаан-Үд дэх Монгол улсын консулын газрын зөвлөх Х.Лүндэнбазар буу машиныг хуулийн дагуу худалдаж авч оруулж ирж байсан ч гэсэн бид энэ хүний тааварлаж яваа ачаа барааг шалгах шаардлагатай.

Тэр дагуу л шалгалт хийх шаардлага тавьсан” хэмээн ярьж байсан юм. Х.Лүндэнбазарын хувьд өмнө нь  Москва, Эрхүүд байрлах ЭСЯ болон Консулын газарт ажиллаж байсан нэгэн. Гэвч тэрээр Монголын төрөөс олгосон дипломат эрх мэдлийг хэн нэгнийг дарамтлах хэрэгсэл гэж ойлгодог бололтой. Х.Лүндэнбазарын оруулж ирсэн жип машинууд болон бууны  талаар гаалийн ажилчдаас тодруулахад “Энэ талаар нарийн сайн мэдэхгүй. Гэхдээ дипломат эрх ямбынхаа дагуу ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр машин авдаг. ОХУ-д ямар нэг татвар төлдөггүй”гэж ярьж байх юм. Зөвлөх Х.Лүндэнбазар гэгч энэ эр Монгол Оросын хооронд зугаалж, арилжаа наймаа хийж, албан тушаалаараа бусдыг далайлгаж байгаад Алтанбулагын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа гаалийн байцаагчид тун их харамсаж сууна. Тэд бас Монгол Улсын Гадаад хэргийн яам нэртэй гадаадад байгаа албан тушаалтнуудынхаа энэ мэт хууль зөрчдөг, ичгүүр сонжуургүйгээр эрх дарх эдлэх гэж улаардаг. Автомашин буу сум зөөж, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээрээ айлган сүрдүүлдэг, амин хувийн ашиг хонжоо харсан дарга, зөвлөх нартаа анхаарал тавьж ажиллах ёстойг ч сануулж байсан юм.

“Монгол Улсын дипломат албаны тухай” хуулийн 7.1.5-д Дипломат төлөөлөгчийн газрыг чиг үүргийг:  “Хилийн чанадад МУ-ын иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлэх” хэмээн тусгайлан зааж өгсөн байдаг.  Гэтэл Х.Лүндэнбазар зөвлөх зөвхөн өөрөө өөрийнхөө эрх дарх, ашиг хонжооны төлөө л энд ажилладаг бололтой. Хэрвээ тэр хүн үнэхээр л төрийн албан хаагч, төрийг төлөөлсөн элч төлөөлөгч юм бол Монгол төрийн хууль, хуулиа сахиулах үүрэг хүлээсэн хэн бүхнийг хүндэтгэн үзэх ёстой байсан нь дамжиггүй. Иймэрхүү ёс бус үйлдвэл гаргадаг, хууль зөрчдөг, хувийн ашгаа л хөөцөлддөг дипломатууддаа хэзээ арга хэмжээ авах юм бэ Пүрэвсүрэн сайд аа.

Эх сурвалж: www.shudarga.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • irgen (December 08, 2015 10:45:08 am )

    Gaaliihan diplomat mashiniig shalgah erh baigaa yu

    • зочин (10 сар 13, 2015 3:24:03 pm )Аакд (December 08, 2015 11:09:11 am )

      Үндэслэл байдаг байдаг юм аа

    • Зочин (December 08, 2015 9:20:08 pm )

      Нэр хунд ес зуйг маш сайн баримтлах естой

  • зочин (December 08, 2015 10:57:30 am )

    нэг л зэвүүн сэтгэгдэл төрсөн шүү.Улаан-Үдийн консулын газар дипломат газар гэхээсээ илүүтэй дээрэмчид үүрлэсэн агуй шиг юм билээ

  • Зочин (December 08, 2015 11:10:07 am )

    Дипломат нэр зүүсэн ийм юмнуудыг зайлуулах хэрэгтэй…

  • МОНГОЛЫН ДИПЛОМАТ ПАСПОРТТОЙ ИРГЭДЭД (December 08, 2015 11:24:43 am )

    МОНГОЛЫН ДИПЛОМАТ ПАСПОРТ ЯМАР НЭГЭН АРГААР АВСАН ХҮМҮҮСЭД АНХААРУУЛЖ ХЭЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ВЕНИЙН КОНВЕНЦИД ЗААСНААР ТУХАЙН УЛСЫН ДИПЛОМАТ ЭРХ ЯМБА ЭДЭЛЖ БУЙ АЛБАН ТУШААЛТАН ӨӨРИЙН УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЭНЭХҮҮ ЭРХ ЯМБЫГ ЭДЛЭХГҮЙ БАЙХААР ТУСГАСАН БАЙДАГ. ИЙМД ГААЛИЙН БАЙЦААГЧИЙН ШААРДЛАГА ЗӨВ ГЭСЭН ҮГ. ХАРИН ГАДААД ОРОНД ЭНЭХҮҮ ЭРХ ЯМБА ҮЙЛЧИЛДЭГ БОЛНО.

    ГАДААД ЯАМНЫХАН ӨӨРСДИЙН ДИПЛОМАТ АЛБАН ТУШААЛТНУУДАД ЭНЭ ТАЛААР ХИЧЭЭЛ ЗААЖ ОЙЛГУУЛЖ ӨГӨӨЧ ЭЭ ПҮРЭВСҮРЭН САЙД АА.

    • Anonymous (December 10, 2015 4:37:19 pm )

      Ёстой хөгийн юмнуудыг л явуулаад байдаг юмаа.

  • Ард түмэн. (December 08, 2015 11:47:58 am )

    Хэрүүлийг бүү нийтлээч. Допломат шугамаар илгээгдсэн ачаа барааг шалгах шаардлагатай бол гаалийнхан өөрсдөө үзэх ёстой Түүнээс Дипломат эрх эдэлж буй хүмүүсээр грушк хийлгэж дээрэлхэж болохгүй. Тиймээс машиныхаа хаалгыг онгойлгож өгөөд үз гэсэн хүмүүсийн зөв байна шүү дээ. Гаалийнхан бүх хүнийг өөрийнхөө үзэмжээр дээрэлхэж доромжилдогоо болих хэрэгтэй.

    • хн (December 08, 2015 1:42:42 pm )

      Венийн конивенцид зааснаар дипломат эрх ямбыг эдлэгч нь зөвхөн хилийн чандад өөрийн улсдаа эдэлдэггүй юм шүү дээ. ГХЯ-ны ажилчид энэ заалтыг мэдэхийни дээдээр мэдэж байх ёстой. Тиймээс гааль дээр өөрсдөө ачаа бараагаа мэдүүлж шалгуулах үүрэгтэй!

    • Anonymous (December 08, 2015 6:50:25 pm )

      Эд нар дипломат нэрийн дор үнэт чулуу болон Иркутскт хийлгэсэн хөөрөг зөөдөг улс тийм болохоор шалгуулахаас айсан хэрэг.Тээврийн хэрэгслийн хаалга тээш хөдөлгүүрийн нээлхийг хүртэл ЖОЛООЧ нь онгойлгож үзүүлж шалгуулах ёстой.

  • гб (December 08, 2015 12:27:37 pm )

    Улаан удийн консулийн газар харин иргэдэд сайн уйлчилдэг газар.

    • Бб (December 10, 2015 4:39:43 pm )

      Тэнд хийх ажилгүй юм чинь.

  • v (December 08, 2015 12:42:44 pm )

    гаалийг мулгуу байцаагчид ажилзөв хий, бусадыг хүндэл. оросын дип.д бсан бол гөлөг болж байгаад гаргасан бгаа даа

  • v (December 08, 2015 12:43:28 pm )

    гаалийн мулгуу байцаагчид ажил аа зөв хий, бусдыг хүндэл. оросын дип.д бсан бол гөлөг болж байгаад гаргасан бгаа даа

    • Anonymous (December 08, 2015 6:54:01 pm )

      Зарим нэгэн мулгуу хүмүүст хандан тайлбарлахад, Венийн конвенцын дагуу гадаад орны дипломат паспорттой зорчигчыг шалгах ёсгүй байдаг.Үүнд ОХУ багтана.

  • Anonymous (December 08, 2015 1:33:55 pm )

    Дөнгөж Сая лүндэнбазарыг буудчихсан байна.

  • hhhhhhh (December 08, 2015 1:44:25 pm )

    Венийн конивенцид зааснаар дипломат эрх ямбыг эдлэгч нь зөвхөн хилийн чандад өөрийн улсдаа эдэлдэггүй юм шүү дээ. ГХЯ-ны ажилчид энэ заалтыг мэдэхийни дээдээр мэдэж байх ёстой. Тиймээс гааль дээр өөрсдөө ачаа бараагаа мэдүүлж шалгуулах үүрэгтэй!

  • Anonymous (December 08, 2015 4:01:31 pm )

    Ажил үүргээ гүйцэтгэх үед ийм эдлэх эрхээ мэдэхгүй дээрэлхүү хүмүүс,дарга сайднар мөнч хэцүү бдаг, Учир зүйгээ мэддэг улсынхаа хилийг хүндэлж явдаг хүмүүс нь олон бдаг,

  • ХУУЛЬЧ (December 08, 2015 6:07:09 pm )

    ЭНД ХЭРҮҮЛ ЯРИАГҮЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖИЛ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ЯРЬЖ БАЙНА , ЗӨВ цаашид ч гаалийн байцаагчид сайн ажиллах ёстой ТА БҮХЭН МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭНЭ АЖИЛД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ ???

    • Kkk (December 08, 2015 9:13:40 pm )

      Энэ маш зув шуу сайдаа

  • зочин (December 08, 2015 10:23:55 pm )

    гаалийнханы буруу.консуль хүн бараагаа ухаад шалгуулж бх ёсгүй.үзэх дуртай бол гаальчид өөрсдөө ухаад үз.хорьсон юм гарахгүй бол гаальчдыг хал.гаальчид бүү атаарх.консулийн буу машин энд ямар хамаатай юм.оруулах ёстойгоо бүрдүүлэлт хийлгээ биздээ.бүү атаарх.хууль бус юм оруулна уу.авилага авч чадаагүйдээ бүү хорс.согтуугийн асуудал тусдаа шүү.

  • Зочин (December 09, 2015 6:03:50 am )

    Консул бас зөвлөхтэй??? Бас ажлын местний шагнал бөйна даа Тэр зөвлөх орон тоог устгах хэрэгтэй

  • ганбат (December 09, 2015 8:26:34 am )

    Гаалийнханы шаардлага буруу байна
    Лүндэнбазар нааш цааш явахдаа гарыг нь хүндрүүлээгүй учраас наадуул чинь ингэж байна

  • Зочин (December 09, 2015 12:34:30 pm )

    Харах царайны хогын новш бна яаж явсан бол ан нам гарч ирээд монголын тороор тоглох шиг боллоо аливаа зуйлд хэмжээ хязгаар тэвчээрийн завг бий одоо энэ торд шаргалж баяжих зэвсэгээ болгосон энэ элий балай алтан хараацайнууд ард тумэн зайгаа тавьж ог тэр ардчилал омчоо аваад чотгор луугээ тонил монголд оорийн оноо аяс хэрэгтэй

  • БАТ (December 09, 2015 4:44:35 pm )

    ЗАЙЛУУЛААЧ ЭЭ ЮУН ДАВАРЧИХСАН АМЬТАД БЭ.

  • Anonymous (December 09, 2015 4:59:06 pm )

    Хаа газрын мөнгөөр хахуульдаж очсон мэдлэг боловсролгүй юмнууд л байдаг ш дээ. Бас болоогүй ээ хамарт нь баас түрхчихсэн юм шиг.

  • үнэнхүү (December 11, 2015 11:14:50 am )

    Гадаад яамны сайд энэ хүнийг нутгийн хүн гэлтгүй халаач. Энэ Баагийгийн авч байсан цалин яаж 2 жип машин авч хүрэх юм бэ? Нам намын хүмүүсийн бөгс долоож явсан Говь алтайн хөгийн баагий. АТГ ч үүнийг анхааралдаа авч шалгах хэрэгтэй

antalya rent a car