antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2015 9 comments

С.Ганбаатар: Ажилтанг дээрэлхэх эрхийг төр ажил олгогчид өгч болохгүй

нийтлэсэн Admin

a79e61ebe7217baacf9da2af7a7f9223

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай чуулганаар хэлэлцэгдэж буй Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн асуудлаар ярилцлаа. Манай улс Хөдөлмөрийн тухай хуулиа 1999 онд шинэчлэн баталснаас хойш нийт 18 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг.

Одоогийн шинэчилсэн найруулгаар төрийн оролцоог харьцангуй багасгах асуудал сөхөгдөж байгаа юм. Харин С.Ганбаатар гишүүний зүгээс төрийн оролцоог багасгаснаар энгийн ажилтан иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөнө гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ. 

Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр та ямар байр суурьтай байгаа бэ?

– Энэ хуулийн төсөлд бие даагчдын зөвлөлөөс 27 зүйл заалтыг өөрчлөн найруулах санал явуулсан. Хууль санаачлагчид ихэнх залтуудыг шинэ хуулийн найруулагдад оруулан тооцсон явдалд бид баяртай байгаа. Бидний саналуудаас 8 заалт оролгүй хасагдсан. Үүнээс  хоёр нь маш ноцтой, заавал хуулинд оруулах шаардлагатай асуудал байгаа юм.

Хөдөлмөрийн хуулиар жилчин хүнийг ажилчин олгогчоос шагнана гэж байгаа бол төрөөс оролцдоггүй.  Харин шийтгэнэ гэж байгаа тохиолдолд төрийн зүгээс зохицуулалт хийдэг. Ажлаас гаргана гэдгээ сануулсан юм уу, хөдөлмөрийн гэрээн дээр ямар зохицуулалт орсон юм гэхчлэн асуудалд нухацтай хандаж, хяналт тавьдаг. Энэ бол Үндсэн хуулинд нийцсэн зохицуулалт юм. Гэтэл хөдөлмөрийн гэрээний амин сүнс болсон энэ зүйл заалтыг зөрчсөн заалтууд орох гээд байгааг эсэргүүцэж байгаа.

Хөдөлмөрийн хуулийн ерөнхий агуулгыг яг ямар байдлаар гажуудуулж байгаа гэж?  

– Шинэ хөдөлмөрийн хуулин дээр гэрээ болон хэлэлцээрийн зүйл заалтуудыг маш их бууруулж, төр байгалаасаа дарангуйлуулдаг ажилчин хүнийг хамгаалдаг тэр механизмаасаа татгалзах заалт тусгагдсан байгаа. Ер нь  ямар ч ажлын байр дарангуйлагч шинжтэй байдаг. Нэн ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид бол байгалаасаа  дарангуйлагч байдлаар үйл ажиллагаа явуулдаг нь үнэн.

Гэрээ хэлэлцээрийн заалтуудыг бүдгэрүүлсэн гэдгээ тодорхой тайлбарлавал?

– Ажилчин хүн цалингийн тарифийн асуудлаар ажил олгогчтойгоо хэлэлцээр хийх, маргаан өрнүүлэх боломж байхгүй. Тийм эрхзүйн орчин үүсдэггүй. Харин ажилчдын төлөөллийн байгууллага буюу ҮЭ-ийн хүрээнд энэ асуудлыг арай бодтойгоор ярьж болдог. Нохойд барьдаг мод шиг ҮЭ-ийн байгууллага байдгийн шалтгаан ердөө л энэ. Гэхдээ байгууллага дээр байгаа ҮЭ бол  ажил олгогчийн дарамт, хяналтанд орсон байдаг. Хөдөлмөрийн хуулиар бол яг ийм дарамтад байдаг зүйлүүдээ салбарын хэмжээнд хэлэлцүүлгээр шийддэг тогтолцоо манайд бий. Хэлэлцээрээр  тухайн мэргэшлийн ажилтанд тохирох цалинг тохирдог. Үүнийг тарифийн хэлэлцээр гэж нэрлээд байгаа юм. Тарифийн хэлэлцээрт төр оролцдог үндсэн тогтолцоо одоо мөрдөгдөж байгаа. Үүнийг  хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар үгүй хийх гэж байгаа нь буруу.

Тарифийн хэлэлцээр хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга дээр яаж өөрчлөгдөхөөр тусгагдсан юм?

– Төр оролцохгүйгээр тарифийн хэлэлцээр хийхээр тусгагдсан. Энэ бол хонь, чоно хоёрыг тохиролцоо хий гэж байгаатай ижил ойлголт. Ийм хэлэлцээрт хонь мах болоод л дуусна биз дээ.

Тарифийн хэлэлцээрт амралтын хоногийн зохицуулалт багтдаг. Тэгэхээр амралтын хоног тооцон олгох асуудал яаж өөрчлөгдөнө гэсэн үг үү?

– Хамгийн  гол анхаарах сэдвүүдийн нэг энэ. Амралтын хоног тооцон олгох эрх мэдэл цэвэр ажил олгогчийн эрх мэдэлд очно. Тарифийн хэлэлцээрт орсон өөрчлөлтийн дагуу гэсэн үг шүү дээ.  Одоогийн хөдөлмөрийн хуулиар төр хяналт тавьж, оролцож байгаа. Энэ хэлбэр ор тас алга болох гээд байна.

Төрийн оролцоог хөдөлмөрийн хуулиар танаснаар өөр ямар гажилтууд үүсэх бэ?

– Ажилчин хүн, ажил олгогч хоёрын төлөөллийн байгууллага салбарын болон байгууллага дээр хэлэлцээр хийх явцад юу ярилцах бэ гэдгээ хоорондоо зөвшилцөх заалт орж байгаа. Уншихад их энгийн амар болчихсон юм шиг санагдаж магад. Гэтэл энэ бол  маш харалган ойлголт. Одоогийн хөдөлмөрийн хуулиар ийм төрлийн хэлэлцээрийн явцад цалин, амралтын хоног, ажлаас халах нөхцөл зэргийг зайлшгүй ярихыг төр шаарддаг. Төрөөс шууд зааж өгч байгаа хэлбэр ч гэж болно. Гэтэл  төрийн энэ эрх мэдлийг авч хаяснаар  ажил олгогчид үнэмлэхүй давуу эрх олгож байгаа юм. Нөгөө байгаалаасаа дарангуйлуулагч ажилтантай энэ тохиолдолд ажил олгогч өдөрт 500 гр сүү өгнө, тэгээд л болоо гэхэд ямар ч хууль зөрчихгүй нөхцөл  үүснэ. Үүнийг хэлэлцээр хийчихлээ гэж ажил олгогч тайлагнахад төр толгой дохиод хүлээн зөвшөөрнө гэсэн үг.

Цалингийн хэмжээ хяналтгүйгээр багасах орчин нөхцөл бүрдэнэ гэж хараад  байна уу?

– Мэдээж ажил олгогочид энэ эрхийг эдлүүлснээр цалингийн хэмжээ улам л буурна. Уг нь хэлэлцээрийн журмаар төр өөрийнхөө ачааг ажил олгогчид үүрүүлдэг. Тэгээд хяналтаа  тавьдаг. Гэтэл энэ шинэчлэлээртөр ажил олгогчийн хармаанд орж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс хөдөлмөрийн хуулиндаа ажилтанг дээрэлхэж болно гэдэг эрхийг  ажил олгогчид өгчихөж  байгаа хэлбэр. Энэ тань эргээд сонгогчид нь ядуурах үүд хаалгыг нээж байгаа хэрэг. Нийгэмд асар их ажилгүйдэл, цалин хасалт нүүрлэснээр төр өөрөө эргээд эвгүйдэх байхгүй юу.

Яагаад энэ заалт хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад орж байгаа юм бол. Та асуудлыг хэрхэн харж байна?

– Энэ бол үндэстэн дамнасан корпорациудын халаасанд орсон улстөрчдийн хийж байгаа ажил. Яг энэ заалт хэвээрээ яваад батлагдахад ажилтанг маргаан үүсгэсэн тохиолдолд ажил олгогч халах бүрэн эрхтэй. Тэгээд ажиллах хүчээ гаднаас татчихна. Ийм л эрх ашиг явж байгаа. Манай өнөөдрийн хөдөлмөрийн хуулиар үндэстэн дамнасан корпорациудыг ашиг орлогоо нээлттэй тайлагна, үр ашгаасаа ажилчдадаа хүртээ гэх ерөнхий  шаардлагыг тавьж байгаа. Энэ зохицуулалтыг бүрэн утгаар нь гажуудуулахын тулд ажил олгогчийн эрхийг өндөр хэмжээнд аваачихаар улстөрчид, нэр бүхий гишүүд улайрч байна.

Улайрч байна гэхээр?

Энэ улстөрчид үнэхээр улайрчихсан байна. Би  дунд нь ганцаардаж байна. Сонгууль ойртчихлоо, өөрт нь ашигтай бол тэд юу хийхэд бэлэн байгаа. Гэхдээ миний хувьд бол одоо сонгуулийн шоу энэ тэр хамаагүй, Монгол түмний эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ. Урьдчилсан байдлаар миний үнэлгээ Дархан аймагт болон нийтийг хамарсан санал асуулгаар өндөр гарч байгаа. Би өөртөө ч итгэлтэй байна. Тиймээс ч үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцэж, асуудлуудаа ярьсаар байх болно гэдгээ хэлмээр байна.

Сонгууль гэснээс та ирэх сонгуульд Дарханаас нэр дэвших үү?

– Тэгнэ ээ. Дарханд явуулсан санал асуулгаар би 80 орчим хувьтай гарч ирсэн. Яахав, хүн юм хийх гээд тойрогтоо тасралтгүй ажиллаад байхаар олон түмэн хүлээж авдаг юм байна. Түүнээс биш надад иргэдэд тараагаад өгөх мөнгө байхгүй. Саналыг нь худалдаад авч чадахгүй. Анх Дарханд сонгогдохдоо найман цэцэрлэг ашиглалтад оруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ажлаа тууштай үргэлжлүүлсээр хорин цэцэрлэг нэмлээ. Гэхдээ бас мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлаас биелүүлээгүй үлдсэн зүйл байна. Тухайлбал, ган үйлдвэрлэнэ гэж зүтгэсэн, бүтээгүй. Миний бодож байсан шиг эрүүл байдлаар шийдэгдэх асуудал биш юм билээ.

– Ярилцсанд баярлалаа.

Today.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Иргэн (December 08, 2015 11:41:25 am )

    С.Ганбаатар гишүүнийг дэмжиж байна.Монгол эх орон,ард түмэний эрх ашгийн төлөө тууштай тэмцэж байгаа гишүүдийн нэг яалтгүй С.Ганбаатар мөн. Танд амжилт хүсьё.

  • zochin (December 08, 2015 11:54:56 am )

    Gadaadiin hurungu oruulalttai kompanyd ajillaj baiga Mongol ajilchdiin tsalin, ahui hangamj uneheer muu, Mongol ajilchid yalgavarlan gaduurhaltad bainga urtuj baigaa, ter dundaa gadaad hurungu oruulalttai kompaniud belgiin daramtad oruulna, eshul hov zuulguh gej daramtlana, gadaadiin hurungu oruulalttai kompanid ajillahad mergejildee ezen bolson buyu ajlaa shudargaar hiideg hun hereggui, tedend hov zuudug, duugui nomhon hultsengui, Mongol ulsiin huuliig sanaataigaar zurchdug humuus l heregtei baidag yum bilee, Ene ch argagui baih, Manai Mongoliin turiin baiguulagad ajillaj baigaa humuus ni uursduu tednii ajliig davhar hiine, eshul mergejliin tuvshind hiisen ajliig ni huleen avahgui, zaaval mergejliin bus, mash muu hiiesen ajliig l hulen avdag, uneldeg, bataldag yum bilee. Oi gutam, tegeed Gadaadiinhnii gar hul bolood dotroo hemleldeed, uursdiig ni uursduur ni muuchluulaad, ingesen ajiltand undur tsalin, ahui hangamj amlaj, ugdug yum bilee

  • zochin (December 08, 2015 12:03:08 pm )

    Yostoi unen, Turiin baiguullagaar orohoor uneheer ineedtei buguud emgeneltei, yas goridson nohoi shig suudag humuus baidag yum, Ter dundaa Hyataduudiig orj ireheer huluu hugalj, nudee uhaj uguhuus ch butsahgui, yostoi mungu ulaan nud tsagaan gegch, ee burhan mini, Iim baihad kompaniudad ulam ih erj medel ugvul jiriin, muruuru ajlaa hiideg, zuv zuitei hun Manai Mongol ulsad amidrahad tun berh baihaa da, Gadaad kompaniud albaar muu humuus avchaad tanai humuus ajil hiij chaddaggui geed heldeg, manaihan ch tiim manaihan zalhuu ene ter geed baidag, ugtaa bol esregeeree sh de, Gehdee ene huuli batlagchid medehiin deedeer medej baigaa, buh l yumaa zad taviad, sul bailgah geed baih yum da, uchir ni yundaa baidiin buu med de

  • ganbaa (December 08, 2015 12:06:22 pm )

    uunees urid n hiij baihgiu yasan yum be chamd bolomj zunduu baisan,bitgii songuuli oirthoor demiireed bai

  • Зочин (December 08, 2015 12:38:13 pm )

    Энэ нэг зайлцан популист одоо тэгээд хувийн хэвшлийг үгүй болгох гээд байгаа юм уу, хэнд үйлчлээд байгаа ац вэ,

  • Зочин (December 09, 2015 12:00:23 am )

    Шоудахаа болио, ажил олгогч хувийн хэвшлийг төр бодлогоор дэмжих нь зөв. Тэгэхгүй болохоор илжирсэн ажилгүй монгол төрийн хуулиар түрүй бариад зүгээр суучихаад байхаар энэ улс орон яаж хөгжих юм. Хувийн хэвшилд ажиллаад хэдэн монгол ажиллуулах гээд явж үзсэн ч болоосой өөрөө.

  • Anonymous (December 09, 2015 5:51:14 am )

    фэнгшү гээр мөнгө баялаг олж биднээ ядуурлаас босгож ард түмнээ жаргаа

  • Anonymous (December 09, 2015 8:37:09 am )

    Миний мэдэхийн л гамбаа яриад л байдаг яриад л байдаг, яг хийж байгаа юм байгаа юмуу? Нэг л их том ярьсан хүн л байхын. Ингэж яриад нэг ширхэг хуулийн заалтанд бидний төлөө өөрчлөлт оруулж чадсан юмуу? Наадуул чинь бүгдээрээ адилхөөн сонгууль дөхөөд нойр нь хүрэхгүй байгаан. Хийсэн зүйлээ дэлгээд БИ ИЙМ ИЙМ ЗҮЙЛ ХИЙСЭН гээд танилцуулаачдээ ингэхийнхээ оронд.

  • бат (December 09, 2015 9:39:59 am )

    өөрсдөө хийж чадахгүй байж л Ганбаатарыг шүүмжлээд байх юм.Өөрсдөө лаа асаа. чадахгүй бол сэтгэлдээ лаа асаа.

antalya rent a car