Тэгвэл ОХУ-ын Красноярск хотод саявтархан долоон иргэн хуурамч архинд хордож нас барсан, 35 хүн хордлогонд орсон тухай мэдээлэл тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Иргэдийн аминд хүрсэн хуурамч архи манайхтай хил залгаа Эрхүү, Улаан-Үд хавиар тархсан талаар тус улсын хууль хяналтын байгууллагууд мөн мэдээлжээ.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сэрэмжлүүлэг гаргасан байна. Уг сэрэмжлүүлэгт шинэ жил болох гэж байгаа энэ үед иргэд ОХУ руу зорчихдоо Улаан-Үд, Эрхүү орчмоос Оросын алдартай виски, коньяк, архи зэргийг гаалийн баталгаагүй дэлгүүрээс худалдан авч, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй байхыг анхааруулжээ.
Холбоотой мэдээ
-
doogoo (December 08, 2015 7:36:35 am )
Manaihaan oros arhi buu ab!!!!!
1 Comment