“Сонгож болохгүй 76” санал асуулга 2 дахь долоо хоногтоо үргэлжиж байна. Нийт 210 улс төрчдөөс ард түмэн хамгийн муу гэсэн улс төрчдөө “dislike” дарсаар байгаа юм. Энэхүү хар жагсаалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт түрүүгээ алдалгүй тэргүүлсээр байна. Ингээд хар жагсаалтын эхний 50 улс төрчийг танилцуулж байна.
- С.Баярцогт /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн/
- С.Баяр /МУ-ын Ерөнхий сайд асан/
- С.Эрдэнэ /Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд/
- Т.Бадамжунай /ХХААХҮЯ-ын сайд асан/
- Л.Гүндалай /Ард түмнээ хайрлая намын дарга/
- Г.Батхүү /УИХ-ын гишүүн/
- С.Батболд /УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд асан/
- Ц.Элбэгдорж /МУ-ын Ерөнхийлөгч/
- М.Энхсайхан /МУ-ын сайд/
- Н.Батбаяр /УИХ-ын гишүүн/
- Н.Энхбаяр /МАХН-ын дарга/
- Ч.Сайханбилэг /МУ-ын Ерөнхий сайд/
- Р.Бурмаа /Хүнс, хөдөө аж ахуйн сайд/
- Л.Эрдэнэчимэг /УИХ-ын гишүүн/
- З.Баянсэлэнгэ /Барилга, хот байгуулалтын сайд/
- Д.Арвин /УИХ-ын гишүүн/
- Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/
- Д.Бат-Эрдэнэ /Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн/
- Б.Батбаяр /УИХ-ын гишүүн асан/
- Д.Зоригт /УИХ-ын гишүүн/
- З.Энхболд /УИХ-ын дарга/
- Р.Гончигдорж /УИХ-ын дэд дарга/
- Б.Гарамгайбаатар /Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн/
- Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/
- М.Энхболд /УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга/
- Га.Баярсайхан /УИХ-ын гишүүн/
- Б.Батзориг /ХХАА-н дэд сайд/
- Б.Ундармаа /Бишрэлт Трейдийн захирал/
- Д.Эрдэнэбат /Аж үйлдвэрийн сайд/
- Д.Ганхуяг /Уул уурхайн сайд/
- Ж.Батсуурь /УИХ-ын гишүүн/
- Д.Ганбат /Байнгын хорооны дарга/
- Б.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/
- Л.Эрхэмбаяр /АН-ын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч/
- Ш.Адьшаа /МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч/
- Ц.Анандбазар /Сод Монгол групын захирал/
- Н.Мөнхдаш /Дархан-Уул аймгийн АН-ын дарга/
- Ш.Түвдэндорж /УИХ-ын гишүүн/
- М.Зоригт /Зам тээврийн сайд, УИХ-ын гишүүн/
- О.Магнай /ШӨХТГ-ын дарга асан/
- Б.Бадраа /Өмнөговь аймгийн засаг дарга/
- Ц.Сандуй /Нийслэлийн МАН-ын хорооны дарга/
- Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн/
- Ц.Шинэбаяр /Хамуг Монгол Хөдөлмөрийн намын дарга/
- Ц.Оюундарь /МҮОНРТ-ийн Ерөнхий захирал/
- С.Сономпил /Эрчим хүчний сайд асан/
- Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/
- Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн/
- И.Нарантуяа /Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга/
- О.Баасанхүү /УИХ-ын гишүүн/ нар ард иргэдийн саналаар сонгож болохгүй “76 гишүүн” жигсаалтад эдгээр улс төрчид эхний 50-т манлайлж ард түмний итгэлийг хөсөрдүүлж явна.
Өдгөө Ардчилсан нам төрийн эрхийг барьж буй. Энэ цаг үед Монгол улсын хөгжил болоод нийгмийн ахуйн амьдрал тийм ч дээрдсэн зүйл алга гэдгийг ард түмэн санал асуулгаар илэрхийлэв.
Хар жагсаалтын эхний 50-т багтсан эрхэмүүдийн харахад ихэнхи нь Улс төд дээгүүр албан тушаал хашдаг улс төрчид байгаа нь ажиглагдав. Тэрээр Ардчилсан намын нөхөд уг хар жагсаалтыг тэргүүлж “толгой цохин” явж байна. Харин АН-ын “хуучин бууны хугархай”-нууд удаалж МАХН нэхэж байна.
Хар жагсаал эхлээд удаагүй байхад ХХААХҮЯ-ын сайд асан Т.Бадамжунай эхний аравт багтаж байсан бол өдгөө түүнийг “dislike” хийх иргэд нэмэгдэж эхний 5-т толгой цохин тэргүүлж явна. Хэвлэл мэдээллээр Т.Бадамжунайгийн талаар нэлээдгүй олон таагүй мэдээллүүд бий. Тэрээр шүүхийн хаалга хүртэл татаж албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө завшсан хэрэгт хүртэл холбогдож байсан. Сайнаасаа илүү саар мэдээллээр олонд илүүтэй танигдсан улс төрчдийн нэг тэрээр газрын наймааны “загалмайлсан эцэг” гэх нь ч бий. Төрөөс төрсөн тэрбумтныг нэрлэхэд хамгийн түрүүнд Т.Бадамжунай эрхэмийн нэрийг хэлэхэд гэмгүй гэдэг. Түүнийг 1990-ээд оны үеэр барьж эхэлсэн /одоогийн UB Palace/ спорт цогцолборын дөрвөн давхрыг өгөхдөө 400 сая төгрөгийн авлига авсан. Сүүлд Мэнэнгийн талын 30 мянган га газрыг солонгосуудад 100 жилийн хугацаантай ашиглуулах тохиролцоог хийсэн зэрэг мэдээллүүд тухайн үед хэвлэлд гарч байсан юм. Хотын газрын наймаа 2012 оноос үндсэндээ цэгцэрч эхэлсэн гэж хэлж болно. Энэ үеэр л мань хүн хөлжиж эхэлсэн байх.
Мөн энэхүү жагсаалтын дээгүүр бичигдэж буй Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнийхээ итгэлийг алджээ. Монгол улсын төрийн тэргүүнд байх хугацаандаа хийсэн түүний үйл хэрэг, Ерөнхийлөгч болохоос өмнөх мөрийн хөтөлбөр болоод түүний хийсэн ажлууд ард түмнийг туйлдуулж байх шиг. Ц.Элбэгдоржийг ард түмэн хийж биш хэлж “хошигруулдаг” гэх зэргээр шүүмжилж байна. Ард түмэн чинь туйлдаж, ядуурч байна гэтэл ноён Ерөнхийлөгч маань гадны улс оронд эмгнэл илэрхийлж ОУ-д өөрийнхөө “нүхийг малтаад” байна уу даа гэх хардлага төрмөөр. Өнөөдөр Монголчууд бидний амьдрал, нийгэм ийм дорой байгаа нь эрхэм Ерөнийлөгч муу ажилсан гэх үнэлгээгээр ийн хар жагсаалтанд дээгүүр бичигдсэн байх. Харин МУ-ын экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгчийн араас нэхэж явна. Авилга, хээл хахуулийн хэргээр шүүхийн хаалга татаж хорих ял аваад байсан тэрээр өлсөглөн зарлаж нэг хэсэгтээ л шуугиан тарьсан. Өдгөө БНСУ-д биеэ эмчлүүлээд эх орондоо эргэн ирж, Улс төрд ч үзэгдэж эхлээд байгаа. Тэрээр Ерөнхийлөгч байх хугацаанд түүний хийж бүтээсэн ажлыг нь ард түмэн дүгнэж ийн хар жагсаалтад багтаасан нь мэдээж. Мөн Шийдлийн засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ард түмний саналаар сонгож болохгүй улс төрчөөр дээгүүрт бичигджээ. Сүүлийн үед түүнийг огцруулах гэсэн гишүүд гарын үсэг цуглуулж буй. Ард түмэн ч Ч.Сайханбилэгт итгэх итгэл “газарт навс унаж” түүний хийж хэрэгжүүлж буй шийдлүүд ард түмний санаанд нийцэхгүй байгааг иргэд ярьцгааж байгаа.
Энэхүү ард түмнээс санал асуулга 12 сарын 28-нд дуусах тул уншигч та бүхэн саналаа өгч амжаагүй бол амжиж саналаа өгөөрэй. Энэхүү санал асуулгын дор сэтгэгдэл үлдээх хэсгийг нээж өгсөн байгаа. Эрхэм уншигч та бүхэн өөрсдийн сэтгэгдэл, үзэл бодлоо ямар нэгэн доромж үгээр илэрхийлэлгүй зөв боловсон илэрхийлээрэй.
Та энэхүү линкээр дамжиж саналаа өгөх боломтой http://www.blacklist.shuurhai.mn/uih
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 07, 2015 6:01:37 pm )
yrn yu hiisen gj bid naraar songuulah gd bgaa shiren nuurnuud we nuuriig n husaad haychih ymsan
-
Gambaa (December 07, 2015 6:04:59 pm )
Fuck 76
-
Anonymous (December 07, 2015 6:57:10 pm )
76 yanda huurhii
-
zochin yah gej iim balai ym gargaj baidag ym (December 07, 2015 7:42:20 pm )
Gvndalai ebee oldoggvi bolohoos shudraga hvn shv bor zvrheeree ooriinhoo oilgoltoor l yridg hvn hudlaa manj zangvi hvndee
-
Зочин (December 07, 2015 7:57:08 pm )
Яахын аргагүй Хятадын монгол С.Баярцогт өнгөлж байна даа. Цаашдаа ч өнгөлөх магадлал маш өндөр шүү. АН төрд гараад улс орныг хямралд хөтөллөө.
-
zochin (December 07, 2015 8:20:41 pm )
MAGNAI NOVSHIIG SONGOJ BLHGUI Elbegdorj shig ard tumniig alaltsuulj hoshgruulj bn elbegdorj ene metiin lalruud l eh orniig mini iim bolgoloo
-
ouyhaa (December 07, 2015 9:01:48 pm )
Eldegdorj,Enhbold dg yum hiigeed adluulaad bgaa humuus huurhii bn.Ed nariin ard bga zaluuchuugiig boliulaach ard tumeen!!!!! YUmiig yalgaj salgaj oilgoo arduud mini!!!!
-
unshigch (December 07, 2015 10:30:27 pm )
2016 onii songuulid odoo baigaa gishuudiig heniig ch songoh hereggui bugd l hudalch hevleleer ard tumen gej hudal yrihaas zovhon oorsdiigoo bodson hulgaich nar . ted eh ornoo hudaldahaas siihgui .
-
zochinnzochinaZzochinOCHINraanaraa (December 08, 2015 12:52:21 am )
balai avgai Oyunhorol ulaan hamart Byambatsogt Enhtuvshin Hyamdorj uvgun Demberel Gonchigdorj Jenko Battulga Haynhyrvaa gesen heden novshiig bas songoj bolno geed bgaa yum uu.iim hog shaarnuudiig er ni songood hereg vna uu.
-
Энхбаатар (December 08, 2015 1:03:02 am )
Сонгож болох 50-д нь намайг оруулчихаарай хи хи
-
baatar (December 08, 2015 3:19:45 am )
gazriin naimaachdiin zagalmailsan etseg ni enhbold biz dee
-
bok (December 08, 2015 4:32:09 am )
16oni songuular bugdiin zailulad tuv talbai deer bugdiin zaazal gulugnuudig.uvugdin tsusa ursgaj baigulsan ulsig mine hudaldaj.ard tumni mine mungig hulgailj avsan buzar lalruud
-
mongol (December 08, 2015 4:43:15 am )
Odoo ta nar mongolchuudig boov unhen gej bodjinuu?! bitii shaazga bandi nar mine!odoo ta nar erleg ruuge tonil
-
]piini (December 08, 2015 9:42:36 am )
badamjunai gazriin naimaagaa boliod turiin umchit gazruudiig hubilald oson shuu de darhan tumurlugiig 2 namiin tomchuul absan buten jil ajilgui bna da
-
Anonymous (December 08, 2015 11:30:33 am )
Бадамжунай өвөө минь ээ..та одоо улс төрд ороод яахав дээ.Ач гучаа хараад гэртээ суучих тэгэх үү.Хангалттай мөнгө идсэн биз дээ.Түүнийгээ идэж байгаад хорвоогоос буцвал яасан юм бэ аан…..
-
иргэн (December 08, 2015 12:33:04 pm )
Бурханы нэрийг уландаа гишгэсэн хуульч хүний наад захын ёс зүйг мэдэггүй , хуульчийн мэдлэг чадваргүй О.Баасанхүүг сонгож болохгүй нь ойлгомжтой шүү.
-
Зочин (December 08, 2015 12:48:54 pm )
Юун УИХ-д сонгогдох, бүр зарим нь одоо шоронд сууж байх ёстой луйварчид, хулгайч нар байж байна ш дээ.
-
сороо (December 08, 2015 12:49:37 pm )
хэнийг ч сонгохгүй эдгээр иргэдээс
-
уянга (December 08, 2015 3:39:40 pm )
76 гишүүнийг дахин гаргах хэрэггүй Ялангуяа төр нийгмийг самар ч байгаа ардчилсан намын нэр баригсдыг …….. олон түмэн ядуурсаар гомдсоор
-
Anonymous (December 08, 2015 3:40:21 pm )
ийм тэнэг юм хийж хүмүүсийн тархи угаахаа болимоор юм тэртээ тэргүй монголчууд бишгүй талцаж бие биенээ доош хийлээ сайн муу ч төрийн төлөө зүтэгсэн хүмүүсээ ингэж баалахаа болимоор юм ингээд байвал монгол төрийн төлөө хэн зүтгэх вэ. буруу зөвийг нь шүүх цагдаа н л шүүнэ биз дээ ХЭН ДУРТАЙ НЬ АРД ТҮМНИЙ НЭР БАРЬЖ ИНГЭЖ ХҮМҮҮСИЙН НЭР ТӨРД ХАЛДАЖ БОЛОГҮЙ БАЙХ ШҮҮ …
-
Зочин (December 08, 2015 10:49:22 pm )
ЭНэ бол энэ сайтын туйлын явуургүй арга байлаа Улс орны төлөө юм хийсэн таны төлөө миний төлөө зүтгэсэн улс энд байгаа шүү Эх орны газар шорооноос алга дарам газар ч гадныханд өгөөгүй хүн өнөөдөр Монголын дайсан болоод явж байх уу Энэ асуудлаа жаахан нягт үзээрэй Монголын их өрийг тэглэсэн хүн өнөөдөр Монголын дайсан болоод явж байна гэхэд Монголчуудаа доромжлоод л явж байна даа Өнөөдөр Монголыг ингэж талцуулж хэрэлдүүлэх хэрэгүй Шуурхай.мн-ийхэн
21 Comments