Б.ЗАЯА, С.УЯНГА
Бүхээгтэй, бүхээггүй маяти, портер загварын дунд оврын ачааны автомашинууд 5:00 цаг гэхэд зам дагуу урт дараалал үүсгэжээ. Тэдний түрүүч нь 3:00 цагт ирсэн, зарим нь урд шөнө хөдөөнөөс нийслэлд орж ирүүтээ энд хоносон жолооч нар ч байна. Уг нь хаалга аль эрт нээгдсэн ч урт дараалал мөд шингэрэх шинжгүй. Хамгийн урт шөнө үргэлжилж байгаа өдрүүд болохоор таван цагт тас харанхуй байх аж. Өвлийн тэргүүн сар шувтраагүй ч ес эхлэх сургаар дараалал дунд жаахан зогсоход л нуруу руу хүйт даана. Гэвч зах руу орсон эхний автомашины эзэд хүйтнийг үл ажран байраа эзлэн, бүхээгээ нээж, бүхээггүй нь хучлагаа хуу татан худалдаанд бэлдэнэ. Махны гэх тодотголтой “Хүчит шонхор” буюу бидний нэрлэдгээр Дэнжийн мянгын захын өчигдөр өглөөний дүр зураг энэ.
Энэ жил хөдөө аж ахуйн салбарт гамшиг гэмээр зүйл тохиолдсон нь махны үнэ. Худалдааны төв, дэлгүүрийн лангуун дээр 6000-аас буудаггүй хонины мах 3500, 8000-аар худалдаалдаг үхрийн мах 4500 төгрөг болтлоо унаад байгаа. Ямаа, адуу, тэмээний махны хувьд ч ярилтгүй. Иргэдийн гар дээр ийм үнэтэй очиж байгаа махны наймаа малчин, ченжүүдийн хооронд хэрхэн өрнөж байгааг сурвалжлахаар бид “Хүчит шонхор” захыг зорьсон юм.
Өглөө эрт нийслэлийн худалдааны төв, дэлгүүрийн наймаачид голдуу худалдаа хийж байна. “Булганы Могодын сайхан адууны мах байна”, “Хэнтийн Биндэрийн тарга сайтай хонь шүү. Хэдийг авах юм. Олноор авбал ярина”, “Архангайн Цэнхэрийн үхэр заръя” гэсэн ченжүүд машиныхаа дэргэд хоёр, гурваараа эргэлдэж, нэг хэсэг нь тэргэн дээр хонь ямааны гулууз, үхэр, адууны өрөөл махыг овоолчихсон хаа нэг тийш “Зам тавь, зам тавь” хэмээн орлилдон зөрнө. Захын ченжүүдээс махны үнийг сонирхлоо. Хонь кг нь 2800, адуу ч ялгаагүй 2800 төгрөг, ямаа олноор авбал 1700, үхэр нэг кг нь 3800 төгрөг гэж байна. Худалдаанд үхэр, хонины мах дийлэнх. Ямаа, адууны мах арай татуу ирдэг бололтой. Тэмээний мах бүр зарагддаггүй гэх. Гэтэл Булганы Могодоос ирсэн гэсэн ченж портерын чиргүүл дээрх ганц тэмээний махаа зааж нэг кг-ийг нь 2000 төгрөгөөр өгнө гэлээ. Гэхдээ энэ ханшууд өдөр бүр өөр гэнэ. 100-200 төгрөгийн хэлбэлзэлтэй байдаг юм байна. Наймаа хэр байгааг ченжүүдээс асуулаа. “Худалдан авагч эрс цөөрсөн. Бараг алдагдалтай наймаа хийж байна. Хөдөөнөөс ачаад ирсэн зардлаа арай ядан барьж авч байна” гэсэн аястай тайлбарыг хэлэх юм. Тэднээс мах худалдаж авч байгаа жижиглэнгийн наймаачид ч ийм үгээр ам таглалаа. “Хямрал болоод худалдаа эрс муудсан. Хоёр хоногтоо эргэдэг байснаа долоо хонож байж махаа татаж байна. Анхны үнэ дээрээ 200-400 төгрөг нэмдэг болохоор гавьсан ашиг хардаггүй” хэмээн СХД-т худалдааны төвд махны лангуу ажиллуулдаг С.Эрдэнэ хэллээ. Тэднээс гадна Дэнжийн мянгын өөрсдийнх нь жижиглэнгийн худалдаачид ч ченжүүдээс, үнэ буулгахыг гуйж зогсоо харагдав.
“Малчид бид махаа ченжүүдийн гараар оруулахгүй зарах сонирхолтой байдаг. Мал, махны үнэ уначихаар амьдрал хүндэрч байна”
Ченжүүдийг малчдын гар дээрээс хэдэн төгрөгөөр махаа авдгийг асуухад “Бид өөрсдөө малчид. Хотныхоо хэдийг хагалаад авчирч зарж байна” гээд өөрийг хэлэх шинжгүй. Хүчит шонхор захад ченжүүд л зогсдог юм байна. Малчид хотноосоо, эсвэл Эмээлт дээрээс худалдаагаа хийгээд буцдаг ажээ. Цөөн тооны малчин л зах дээр худалдаа хийдэг бололтой. Шуудай зардаг эмэгтэй “Малчин ченж хоёр ялгардаггүй. Олонх нь ченжүүд байгаа” хэмээв Булганы Могодоос ирсэн малчин залуу н.Болдтой уулзлаа. “Малчид бид махаа ченжүүдийн гараар оруулахгүй зарах сонирхолтой байдаг. Мал, махны үнэ уначихаар амьдрал хүндэрч байна. Зээл, оюутны сурагчдын төлбөрөөс эхлээд ахуйн хэрэглээний мөнгө ч хүрэлцэхэд бэрх болж байна. Ченжүүд малчдаас авсан махан дээрээ 500-1000 төгрөг нэмж зардаг. Адууны гэдэс өнгөрсөн жил 30 мянгатай байсан бол одоо 18-20 мянгаар авч байна. Бидний бүтэн жилийн хөдөлмөр, идэш тэжээл гээд багагүй зардалтай малын махны үнэ ингэж унах ч гэж дээ” гэж халагласаар одов. Түүний ярьснаар бол ченжүүд малчдаас ямааны махыг нэг кг нь 800-1000, адууных 1800-2300, үхрийн махыг 2800 төгрөгөөр авдаг болж таарах нь. Хонины мах ч адил 1800-2300 төгрөгөөр авч байгаа гэсэн үг. Гулуузаар бодвол ямааных 20 гаруй мянган төгрөг, хониных 30 гаруй мянган төгрөг болж байна.
Махны үнэ тэнгэрээс огцом газардаад зогсохгүй малчдын нуруун дээрх ачаалал нэмэгдсээр байгааг тэд хэлж байсан юм. Тэр нь малын тэжээлийн үнэ. Бид тэжээлийн бөөний цэг “Энхжин” төвийг бас зорьсон юм. Баруун аймгууд руу явах замд буюу хуучнаар 22-ийн товчооноос наана байдаг “Энхжин” төв “Нарантуул” худалдааны төвөөс илүү олон үйлчлүүлэгчтэй гэнэ. Учир нь Увс, Ховд, Говь-Алтай, Төв зэрэг аймгаас гадна Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийнхан малын хүчит, тэжээл, овъёос хивгээ эндээс ирж авдаг гэдгийг худалдаачид хэллээ. Тус худалдааны төвөөс зам дагуу үргэлжлэх 5-6 агуулахаар ороход хивэг, тэжээл, будааны үнэ харилцан адилгүй байна. Тухайлбал, хивэг 25 кг нь 8500, орос овъёос 35 кг нь 19 мянга, тэжээлийн будаа 40 кг нь 24 мянган, хүчит тэжээл 40 кг нь 24 мянган төгрөгийн үнэтэй байхад зарим цэг дээр 1000-3000 төгрөгийн илүү үнэтэй байх аж. Хивэгний тухайд Алтантариа, Улаанбаатар үйлдвэрийнх гэдгээрээ 1000-1500 төгрөгийн ялгаатай. Оросоос оруулж ирдэг овъёос 40 кг нь 19 мянган төгрөг, Монголынх нь арай хямд байх юм. Хүчит тэжээлийг рапсын шахдсаар хийж өвөл, хавар цариг муу авсан малд өгдөг бусад тэжээлээс чанартай учраас илүү үнэтэй байдаг. Тэр хэрээрээ малчид ч их хэмжээгээр худалдаж авдаг юм байна.
Нэг гулууз хонины махаар нэг шуудай овьёос авч байна.
Бид “Энхжин” худалдааны төвд таван жил малын тэжээлийн наймаа хийж байгаа Д.Очирбаттай уулзсан юм. Тэрээр “Энэ жил тэжээлийн үнэ хямдарсан. Хивэг 1000, овъёос 10 мянган төгрөгөөр хямдарсан. Өнгөрсөн зун овъёос 35 кг нь 35 мянган төгрөг байсан бол энэ жил 19 мянган төгрөг болсон. Нэгдүгээрт, эдийн засаг хямарсан, хоёрдугаарт Оросоос оруулж ирж байгаа үнэ нь боломжийн байна. Хивэгний хувьд Улаанбаатарын хивгийг үйлдвэрээс нь 7500 төгрөгөөр авч тээврийн хөлснөөс гадна 500 төгрөг нэмж зарж байна. Тэгэхээр хивэг кг нь 350 төгрөг байна гэсэн үг. Энэ жил өмнөх жилүүдийнхийг бодвол борлуулалт сайн байна. Өдөрт хамгийн багадаа 500 мянгаас нэг сая төгрөгийн тэжээл зардаг. Хүмүүс хямд зардаг газраасаа авдаг учраас баруун аймгуудаас гадна Сүхбаатар, Өвөрхангай, Хэнтий, Дорнод аймгийнхан ирдэг. Ойрын аймгийнхан хэдэн шуудайгаар нь, холынхон нь 5-10 тонноор нь ачаад явдаг” гэсэн юм. Мөн малын мах өгөөд тэжээл авъя гэсэн хүмүүс ч их ирж байгааг худалдаачид хэлж байсан юм.
Энэ үеэр портер машинд хивэг, овъёос ачиж байсан Говь-Алтай аймгийн малчин С.Бэхбаатартай уулзахад “Энэ жил бичин жилийн зуд болно гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж бас малчид ч ярьж байна. Тиймээс хотод ирэх далимаараа малын тэжээлээ авч байна. Аймгийнхаас арай хямд учраас хамаатан садан, таньж мэддэг хүмүүсийнхээ захиасыг давхар биелүүлж явна. Цаг сайхан өвс ногоо элбэг бол малчид хэдэн төгрөгөө тэжээлд өгөхгүй. Энэ жил банкууд зээл өгөхгүй, түүхий эд үнэд хүрэхгүй байгаа учраас бүх мөнгөө л тэжээлд өгч байна” гэсэн юм. Одоогийн ханшаар бол нэг гулууз хонины махаар нэг шуудай овъёос л авч таарах нь. Гэтэл цаана нь хивэг, тэжээл, өвс гээд малчдаас гарах зардал мундахгүй.
Онигоо ч гэмээр, үнэн ч гэмээр явган яриа гарсан байна лээ. Мах хямдраад байхад хуушуур яагаад хямдрахгүй байна вэ гэж. Гэтэл малчны хотноос хониных нь махыг “хямдардаггүй” хуушуурны үнээр зарагдсаар, малчид цаана чинь “уйлж” байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
Ард түмэн. (December 07, 2015 2:10:07 pm )
Одоо малаа нядалж зархаа зогсоох хэрэгтэй шүү дээ Ирэх хавраас үнэ нь өсөнө дөө. Энэ өвөл хамаг малаа нядалчихвал ирэх жил мал нь ховордоод махны үнэ тэнгэр хадаж дийлдэхгүй өндөр болно. тиймээс малаа нядлаагүй малчид ирэх жил баяжина даа.
-
hehe (December 07, 2015 7:34:22 pm )
malaa nyadlaad zarahgui bol uvulduu aldaad, havartaa mungu ch ugui, mal ch ugui bolno gedgee medej bgaa l daa
-
kk (December 07, 2015 8:56:41 pm )
xaxa
-
-
-
Ард түмэн. (December 07, 2015 2:14:27 pm )
Хуушуур,бууз, хийм, гуанзны хоолийг хямдрахгүй бол авахаа байчих. Түр хүлээгээд энэ хооронд хямдхан махаа чанаж идэцгээе. Зах зээлийн жишгээр түүхий эд нь хямдарч байвал бүтээгдэхүүн нь хямдрах ёстой. Өндөр үнэтэй хэвээр байгаа гуанзны хоол, хуушуур, бууз, хиам, утсан мах, сүү тараг авахгүй байхыг уриалж байна. Ард иргэд үнийн хөөрөгдөлийн эсрэг санал нэгтэйгээр тэмцэж сурах шаарлагатай байна
-
Үнэн шүү (December 07, 2015 2:49:41 pm )
Үнэтэй хоолтой гуанзнууд яагаад хямдрахгүй байгаа юм бэ.Нээрээ хямдрахгүй бол нь гуанзанд бүр орохоо больчихоёооо.Мах хямдрана гэдэг чинь сайн хэрэг шүү дээ.Ард түмэн бид маш өндөр үнэтэй мах авч иддэг ш дээ
-
Anonymous (December 07, 2015 3:29:55 pm )
Ug ni manaih shig olon maltai uls mah ni iim l unetei bmaar bn. Tengert hadsan unetei bj bgad buuhaar malchid davrah gj. Odoonii malchidiin nair naadmaas ooriig medehgui zalhuu humuus bolsoniig hotiihon medej l bgaa blgui. Malchidiin ovoljilt hunderlee gd hotiihon erviih derviiheeree l tusladag. Tsetserleg surguuliihan hurtel nemnee hiih, laa shudenz, guril budaa gd l tsugluuldag. Getel eej aaviin uyd odoogiihoos aimar huiten, shuurgatai ovol boldog bsn gsn. Odoo harin ch dulaahan ovol bolood bhad malchid zundaa ovliin beltgelee yaaydaa getel sain beldeed bj bolno shd. Buh yumaa belduuleh gd, orovduuleh gd zalhuu humuus. Hunii omnoos amidraad bgaa yum shig. Yr ni manaihan niiteeree tor zasag mai gd l hamag yumiig ni belen bailgaj bh ystoi yum shig sanahiin. Ard irged amaa angaigaad hevtej bdg angaahai bish shuu dee. Hodolmorloson hun l mongotei, saihan amidrana
-
Anonymous (December 07, 2015 4:40:10 pm )
Ene mal mahaa meddeggui ym surwaljlaga hiideg ym uu albaar mahnii uniig buulgah zorilogo aguulj iim hudlaa ym bichdeg ym uu . Haraal idsen muu hotontsriin malnaas mini door amitan bna daa . Iim ymnuud haymdan gej tom tomoor ni zaliglaj baigaad hahaj uhne dee
-
Anonymous (December 07, 2015 4:42:15 pm )
Huduu 3 honj uzeegui nowsh malchdiig yu geed bna aa ch chi baasaa medhewdee
-
Баагий (December 07, 2015 4:48:02 pm )
Махны үнэ нь буураад байхад гуанз, рестораны хоолны үнэ буухгүй байна. Энэ зах зээл биш байна. Монголд ер нь зах зээл байна уу. Өргөн хэрэглээний барааны үнэ барууны хөгжилтэй орноос үнэтэй тэгээд бас чанар нь эрс өөр буюу муу. Энэ зах зээл биш ээ. Энэ бол үзэмжийн зах зээл байна. Ямар ч харилцан хамаарал алга.
-
zochin (December 07, 2015 8:33:55 pm )
mahnii une tengert hadsan bh albagui shde. ene tsuuhun hun amd iim ih mal bn geher ene bol zah zeeliin shudraga une. mahnii une buursanch gesen maha avad idej chadahgui bga zundu hun bga shu de.
-
Anonymous (December 07, 2015 10:14:54 pm )
maxaa ene vneer l awch udex xeregtei baix urd ni demdvv vnetei baisan ,maliin oron buz dee manai mongol
-
Тэргэл (December 07, 2015 11:00:19 pm )
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төвд хандаж хоолны үнийг буулгацгаая
-
Хойч ирээдуй (December 07, 2015 11:02:54 pm )
Tor zasag yu hiij b.naa
Ard tumnii mini gants unench amin zuulga bolson Mal mahaa exportloh tal deer dariuhan arga hemjee avaachee
Ene arai dendej b.naa ezengui tor l iim b.dag baih
Say nogoo Eronhiilogchiin uragshaa hoishoo yavsan mahnii to gereenuud n yasan yu bolson be?
13 Comments