antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2015 5 comments

Хамгийн заваан, үйлчилгээ байхгүй соёлгүй газар “KFC” сүлжээ ресторан

нийтлэсэн Admin

kfczaisanДэлхийн 120 гаруй орны, сая сая хэрэглэгчийн амтархан зооглодог шарсан тахианы сүлжээ ресторан болох алдарт “KFC” Монголд нээгдээд нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Нэлээдгүй олон салбараа Монголын хаа сайгүй нээсэн тус сүлжээ ресторан үргэлж л хэл ам дагуулсаар…

Тус сүлжээ ресторан нь дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг монголчууддаа үзүүлнэ хэмээн ”Таван Богд” группын охин компани “Таван Богд Фүүдс” ХХК оруулж ирэн анх үйл ажиллагаагаа нээсэн. Харин дэлхийн олон улсад салбартай тус хоолны газрын тухай нэлээдгүй олон сөрөг мэдээ олон нийтийн сүлжээ, сайтуудаар гарах болов. Ийн сөрөг мэдээлэл гарах хэрээр тус ресторан үйл ажиллагаандаа улам бүр анхаарч ажилмаар. Гэтэл үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг огтоос тоолгүй дахин шинэ салбараа нээсээр байгаа нь харамсалтай. Тэрээр тус сүлжээ ресторанын шинэ салбар болох Зайсан толгойн чанх урд байрлалтай “KFC” нээгдээд удалгүй асуудал үүсгэв. Угаас хэвлэл мэдээлэл болон иргэдийн дунд эрүүл мэндэд заналхийсэн хоол, үйлчилгээ муу, аюулгүй орчин бүрдээгүй гэдгээр алдартай тус газар мөн л үйлчилгээ муу, хоолны чанаргүй байдлаар олны дургүйцлийг хүргэжээ. Энэ тухай “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай өөрийн цахим хуудаснаа ихэд бухимдуу илэрхийлжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Би олон газраар үйлчлүүлж байсан. Зайсангийн KFC хамгийн заваан газар байна. Үйлчилгээ байхгүй хөрсөн төмстэй. Ямар ч соёл байхгүй” хэмээн нэлээдгүй ундууцсан байдалтай нийтлэв. Түүний энэхүү постыг олон хүмүүс дэмжиж байсан бөгөөд KFC хурцаар шүүмжилж байлаа. Бид хөгжил дэвшил, соёлын нийгэмд аймьдарч байна. Эртний харанхуй бүдүүлэг үе ард үлдэж дэлхийн улс орнуудын нэгэн адил хөгжил соёлд хөл нийлүүлэн алхаж байна. Хүмүүс бид эрүүл чанартай хоол, үйлчилгээ орчин сайхан газар гэр бүл найз нөхдөөрөө үйлчлүүлэхийг илүүд үздэг болсон. Харин дэлхийн олон оронд сүлжээ болон нээгдсэн KFC ресторан Монгол үйлчлүүлэгчдийг доромжилсон, дорд үзсэн байдалтай байсаар байх уу…

Эх сурвалж: Шуурхай.мн

kfc muuhai

kfccommm


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • irgen (December 07, 2015 10:30:16 am )

    uneheer baliar gazar sh dee

  • zochin (December 07, 2015 10:41:48 am )

    bi neg orson ger buleeree shal ontsguin bnlee bas tsadaachgui

  • Anonymous (December 07, 2015 2:41:53 pm )

    dandaa ter hereglej bgaa buteegdhuunuud n hujaagaas orj irdeg Gehdee beejingiin kfc gees amtgui shuudee

  • Энхбаатар (December 08, 2015 12:43:33 am )

    Би сүүлийн үед хаана амьдраад байгаагаа өөрөөсөө асууж эхэллээ.Уул нь Улаанбаатарынхаа гудамжаар алхаад л байх юм,гэтэл хаашаа л харна бүх хаяг, танилцуулга Англиар ! Болиочдээ Монголчуудаа ингэж шившигээ тарьж ,арчаагүйгээ харуулахаа.Бидэнд Монгол нутагтаа аятайхан ,ойлгомжтой амьдрах боломж олгоочдээ ядаж!!!

  • Altaa (December 09, 2015 3:45:47 am )

    Үүрээр 4 цагт онгоцоор авчирдаг гэж байсан. Гэртээ сайхан монгол хоолоо хийгээд идээч ээ. Юугаа хийж гадуур эрүүл мэндийн шаардлага хангахгүй хоол идэж уураа барж явдаг юм. Хоол идэхдээ уурлаад хоолоо элдвээр муулаад байвал муу байдаг гэсэн шүү. Зөв сонголтоо хийж бай.KFC идэхийн оронд сайхан гэдэс толгойгоо чанаад идвэл урт удаан эрүүл амьдрана даа хүмүүсээ

antalya rent a car