Улс орон даяар эдийн засгийн хямрал үргэлжилж, хаана хаанаа байдал хүндхэн байна. Энэ үед 24 тэрбум төгрөгөөр барилга худалдаж авах эрхэм гарч ирнэ гэдэгт итгэх хүн ховор байх. Гэтэл өнгөрсөн сарын 30-нд Нийслэлийн “Хангарьд” ордонд “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаанд оруулсан.
Энэхүү барилга нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хууль бусаар хувьчилсан гэх дуулиан дагуулсан газар байсан. Харин НИТХ-ын тогтоолоор тус үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар зарахдаа доод үнэ нь 7 тэрбум 155 сая төгрөг гэж тогтоожээ. Дуудлага худалдаанд “Капитрон” банк, “Таван богд трейд”, “Bluemon” ХХК, иргэн Абдул Карим зэрэг есөн оролцогч өрсөлдсөн.
Үүний дараа иргэн Абдул Карим 24 тэрбум төгрөгөөр хотын төвд байрлах “А” зэрэглэлийн энэхүү газар бүхий барилгыг худалдан авсан нь нийгэмд хардлага төрүүлж, Абдул Карим гэгч хэн бэ гэж олны анхаарлыг татах болсон. Тэрээр Араб гаралтай, Монгол эхнэртэй аж. Манай улсад 30 орчим жил амьдарч байгаа бөгөөд гурван жилийн өмнө Монгол улсын иргэн болжээ.
Манай улсын хуулинд гадны иргэн Монголд ирээд дор хаяж хоёр үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг аж. Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн онд “Хумбаа” гэх компани Абдул Каримыг Кувейт Улсын иргэн Мултак Али Жиан, Монгол Улсын иргэн Ц.Зоригт нарын хамт иргэний хэргийн шүүхэд дуудаж байсан ч хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан мэдээлэл ч гарсан. Мөн ноён Абдул Карим нь “Мон Уран”-ы Б.Наранхүүгийн найз бөгөөд уг газарт 68 давхар “Mongol Tower” барилгыг барина гэдэг ч таамаг явж байв.
Холбогдох газрууд нь барилгын компаниудад 2012 он хүртэл 25 давхараас дээш барилга барих зөвшөөрлийг өгдөггүй байсан. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр манай инженерүүдийн ур чадварт эргэлзсэн биш харин 25 давхараас дээш барилга барих эрх өгвөл чанаргүй олон барилга баригдана гэдэгт байсан. Харин 2012 онд 41 давхар хүртэл барилга барих зөвшөөрлийн барилгын компаниудад өгсний дараа “МАК”, “Бодь” зэрэг дөрвөн компани 41 давхар барилга барих зөвшөөрөл авсан.
Эдгээрээс “МАК” компанийн “МАК Цамхаг” нэртэй 41 давхар барилгын зураг төслийг гүйцэтгэж, 2013 онд барилгын ажил нь эхлэх байсан ч газрын маргааны улмаас өнөөдрийг хүртэл хойшлогдсон. Мөн бусад компаниуд ч газрын зөвшөөрөл дээр гацчихсан. Харин ноён Абдул Карим Төрийн ордны хажууд хотын төвийн “А” зэрэглэлийн газрыг худалдан авч Монголд анхны 40-өөс дээш давхарын барилгыг барих зорилготой 24 тэрбум төгрөг зарцуулсан байж магадгүй байлаа.
Гэтэл Абдул Карим Забон тодорхой шалтгааны улмаас дээрх барилгыг авах боломжгүй болсон тухайгаа мэдэгдэв. Тэрээр өөрийнх нь тухай болон гэр бүлийнх нь талаар худал мэдээлэл тарааж буйд харамсч байгаагаа хэлээд, Монголын ард түмний хүсэлтийг үндэслэж гэрээгээ цуцлахаар болжээ.
Йинхүү олны анхаарлыг татаад байсан Карим Абдул Монголчуудад буулт хийж, тус барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдан авах боломжгүй гэдгээ хэллээ. Одоо дахиад дуудлага худалдаа явагдах байх. Харин дахин 24 тэрбумын үнэ хүрэх үү гэдэг нь эргэлзээтэй үлдэж байна. Ямар ч байсан иргэдийн дургүйцлийг хүргэж, Монгол улсад Арабын баячууд орж ирэх нь гэсэн хардлага төрүүлж байсан дуулиан түр ч гэсэн намжлаа.
Г.Төмөр
Холбоотой мэдээ
-
zocnin (December 06, 2015 2:46:43 am )
ene lalaac oor mongol irgende ogcon deerblgyi
-
zochin (December 06, 2015 4:36:11 am )
Parlamentiin ordonoo bairiacheeeeeee! Turiin ordonii hajuud yun olon davhar uilchigeenii gazar barih geed baigaa yum be? Ter olon davhar baishind baih humuusiin mashiniig haana bairluulah ve? Irj uilchluuleh humuusiin mashiniig haana bairluulah ve? Naad jijighen gudamjind chini bagtahgui, buur tuv gudamjnuud buglurdug deeree bugluruud suid boloh bailgui de. Zaaval zarah hereg baina uu? Uls medeldee bailgaj baigaad uursduu yumaa bariachee! Buh yumiig zoosnii nuheer hardag yaduu setgelgeegee boli.
-
Anonymous (December 06, 2015 10:27:10 am )
Манайхан юм узээгуй юм шиг зан гаргалаа. Одоо нэг хулгайч Монгол нь хямд авна биз. Тэр хэнд ашигтай вэ? Уул нь улс эх орон ард тумнээ бодоод ендер унэтэй авсанд нь дуугуй егеед хяналтаа л сайн тавих естой байхгуй юу.
-
Anonymous (December 06, 2015 11:33:02 am )
Ямар ч тохиолдолд монгол хүн авсан нь дээр ядарсан үед монгол компани л гар сунгадаг юм байна лээ тэр жил зуд болоход хаан банк мобиком энэтэр бараг мөнгө хялайлгахгүй байхад монгол эзэнтэй компаниуд л дэмжлэг өгч ихээхэн хөрөнгө гаргаж байсныг би ерөөсөө мартдаггүй юм. Хулгайч гэнүү юу гэнэ ямарч байсан монгол хүнд л өг. Ядахдаа хэдэн монгол гэр бүр бялхаж байг л дээ гаднын хүн манай оронд ирээд төрийн ордны хажууд байшин баричихаад дуртай үнээ хэлээд сууж байг гэж хүсэхгүй биз дээ. Мөнгө гадагшаа урсах суваг болно.
-
яг зөв (December 07, 2015 9:20:06 am )
харин тийм зовох цагт монгол нь монголдоо тусалдаг, харин гадныхан бушуухан мөлжиж шулах гэж гэж худлаа инээж мөнгийг нь авахын тулд нялганадаг, та мөнгөгүй гэдгээ мэдэгдээд гадна компаний ажилчидтай уулзаад үзээрэй эх орондоо хөөгдөөд, нохой шиг адлуулна, гадны хөрөнгө оруулалттай компаниуд монголчуудад хэзээ ч туслахгүй ээ, элдэв сугалаа, хонжвор энэ тэр гээд нэмж шулаад байвал яах уу
-
Anonymous (December 07, 2015 12:19:29 pm )
naadhiig chin oilgoh mongol alga. gadaadad amidarcch gadnihnii setgel sanaag ,mederdeg bolson humuus l gadnihnii yamar shunalaas oorgui muu humuus gedgiig oilgoh baih
-
-
-
Anonymous (December 06, 2015 11:34:38 am )
Монгол хүн 24 тэрбум төгрөг төлж чадахгүй бол компаниуд нийлээд ч болсон эсвэл арай хямд үнээр аваасай гэж хүсэж байна.
-
зочин (December 06, 2015 11:48:51 am )
Энэ хүнд энэ хэмжээний мөнгө байхгүй нь ойлгомжтой шүүдээ.Харин энэ хүнийг баян араб болгон харуулж,газрын луйвраар олсон мөнгөөрөө газар авах гэсэн манай луйварчдын арга.Мөнгөний эх үүсвэрийг шалгах магадлал гарч эрэнгүүт болиулж байгаа биздээ.Тэгэхээр манай цагаан захтан, эх орон газар шороогоо худалдсан,газрын наймаагаар хөлжсөн эрхмүүдэд энэ хэмжээний мөнгө зүгээр л өдөр тутмын хэрэглээнд нь байна л гэж ойлголоо
-
Kk.kk (December 06, 2015 2:34:52 pm )
Turiin ordniihoo derged urgutgul hiigeech naad bondlln munguuruu ulsllln nuuts gej bhaa bolijee
-
зочинзочинИргэИргэннзочин (December 06, 2015 4:23:21 pm )
Авдулд өгөх үнэхээр хэрэггүй ээ Өөрийнхөө амийг бодож наад муу чинь татгалзаж байгаа хэрэг. Ер нь энэ хүнийг төр анхааралдаа авах хэрэгтэй,нэг л баян хүнд авч өгөөд дундаас нь юм харж байгаа шүү дээ. Маш олиггүй, монгол орныг хэзээ ч бодохгүй хүн шүү дээ. Мөнгөнөөс өөр юуг ч харахгүйээ наадах чинь
-
Anonymous (December 06, 2015 4:48:54 pm )
manaihan oorsnoo tiim uneer avch chadahgui baij avsan huniig atarhaj eldviin ium yardgiig bolimoor ium harin end barilga barihad gadnaas mongo orj irne.hervee neg mongol hun avuul hulgaich luivarchin geed ium hiilgehgui shuu dee manaihan ataarhuu muuhai zangaasaa salmaar iumaa
-
Батүүл (December 06, 2015 6:33:01 pm )
За ашгүй дээ. одоо миний ээлж. одоо чадахгүй бол хэзээч чадахгүй.
-
монгол (December 06, 2015 6:48:56 pm )
олон юм солиорч байхаар хэдэн төгрөгийг нь аваад өгчихгүй, ямар оюу болон таван толгой шиг гадагш нь зөөчих биш, барилга барина л биз, одоо нэг монгол нэртэй луйварчин зөвлөх үйлчилгээ нэрээр төрөөс хуссан мөнгөөрөө хямдхан авна даа, тамын тогооны үлгэрээсээ салаач
-
бид (December 06, 2015 6:49:39 pm )
олон юм солиорч байхаар хэдэн төгрөгийг нь аваад өгчихгүй, ямар оюу болон таван толгой шиг гадагш нь зөөчих биш, барилга барина л биз, одоо нэг монгол нэртэй луйварчин зөвлөх үйлчилгээ нэрээр төрөөс хуссан мөнгөөрөө хямдхан авна даа, тамын тогооны үлгэрээсээ салаач
-
Зочин (December 06, 2015 8:59:34 pm )
лон юм солиорч байхаар хэдэн төгрөгийг нь аваад өгчихгүй, ямар оюу болон таван толгой шиг гадагш нь зөөчих биш, барилга барина л биз, одоо нэг монгол нэртэй луйварчин зөвлөх үйлчилгээ нэрээр төрөөс хуссан мөнгөөрөө хямдхан авна даа, тамын тогооны үлгэрээсээ салаач
-
zochin (December 06, 2015 9:30:53 pm )
. . . . Ediin zasgiin hund nuhtsuld Ulaanbaatar hotiin tusuvt heregtei l mungu baij dee , Manaihand ih mungu shig haragdah bolovch yalanguya arab garaltai ene erhemd bol baidag l mungu shuu dee , gadnii garaltai huniig nud uzuurleed baihaar chin Mongold hurungu oruulalt oroh uu , togtoh uu bodoh l asuudal
-
ZochinZochinzochin (December 06, 2015 10:42:49 pm )
Yallagdsan nuhduud daramtalsan yum bishuu hurungu oruulagchdiig bitgii urgee gojogdoinuudaa odoo hen avch hezee yum hiihev lav 10-jil husur hevtendee
-
Anonymous (December 07, 2015 12:16:14 pm )
solongos hujaa nar duraaraa durgial yadaj ted nariin uldeesen ur huuhed n muuhai .arabuud saihan humuus tsarai biy haana ch gologdohgui
-
Anonymous (December 07, 2015 12:22:05 pm )
gants arab yadiin baijil baig. muusain solongosuudiig hooj guanzaa oorsdoo ajilluulaach
-
engiin negen (December 07, 2015 8:14:40 pm )
zow zow wuwalsan ni deer. wuwalj bna gedeg chini bas l neg yum heleed l bgaa hereg. 3 ch bai 30 ch bai gadniih l bol gadniih. eldew bulegleluudtei holbootoi l bgaa.
20 Comments