antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2015 12 comments

“Улс төрийн хожоо”

нийтлэсэн Admin

4b138f8c01e01204880ddf25d2d11bddХүчний байгууллага ардчилсан хувьсгалын манлайлагч Зоригийн гэргий Булганг цагдан хориод байгаа. Улстөрийн захиалгатай байж болох юм гэсэн таамаглал бий. Зориг нас бараад 18 жил өнгөрч байхад гэнэт сонгуулийн өмнөх жил гэргийг нь барьж хорьсон нь ч өөрөө ийм хардлага төрүүлж байгаа. Сонгууль болгоноор Зоригийн гэх хэргээр шоудаж улстөр хийх явдал хамгийн зөв бөгөөд оновчтой арга болчихоод байгаа нь нууц биш. Энэ ч утгаар өнгөрсөнд шарлаж үлдсэн хэвлэлийн хуудаснаас онцлох нийтлэлийг эргэн сануулж байна. Улстөрийн хожоог 2000 онд хэн хийж Зоригийн хэргийг өөрт ашигтайгаар урвуулж байсныг эргэн нэг сануулая.

“Улс төрийн хожоо”

                                                                                          Тойм сэтгүүл

Хэргийн газарт бараг цагдаа нараас ч түрүүлж ирсэн Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш. Батбаяр”Зоригийг Хувьсгалт намынхан алчихлаа” гэж хашхичиж байсан тухай цагдаагийн даргын мэдэгдэл, Сүхбаатарын талбайд 10 дугаар сарын 5 нд болсон цуглаан дээр Б. Билэгт бас яг ийм агуулгатай үг хэлснээс өөрөөр Н. Энхбаярыг С. Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулах хэлхээ олдохгүй. Гэхдээ түүний удирдсан МАХН-ын 2000 оны сонгуулийн кампанит ажил агуулгаа бүхэлд нь үүнд зориулсныг онцлохоос аргагүй. Ардчилсан хүчнийхнийг удирдагчаа хөнөөсөн гэх сурталчилгаа, ердөө санал хураалтын дүн гарсны маргааш зарлах мөрдлөгийн үр дүнгийн тухай амлалт эдний намд 72 суудал оноосон. Ялалт нь түүнд хариуцлага ногдуулсныг өөрийнхөө дүргүй хүмүүсийг намнах зэвсэг болгож ашиглахаар шийдсэн нь М. Энхсайханыг онилсон операциас тодорхой харагддаг. Харин ажиллагааны нэг золиос болох Ч. Энхтайван ”Захиалагч болох М. Энхсайхан бид ирэх хоёр гурван сонгуульд МАХН дахин үнэмлэхүй ялалт байгуулснаар” С. Зоригийн аллагын захиалагч М. Энхсайханыг илрүүлэх” төлөвлөгөө хэрэгжих байсан юм” байна хэмээн Авдрантын чангаас бичиж түүнийг илчилсэн. “Ил товчоо” сонинд энэ талаар” Энхбаяр, Нямдорж нар шүүх прокурорын байгууллагуудыг элдвээр дарамталж хүссэн шийдвэрээ гаргуулж байгаа нь тодорхой байна гэж бичиж байлаа. “С. Зоригийн хэрэг”- ийг илрүүлэх сонгуулийн амлалтаа биелүүлэх гэж тэр үнэхээр хичээсэн. Гэхдээ буруугаар худал хуумгайгаар. Харамсалтай нь үнэн мөн өөр байсан бололтой. Дараагийн сонгууль дөхөх тусам сонгогчид өмнөх амыг нь асууж эхэлсэн. Хэнийг ч хамаагүй ямар ч үнэ цэнэ, арга ажиллагаагаар хамаагүй хэрэг хүлээлгэх даалгавартайгаар тагнуулж Б. Хурцыг Франц руу илгээсэн байж болзошгүй үйл явдлын өрнөл хожим тодорхой болсон. Нэхэл нь гүйцээгүй сонгогчид 2004 онд МАН –ыг АН – тай нь тэнцүүлж орхисон. Ерөнхийлөгч болсноор тэр хуучин нөхдөөсөө холдсон. Тэдний нь дотор буруу зөрүүгээ хамжилцаж явсан хүмүүс ч байгаа нь лав. Өөрийнх нь тухай ихийг мэдэх хүмүүсээс жийрхэн тэр ганцаардаж эхэлсэн байх.

2012.04.20


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • зочин (December 04, 2015 4:51:34 pm )

    Хөөрхийд өө энэ авгайг 17 жил зовоолоо,Мөн ч тэвчээртэй хүн юм даа Нас бартлаа хэргийн сэжигтнээр тооцогдоод хил давах ч эрхгүй байна гэдэг мөн ч их тамлал юм даа

    • зүрх судас (December 04, 2015 6:51:43 pm )

      Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян, чихрийн шижин, судасны хатуурлаас шалтгаалах бусад эмгэгүүдийг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний товч танилцуулгыг хүргэж байна. Утас: 96665038 Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа
      https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • зочин (December 04, 2015 5:29:08 pm )

    хувь хүний хувьд хэцүү л дээ, гэвч тухайн үеийн болсон үйл явдлыг чухам үнэнээр нь хэлчихвэл л болох нь тэр.

  • bu (December 05, 2015 1:24:08 pm )

    Bulgan hergee hamsaatnuudiinhaa hamt hulee chamaas zailahgui alb esbel hergiin ezniig helj egeed gadaadr uu garsan geer

  • Anonymous (December 05, 2015 2:29:31 pm )

    Iim aimshigtai tevcheer bdag aa

  • zochin (December 05, 2015 6:27:06 pm )

    nyamdorj dorligjab elbegdorj gurab nairuulj enhbayariig namnah gej baigaa yum bol uu

  • bulgan (December 06, 2015 11:21:33 am )

    amidaa gants bie bodoogvi bailgvi

  • Anonymous (December 06, 2015 11:32:16 am )

    АМЬД ҮЛДСЭН ГЭРЧ НЭГИЙГ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ДОО НУУХ БОЛСОН ЗҮҮЛЬ НЬ ХЭНИЙ ДАРАМТААР БИ БОЛСОН БОЛ ГЭДЭГ АСУУЛТ БАЙНА

  • зочин (December 06, 2015 12:13:42 pm )

    Тухай үедее гэрчлээгүй байж худлаа шоу наад булган гэдэг хүн чинь бусдын золиос болсон. Энэ хүнд огт хамаагүй худлаа эн тэр гээд л жинхэнэ алуурчид нь АН -хан өөрсдөө шүүдээ. Ёо ёо гэнэт бичихээс дургүй хүрчихлээ. Явж явж эргээд Булган дээрээ ирнээ гэдэг нь монголын хууль дэндүү арчаагүй жижиг сэтгэж ажиллаж ба. Одоо энэ хүүхэнд дохоод хэрэг хаах гэж байгаа байлгүй дээ. Энхбат гэдэг хүнийг золиосолсон. Хүч чадал муутай хүмүүс рүү явахаа болиоч.

  • уншигч (December 06, 2015 1:56:50 pm )

    БАТУУЛ , ЭЛБЭГДОРЖ , ДОРЛИГЖАВ, БАТУУЛИЙН ДООДОХ БАТТУЛГА …….

  • Г.Батнасан (December 07, 2015 11:00:22 am )

    Ямар нэг зүйлийн бурууд Энхбаяр гэдэг хүний нэрийг холбочихвол өөрсдөө ард нь үлдэж бултаж болно гэдэг ойлгоц 2005 оноос хойш МАНАН-гийн үүсгэн байгуулагчдын толгойд бат сууждээ. Тэд бол Багабанди, Элбэгдорж, Нямдорж, Дорлигжав, Баяр, Батболд, Бат үүл, Энхсайхан нар юм. Энхбаяр бол авилгач, хор найруулагч, эцэст нь алуурчин дээрхи хүмүүс энэ мессежийг элдэв янзаар баримтжуулсан болж ард түмэнд илгээчихээд өөрсдөө араар нь дээрхи бүх бузар булайг гардан гүйцэтгэдэг гэдэг нь улам бүр ил болоод байх шиг.

  • 123 (December 07, 2015 4:33:43 pm )

    Сайн хүний нэрийн 3 худалдаж иднээ гэж арай л дэндүү юм тайван нойрсуулахгүй

antalya rent a car