“Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth”-т Монгол улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байгаа. Австрийн Венец хотноо болж буй тус тэмцээнийг 2001 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд залуучуудад экологийн мэдлэг боловсрол олгох, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилогтой байдаг. Эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэгийн хувьд тэмцээний шүүгч, шүүмжлэгч нараас нэлээд өндөр үнэлгээ авч, шилдэгүүдийн эгнээнд багтаж байгаа юм. Тэгвэл А.Баярмаа эцсийн шалгаруулалт болох “Будаггүй ярилцлага” төрөлд оролцож байгаа тухайгаа цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр “Миссийн тэмцээнд оролцож байгаа учраас ихэнх хүмүүс нүүр будагтай, гоё сайхан ганган хувцас өмссөнөөр төсөөлж байгаа байх. Гэхдээ эх дэлхийн дайчин эмэгтэйн хувьд бид үүнээс ч илүү. Эх дэлхийн миссийн тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд дуусч маргааш эцсийн шийдвэрлэх шалгуур буюу шүүгчидтэй хийх будаггүй нүүр тулсан ярилцлага үлдлээ. Бид гоё ганган хувцасгүй, элдэв сайхнаар будалгүйгээр царайгаар биш зүрх сэтгэлээрээ уралдах шалгуур маань ирлээ. Бид хэн болох юунд зорьж тэмүүлж яваагаа хэлэх агшин. Энэ бол би, найзууд багш нартайгаа 8 жил мод тарьж байхдаа байсан төрх, хөдөө баримтат киногоо хийхээр хоёр сар нүүдэлчин ахуйд суралцаж мал хариулж амьдарч байхдаа байсан жинхэнэ төрх. Энэ бол жинхэнэ би. Монгол хүн болж төрсөндөө бахархдаг—бид бол эх дэлхийн эмэгтэйчүүд” хэмээжээ. Ямартай ч Монголын гоо бүсгүй болсон А.Баярмаадаа илүү их амжилт хүсье. Түүний будаггүй төрх жинхэнэ Монгол эмэгтэйн төрх байгааг цахим хэрэглэгчид онцолцгоож байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (December 04, 2015 1:56:53 pm )
ямар аймаар царай муутай хүүхэн бэ??? Яанаа энэ мисс болчихвол монголд царай муутай хүүхэн олдохгүй юм байна.
-
Нараа (December 07, 2015 7:04:17 pm )
Битгий ингэж бай. Чамд өөрт чинь л хэцүү. Шалгуур тавьсан хүмүүс мэдэж байгаа шүү дээ. Өөрийн сэтгэлээ эмчил, эрүүл саруулаар бод.
-
-
zochin (December 04, 2015 3:01:33 pm )
za yahvee amjilt gargajil baival boloo
-
hu (December 04, 2015 3:41:58 pm )
za za duursen hereg… nudee anial demjihees
-
Amjilt (December 05, 2015 8:38:12 pm )
Mundag ohin.battsetsegiig hudal hoshgiruuldar yu chgui
Ene ohin bol oyunlag jinhene bor zurhere temtseldej bga. Amjilt husye. Mundag ohin-
Anonymous (December 06, 2015 8:25:53 pm )
Төрмөл гоо үзэсгэлэнд ямар ч бор зүрх болон арын хаалга шаардлагаггүй !! уучилаарай
-
-
Anonymous (December 05, 2015 10:22:35 pm )
Ee yu harchihvaa za duursen zaaval 10 huruu tegsh hun hovroos hoish
-
elbegee (December 05, 2015 11:32:08 pm )
bi lav nudee anilaa
-
elbegdorj (December 05, 2015 11:32:28 pm )
bi lav nudee anilaa
-
Duran. (December 06, 2015 10:52:54 am )
Яадгийн жинхэнэ монгол төрх л байна ш дээ.Эрлийз хурлийз нь мэдэгдэхгүй элийрсэн хүүхнүүд байнаа байна.
-
бодит байдал (December 06, 2015 8:19:44 pm )
Баянсэлэнгэ Барилга Хот Байгуулалтын сайд болж байхад гоо үзэсгэлэн, оюун ухааны билиг тэмдэг болсон олон улсын тэмцээнд царай муутай ч өөрийгөө гололгүй орсон энэ охинийг гайхах аргагүй. Хаан нүцгэн байна гээд хэлэх зүрхтэй том хүн байтугай хүүхэд ч олдохгүй тийм бараан нийгэмд бид амьдарч байна. Гутамшиг.
-
Anonymous (December 06, 2015 10:34:46 pm )
Ene odoo hanas irsiin boloo ali aimgaas kkkk
-
huurhun (December 07, 2015 4:30:37 pm )
huurhun
-
Үнэн (December 11, 2015 1:36:50 pm )
Сайн яваа нэгнээ битгийн муу хэл, саар яваа нэгнээ битгийн ад үз. Чи өөрөө ямаршуухан царайтай хүн яаж шуухан яваа ч юм билээ. Хүнийг хэзээ ч битгийн муу хэлж бай. Чамд өөрт чинь л муу. Хүн өөрийнхөө царайны өнгөөр л өрөөл бусдыг хардаг юм гэнэ лээ дээ.
14 Comments