![]() Үхсэн хүн үг хэлэх биш гэдэг шиг талийгаачдын оршуулган дээр газар тэглэгч машинаар хээвнэг талхалж байгааг уншигч та харж байна. Бусдыг гүтгэж байгаа юм биш, зургаас харахад л бүх зүйл олйгомжтой харагдах аж. Тэгээд бүр суварга босгох үйлчилгээ бол буяны компаниудын хамгийн өндөр үнэтэй үйл ажиллагаа.
Том суваргатай багц 11,6 сая, жижиг суварганы багцыг 8,6 сая төгрөгийн үнэтэй байдаг талаар буяны компаниуд хэлж байсан. Тэгэхээр хамгийн өндөр үнэтэй багцыг сонгон бурхан болоочдоо “Улаанбаатар буян” ХХК-д даатгасан байхад нүднээс далд хайртай талийгаачидтай маань ингэж л харьцдаг байна.
Бурхан болоочдынхоо газар дээр гишгэлэх эрх монгол хүмүүн бидний оюун ухаан, ухамсарт байхгүй. Тэгтэл хаа хамаагүй ажилчид бидний хайрлаж, хүндэлдэг бурхан болоочдын газар дээр машин тачигнуулан гишгэлж, зарим тохиолдолд бүр хайрцаг нь цөмөрдөг ч гэж эх сурвалж өгүүлж байна лээ. Ийм зүйл байж болно гэж үү.
“Улаанбаатар буян” ХХК-ийн зүгээс энэ талаар тайлбарлахдаа “Энэ бол олон улсын стандарт. Зүлэг ургуулахын тулд бүх газрыг ингэж тэгшилдэг. Олон улсын стандартаар л бид хийсэн. Ямар ч буруу зүйл байхгүй” хэмээж байв.
Олон улсын стандарт байж болно, гэхдээ монгол хүний ухамсар энэхүү нүд хальтирч, зүрх шимшрэм асуудлыг хүлээн зөвшөөрч чадахгүй.
Уг нь “Улаанбаатар буян” ХХК-ийн зүгээс их л ухамсартай, ёс зүйтэй зүйл ярьцгаадаг. Өөрсдийн ажлын зорилго, ёс суртахууны уриандаа “Бид ажил хэрэгтээ хууль тогтоомж, байгууллагынхаа дотоод журмыг ямагт сахин баримталж, харилцагч нэг бүртэйгээ ёс зүйтэй, шударга харилцаа тогтоохыг эрхэмлэнэ. Бид соёл, уламжлалаа хамгаалагч. Газар, ус, онгон дагшин байгаль дэлхийгээ хөндөлгүй, эх нутгаа хайрлан хамгаалж, эдүгээг хүрсэн, бурхан болоочдоо гүн хүндэтгэлтэй, чандарлан оршоох дэвшилтэт монгол уламжлалаа хамгаалан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлнэ” гэсэн аж. Энэхүү урианд “Соёл, уламжлалаа хамгаалагч, бурхан болоочдоо гүн хүндэтгэлтэй оршооно, харилцагч нэг бүртэй ёс зүйтэй, шударга харилцаа тогтооно” хэмээсэн байгаа биз. Эдний соёл уламжлалаа хамгаалж, бурхан болоочидтой гүн хүндэтгэлтэй ханддаг зарчим нь энэ бололтой. Юутай гутамшиг, юутай харуусал вэ. Ам, ажил хоёр нь алд дэлэм зөрдөг нь энэхүү бодит зургаар харамсалтай нь нотлогдлоо.
Ер нь бурхан болоочдоо ёс төртэйгээр оршуулахын тулд хэр хэмжээний зардал гаргадаг талаар бид судаллаа. Учир нь хичнээн төгрөг төлдөг байтал бидний бурхан болоочидтой эд иймэрхүү үл хүнтэтгэсэн байдалтай харьцдаг юм бол гэсэн бодол орж ирсэнийг нуух юун.
Нийслэлийн хэмжээнд 20 гаруй оршуулгын газар байдгаас өнөөдөр Нарангийн энгэр, Хан-Уулын Өлзийтийн энгэр, 61-ийн гарамд байрлах далд оршуулгын газар, Төв аймгийн нутаг дэвсгэр дэх оршуулгын газар, шарил чандарлах хоёр төв л албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Улсын хэмжээнд жилд дунджаар 16 мянга гаруй иргэн нас барж байгаагаас 6500-7500 нь Улаанбаатар хотынх байдаг аж.
2013 оны жилийн эцсийн байдлаар нийт нас баралтын 44 хувь нь чандарлах зан үйлээр, 56 хувь нь далд оршуулах буюу газарт оршоох хэлбэрийг сонгожээ.
Нэг хүн оршуулахад 15-20 м.кв га газар ашиглагддаг гэхээр жилд 50-70 га газар оршуулгын үйл ажиллагаанд зориулагддаг байна.
Монгол Улсын ямар ч иргэн нас барсныхаа дараа насан туршдаа “үнэгүй” газар “өмчлөх” эрхтэй байдаг.
Буяны зан үйлд хэчнээн төгрөг шаардлагатай вэ?
“Улаанбаатар буян” ХХК-иар ороход тус газрын угтагч бүсгүй үйлчилгээнийхээ тухай танилцуулав.
Шарил чандарлах болон Хан-Уулын Өлзийтийн энгэр, 61-ийн гарамд байрлах далд оршуулгын газрын талаар мэдээллийг өглөө.
Өлзийтийн энгэрт Монгол Улсын ямар ч иргэн бурхан болоочоо бүртгэлийн хураамж болох 20 мянган төгрөг тушаагаад оршуулах эрхтэй байдаг. Тэгвэл ухаж бэлтгэсэн газрыг 100 мянган төгрөгөөр үнэлдэг талаар тэндээс сонсов.
Мөн 61-ийн гарамын гэгдэх “Нью Семетри” ХХК-ийн далд оршуулгын газрын үнэ ханшийг сонирхлоо.
Олон улсын стандартад нийцсэн гэгдэх тус оршуулгын газрын хувьд үйлчилгээ болон орчин нь Далан давхар болоод бусад газрынхтай харьцуулалтгүй цэвэрхэн, тохитой.
Тус оршуулгын газар нийт дөрвөн багцын үйлчилгээг иргэдэд санал болгодог байна. Тухайлбал,
1.Том суваргатай багц -11.6 сая төгрөг /Тус багц нь талийгаачийн оршуулган дээр тавигдах чулууны оронд байгалийн саарал боржин чулуу бүхий гурван метрийн өндөртэй суварга байршуулдгаараа онцлогтой юм билээ. Түүнээс гадна дээрх төлбөрт газар аргадаж гуйх, шашны зан үйл хийх ламын үйлчилгээ, лакан хайрцаг, шарилыг зөөх унаа, биеийг нь ороох ноосон хөнжил, 108 зул, 50 ширхэг бүхий хүндэтгэлийн амьд цэцэг, талийгаачийг хөдөөлүүлэхээр ухаж бэлтгэсэн газар болоод оршуулах үйл явцийн үйлчилгээ багтжээ./
2.Жижиг суваргатай багц – 8.6 сая төгрөг. /Харин энэ багцад дээрх үйлчилгээ бүгд багтсан бөгөөд 1.50 метрийн өндөртэй жижиг суварга байдгаараа ялгаатай аж./
3. Хөшөөтэй багц – 4.9 сая төгрөг. /Үнэ ханш нь харьцангуй бага гэж хэлж болох энэ багцыг талийгаачдын ар гэрийнхэн ихээхэн сонгодог гэнэ. Шарилын дээд талд суваргын оронд байгалийн чулуу байрлуулдаг байна./
4. Хүүхдийн багц – 2.9 сая төгрөг. /Дээрх үйлчилгээнүүд болоод хөшөө, лакан хайрцаг энэ төлбөрт багтжээ./
Хэрвээ иргэд дээрх багцуудыг сонгохгүй гэвэл тухайн буяны компаниас оршуулгад шаардлагатай эд хэрэгсэл, үйлчилгээг өөрсдийн сонголтоороо авч болох аж. Түүнчлэн буяны цогц үйлчилгээний хувьд хайрцаг, хөшөө, унаа гээд цогц үйлчилгээ үзүүлэхэд гурван сая төгрөгийн үнэтэй байх ажээ.
Энэ мэт компаниудын үнэ ханшийг тодруулсны дараа шарил чандарлах үйлчилгээг сонирхлоо.
Чандарлуулахад…
Манай улсад 2004 оноос эхлэн “Улаанбаатар буян” ХХК шарил чандарлах үйлчилгээг нэвтрүүлсэн.
Нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан, байгаль экологид ээлтэй ч гэж хэлж болох энэ үйлчилгээг иргэд эхэндээ таашаадаггүй байсан бол сүүлийн жилүүдэд дэмжих болжээ. Тухайлбал,
2004 онд нийт нас барагсадын ар гэрийнхний 17 хувь нь чандарлах үйлчилгээг сонгож байсан бол 2012 оны эцсийн байдлаар 40 гаруй хувь болж өссөн гэх тооцоо байдаг аж.
Үнийн хувьд дээрх буяны цогц үйлчилгээтэй харьцуулбал хямд байв.
Тэгэхдээ хамгийн багадаа л халаасандаа 1.5 сая төгрөгтэй байж чандарлуулах боломжтой. Хэрвээ дээрх үйлчилгээнүүдийн хамгийн үнэ бүхийг нь сонговол бурхан болоочдын гэр бүлийнхэнд 2.3-5.5 сая буюу түүнээс дээш төгрөг хэрэгтэй болох юм.
Ийм л өндөр ханшаар бид бурхан болоочдоо буяны компаниуд болоод эдгээр дундаа монополь гэгдэх “Улаанбаатар” буян ХХК-иар үйлчлүүлдэг байх нь. Харамсалтай нь тэд бидний итгэлийг даах нь битгий хэл, нүднээс далдуур ийм л аймшигтай зүйл хийдэг аж.
Эх сурвалж:Mongolcomments.mn
|
Холбоотой мэдээ
-
зочин (December 04, 2015 12:45:52 pm )
Болиочээ талийгаач нараа тайван амгалан ариун шарлыг нь хөндөхгүй оршоох гэж л бид мөнгө төлдөг шүү дээ. Арай ч дээ 1000 таа эсэргүүцэж байна. наад үйлчилгээгээ боловрсронгуй болгохыг шаардаж байна
-
зочин (December 04, 2015 3:28:02 pm )
энэ нээрээ дэндэж бна ямар юмных олон улсын стандарт энэ тэр гэж солиорч байгаа юм бэ Монгол хүний сэтэхгүй чухал бусуу бурхан болооч нарыг ингэж доромжилохоо болиод өөр арга олооч шуналтангуудаа
-
Ц.НЯМДОРЖ (December 04, 2015 3:29:02 pm )
“Улаанбаатар буян” ХХК-ийн шүүмжлэл үү, эсвэл үйлчилгээний үнэ ханшийн реклам сурталчилгаа нийтлэгдээд байна уу.
-
xotiin irgen (December 04, 2015 3:42:15 pm )
Yadaj garaaraa archilgaa xiildee, xezee olon standart taliigaachiin deeguur ni xund mexanizmaar darj induudeed bsn um be? xumuus yavaad, muu urgamal sharilj ene teriig ni tuugeed garaar ajlaa xundetgelteigeer xiideg bizdee
-
2015 (December 04, 2015 5:42:58 pm )
harvaas new cemetry l bn sh de arai ch de
-
хамба Чойжамц (December 05, 2015 12:43:11 am )
Энэ чинь манай бурханч лам Пүрэвбатын минь солонгос эхнэрийхэн бизнэс шүү дээ.
-
зочин (December 06, 2015 9:36:17 pm )
за одоо удахгүй ШАМБАЛЫН дайн гарлаа даа , Хамбатан гуай ч дайны галыг ноцоолоо доо ,Одоо ПҮРЭВБАТ лам ч чусон эхнэрээ өмөөрөөд дүвчигнэж байгаа даа, Энэ 2 ламтан гуайн хэр их номтойн нь одоо л мэдэгдэнэ дээ ,
-
-
лхагваа (December 05, 2015 9:25:55 am )
монгол хүн үхээд солонгос хүнээс газар авч байна. ЮУ БӨЛЖ БАЙНА МОНГОЛ
-
лхагваа (December 05, 2015 9:31:25 am )
ПҮРЭВБАТ, СОЛОНГОС ЯВУУЛ, БИДНИЙ БООЛ БАЙСАН СОЛОНГОС ХҮМҮҮС
-
НАРАА (December 05, 2015 10:12:40 am )
ПҮРЭВБАТ ЛАМЫН ХИЙД РҮҮ УЛСЫН ТӨСВИЙН 7,0 ТЭР БУМ ТӨГРӨГӨӨР ЗАМ ТАВИНА ГЭДЭГ ШИЙДВЭР ЭНЭ БУСАРМАГ ЯВДАЛТАЙ АГААР НЭГЭН БУС УУ? НЭГ ХИЙД РҮҮ ШҮҮ…
-
сараа (December 05, 2015 11:07:16 am )
Бүх буяны үйл ажиллагаа явуулдаг компаниудын түр төрх
-
сараа (December 05, 2015 11:08:00 am )
Монгол зан үйл уламжлалаа бодооч
-
ИРГЭН (December 05, 2015 2:12:55 pm )
ТЭР ОЛОН УЛС ГЭДЭГ ЧИНЬ МОНГОЛ ХҮНД ЯМАРЧ ХАМААГҮЙ УЛС ҮНДЭСТЭН БҮХЭН ӨӨРИЙН ЗАН ҮҮЛТЭЙ ДУУРАЙХ ДУУРАЙХГҮЙ ЮМ ГЭЖ БИ СУВРАГ БОСГОХ НЬ
ШЭНХЭН МОНГОЛ ЁС БИШ БОЛУУ ШАРЫН ШАШАНЫ НЭГ ЗАН ҮҮЛЬ ЮМ МОНГОЛ НУТАГ СУВАРГААР ДҮҮРЭХ БИ ДЭЭ САЙХАН БАЙХУУ ШАНДАРЛААД МОД ТАРИЖ БАЙХ НЬ ЗҮГЭЭР БОЛУУ -
zochin (December 05, 2015 3:10:32 pm )
hunii zovlongoor biznes hiisen muuhai ulsuud bjee tiim dee ehiigee aldaad orshuulah gazar oldohgui bh tal garch bn daanach ih unetei araich dee ene kompaniud chini hunees ondor une neheed uilchilgee gej araich dee hel am hiih geheer burhan boloochoo bodood heterlee shuu mongogui bol uhehed hetsuu gazar oldohgui bson bn mongol hun eh orondoo yasaa tavih zai bn uu setgel gargaach darga naraa
-
ИРГЭН (December 05, 2015 5:32:48 pm )
пурэвбат ЛАМ БУЯН БИШ БУЗАР ХИЙЖ БГАА ЮМ БН ТЭР ЭЗЭМШСЭН ГАЗРБН ТӨЛБӨРӨӨ ӨГСӨН ҮҮ ГАЗРЫН ТАТВАР АВЧ БАЙГАА ЮУ ЭХНЭЭСЭЭ ШУНАЛЫН МИКРОП БАЙСАН НЭР ОЛЖ АВААД ШУЛЖ ЭХЭЛЛЭЭ ГАНЦ ХҮН БИТГТЙ ҮЙЛЧЛҮҮЛ ИНГЭЖ ТЭМЦЭХЭЭС ЯДУУ БИД ӨӨР ЯАХ БИЛЭЭ НЭГ СОЛНГОЛ ДОЛООН ХЯТАДТАЙ ТЭНЦДЭГ БОЛ СО ХҮҮХЭН ДОЛООН ЗУУТАЙ ТЭНЦЭХ НЬ ЭЭ
-
Anonymous (December 05, 2015 5:57:01 pm )
Чандарлах үйл ажиллагаанд нь хяналт тавимаар санагдаж байсан шүү.
-
Anonymous (December 05, 2015 6:41:17 pm )
mongol mash hurdan 1-s 2 stag bolood l chandariig ni ogdog getel anu-d 24-n stag bolood ogloo ni chandraa avdag tegeheer buurai hogjiltei orond mini yaj tiim hurdan hiideg baina aa! sonin baigaa biz sain sudalj baij shiidveree gargaarai ard tumen mini!!!!!
-
зочин (December 06, 2015 2:26:07 am )
Газар дэлхийдээ бид хэн нэгэнд мөнгө төлөхгүйгээр нойрсох эрхтэй. Газар заагаад өг тэнд чинь бид хайртай хүмүүсээ зүгээр л амартайван нойрсуулмаар байна.
-
зочин (December 06, 2015 2:35:17 am )
Пүрэвбат лам номын мөр хөөөдөг юм болов уу. Энэ тэндгүй хөрөнгө мөнгө, газар унаж төнхсөн гэж нэр нь дуулдах юм.
-
зочин (December 06, 2015 2:47:37 am )
Пүрэвбат ийм болоод л анхны эхнэрээсээ салж байжээ. Муу өөдгүй новш минь хүүгий минь ясыг битгий үйрүүлээд хаячихаарай даа. Араатан үйрүүлчихсэн юм. нэмсэн байвал дэмий шүү. Хүүг минь тайван нойрсуулахгүй нэмж хэмхэлсэн байвал эрлэгийн өмнө гомдолтойгоо өчнө шүү. яасан ч зүгээр өнгөрөөгүй гэж мэдээрэй.
-
mgl (December 06, 2015 11:28:59 am )
Purevbat UB Buyn kompani gj 2 tes uur tusdaa . Huni bsen ymig anhaaraltai guitsed unshaad ezeni zuv bailj baalj baigaachee. Sogtuu hun met baih ymaa.
-
зочин (December 06, 2015 9:50:10 pm )
Пүрэвбат ламтан Монгол хүн байж муухай л юм болж байнаа даа, Лам хүн уг нь буян хийж бурхан болоочийнхоо хойтохын нь болгоодогсон гэтэл Пүрэвбат ламтан гадаадын хүнтэй нийлж бурхан болоочидоо ингэж доромжлох гэж
-
зочин (December 06, 2015 9:55:28 pm )
Хамба гуай наад муу нүгэлт ясчин Пүрэвбатыг ажлаас нь хал муу босоо ороолон нутаг нэгтнээ ингэж доромжлохдоо яахав дээ
-
zochin (December 07, 2015 9:24:16 am )
Sayhan Ulaanbaatar buyan kompani offissiin oroi deerh gerel sambaraar barag manaid tavtai morilnuu gesen utgatai reklam tsatsaj baisan uuniig herhen huleej avah ve
-
Zochin (December 09, 2015 12:53:31 pm )
Sayhan buyan kompani deer ochij nagatsiigaa chandarluulahad iim tom talbai, baiguulamj haragdahgui l bsan daa, neg jijegheen l gazartai, suvarga bosgotson l bsan daa, ene yag Buyan mon ym uu
25 Comments