antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2015 23 comments

Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЗАРЛИГИЙГ АБДУЛ КАРИМ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮ?

нийтлэсэн Admin
olloo_mn_1449190060_hewleh

Төрийн ордны зүүн тал дахь Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр иран гаралтай Абдул Карим хувьчилж авсан үйл явдлын дуулиан тасраагүй байна. Барилга, байгууламж хувьчлагдаж л байдаг. Шалдаа буутал үнийг нь унагааж авсан “А” зэрэглэлийн барилга, газрууд нийслэлд зөндөө л бий. Гэтэл тултал нь өсгөсөн хувьчлал яагаад олны анхаарал, дургүйцлийг зэрэг хүргэх болов.

Хэдий Монгол Улсын харьяалалтай ч Абдул Карим гадаад эр. Түүний талаар Монгол Улсын бахархалт амьтны хууль бус наймаанд гараа дүрсэн, бүр толгойлж оролцдог байж болзошгүй гэсэн мэдээлэл ил болсон. Манай тагнуул, цагдаагийнхан ч уг хэргийг лавшруулан шалгаж байгаа гэх. Түүнээс гадна хувьчлалд оролцож ялсан эрийг уг газрыг хэрхэн ашиглах бол гэсэн таамгийг хэвлэлүүд дэвшүүлсээр байна.

Нэгэнт хувьчлалд ялсан учраас юу хийх нь Абдул Каримын эрхийн асуудал гэдгийг Монгол Улсын хуулиар зөвшөөрөөд буй. Тэгээд ч зогсохгүй Монголын төр түүний үйлдэл хяналт тавих эрхгүй болохыг албаныхан халаглан ярьж байна. Гагцхүү ямар  зориулалтаар ашиглах тухай хувьчлалд зааж өгсөн гэсэн ганцхан найдвар л манай тал байна.

Тэр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2014 оны зарлиг. Зарлигт “Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах” гэжээ. Ингэхдээ “Тус барилгад бүх яамыг багтаах, гэхдээ үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх, энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх, тодруулбал, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь ил тод байх, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхдлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх шаардлагад нийцсэн байх юм” гэсэн байгаа юм.

Харин иран эр “Олон давхар шилэн барилга барина” гэснээс өөр мэдээлэл хийгээгүй. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг Абдул Карим хэрэгжүүлэх эсэхийг цаг хугацаа харуулах нь…

Зууны мэдээ
Б.Заяа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

23 Comments

  • ОЛОНХААД М. (December 04, 2015 10:07:00 am )

    Та минь ээ.Нэг ийм ёгт үг байдаг шүү дээ. “Хонь бүрэн, чоно цатгалан, малчин тавлаг” гэж. Абдул ажаа манай монгол банкинд 24-ийгөө тушаана. Тэгээд 24 давхар шилэн барилга барина. Барилгыг монголчууд барихыг хориглоно. Барьсан барилгадаа монголын яамдууд эсвэл нөгөө олон агентлага бас төрийн элдэв сан эсвэл засгийн мэдэлд байдаг төслийнхөнд түрээслүүлнэ. Ингээд л малчин “ажаа” тавлаг,монголд эрх чөлөөтэй, харин хонь болсон та бид гуйлагчин хэвээрээ, чонотой нийлсэн манай ноход зоолно.

    • Anonymous (December 04, 2015 10:33:50 am )

      АНХ УДАА ИЙМ ИХ МӨНГӨ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР УЛСЫН ТӨСӨВТ ОРОХ НЬ БАЙНА ШДЭЭ. УРЬД НЬ ЭНЭ БАЙТУГАЙ БАЙРШИЛТАЙ САЙХАН ГАЗРУУД УЛСАД НЭГ Ч ТӨГРӨГ ОРУУЛАЛГҮЙГЭЭР ХЭН НЭГ ХҮМҮҮСИЙН ХАЛААС РУУ ОРДОГ БАЙСАН НЬ НУУЦ БИШ ШҮҮ ДЭЭ.ОДОО ТЭР ЛУЙВАРЧИД НЬ ШУДРАГА ДҮР ЭСГЭЭД НЭГ ИХ СҮРХИЙ УЛСУУД БАЙХ ЮМ.ШУДРАГА ЁС ХААНА ЯВНА ВЭ?

      • bi (December 04, 2015 10:45:10 am )

        Төр нэртэй луйварчид гадаадын наймаачин, гэмт хэргийн сэжигтэнтэй хуйвалдаж ашиг хүртэж газраа хувьчилж өгч байхад юуных нь мөнгө орж ирнэ гэж яриад байнаа

      • zochin (December 04, 2015 11:28:06 am )

        Монгол улсын газрыг өнөөгийн луйварчид хуйвалдан авч байгааг харлаа.Улс орон нутгийн гүнээсээ бүр төв цэгээсээ, Төрийн ордоноосоо/ арай хажууд нь 100 м/ мөнгө нэрийн доор ялзарч байна. Худалдаж болох //эзэмшүүлсэн гэж битгий мугуйдлаараа// болохгүй газар баймаар. Нийслэлийн эрхийн асуудал мөн ч юм уу биш ч юм уу. Улсаа бодохгүй хүнд бол нийслэлийн эрх байх.

      • зочин (December 05, 2015 6:31:27 pm )

        энэ нөхрийн ард хошго элбэгдорж өөрөө байгаа юм бишүү

    • зүрх судас (December 04, 2015 11:32:55 am )

      Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний товч танилцуулгыг хүргэж байна. Өмнөх бичлэг хэт урт байснаас хүмүүсийг уйдааж байсан бололтой. Тус бичлэгээр та бүхэн Ли Эр Кан бүтээгдэхүүн ямар найрлагатай учраас цус шингэлж, холестрин бууруулахаас гадна судас цэвэрлэх буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй болон Судасны хатуурал гэдэг нь ямар өвчин болохыг бодитоор харуулахыг зорьсон болно. Утас: 96665038 Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа
      https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Anonymous (December 04, 2015 10:32:42 am )

    АНХ УДАА ИЙМ ИХ МӨНГӨ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР УЛСЫН ТӨСӨВТ ОРОХ НЬ БАЙНА ШДЭЭ. УРЬД НЬ ЭНЭ БАЙТУГАЙ БАЙРШИЛТАЙ САЙХАН ГАЗРУУД УЛСАД НЭГ Ч ТӨГРӨГ ОРУУЛАЛГҮЙГЭЭР ХЭН НЭГ ХҮМҮҮСИЙН ХАЛААС РУУ ОРДОГ БАЙСАН НЬ НУУЦ БИШ ШҮҮ ДЭЭ.ОДОО ТЭР ЛУЙВАРЧИД НЬ ШУДРАГА ДҮР ЭСГЭЭД НЭГ ИХ СҮРХИЙ УЛСУУД БАЙХ ЮМ.ШУДРАГА ЁС ХААНА ЯВНА ВЭ?

  • Anonymous (December 04, 2015 11:44:25 am )

    Хууль бус зуйлийг хусдэггуй дарга нар хууль бусаар шонхор барьж наймаалдаг Эрд хунээ шоронд хорин байж буцааж Авсан газраа дуудлага худалдаа нэрээр егех байжээ

  • Иргэн (December 04, 2015 1:20:40 pm )

    Нохойн гэдэсэнд шар тос зохихгүй. Монголд гадны хөрөнгө оруулалт зохихгүй. Дуудлагын худалдааг буцааж, наад балгасыг Н.Энхбаярт нь буцааж өгөх хэрэгтэй

  • Zochin (December 04, 2015 1:57:42 pm )

    N.Enkhbayar Idsen ch Mongol Ulsiig ingej doroituulj baisangui Or shirnees salgaj bailaa. Getel atigar Elbegdorj Mongoliin ard tumenii khuukhed burt 10.000t amlaj bailaa, Songuulid yalalt baiguulchaad ter Tolovlogoo baisan yum gej Khuursan. Daraan Bidniig Khoshgoruulj baigaad Eronkhiilogch bolood Khoshgoruulj chadlaa geed bakhdaj bayarlaj yavlaa. Dakhin Orsoldogchoo gutgej shorond khiin er khunshig Orsoldoj chagakhgui dakhin Eronkhiilogch bolchood khamag khergee buteej Mongol Ulsiig maani Khariinkhanii Amang orkhod belen bolgood NUB-ruu zugtakhad belen bolchikhloo. Adgiin muu khun khun burkhan chamaig orshookhgui Dee!!!!

  • Anonymous (December 04, 2015 2:00:36 pm )

    Mongold anhk undaa neeltei duudlaga hudaldaag unen shudraga ar yvuulsand bayar hurgye. Haramsaltai ni duudlaga hudaldaa gaa yvuulahk daa huvi huniihkee nuutslal iig hamgaalj .baihk estoi yum baina shuu.gadaadad duudlaga hudaldaag yvuulahk daa iim ihk duulian gargadag ui l yum baina lee.hen ni ylsan ni chuhkal baimaar. Ulsad mash Tom hurungu oruulalt hiij baihkad. Medeelel iig ard irgeddee unun zuv yvaalahk heregtei .hudal tashaa medeelel huv hunii Ner nunded naldaj bolohkgui baimaar . ugluu sonin nii.setguulch e. tugs tanaa.

  • AAAAA (December 04, 2015 7:54:09 pm )

    turiin ordoniig tagnahad uunees iluu sain bairlal oldohuu.

  • зочин (December 04, 2015 8:01:58 pm )

    Энэ элбэг доржийн хийж буй элбэгжих санаа… зайлаач

  • zochin (December 04, 2015 9:23:17 pm )

    ene huniig taivan orhi, niisleliin umchiin hariltsaanii gazar duudlaga hudaldaa yavuulahaas umnu erunhiilugchiin zarligiin daguu zuvhun turiin baiguullagad tureeslah baishin barih yostoi gesen nuhtsul tavisan bol hen ch ene duudlaga hudaldaand orohgui, araas n iim teneg balai yum zahialgaar bichih ee bolil doo setguulch guai

  • МОНГОЛ (December 05, 2015 9:58:09 am )

    НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН ҮНЭ ИЙМ ҮНЭД ХҮРДЭГИЙГ БҮГДЭЭРЭЭ МЭДЛЭЭ. ЭНЭ КАРИМД БАЯРЛАХ УЧИРТАЙ. ХУЛГАЙЛАХГҮЙГЭЭР МӨНГӨӨ ТӨЛӨӨД АВИЙ ГЭЛЭЭ.

    ХАРИН ХАЖУУД НЬ БОЛОН ЗАЙСАНД, ХҮҮХДИЙН ПАРК ЗЭРЭГ БАЙРЛАЛУУДАД ГАЗАР АВЧ, ХАРШ, ХОРООЛОЛ БОСГОСОН ЭРХЭМҮҮД ЯМАР ҮНЭЭР АВСАН, ӨГСӨН НЬ ОДОО ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛНО. ХУЛГАЙЧДЫГ ШҮҮХ ҮЕ Ч ОЙРТОЖ БАЙГАА БОЛОЛТОЙ…

  • ИРГЭН (December 05, 2015 2:37:53 pm )

    ЭНЭ ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРИЙН БАЙРЫГ Н.ЭНХБАЯРЫНХ ГЭЭД БАЙСАН ЯАСАН БЭ ЯГ ЭНЭ НЬ ШИГ ТАЛБАЙН ЧАНХ УРД ТАЛЫН ХУУЧИН ФИЛАРМОНЫ БАЙР БУЮУ НИЙСЛЭЛИЙН АХМАДЫН ХОРООНЫ ДЭЭВЭР НЬ НУРСАН БАЙРНЫ ГАЗРЫГ БАС Н.ЭНХБАЯР ГАДААДУУДТАЙ НИЙЛЖ АВАХ ГЭЭД БАЙНА ГЭСЭН ХААНА БАЙНА.БОДИТ БАЙДАЛ ДЭЭР 2010 ОНД АХМАДЫН БААСАН ТЭР ҮЕИЙН ХОТЫН ДАРГА НАРТАЙ НИЙЛЖ ЗАРААД ӨӨРИЙН ХУВИА АВСАН БАЙДАГ.ЭНЭ ҮНЭНИЙГ МЭДЭХ ХҮН ЦӨӨХӨН БАЙДАГ.ШУДАРГА БАЙЖ АРД ТҮМЭНД БОДИТ ҮНЭНИЙГ ХЭЛЖ БАЙГААЧ АРДЧИЛАЛЫН АЛТ МӨНГӨН ХАРААЦАЙНУУДАА

  • Anonymous (December 05, 2015 2:47:08 pm )

    Шинээр баригдаж байгаа төвийн өндөр барилга болгоныг Энхбаярынх гэдэг гүтгэлэгийг чинь Ээбийгийн гар хөлүүд санаатайгаар тараадаг байсан шүү дээ. Наад газрын чинь гэрчилгээ УБ хотын нэр дээр байдаг гэж аль эрт яригдаж байсан үнэн л байгаа биздээ. Хүний нэрийг харлуулахыг ерөнхийлөгч гуай дандаа санаатайгаар хийдэг шүү дээ. Нэгэн цагт ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНЭ ДЭЭ зайлуул.

  • irgen (December 06, 2015 5:01:43 pm )

    neex ix ulsaa bodson ulsuud urid ni luivardaad vngvi uld brag mongo toloogvi avtsan gazruudiig yarixgvi bj ix mongo ulsad orj irxeer xuvaaj avax geed bgaamuu xaasha yum xarin ch xotiin tovd saixan shilen barilga svnderlex gej bn

  • иргэн (December 06, 2015 6:15:10 pm )

    Элбэгдорж цаг үргэлж худлаа ярьж байдаг шүү дээ

  • иргэн (December 06, 2015 6:15:10 pm )

    Элбэгдорж цаг үргэлж худлаа ярьж байдаг шүү дээ

  • Anonymous (December 07, 2015 4:16:22 am )

    yg unen unen ug helsen hund hun ostei uher unasan hund nohoi ostei gej

  • Anonymous (December 07, 2015 4:20:41 am )

    songuuliig mash hymd zardalaar yvuulah heregtei

  • Anonymous (December 07, 2015 4:50:45 am )

    Ardchilal ner barij garch irsen ene luivarchid medeh yumgui hahuuliin unemleh ovortolson bolood l medeh yum yu ch baigui tiim uchiraas zovolgoo nertei hariin luivarchidtai ugsen huivaldaj zovlogch nertei luivar hiij baigaa gadaad uls orni humuus manai ter tusmaa mongol orni amidarliig yaj medej zovolgoo ogdog bnaa ajlaa medehgui shunalaas oor yum boddoggui ene ichih bulchirhai gui humuus zaigaa bushuu tavi jinhene mongol ugshiltai erdemten, doktoruud meregjileeree udaan ajillaj baisan,odoo ch ajillaj baigaa ahmaduud bolon jinhen ooriin hols hucheeree , medlegeeree olj avsan meregjiltenguud olon baigaa.Iimd ter zovolgoo avahiig huseed baigaa humuus mongol ulsiig bish Saihanbileg terguutei ta nar zovhon ooriinhoo ger oron avgai huuhed ah duugiinhee ayga tavag oron geree yah eh orni bayalgaa zarj olson , hahuulaar olson horongoo yajhaa asuuj zovolgoo av mongol uls gadnaas zovolgoo avahgui avah ch ysgui uls ornoo medeh aaviin hovguud olon bii ,

antalya rent a car