antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 4, 2015 3 comments

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЛБАР ХЭЗЭЭ ЭЗЭНТЭЙ БОЛОХ ВЭ

нийтлэсэн Admin
olloo_mn_1449187169_eruul

Эрүүл мэнд, спортын салбар хэзээ эзэнтэй болох вэ гэдэг нэн бүрхэг асуудал болоод байна. Эрүүл мэнд,  спортын сайд Г.Шийлэгдамба Авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригдож, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаас хойш эл суудалд тохирох эзэн нэг л олдож өгөхгүй нь. Уул нь тэрээр Эрүүл мэндийн сайдын суудлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаас хойш бараг л сарын хугацаа өнгөрөх гэж байна.

Энэ хугацаанд бөөн юм болж байж МАХН-ын Гүйцэтгэх товчооноос сонгож  Л.Жамбалжавыг Эрүүл, мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн ч түүнийг Ерөнхий сайд уг суудалд тэнцүүлсэнгүй.  Үүнийгээ ч албан ёсоор намын нөхдөд нь бичгээр мэдэгдэж түүндээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

Энэхүү мэдэгдлээс үзэхэд, Ерөнхий сайд Эрүүл мэндийн спортын суудалд тухлах сайдаа өөрөө сонгох нь. Ингэхдээ ямар нэгэн нам харгалзахгүй, аль ч намаас, тухайлбал өөрийнхөө намаас тодруулах магадлал бас харагдана. Гэхдээ МАН-аас тодруулахгүй.

Угаас АН-ын зарим нөхөд Эрүүл мэндийн сайдаа намаасаа сонгох, дахин МАХН-ны гарт өгөхийг эсэргүүцэх болсон.  Тиймээс АН дотроос сайдыг томилох ёстой гэсэн байр суурийг АН-ын зарим гишүүн илэрхийлсэн. АН-аас Эрүүл мэнд, спортын сайдад С.Ламбааг нэр дэвшүүлнэ хэмээн яригдсан тухай ч улс төрийн хүрээнийхний дунд өрнөж байсан. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар шууд үгүйсгээгүй гэдэг. Тэрээр “Ерөнхий сайдаас мэдээлэл сонссон. Ерөнхий сайд хэлэхдээ “МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигчийг өргөн барьсан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ” гэсэн. Үүнээс өөр мэдээлэл байхгүй байна”  хэмээн өнгөрөгч долоо хоногт тайлбар өгч байсан. Тэгвэл Засгийн газарт МАХН-аас танилцуулсан нэр дэвшигч Ерөнхий сайдын санаанд нийцсэнгүй.

Гэхдээ дараагийн Эрүүл мэнд спортын сайдад нэр дэвшигчийг сонгох бас нэгэн хувилбар байгаа нь бас л МАХН-аас тодруулах. Гэхдээ хэнийг вэ гэдэг найдвар одоо тун бага байна. Тэгэхээр шинэ сайдаа АН дотроосоо томилох сонголт өндөр байна.

Эрүүл мэндийн салбар сайдгүй болсноос тэр үү, хот хөдөөгүй энэ салбарын доголдол ил цагаандаа гарч эхэллээ. Зарим орон нутагт эм, тарианы сарын хангамж нь ирээгүй гэдэг шалтгаанаар зарим өвчтөнүүдийнхээ  дусал тариаг залгуулж чадахгүй, өвчтөнүүд нь гэрээр эсвэл төлбөртэй хувийн эмнэлэг бараадахаас өөр аргагүйд хүрч байна. Гэтэл салбар нь бүхэлдээ эзэнгүй байсаар. Улс төр дахь сайдын суудлын наймаа мухардалд орж удсаар байвал энэ салбарын дампуурал дээд цэгтээ хүрэх шинжтэй. Иймээс Эрүүл мэнд спортын салбараа ажлаа мэддэг хүнээр удирдуулж, сайдын суудлаа түргэхэн шиг эзэнтэй болгоосой доо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • uhaan dalai (December 04, 2015 10:47:48 am )

    tiim shuu Lambaa saidiin ued EM-iin yam sergen mandaj baisan shuu

  • emch (December 04, 2015 11:35:55 am )

    Lambaa durak uyj higeegui shde odoo bolymoor um

  • zochin (December 05, 2015 11:38:48 pm )

    lambaa medehgui dee haldvartiin nyamhuutei ih loir bsan gee biz dee uym uymaa huvaadag bsan bhaa

antalya rent a car