antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2015 13 comments

“Дархан нэхий” ХХК золбин нохойн арьсаар гутал хийдэг

нийтлэсэн Admin

Улаанбаатар хотын Ерөнхий менежир өнгөрсөн сарын 20-нд нийслэлийн хэмжээний золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх захирамж гаргасан байна. Уг ажлыг эрчимжүүлэх болсон нь нохойн арсыг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар яаравчилсан байна. Учир нь эхний ээлжинд “Дархан нэхий” ХХК-д 3000 нохой арсыг бэлтгэн нийлүүлэхэд бэлэн болсон гэнэ.

8726855428dfa325b7c5a8614cacb795

Золбин нохойн арьсаар ямар бүтээгдэхүүн хийдэг талаар “Дархан нэхий” ХХК-аас тодруулхад “Уг арьсыг боловсруулаад гутал, дээлний зарим хэсэгт ашигладаг. Иргэдийн захиалгаар нохойн арьсан гутал, дээл хийдэг. Нохойн арьс нь дулаахан байдаг тул иргэд захиалгаар гутал, дээл хийлгэх сонирхолтой байдаг” гэсэн юм. Цаашид нохойн арьсыг үргэлжлүүлэн “Дархан нэхий” ХХК худалдахаар төлөвлөөд байгаа аж.

Өнгөрсөн сарын байдлаар Сонгинохайрхан дүүрэгт 5366, Баянзүрх дүүрэгт 2481 золбин нохой, муур устгажээ. Нэг сард устгадаг байсан 7847 нохой муурыг зургаан өдрийн дотор устгасан юм. Золбин нохой, муур устгах ажил энэ сарын 15-н хүртэл үргэлжлэх юм.

5acc90600aaebd987c4dd661883e9eaa

Т.Буянаа

Доргио.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (December 03, 2015 3:30:52 pm )

    aris bol aris shde Admin guai

  • Anonymous (December 03, 2015 3:55:56 pm )

    UIX-yn gishuun Enhbayaryn kompani. Enhbayar ch chono nohoin erleg shuu

  • hhhhhh (December 03, 2015 3:59:24 pm )

    UIX-yn gishuun Enhbayaryn kompani. Enhbayar ch chono nohoin erleg shuu

  • Anonymous (December 03, 2015 4:02:53 pm )

    tegeed yahiin nohoin ustei gutal hiihiin tuld nohoi tejeegeed teriigee hogshirood uheheer ni arisiig ni huulj avaad gutal hiih yumuu. belen bgaa bolomjuudiig l ashiglana sh dee. heterhii tuilshirchih yumaa

  • зочин (December 03, 2015 4:13:48 pm )

    сэтгүүлч нь яасан эвгүй юм бичдэг юм бэ дээ. Золбин нохой ч гэх шиг. хятадын юу нь мэдэгдэхгүй гутал өмсөж байж, бичих зүйлээ зөв бичиж бай. Арай хийж үндэсний үйлдвэрлэл хөгжих гэж байхад ингэж мохоогоод байвал хэрэг алга аа.

  • s (December 03, 2015 5:14:55 pm )

    энэ чинь зөвл байна даа устгалд орсон нохойн арсийг хаяж байхаар бүтээгдэхүүн байна үндэсний үйлдвэрээ дэмжье арай эвгүй нэртэй нийтлэл байна

  • bg (December 03, 2015 6:44:27 pm )

    урдаас асар их нохойн арьс орж ирдэг ш дээ Монголын зах зээл жижиг юм чин дотоодоосоо хангаад байж болмоор л санагддаг

  • молор (December 03, 2015 6:47:01 pm )

    Монголын нохойн гутал хийдэг хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжээчээ гээд байдаг өөрсдөө дэмжээд монгол нохойн арьсаа аваарай гэж уриалж байна

  • korea (December 03, 2015 9:15:39 pm )

    manai korea bol xamgiin erelttei shdee, KKK

  • Го (December 04, 2015 2:01:14 am )

    Чи хятадын тагнуул бна шүү дээ үндэсний үйлдвэр хөгжүүлэх үнэн сонирхолгүй лалар бна шүү

  • иргэн (December 04, 2015 7:44:41 am )

    Юуны ч арьс юм мэдэхгүй яаж ч боловсруулсаныг мэдэхгүй хятадаас оруулж ирсэн гутал хувцасыг нь өмсөөд л явж байна .монголдоо бүтээсэн хийсэн үйлдвэрсэнээ бүү шүүмжилээ сэтгүүлчээ монгол орон өвөлдөө хүйтэн болохоор дулаан хувцас хийж байгаа нэгнээ бүү гоочил!!!!

  • энх (December 04, 2015 7:45:25 am )

    Юуны ч арьс юм мэдэхгүй яаж ч боловсруулсаныг мэдэхгүй хятадаас оруулж ирсэн гутал хувцасыг нь өмсөөд л явж байна .монголдоо бүтээсэн хийсэн үйлдвэрсэнээ бүү шүүмжилээ сэтгүүлчээ монгол орон өвөлдөө хүйтэн болохоор дулаан хувцас хийж байгаа нэгнээ бүү гоочил!!!!

  • Т Буянаад (December 04, 2015 9:00:42 am )

    Золбин нохойг улсын төсвөөс хэдэн төгрөг гаргаж устгуулдагийг бичвэл илүү байхдаа, устгачаад булж байгаль орчин бохирдуулж байхаар хувцас хийгээд гадагш гаргаж валют олох хэрэгтэй шүү дээ

antalya rent a car