
Өнөөдөр засгийн хэлбэрээс үл хамаараад цэргийн болон цэрэгжсэн дүрэмт хувцасны ийм хээнцэрлэлээр хөөцөлдөгч улс Умард Солонгос мэтийн ганц хоёрхон улсад л байгаа биз. Харамсалтай нь, ардчилсан Монгол хамгийн тоталитар улсуудад ч байхгүй ийм солиоролд автаж, дайны үеийн нацист Германыг улам бүр санагдуулам болж байна.
Та бүхэн ямар нэгэн баяр ёслол, хурал цуглаанд оролцож буй төрийн үй олон байгууллагын албан хаагчдын, ялангуяа бүх шатны дарга нарынх нь өмссөн зүүснийг зориуд нэг ажиглаарай. Энэ үзэгдлийг “дүрэмт хувцасны загварын шоу” л гэхээс өөр юу гэх вэ.
Хоёр төрлийн ногоон, гурван янзын саарал, гурван өөр хөх, хоёр янзын цэнхэр, дээрээс нь завсрын гэмээр ногоолин, бүр байтлаа улаан зэрэг санаанд багтаж болох бүх л өнгөөр гангарсан төрийн албан хаагчид. Элдэв чимэг, мөрдэс, саа манжлагын хувьд бүр ч гаарч өгнө. Хамгийн их цэрэгжсэн, цагдаажсан, дарангуйлагч төртэй улсууд ч ийм хээнцэрлэлийг ядаж эдийн засгийн үр ашиггүй байдал, төсвийн үрэлгэн зардал талаас нь харж үзээд зөвшөөрдөггүй юм билээ.
Хаанахын хэний жишгээр, ямар амин чухал шаардлага байгаа болоод ийм их хөрөнгийг гарын салаагаар урсгаж, арай ядан бэхжих гэж оролдож байгаа ардчилсан тогтолцоогоо харлуулна вэ?
Цэргийн дүрэмт хувцас гэдэг бол өөрийн үүх түүхтэй, дүрэм журамтай, тэр нь төрийн тэргүүний зарлигаар хуульчлагдсан байдаг. Аль ч улсын зэвсэгт хүчний аль нэгэн төрлийн цэрэгт харьяалагдан алба хааж байгааг болон цэргийн цолыг нь илтгэн харуулах таних тэмдэг.
Далайд гарцтай, томоохон улсууд хуурай замын, тэнгисийн болон агаарын хүчнийг тус тусад нь төрлийн цэрэг хэмээн зохион байгуулж, түүх уламжлалаасаа улбаатай өөр өнгө, загвар бүхий дүрэмт хувцастай байлгадаг. Гэхдээ дэлхий даяарын нийтлэгдүү хандлага гэж бий. Ерөнхийдөө хуурай замын цэрэг ногоон, агаарын цэрэг хөх, тэнгисийн цэрэг өвөлдөө хар, зундаа цагаан өнгийн дүрэмт хувцсаар ижилсэх нь түгээмэл болжээ.
Харин манай улсын хувьд биеэ даасан том төрлийн цэрэггүй, ерөнхий зориулалтын болон агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хоёр командлал бүхий нэгдмэл Зэвсэгт хүчинтэй. Тийн атал ийм олон өнгө, загварын дүрэмт хувцасны дийлэнхийг нь лав л цэргийнхэн биш, “хүчний” гэгдэх бусад байгууллагынхан эдэлж хэрэглэж байгаа аж.
Тэр бүү хэл яаж ч мэрийгээд “хүчний” болгож тайлбарлахын аргагүй цэвэр иргэний, үйлчилгээний байгууллагуудын гангараа ч хэмээс хэтэрч, алиа салбадайн өмсгөл мэт харагдах болов.
Энэ оны наймдугаар сард Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг орон даяар, ялангуяа Дорнод аймаг, Халх гол суманд ёслон тэмдэглэсэн билээ. Баярын арга хэмжээний үеэр ийм “алиа салбадайнууд” ёстой олноороо гол дүрд тоглож, ахмад дайчдын, албаа хааж яваа жирийн цэргүүдийн зүй ёсны эгдүүцэл, дургүйцлийг төрүүлж байлаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь БНМАУ-ын Маршал цолны мөрдэс зүүчихээд явж байсныг харсан хүмүүс “энэ хүн Халхын голын тухай шинэ кинонд Маршал Чойбалсангийн дүрд тоглох гэж байгаа юм байх даа” гэж шивэр авир ярилцаж байсан нь өнөөдөр ам дамжин яригдсаар байна.
Үнэндээ түүний мөрөн дээрх нь Х.Чойбалсангийнх шиг арай биш, харин 1981 оны Ю.Цэдэнбал даргын маршал хувцасны загварынх шиг, алхан хээгээр эмжээлсэн алтан шаргал өнгийн мөрдэс дээр томоос том алтан соёмбыг хатгасан байлаа. Уг нь нэртэйгээр нь яг Х.Чойбалсангийнх шиг цацаг унжлагатай дугуй эполет мөрөн дээрээ тохчихсон бол бүр ч сүрлэг сайхан харагдах байсан байж мэднэ.
Маршалын соёмбоны хэрэглээ үүгээр зогссонгүй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын цэргийн хээрийн хувцсан дээр (гэхдээ Монгол Улсын Зэвсэгт хүчний хээрийн хувцасны өнгө биш, гадаадын аль нэгэн улсынх) дэд хурандаагийн хоёр өлзий, дээр нь мөн л алтан утсаар соёмбо үсгээр хатгасан мөрдэс зүүж явсан. Аль улсын, ямар албан тушаалтны шийдвэрээр, ямар гэгч цолоор шагнуулсан юм бол, эрхэм гишүүн?
Ер нь насандаа цэргийн жинхэнэ алба хааж үзээгүй улс төрчдийн гангараа нь бэлтгэл хурандаа цол болж байгаа юм билээ. Цаашлаад “УИХ-ын гишүүн–бэлтгэл генерал” гэдэг цол ч бий болох юм гэсэн гэх шог яриа цэргийнхний дунд тархаад байна.
Уг нь ардчилсан нийгэмд зэвсэгт хүчний болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналт гэгчийн амин сүнс нь эдгээрийг цэргийн ямар нэгэн цолгүй энгийн хүмүүс, улс төрийн алба хаагчид удирддагт оршдог гэдэгсэн. Ийм ч учраас цолтой хүмүүс нь улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй, орохоор бол бэлтгэлээр халагдаж эрх зүйн хувьд энгийн болж байж тийм эрх нь нээгддэг хуультай.
Мөн ийм учраас улс төрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь цэргийн цолгүй байх ёстой, өөрөөр хэлбэл, энэ хоёрын зааг ялгааг тов тодорхой гаргаж хуульчилсан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүдэд, иргэний байгууллагын дарга нарт хаанахын ямар хуулинд заасан нь үл мэдэгдэх цол, ялгах тэмдгийн хэрэгцээ шаардлага юу байгаа юм бол?
Гааль, татвар, нийгмийн даатгал, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, мэргэжлийн хяналт, прокурор зэрэг байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцас, ганган мөрдэсэнд зарцуулж буй төсвийн хөрөнгийг тооцоход л манай төр ямар “ухаалаг бус” болох нь харагдана. “Ухаалаг бус” гэхэд ч багадна. Үүнийг дэмийрэл, тэнэглэл гэхээс өөрөөр илэрхийлэх арга алга.
Хууль сахиулах болон дотоод албанд нь тодорхой хэмжээнд цэрэгжсэн харилцаа зонхилж байдаг байгууллагын албан хаагчид зэрэг дэв, цол, түүнийг илэрхийлэх ялгах тэмдэг хэрэглэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ эдгээр байгууллагуудын нийгэм, ард иргэдийн өмнө хуулиар хүлээсэн үүрэг, гүйцэтгэж буй ажлын чиг үүрэг нь цэргийнх биш, тэс ондоо гэдгийг одоо болтол хаа хаанаа бүрэн ухамсарлахгүй байна.
Цагдаа, онцгой байдал, төрийн тусгай хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол алба хаах онцгой нөхцөл бүхий төрийн тусгай алба, дотоод зохион байгуулалт, сахилга бат, захирах, захирагдах ёсны хувьд цэрэгжсэн дүрэм, журам үйлчлэх зайлшгүй шаардлагатай. Хэдий тийм боловч эдгээр нь мөн чанарынхаа хувьд иргэнд үйлчлэх, иргэнтэй харилцах байгууллагууд.
Тэр утгаар нь иргэний тал нь давамгайлж байх ёстой. Хууль зүйн салбарын шинэчлэлийн гол цөм нь энэ чиглэлд явж байна гэж ойлгогдохоор байгаа. Тэгвэл яагаад “хүчний” гэгдэх ухамсраасаа салж чадахгүй, ганган мөрдэстэй албан тушаалтнуудынх нь тоо улам нэмэгдээд байгаа хэрэг вэ? Шинэчлэл нь “сахил хүртээд шал дордох”-ын үлгэр болж байгаа нь харамсалтай.
Хууль сахиулах тогтолцооны шинэчлэлтийн өмнөх зохион байгуулалтаар Дотоодын цэрэг гэдэг бүтэц Цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүнд байсан тул ЦЕГ-ын дарга нь Дотоодын цэргийн командлагчийн хувьд цэргийн дээд цолтой байх эрх зүйн үндэслэлтэй байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагын хэмжээнд ганц л генерал цолтон байж болдог байсан.
Цэргийн дээд цолыг хуулийн дагуу зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч олгодог. Гэтэл энэхүү “шинэчлэл”-ийн үр дүнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар биш, салбарын сайдын тушаалаар гарын хуруугаар тоолохоос наашгүй олон хүнд алхан хээт мөрдэс, алтан таван хошуу, өргөн судалт өмд бүхий төрөл бүрийн “комиссар” цол олгож, хамгийн том комиссар нь Монгол Улсад тайван цагт олгогддоггүй дөрвөн учиртай таван хошуу бүхий “Генерал” цолтон (хуулинд “цэргийн дээд цол нь бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал” байна гэж заасан) гэж андуурагдахаар болчихоод байж байна.
Хэдэн жилийн өмнө ОБЕГ-ын комиссарууд мөн л алтан саа мөрдэс, өргөн судалт өмдөөр гангарч, өөрсдийгөө “генерал” гэж авгайлдаг байгаад Ерөнхийлөгчийн зарлиг гарч, бүгд хураагдсан. Тэгээгүй бол нэг жилийн дотор арван нэгэн тийм “генерал”-ыг агентлаг хариуцсан сайдынхаа тушаалаар төрүүлчихээд байсан байгууллага шүү дээ. Түүн шиг цагдаагийн байгууллагад ч хэзээ нэгэн цагт ийм зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй.
Энд дурдсан хоёр жишээ бол тухайн байгууллагуудын дарга нар өөрсдөө генерал цолонд хүрэх боломж хязгаарлагдаад ирэхээр ийм аргаар иргэдийн толгойг эргүүлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Шууд генерал цол хүртчих гэсэн санаархал ч олон газраас гардаг. ХХЕГ, ТЕГ, ТТХГ, тэр байтугай АТГ өөр өөрийн удирдах албан тушаалтан цөөнгүй хүнд цэргийн дээд цол олгуулахаар хөөцөлдөж өргөн мэдүүлсэн жишээг ч дурдаж болно.
Ер нь ч нэгд, генерал цолыг Зэвсэгт хүчнээс өөр ямар ч байгууллагын удирдах албан тушаалтан зүүдэггүй дэлхий нийтийн жишиг байна, хоёрт, цэргийн дээд цолтны тоо тухайн улсын хүн ам, Зэвсэгт хүчнийх нь бие бүрэлдэхүүний тооноос хамаарах ямар нэгэн харьцаа байдаг юм билээ.
5 сая хүнтэй Гүрж улс л гэхэд цэргийн жинхэнэ албаа хааж байгаа 5-хан генералын орон тоотой гэж бодоход манай улсын хувьд ч энэ харьцаа арай ихэдчихээд байгаа зүйл. Тийм болохоор хаа хаанаа цэргийн цолны, түүгээр дамжаад цэрэг армийнхаа нэр хүндийг л хамгаалж явах учиртай юм.
Ер нь эндээс ажиглахад, цэргийн цолны нэр хүнд өндөр байгаа учраас л цэргийн биш байгууллагууд өөрийн албаны онцлогийг харуулсан зэрэг дэв, ялгах тэмдэг хэрэглэхийн оронд цэргийн цолыг элдэв чимэг гуншинтай (“онцгой байдлын ахмад”, “цагдаагийн хурандаа” гэх мэт) хэрэглэж, цэргийнхтэй андуурагдам дүрэмт хувцас, мөрдэснээс салж чадахгүй байгаа сэтгэл зүйн үзэгдэл байна.
Бүр хууль болон дотоод дүрмээ зөрчин шууд цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэж байгаа байгууллага ч байна. ШШГЕГ “Дотоодын цэргийн дүрэмт хувцас хэрэглэнэ.” гэж дүрэмдээ заасан атлаа өдгөө татан буугдсан тэр байгууллагынхаа цолноос татгалзсангүй, харин Зэвсэгт хүчний цолыг хууль бусаар эдэлсээр байна.
Зэвсэгт хүчнээс ялгаатай нь, энд дурдсан болон дурдаагүй байгууллагын офицер, ахлагч нар нь цэргийн дүрмээ мэддэггүй, үл хүндэтгэдэг, дүрэмт хувцсаа өмсөх талаар гарсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг биелүүлдэггүй нь түгээмэл. Тэгсэн атлаа тодорхой шат, шалгуур давж байж, тухайн шат бүртээ зохицсон цэргийн боловсрол эзэмшиж, ажлын дадлага, туршлага хуримтлуулж байж, дүрэм журмаар тогтоосон хугацаанд авч байх ёстой цэргийн цолыг “албан тушаалын” гэгдэх үндэслэлээр (үнэндээ хэн нэгний үзэмжээр) асар хурдан авч цэргийн цолны эрхэм нэр хүндийг хөсөр унагаадаг.
“Офицерийн алба хаах журам”-ын дагуу цэргийн цол хоорондын дай 3-4 жил байдаг. Ахлах офицерийн хувьд хамгийн багаар 4 жил, түүнээс ч дээш байна. Хүний амьдралын 4 жил гэдэг бол их сургууль төгсөж, дээд боловсролын зэрэгтэй болох хугацаа.
Түүнтэй яг адилаар цэргийн амьдралд 4 жил гэдэг бол нэгдүгээрт, шат шатныхаа цэргийн боловсролыг танхимын сургалтаар олж авах, анги, байгууллага дахь ажлын туршлагаараа мэргэжил, боловсролоо ахиулж өөрийгөө таниулах хугацаа юм. Иймд дээр дурдсан цол хоорондын хугацаа бол нийгмийн болон цэргийн амьдралаас урган гарсан, үндэслэлтэй зүйл.
Тиймээс ч цэргийн албан хаагчийн нэр хүнд өндөр байдаг учиртай. Гэтэл ийм нэр хүндийг ямар ч гавьяагүйгээр өөртөө нялзаах гэсэн мөчөөрхөл, түүнийг нь дэврээж байгаа улс төрийн болон тогтолцооны гажуудал эргээд хууль сахиулах албаныхандаа ч, Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарт ч сөргөөр нөлөөлж буруу үлгэр дуурайл үзүүлсээр байна.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд цолны асуудалд хууль, дүрмийн дагуу хандаж, ийм мэт гажуудал гаргахгүй гэсэн байр суурьтай ажилладаг. Гэтэл цэргийн албандаа шамдан мэдлэг боловсролоо ахиулж, халуунд халж, хүйтэнд хөрч, алс газар энхийг сахиулж байгаа офицер, ахлагч нартаа хатуурхан байж өгдөг цолыг иргэний шахуу байгууллагын цагаан захтнууд хэд хэд ахиулан авч гүйцэж түрүүлж байгаа нь дэндүү шударга бус төдийгүй энэ байдлаар цаашдаа цэрэг дайчдын зан суртахуун, шударга чанарт ч сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Иймд Монгол төрийн албыг зөв голдрилоор нь төлөвшүүлэхийн тулд хугацаа алдалгүй анхаарах ёстой асуудал бол энэ болжээ.
Юун түрүүнд, төрийн албаны онцгой төрөл болох “цэргийн алба”-ыг хуульчилж, Зэвсэгт хүчин, хилийн цэргийг хамруулан ойлгох, зөвхөн энэ хоёрт цэргийн цол, дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэхээр хязгаарлах нь зүйтэй. Түүнчлэн хууль сахиулах чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг өөр өөрийн онцлогт тохирсон, цэргийн бус, албаны зэрэг дэв хэрэглэх, дүрэмт хувцас зайшгүй хэрэглэх шаардлагатай гэж үзвэл тэр нь ялгаатай байх.
Харин иргэний, үйлчилгээний шинжтэй үүрэг гүйцэтгэж байгаа төрийн байгууллага, албан хаагчдыг дүрэмт хувцас хэрэглэхийг болиулах шаардлагатай. Цаашлаад цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудад холбогдох хууль, дүрмийг ягштал мөрдүүлж, цэргийн ямар ч цол бол зүгээр хэвтэж байдаг зүйл биш, түүнд тэмүүлж, өөрийгөө дайчилж байж хүрэх нэг нь л хүрдэг гэсэн хүндэтгэлийг хэлбэрэлтгүй болгох хэрэгтэй.
Улс төрчид, удирдах хүмүүс эхлээд өөрсдөөсөө үлгэр дуурайл үзүүлмээр байна. Тэгж байж Монгол Улс цэргийн цолоо алиа салбадайн гангараа болгохоос аварч чадна. Энэ нь эцэстээ Монгол төрийг ухаалаг болгож, Монголын нийгмийг илүү тууштай ардчилахад түлхэц өгнө.
Нийтлэлийг Д.Мөнх-Очир
Холбоотой мэдээ
-
иргэн (December 03, 2015 11:52:59 am )
Цагдаагийн цолыг хуучин эрэмбэнд нь оруулаачээ,одоогийн ЦЕГ-ын дарга гэж хуучнаар хурандаа-генералын мөрдөс одоогийнхоор дэслэгч-генералын мөрдөс зүүсэн мэдрэл муутай нөхрийн зураг тийм гоё харагдахгүй байнашүү.
-
Anonymous (December 03, 2015 12:28:35 pm )
АЙМАГ СУМДЫН АЛИА ЗАСАГ ДАРГА ХҮРТЭЛ ЦОЛ ХУВЦАС ХЭРЭГЛЭДЭГ ЦЭРЭГЖСЭН УМАРД СОЛОНГОС ШИГ Л БАЙНА
-
Anonymous (December 03, 2015 12:30:47 pm )
МХЕГ ДАРГА БАЙСАН БАТМӨНХ ГЭЖ НЭГ ХАМРАА ЧИРСЭН ПИ ДДАА МАРШАЛ БОЛОХ ШАХСАН ШҮҮ
-
Anonymous (December 03, 2015 1:10:06 pm )
munkhochir zuv asuudlig cagiig n olj tavijee. bysee changalj bui ene yed cergees busad baiguullagiin coluudiig ygyi bolgoh heregtei. komissor, ahlah geh metiin alban tushaaliin ner n calin nemegdelteigee baival boloo yum bish yy
-
Bold (December 03, 2015 1:17:11 pm )
Ene NomguiBayar batsaan xvrtel tsol zvvj Ene ter Naad tsolnuud chin chamd xvnddishvv ailaa Noxoi mine.
-
zochin (December 03, 2015 1:18:38 pm )
tanid bayarlalaa ene tsagaa olson zuw asuudal bn yg iim zuil niigemd bga arail dendvv tsergiin tsol vnetei chanartai bh ystoi vne gdg n vne tsene todorhoi shalguur surgalt dadlaga za neg vgeer zowj bj awdag baital unuudr hen negen durtai erhem zugeer zvvchdeg bas ter n alban ysnii tushaalaar batalgaajij awdag ih amarhan ydah zuilgui bolj huurhii tsereg gdg vgee medku zewseg barij vzeegui dvremt huwtsas umsuh zaawar gj medhgui tsergiin durem tedend yrihch hereggui ugaasaa medhgui uchraas oilgohgui ugn ene bvgdiig tuulj vzej surch bolowsorch bj awdagsan. Unuudur zewsegt hvchin hiliin tsereg hoyorl ene tsergiin murdes tsoliig heregleh ystoi yaagaad gewel ene hoyorl tseregjsen bas tvvhendee gawyaatai altan ami bvleen tsusaaraa ene nutgaaeh ornoo hamgaalj irsen mun odoogiin tsagiin baidal deerch gsn tiim shaardlagatai tsewsegt hvchin uls ornoo batlan hamgaalhiin tuld belen bh ystoi tsergiin tseregjisen baidlaar hiliin tsereg taiwan tsagtch tasraltgui eh nutgiihaa hiliig 24 tsag hamgaalj bga hil deer zewsegt uduun hatgalaga turemgiilel maliin hulgai horigloson baraa material har tamhi angiin tuuhii ed zerleg amitad mun hun hudaldaalah gemt hereg bas ard irgediin mal hild tulah hil dawj orj ireh zewsgiin naimaa ntr geedl yriad baiwal zunduu zuil bii tuuhendeech olon gawyaa baiguulj bsn iiml baiguullaga n ter tsoliig ashiglaj baharhaj ywmaar bgn medeej baiguullaga dotroo heden darga nariin tanidag hvmvvs tsol ahih baidliig tsegtselj chadwal ene hoyor gdg vg taalamjtai zuw zuil bh bolno.
-
Anonymous (December 03, 2015 1:20:03 pm )
uneheer zuv zuitei asuudliig hundsun bna. Manaih yadaj 2 hurshuusuu jishee avaach, iim havtgairsan tsol, formiig mash hurdan tsegtslehgui bol jinhene alba haagchdad hortoi n unen! Gutal tomdson alialagch nar tsergin tsol, formoor toglohoo boli
-
Anonymous (December 03, 2015 1:26:21 pm )
Bur tsergiin deed tsol general tsoliig hurtel tsergiin hergiin medleggui, engiin bolovsroltoi, jagsaald uuriinhuu 2 sharikaar toglood zogsoj bga garuudad, durtai n general, durgui n hurandaa tsol zuudeg boljdee!
-
Anonymous (December 03, 2015 1:33:04 pm )
Тэр оросын армийн генерал, монголын дэслэгч генерал зуучихсэн даргыг хардаа. Уунийг хэн, ямар хуулийн дагуу олгож байнаа? Дурэм, журам гэж шалны алчуур болжээ
-
Anonymous (December 03, 2015 2:17:43 pm )
Тагнуулынхан цэргийн цол хэрэглэдэг юум уу ДЦ-ийн цол юумуу. ШШГ албаныхан хучингуй цолтой юум байж. Онцгой байдлынхан яамар вэ. Цагдаагийн комисар гэж дэд ахлагчид ч хурэхгуй цол ч биш юу ч биш нохойн баас шиг хэлэгдсэн юум хэоэгчихээд генерал болчихлоо гэж сэруун зуудэлсэн жинхэнэ салбадай нар байнаа. Ичмээр л баймаардаа. Цагдаад цол огт хэрэггуй эд шуудээ. Албан тушаалын зэрэг байхад болоо. Тэр татвар даатгал прокурор нар болио нудний булай
-
bataa (December 03, 2015 2:29:57 pm )
20 nastai huuhed hurtel naadam bolon ymar neg yumd turuulhed shuud hurandaa tsol awdag boltson ene bol arai dendnee …
-
Anonymous (December 03, 2015 2:34:15 pm )
Цэргийн ерөнхий сургуульд сурч дийлэхгүй хөөгдөж байсан нөхөр Онцгой байдалд очоод хурандаа цол авч байсан даа.
-
Г.Батнасан (December 03, 2015 2:48:08 pm )
Ичмээр дамшиг даа.
-
Anonymous (December 03, 2015 3:10:39 pm )
40 garaad l tetgevert garaad l sayaas deesh tetgever avaad suuj baidag tsereg tsagdaagiihan arai dendej bnaa.ajil hiij bgaa emch bagsh nar tehed 600 000 tsalin avj bn shudarga bish bn
-
зочин (December 03, 2015 3:28:16 pm )
Юу хийсэн улс оронд юу бүтээв гэдэгээр генерал цол олгогддог баймаар ёсолж чадахгүй нөхөр генерал болж байна. Бүр цолыг гуйвуулж албан тушаалаар өгдөг болж тэрний төлөө алалцаан болж байна авилгач гаарч байна
-
hhhhh (December 03, 2015 3:47:39 pm )
Tsagdaagiin darga nariin tsoliig haraad ineed hureed bdag ym yaasan olon tom tavan hoshuu vee… tsergiin generaliin hajuud ichihgui zogsood bgaa ym aa
-
Зочин (December 03, 2015 3:51:17 pm )
Монгол улсад өнөөдөр Үнэхээр замбараагүй болоод
-
Зочин (December 03, 2015 4:05:05 pm )
Монголд замбараагүй байдал, эх зах нь мэдэгдэхгүй туйлшрал бүх салбарт нүүрлээд удаж байгаа шүү дээ. Цэргийн хувцас форм, цол хэргэм бүр учир нь олдохоо больсон. Нийгмийн даатгал, татвар, мэргэжлийн хяналт гээд иргэний чиг үүрэгтэй байгууллагууд төрөл бүрийн л форм өмсч байна. Тэдний үйл ажиллагааг харахад форм өмсөх шаардлага даанч байхгүй. Мөн цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэдэг байгууллагуудад ч завхрал явагдаж байгаа нь үнэн. Маш олон хуурамч генералууд гарч ирлээ. Ялангуяа цагдаагийн байгууллагад. Генерал цол бол зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог зүйл. Гэтэл өнөөдөр ялангуяа Цагдаагийн байгууллага ямар цол гэдгийг нь ч мэдэхгүй баахан л генералтай адилхан цол гаргаж ирээд салбарын дарга нь тушаал гаргаад л өгөөд байна. Үүнийг ухаантай, шударга ерөнхийлөгч нь олж хардаггүй л юм байх даа. Баахан л хуурамч генералууд. Ерөнхий газрын дарга нараасаа эхлээд Дээд сургуулийн жирийн захирал нь хүртэл л иймэрхүү төрлийн генерал болчихсон явахыг олон түмэн хараад гайхдаг л байх. Учир мэдэхгүй нэг
нь генерал гэж андуурдаг л байх -
Irgen (December 03, 2015 4:42:19 pm )
tsereg tsagdaagiin alba gej yu baidgiig medehgui computeriin ard hun muulj suudag humuust ta nar durelzsan gal dotor orood hunii ami avarch uzsen uu hun alsan huniig araas hoogood barij uzsen uu buu bariad hilee manaj noir hoolgui odor shonogui ar geree umartan zutgej uzcheed er hunii baharhal bolson tsol huvtsasaa yariarai
-
j N (December 03, 2015 4:44:04 pm )
Бүдүүн бүдүүн яг юу хийдэг нь мэдэгдэхгүй цэргийн ч гэмээр эсвэл рок хамтлаг жүжиг шийний гэмээр аахилсан уухилсан эр эм улсууд нэл саа торго , зэс гууль тоног төхөөрөмж болчихсон явах юм. Гөө мөн их зардалаа за гуншинг бол ёстой Америкийн цэргийн код шифр тайлагчид ч нэг хэсэгтэй барахгүй тэргүүн дэд ахлагч, ахлах маягийн комиссар,,хурандаад дөхсөн дэд боловч арай биш хурандаа гм цол гуншинтай Өвөл болохоор хаанаас нь олдог юм тэр их каракуль хурганы арьсаар хийсэн Овуд маягийн янз янзын малгай толгой жийргэвч,хагас боловсруулсан хонь ямаа үхрийн хром шевро нэхийгээр бандайтал биеээ ороочихно Ёстой ванлий да Харин тэр их зардлыг дандаа төсвөөс авдаг гэж бодохоор улсын байгууллагын хүмүүс болж таараад байгаа юм ерөнхий командлагч хэр баргийн дүрэмт өмсөхгүй ерөнхийдөө гадаададаар байж ажлаа тэд нартаа алсаас зална
-
Зочин (December 03, 2015 5:47:05 pm )
Хэлээд өгөхөөр хийгээд өгдөг байгаачээ төрийн албан хаагчдаа өөр юу гэх вэ
илжигний чихэнд ус хийсэн ч алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг битгий байгаа чээ
цөхрүүлэх юмаа Өмнө нь Д.Баярхүү үндэстний тоймд бичээд л байсан засрах нь бүү хэл улам л хаданд гарсандаа одоо бүүр ганган болно биз Ерөнхийлөгчөө Та энэ завхралыг нэг зогсоогооч мөнгө ч хэмнэгдэнэ ёс зүй ч ариусна -
зочин (December 03, 2015 7:58:31 pm )
Энэ бол элийрэл.Монгол төргүй байгаагийн илрэл юм даа. За яахав тэгж байгаад цэгцэндээ орох байлгүй дээ.
-
ЗОЧИН (December 03, 2015 8:47:30 pm )
ЦОЛ АВАХ ГЭЖ, БАС ФОРМ ӨМСӨХ ГЭЖ ЭДГЭЭР АЛБАН ОРОХ ХҮНИЙ ТОО НЭМЭГДСЭН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛТАЙ ЭНЭ ҮЕД МАШ ОЛОН ХҮМҮҮС ТУХАЙН АЛБАНД ОРЖ ГАРЧ БАЙНА ТЭР БОЛГОН НЬ ХУВЦАС ӨМСӨНӨ ХЭДХЭН САР БОЛООД ӨӨР НАМЫН НӨХӨД ГАРЧ ИРЭЭД ХӨӨГӨӨД ЯВУУЛНА ТЭР БҮГД МӨНГӨ МӨН АЛБАНЫ БАС ДҮРЭМТ ХУВЦАСНЫ МӨН ЧАНАР АЛДАГДАЖ БАЙНА.ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД ЭИЛ БҮР ЦОЛ АВСААР 3-5 ХАН ЖИЛД ХУРАНДАА ЦОЛ АВСАН МАШ ОЛОН НАМЫН ХАРЪЯАЛАЛТАЙ НӨХӨД ОЛНООР БИЙ БОЛСОН БУЮУ ХУРНАДАА ЦОЛ БОЛ НАМЫН ЦОЛ БОЛСОН ТУЛ БҮГДИЙГ ЖУРАМЛАЖ ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСЭХ БАЙНА.
-
ЗОЧИН (December 03, 2015 8:54:00 pm )
ЭДИЙН ЗАСГАА БОДВОЛ ХУРАНДАА ЦОЛТНУУДЫГ АЖИЛЛАСАН ЖИЛ, АЖЛЫН ТУРШЛАГА, ЦОЛ АВАХААР ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ХАНГАСАН БАЙДЛЫГ ҮЗЭЖ ЖУРАМЛАХ ЮМ БОЛ ДЭД САЙДУУДЫН ОРОН ТООГ ХАСАЖ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ХЭМНЭСЭН ШИГ ЗАРДАЛ ХЭНЭНЭ БАС ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН АВТОМАШИН УНАЖ БАЙГАА МАШИНЫ ШАТАХУУНЫ ЗАРДЛЫГ ТООЦОЖ ҮЗЭЭЧ ЭДИЙН ЗАСАГЧ НАРАА,
-
-
irgen (December 03, 2015 10:24:38 pm )
Tsereg tsagdaa nar ene tsol gedeg zviliig 94 jil hereglej irsen bna shvv
-
иргэн (December 04, 2015 8:11:58 am )
өнгөрсөн 20 жилд татварын мөнгө ийм л дэмий зүйлд их зарцуулагдлаа даа. Салбар, салбараас сайд болон их хурлын гишүүдийг бүрдүүлдэг болмоор байна. Их хурал гэж төр засгийн бүх алба, их хурал, цаашлаад ерөнхийлөгч, ерөнхий сайд хүртэл албан тушаалуудад хот, дүүрэг, аймаг, тойрог сумаас буюу хар массаас дундажлан сонгогдсон ямар ч ажил мэргэжлийн дөргүй, худлаа чалчигсад сонгогдож монгол улсыг элгээр нь хэвтүүллээ. Мэдлэггүй хүмүүс хууль, бодлого гаргана гэж юу байхав дээ чааваас. Одоо тойрог мойрог гэж балайрахаа боливол таарна. Улс орныг хөгжүүлэх гол салбаруудаас шилдэг мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж төрийн бүх эрх тушаалыг хаших, улс орныг зөв голдрилд яаралтай оруулах хэрэгтэй байна.
-
ЗОчинЗочин (December 04, 2015 9:10:40 am )
Иргэдийн дунд мөрдөстэй алба ялангуяа цагдаагийн алба нэр хүндтэй, хуулиар олгосон тусгай эрхтэй байсан учир түүнтэй барьцаж төрийн албад бүгд л мөрдөстэй болох хийрхэлд автсан юм. Харин яамны түшмэдүүд мөрдөстэй хувцасны хангамжтай болоогүй нь их юм.
-
Зочин (December 04, 2015 9:39:01 am )
Цолныхоо утга учрыг ойлгохгүй мөрдөстөнгүүд олон байна шүү. Байлдагч болж үзээгүй хүн өнөөдөр цэргийн ахлах офицерийн мөрдөс зүүчихээд ичих ч үгүй том гавъяа байгуулсан хүний дүр эсгээд л алхаж байгаа шүү дээ. Яг жинхэнээсээ Зэвсэгт хүчинд мөрдөж буй цэргийн цолыг БХЯ, ХХЕГ, ТЕГ-ыхан хэрэглэдэг. Цагдаагийхан цагдаагийн гэж явцуурсан тодотголтой цол форм хэрэглэдэг. Онцгой байдлыхан мөн адил. Цолны нэр хүнд, ач холбогдол гэж алга. Дүрэмт хувцас ч бүр алиагаа алдсан. Ёстой л бантангийн хутгуур
-
Anonymous (December 04, 2015 10:51:47 am )
ЦАГДАА ЦЭРГИЙН ЦОЛ ЗҮҮХЭЭ БАЙСАН ЦАГДААГИЙН ЗҮҮЖ БАЙГАА МӨРДӨС АЛБАН ТУШААЛЫН МӨРДӨС АЛБАН ТУШААЛЫН ЦОЛ ГЭЭД БАЙГААГ БОЛОИД ЗЭРЭГ ДЭВ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЦЭРГИЙН ЦОЛОНД КОМИССАР ГЭДЭГ ЦОЛ БАЙХГҮЙ ЦАГДАА ЗЭРЭГ ДЭВЭЭ АЛБАН ТУШААЛААР ОЛГОХ ХУУЛЬ ГАРГААД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОХ ХУГАЦАА БОЛООГҮЙ АЖЛЫН АМЖИЛТ БОЛООГҮЙ БААХАН ЗАЛУУСТ ХУРАНДАА ГЭДЭГ ЦОЛ ОЛГОЖ БАЙГАА ЦАГДАГИЙН ХУРАНДАА БОЛ ЦЭРГИЙН ХУРАНДАА ЦОЛ БИШ ГЭДЭГИЙГ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ ХАРИН ТҮҮНИЙ ОРОНД ЦАГДАА ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОЖ БАЙХАД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОГДОХ ХУГАЦАА БОЛСОН БАЙСАН АЖЛЫН АМЖИЛТ ГАРГАСАН АХМАД АЖИЛТАНУУДАД ДАРГА БОЛООГҮЙ ГЭЭД ОЛГООГҮЙ ХУРАНДАА ЦОЛЫГ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ АЖИЛЛАЖ БАЙХДАА ХУРАНДАА ЦОЛ ОЛГОГДОХ ХУГАЦАА БОЛСОН БАЙСАН АХМАД АЖИЛТАНД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОХОД ЯМАРЧ ЗАРДАЛ ГАРАХГҮЙ АХМАД АЖИЛТАН ДЭД ХУРАНДАА НАР БОЛ ЦАГДААГИЙН ХУРАНДАА ГЭДЭГ НЭРЭЭР ДУРСАГДАНА
-
зочинЗочин (December 04, 2015 11:25:24 am )
одоогийн цэргийн дарга нар зөвхөн цолны төлөө л амьдарч байна гэж хэлж болноо.Цолондоо харагдсан их зантай пацаанууд л байх юм даа
31 Comments