antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 15 comments

Ж.Батзандан: Намайг дахиад дарахыг нь харъя л даа

нийтлэсэн Admin

Хууль зүйн ухааны доктор  Ж.Батзанданг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний ажлаа оны өмнө хүлээлгэж өгсөн юм.

-Төрийн албанаас УИХ-ын сонгуульд нэр дэв­шихээр горилогсдын тү­рүүч шинэ оны өмнөхөн тодорсон. Тэдний нэг нь та. Гэтэл сонгуулийн холимог тогтолцоог сонгож, тойр­гуудын мандатын тоог цөөлсөн. Та бүхэн энэ өөрч­лөлтийг үл харгалзан нэлээд эрс­дэлтэй алхам хийж байгаа юм биш үү?

-Энэ шийдвэрийг ган­цаараа бие дааж гаргаагүй л дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөв­лөлийн хараат бус ги­шүү­нээс сайн дураараа чөлөө­лөгдөх асууд­лыг намын дарга, Ерөнхий на­рийн бич­гийн дарга болон бусад удирд­лагуудтай ярьж байж гаргасан шийдвэр юм. Улстөрч хүн ганцхан Тавантолгойн төлөө биш 2.7 сая “толгой”-ны төлөө ажиллах үүрэгтэй шүү дээ. Энэ шийдвэр эрсдэл дагуулах нь мэдээж. Гэхдээ эрсдэл хийдэг хүн л оргилуун дарс буудуулдаг гэдэг байх аа. Тэгэхээр удахгүй хамтдаа оргилуун дарс буудуулна гэж бодож байна. Хэдийгээр эрсдэл хийж байгаа ч гэсэн монголчуудад боломж олгоё гэж бодсон юм. Манай нийгэмд альтернатив бий гэдгийг сонгогчдод санал болгох зорилгоор энэ алхмыг хийсэн.

-Та УИХ-ын 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн. Тэр үед нэлээд өндөр рейтингтэй явж байгаад сонгогчдод хүнсний бүтээгдэхүүн тараасан гэх  үндэслэлээр сонгогдож чадаагүй. Тэр үед чухам юу болсон юм бэ?

-Тийм асуудал огт гараагүй. Харин УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр сонгуулийн луйвар хамгийн их гарсан дүүргээр Баянзүрх тодорч байсан. Тэр луйврыг Сонгуулийн ерөнхий хорооны тухайн үеийн дарга Д.Баттулга тэргүүтэй нөхөд гардаж хийсэн гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Тухайн үед эрх баригчид намайг гаргахгүйн тулд Баянзүрх дүүргийн сонгогчдын саналын хуудсыг зохион байгуулалттайгаар шатаасан гэдэг.

-Шатаасан гэдгийг нь баталж чадсан уу?

-Тухайн үед саналын хуудсыг шатаахад нь оролцсон хүмүүс нотлох баримтаа барьж ирээд бидэнд энэ тухай хэлж байсан. Түүнийг нь ч тогтоочихсон байдаг юм. УИХ-ын 2008 оны сонгуулийн том луйврын нэг золиос нь би л дээ. Дарагдсан тоогоор Монгол Улсын хэмжээнд хамгийн их санал авсан дөрвөн хүний нэг нь би байсан юм шүү дээ. Тухайн үед би 35 мянган хүний саналыг авч байсан. Гэтэл хөдөө орон нутгаас 8000 хүний санал авсан нөхөд УИХ-ын гишүүн болчихсон сууж л байна. Энэ бол тухайн үед мөрдөж байсан Сонгуулийн тухай хууль болон  сонгуулийн луйвартай холбоотой гарсан асуудал. 2008 онд сонгуулийн луйвар хийж байж намайг дарсан юм. Энэ онд бас л дарах гэж оролдох байх. Хэдэн жил дарахыг нь харъя л даа. Улс төрийнхөө амьдралыг би ганцхан 2012  оноор төсөөлдөггүй. Олон жил зүтгэнэ гэж бодож байгаа.  Улс төрд хөл тавьсан хүн холын зайнд гүйж байж  амжилт гаргадаг юм. Хэрэв энэ онд эрх баригчид сонгуулийн луйвар хийх юм бол иргэд тэдэнтэй хатуу хариуцлага тооцох болно.  Сонгогчдын эрхийг зүгээр луйвардаж болдоггүй юм. Төрийн эрхийг хууль бусаар авахыг Үндсэн хуулиар хориглодог шүү дээ. Луйвраас урьдчилан сэргийлэхийн тулд прокурор, шүүх, АТГ, Сонгуулийн байгууллагууд бүх шатандаа хариуцлагатай ажиллах ёстой.

-Сонгуулийг шинэ хуулийн дагуу явуулж чадвал будилаан гарахгүй гэдгийг эрх баригчид мэдэгдэж байгаа. Ер нь Сонгуулийн тухай хуулийн талаар ямар бодолтой явна вэ?

-Сонгуулийн тухай шинэ хуульд олон дэвшилтэт тал байгаа. Ялангуяа сонгуулийн үйл явдлыг   бо­ловсронгуй болгосон. Санал тооллогын системд ч нэлээд дэвшил гарлаа. Тал талаасаа хичээвэл сонгууль будилаантахгүй гэсэн найдлага төрж байгаа.

-Та мэдээж нийслэлд нэр дэвших байх. Гэтэл Сонгуулийн тухай шинэ хуулиар тойргуудын мандатын тоог цөөлсөн. Үүний жишгээр Улаанбаатарын ман­датын тоог ч цөөлсөн байгаа. Эрсдэлтэй биш үү?

-Хаана нэр дэвших вэ, ер нь нэр дэвших үү, үгүй юү гэдгийг намын хамт олон шийднэ. Нэр дэвшихээр төлөвлөж, бэлтгэж байгаа хүмүүс төрийн албанаас болон төрийн өмчит компанийн удирдлагаас чөлөөлөгдөх ёстой. Энэ хүрээнд л миний бие “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний ажлыг өгсөн. Одоогоор тэгэх гэж байна. Ингэх гэж байна гэж хэлэх нь Сонгуулийн тухай хуулийг зөрчих учир би дэлгэрнгүй зүйл ярьж эрх баригчдын аманд ормооргүй байна. Олон сонгуулийг ажиглаж байхад эрх баригчид нийслэлийн сонгогчдоос айдаг нь мэдрэгддэг. Учир нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот бол Монголын ардчиллын суурь бааз нь. Тиймээс  ч ардчилсан үзэлтэй хүмүүс гарчих вий гэж болгоомжилж, айхдаа эрх баригчид хөдөө орон нутгийн мандатын тоог нэмж, нийслэлийн төлөөллийг ямагт цөөлөх бодлого барьдаг. Өмнө нь ч ийм л байсан, цаашид ч ийм л байх биз. Энэ жишиг л одоо давтагдаж байна.

-Танай нам нэр дэвшихээр горилогсдоос 50 сая төгрөгийн хандив авч байгаа. Та хандиваа өгсөн үү?

-Би одоогийн байдлаар 20 сая төгрөг өгчихсөн байгаа. Мэдээж намд санхүүжилт хэрэгтэй. Телевизийн нэг нэвтрүүлэг л гэхэд хоёр сая төгрөгийн өртөгтэй болчихоод байна. Миний өгсөн мөнгө бол ердөө  10 нэвтрүүлэг хийх хэмжээний л мөнгө. Ардчиллыг бэхжүүлэхийн тулд Ардчилсан намд би хандив цуглуулж өгнө.

-Та “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн байсан. АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн хүн. Хандивын мөнгөө хэрхэн цуглуулах гэж байгаа юм бэ?

-Би амьдралаа авч явах хэмжээний хувийн бизнестэй. Манай хуулийн товчоо гадаад, дотоодын олон компани, хувь хүмүүст  үйлчилж байна. Найзуудтайгаа нийлж  бизнесийн өөр олон салбарт ажиллаж байгаа. Хүмүүс нийгмийн ажил хийхээс гадна хувь, хувьсгалийн ажлаа зохицуулж, ар гэрээ тэжээх чадвартай болсныхоо дараа улс төрийн ажлыг хийдэг байх хэрэгтэй. Гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Өлөн зэлмүүн хүнд улс төр хийх бололцоо, боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр миний төлөө санаа зоволтгүй.

-Иргэний хөдөлгөөнийхнийг лидер мэт байж байгаад томоохон намд элсэж амаа таглуулдаг гэсэн яриа гараад байгаа. Таныг ч гэсэн тэдний нэг гэдэг?

-Улс төрийн нам бол улс төрийн зорилготой иргэний нийгмийн байгууллага. Харамсалтай нь бид намыг төртэй андуураад байх шиг. Сүүлийн хэдэн жил иргэний нийгмийн хөдөлгөөн Монголд эрчимжсэн. 1990 оны хувьсгал, ардчилсан хөдөлгөөн, Монголын ардчилсан холбоо ч иргэний нийгмийн байгууллага. Гэтэл 1990 оны иргэний нийгмийн удирдагчид улс төрд орж, улс төр хийж болно сүүлд гарч ирсэн иргэний нийгмийн удирдагчид болохоор улс төр хийж болохгүй гэсэн ялгаварлал байж боломгүй юм. Сүүлийн жилүүдэд иргэний нийгэм хүчтэй хөгжиж байгааг хүн бүр мэдэрч байгаа. Би нэг л зүйлийг хэлье. Ардчилсан намд муу ч тал бий. Сайн ч тал бий. Гэхдээ Ардчилсан намыг би Ардын намаас илүү гэж боддог. Ний нуугүй хэлэхэд манай эрх баригч улс төрийн намуудад үзэл санаа, үнэт зүйл илт дутагдаж байна. Гэхдээ дээрх намуудаас ганц авах юм байдаг нь тэдний нарийн зохин байгуулалттай бүтэц юм. Муу ч сайн ч Ардчилсан нам, Ардын нам хоёр бол аймгаас, сум, баг, нийслэлээс дүүрэг, хороо хүртэл нарийн зохион байгуулалтыг бий болгож  чадсан улс төрийн хүчнүүд шүү дээ. Ийм том бүтцийг шинээр бий болж буй иргэний нийгмийн хөдөлгөөнүүд хийж чадахгүй гэдгийг бид олж харсан.  Тиймээс хоёр намтай хамтарч байж бодлогоо хэрэгжүүлэх юм байна гэдгийг бид ойлгосон. Нийгэм маань хоёр намын бус олон намын системтэй байгаасай гэж бид хүсдэг. Гэхдээ  улс төрийн бодлого хэрэгжүүлэх, нийгэмд өөрлчлөт хийхийн тулд магадгүй тодорхой хугацаанд энэ хоёр намын бүтцэд тулгуурлан явахаас өөр гарц харагдахгүй байгаа юм. Сонгогчид гуравдагч хүчнийг дэмждэг ч тэр нь парламентад бодитой төлөөлөл болж чадахгүй байна. Тухайлбал, 2008 онд би 40 орчим мянган сонгогчийн санал авсан атлаа өнөөдөр гудамжинд байна. Дээрээс нь сонгуулийн луйврыг эсэргүүцсэн хүмүүсийг бууддаг төртэй байна шүү дээ. Бас жагсаал хийвэл хорьчихож байна.

-Ж.Батзандан гэдэг нэр долоодугаар сарын 1-тэй яалт ч үгүй холбогддог. Цагдаа нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлснээс болоод Ж.Батзандан, О.Магнай нарт холбогдох хэргийг ч гэсэн сэргээн шалгах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс гарч ирсэн. Хэрэв ийм зүйл болбол та яах вэ?

-Хамтдаа шалгуулъя. Би хоёр жил шалгуулаад гэмт хэрэг үйлдээгүй нь нотлогдоод цагаадчихсан хүн шүү дээ. Тэр үед жагсаал дээр очиж сонгуулийн луйврыг эсэргүүцэж үгээ хэлсэн. Цаашид ч сонгуулийн луйврыг эсэргүүцнэ. Нийгмийн шударга бус байдал, луйвар, булхайг эсэргүүцсэн жагсаал болгон дээр би очно. Үүний төлөө хэн нэгэнд ял тулгадаг юм бол ял тулгуулъя. Надад айж эмээгээд байх асуудал огтхон ч байхгүй. Харин хүн буудсан цагдаа нарыг шоронд биш гянданд хорих ёстой гэсэн хатуу байр суурьтай би байдаг.

-Энэ асуудалтай холбоотойгоор төр ард түмнээс уучлалт гуйх ёстой гэсэн утга бүхий хуулийн төслийг УИХ дахь Хүний эрхийн дэд хорооноос УИХ-д оруулсан ч дэмжээгүй. Гэсэн ч Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйлаа. Үүнийг хараад танд юу бодогдов?

-Ардчилсан Ерөнхийлөгч төрийг төлөөлж уучлалт гуйсан гэж ойлгож байгаа. Үүнийг би зөв зүйтэй алхам гэж бодож байна. Харин Ардын намын зарим гишүүн уучлалт гуйхаас татгалзаж байсан гэж сонссон. Энэ бол тэднээс хуучны коммунист угшил ханлхалж байгаагийн тод жишээ. Бүх зүйл тодорхой байхад ард түмнээсээ уучлалт гуйхаас татгалзаж байгаа нь Ардын намд коммунист үзэл суртал хүчтэй байгаагийн  нэг шинж. Монголын төр түүхэндээ олон мянган жирийн хүний амь амьдралаар тоглож, хэлмэгдүүлсэн. Хүний аминд хүрдэг төр гэж байх ёсгүй. Ард түмнээ айлгадаг ардчилсан төр гэж бүр ч байх ёсгүй.

-Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй байгаа үед цагдаа нарыг хүн буудсан гэж хэлж болохгүй байх аа?

-Хангалттай нотлох баримт цугласан. Хэргийн гэрчүүд, холбогдогчид, хүн буудсан цаг­даагийнхан, цагдаагийн зарим удирд­лагатай би уулзсан.  Мэдүүлгээ өгчихсөн. Нотлох баримт нь цуг­ларсан. Шүүхээр удахгүй тогтоогдоно. Тухайн үед бага тойруу, Сүхбаатарын талбай олон мянган цагдаагийн  хамгаалалтад байсан. Тийм байхад хар машинтай хэн нэгэн хүн хүмүүсийг буудаад явах бололцоо байхгүй нь ойлгомжтой. Намын байраа шатаах мөрөөрөө шатаахгүй соёлын төв өргөөг давхар шатаадаг нь сонгуулийн луйвраа далдлах гэсэн тухайн үеийн эрх баригчдын хийсэн увайгүй үйлдэл шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэд ард түмнээр өрөвдүүлж, төрийн эрх мэдлээ хадгалж үлдэхийг л оролдсон юм. Харамсалтай нь өнөөдөр үнэнд гүйцэгдэж байна. Хэн сонгууль луйвардсан,  хүмүүсийг буудсан бэ гэдэг нь тодорхой болж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Р.Сарангоо

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (January 04, 2012 1:13:02 pm )

    Ene aimshig xezee neg nudnees zailj alga bolxiin boloo. Estoi jinxene alban tushaaliin tuluu ichix nuurendee ileg naasan baliar amitan shu. Baliar tsaraitai xarvaas zevuun amitan mongolchuudad buyan bolj dald oroosoi

  • Anonymous (January 04, 2012 1:16:58 pm )

    tiin estoi novsh ene songuulid ursulduh sanaatai bga yum bhda chamaig hen ch tooj songohgui

  • Anonymous (January 04, 2012 1:25:15 pm )

    Hen ch songohgui ard tumen teneg bish shude zandan bataa

  • Anonymous (January 04, 2012 1:43:57 pm )

    ene muu baas odoo yu we Huw hujaa tsarailchaad iluu shte Yu hiisen gej ingej tomrohtoigoo boldog bnaa!!!!!!!

  • Anonymous (January 04, 2012 2:02:01 pm )

    odoo songuuli-d bas yalagdchihaad luivardlaa gej uimeen zohioh biz

  • Anonymous (January 04, 2012 2:18:23 pm )

    basal magnaitaigaa niileed yum medehgui jijig huuhed daguulan galdan shataah ajil hiih gej baigaa biz ugui bol ooroo zuliin gol boloj boloh yum hoorhich boldoo teneg

  • Anonymous (January 04, 2012 2:20:16 pm )

    TANLUU KAMPIANI HUJAA TED NARTAIGAA NIILEJ BUU TSUGLUULAJ BAIGAA BAILGUI BATDANZAN HUJAAGAA DAGAAD ZAIL

  • Anonymous (January 04, 2012 3:50:49 pm )

    Tom sanaatai baas shuu odoo chamaig neg nudeeree ch harahgui dee alban tushaaliin heneeten ardchilal yarij tolgoi erguulehee boli chi ch tanai nam ch ardchilsan bish songohgui sanalaa ogohgui chamd bolon manand

  • Anonymous (January 04, 2012 4:45:04 pm )

    naadah chin UIH-d songogdvol bi Mongol Ulsiin irgenshilee solij Niger ulsiin irgen bolno.

  • Anonymous (January 04, 2012 7:01:21 pm )

    hun buuddag,songuuli luibarddag,abilgald ylzarsan tiim humuus unenees aihdaa shorond orohoo dohohoor yuch hiij medne shuu.shudarga ulstorch hen be gebel batzandang l nerlenedee.mongold muugaasaa sain humuus n olon baigaa gedegt itgej baina.batzandand amjilt husie.temeen jin ybdgaaraa ybna zamiin nohod hutcdagaaraa hutcaad uldene.

  • Anonymous (January 04, 2012 10:58:28 pm )

    uuu.. CHI MUU CONGOGDOX ERXGYI. HOBSHIIH MUU GOLOG.

  • Anonymous (January 05, 2012 4:45:38 am )

    Batzandan naidvartai garch irnee!MAN dahij luivardahyg n harya!deer bichsen sonin gar Niger yavahaa ertnees beldeerei!Holdood baival enuuhen uragshaa hyatad yum uu Hoid solongos ch yavj bolno shuu!hehe

  • Anonymous (January 05, 2012 5:37:44 pm )

    ELBEGDORJIIN BUUNII NOHOI!

  • Anonymous (January 05, 2012 5:51:59 pm )

    teneg mal yaj ingej yrij chadaj bnaa muu irliiz

  • Anonymous (January 05, 2012 6:04:56 pm )

    zailaasai ene zebuun amitan ,nam dagaj namirsan hydlaa gar shdee! 7 sariin 1 nii hereges myltrah gej AN -d orson ni hydlaa gejuu? yyl ni chamaig nam dagaj guigeegui bol ard tumen huleen zobshooroh baisan bhshuu!!!! odoo haragdaach

antalya rent a car