antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2015 4 comments

Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдлээ

нийтлэсэн Admin

ot_11Монголын эдийн засгийг хямралаас гаргах арга зам болоод байгаа Оюутолгойн далд уурхайн санхүүжилт ерөнхийдөө шийдэгдэх тал руугаа орчихлоо. Тодруулбал, “Оюутолгой орд”-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд ойролцоогоор дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байсан юм. Үүнийг “Европын сэргээн босголт хөгжлийн банк”, “Олон улсын санхүүгийн корпораци” зэрэг дэлхийн 15 банк олгох бололцоотойгоо илэрхийлээд байгаа талаар тус ордын 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” компани мэдэгдсэн аж.

Тэгвэл Оюутолгойн далд уурхайн санхүүжилт оны эцэст шийдэгдэж магадгүй тухай Уул уурхайн сайд Р.Жигжид хэлж байлаа. Тэрбээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр Засгийн газар, “Эрдэнэс оюутолгой”, “Туркойз хилл ресурс”, “Рио Тинто” компаниуд далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Ингэснээр далд уурхайн барилгын ажил эхлэх боломж бүрдээд байгаа юм” хэмээлээ. Ямартай монголчууд бид нэг хэсэг “Биднээс алсран одож буй Оюутолгой” хэмээж байсан. Тэгвэл ирэх онд Оюутолгойн санхүүжилт орж ирснээр манай улсын эдийн засагт бага ч болов сүүмэлзэх гэрэл гялтайх болсон нь баярлууштай.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сарын 26-нд жилийн хугацаанд хийсэн ажлаа ард түмэндээ танилцуулсан. Тэрбээр “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт гацаанаас гарч, бодит ажил хэрэг боллоо. Та бүхэнд шинэ сэргэг, эерэг сайн мэдээ дуулгая. Олон улсын банкууд 4.2 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт олгохоор энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэсэн байна. Ирэх арванхоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар хотод албан ёсоор баталгаажуулж, олон улсад зарлахаар товлолоо. Гүний уурхайн их ажил эргэн сэргэж, эрчтэй хөдөлсний эхний үр дүн татварын орлого 70 сая ам.доллар буюу 140 шахам тэрбум төгрөг төрийн сангийн дансанд шилжин орохоор боллоо. Нэг том төслийн эргэн сэргэлт бусад том төслүүдийг хөдөлгөөнд оруулж байна. Их ажилтай байна, энд тэндгүй их бүтээн байгуулалт дахин эхэлнэ гэдэг нь эдийн засгийн сэргэлтэд хөтөлнө. Эдийн засаг сэргэнэ гэдэг нь эцсийн дүндээ монгол хүн ажилтай, авах цалинтай, монгол компаниуд олох ашигтай” хэмээх сайхан үгсийг хэлж олон нийтийн санааг бага ч болов амрааж байсан. Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэн энэхүү гэрэл гэгээтэй сайхан үгнүүд эхнээсээ биелэлээ олж монголчууд ирэх онд эдийн засгаараа элгээрээ хэвтчихгүйхэн шиг өвлийг өнтэй давах боллоо. Ингэснээр бид газрын гүнд байрлаж буй, дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны ордыг ашиглах бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх бололцоо бүрдэж байна гэсэн үг.
Ямартай ч манай улс дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг түшиглээд эдийн засгаа зөв залж чадах юм бол бидэнд бусад гацаанд орчихоод байгаа уул уурхайнхаа бүтээн байгуулалтыг сэв хийтэл босгоод ирэх нөөц ч байгаа нь харагдаж байна. Тэгэхээр улстөрчид сонгууль хүртэл шоу хийхгүйхэн шиг ард түмнээ бодвол гадаадын хөрөнгө оруулагчид ч Оюутолгойн бусад бүтээн байгууллалтад хөрөнгө оруулахад татгалзах зүйлгүй гэдэг саналаа ч хэлсэн юм билээ. Хамгийн гол нь энэхүү дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн оролцоо чухал байсан гэдгийг онцлох хэрэгтэй байх. Оюутолгойн ордоос монголчууд 54.9 хувийн буюу 45-50 тэрбум ам.долларын хишиг хүртэнэ гэсэн сайхан мэдээ байгаа. Ямартай ч Оюутолгой хэмээх дэлхийд данстай мега төсөл дээр хамтран ажиллах компаниуд, банкууд тодорхой болж, хөрөнгө оруулалт нь нь ч орж ирэхээр болчихлоо. Тиймээс улстөрчид тулга тойрсон хэрүүлээсээ бага ч болов холдож улс орныхоо эдийн засгийг яаж өөд нь татах вэ гэдэг дээр анхаарах цаг нь болжээ. Яг үнэндээ монголчууд бид тулга тойрсон чавганцын хэрүүл хийдэг болохоос биш дэлхий ертөнц Монголыг арай өөр нүдээр харж эхнээсээ газар нутагт чинь том, том обьектийг худалдан авч эхлээд байна шүү улстөрчид өө.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (December 03, 2015 11:35:01 am )

    saihanbileg darga oyu tolgoin dald uurhain helsen bolgoniig ug duugui dagaad baival 2-3 terbum baitugai mungu orood irne geed hii hooson yumand itguuleh geed baih yum dald uurhai ajild orood manaid mungu orj irehgui ted munguu gadaaddaa bairshuulaad herev mongoliin ard tumend uguuj baihgui bol bid dald uurhaigaar yah yum harin tsaani chini hiatad zesnii orond hungun tsagaan heregleh huursnii heregleeg heden arav dahin hemneh nona tehnologi asniglah/ orosuud/ nevtruulj baigaa nuhtsuld yadahdaa tavan tolgoigoo uragsh hudulguj chadahgui undsen huuli yariad baidgaa bolij uzee engiin iim yuimiig oilgomoor yum daa

  • даам (December 03, 2015 3:16:58 pm )

    хөрөнгө оруулалтыг нь монголын банкуудаар дамжуулмаар юм даа дундуур нь наад луйварчид чинь сүлж өгөх байхдаа

  • teneruud (December 03, 2015 6:14:24 pm )

    Hope caihanbilgee chi uhbel taarna. Atabuud odoo mongoloor duureh l yum bna l daa. You tolgoig gadaauud iden mongolchuud BA’s idnebdeereec n Arab uud ideh bolj bgaa yum bna heden jiliin daraa mongoloor duuren Arab boloh yum bna mongolchuudaa gadaad humuuct ogcon gazat n bagadaad. Odoo bur mergejliin hynaltiin gazar Arab hunii Hart orcon udahgui Arab hunii ifesh boloh yum bna arabad ogcon gazriig can cudal haanaac mongon orj irj bgaag Mon mongol ulciin irgenshil ecrhiin us elbegdorjoo chi mongol ulciig atabcuudad hudaldah eh uucberiin tabchihach baigaa yum Bush uu shalgah l heregtei meddegngazar n

  • зочин (December 03, 2015 6:28:45 pm )

    170 Тербум юу юм вэ

antalya rent a car