antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2015 5 comments

Л.Болормаа: Бэхээ минь шагналынхаа дээжээс хүн бүрт 100 доллар өгөөд байхад гомдолтой байна

нийтлэсэн Admin

3s0js04vcut55dkir0cui47mo9Азербайжаны нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд Гайдарын Алиевийн нэрэмжит “Голден Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн болж өндөрлөсөн билээ. Энэхүү шилдэг бөхчүүдийн уламжлалт тэмцээнд уригдан оролцсон ОУХМ Э.Бэхбаяр жиндээ мөнгөн медаль хүртэж баг тамирчдаасаа ганцаараа бахдам амжилт үзүүлсэн юм.

Жин тус бүрт шилдэг найман бөх оролцдог, шагналын сан өндөртэй энэ тэмцээнд Э.Бэхбаярын амжилт нь 5000 ам.доллараа үнэлэгдэн тэрбээр бай шагналаа гардан авсан билээ. Гэтэл түүний мөнгө алга болсон дуулиан өчигдөрөөс эхлээн дэгдэж эхэллээ.

Энэ талаар манай сайт түүний багш А.Энхээгийн эхнэр олон улсын шүүгч Л.Болормаагаас тодруулга авлаа.

-Э.Бэхбаяр болон Ц.Цогтбаяр нартай холбоотой мөнгө алга болсон гэх мэдээлэл тарж эхэллээ. Энэ талаар таниас тодруулах гэсэн юм.?
-Тийм ээ. Э.Бэхбаяр маань Бакугийн тэмцээнд урилгаар очиж барилдаад мөнгөн медаль хүртсэн. Тэр тэмцээн шагналын сан өндөртэй, шилдэг бөхчүүд урилгаар барилддаг тэмцээн. Тэгээд мөнгөн медаль хүртээд 5000 ам.доллараар шагнуулсан. Манай Бэхээ шагналаа аваад над руу утсаар ярьсан юм. Бэхээ “Би ганцаараа медаль авсан болохоор шагналынхаа дээжээс баг хамт олондоо өгөхөөр боллоо” гээд над руу ярьсан юм. Тэгээд тэнд байсан долоон хүндээ 100, 100 ам.доллар өгсөн байгаа юм.

-Хэчнээн хүнд өгсөн юм бол?
– Тэнд хамт тэмцээнд оролцсон З.Дүвчин, Ц.Цогтбаяр багш, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт тус бүрт нь зуун ам.доллар өгсөн юм билээ. Тэгээд үлдсэн 4300 ам.доллараа халааслаад нисэх онгоцны буудал руу явсан байгаа юм. Тэнд очоод тээшинд өгөх гэж байснаа болиод  дасгалжуулагч Ц.Цогтбаярт өгсөн гэсэн. Тэгээд Бэхээ “Duty free”-гээс бэлэг авах гээд Цогтоо багшаасаа 100 ам.доллар авсан гэсэн. Тэд долоон цаг гаруйн хугацаанд нисээд Бээжинд буунгуутаа бүгдээрээ хоол идэх гээд “Макдоналдс” орсон гэсэн. Тэгээд Бэхээ багшаасаа “мөнгөө авъя”  гэсэн чинь “Та нар надаар тоглоод байгаа юм уу” гэж хэлээд цүнхнээсээ мөнгө гаргаж ирээд шидсэн байна билээ.

-Яагаад?
-Бүгдээрээ яав, ийв юу болов гээд харсан чинь хоёр талд нь зуутын доллар хийгээд дунд нь 21, 22 ширхэг нэгтийн дэвсгэрт хийчихсэн байсан гэсэн. Ийм л асуудал болсон хэрэг.

-Тэгээд Бэхээ таньд хэлсэн хэрэг үү?
-Тийм. Тэгээд Бэхээ Бээжинд байхдаа мөнгөө алдчихлаа гээд над руу ярьсан. Тэгэхээр нь би шууд 102-т мэдэгдээд Улаанбаатарт буунгуут нь цагдаатай хамт угтсан. Тэд байцаалтаа Нисэхийн цагдаагийн хэлтэст өгсөн. Ийм л асуудал болоод байна даа.

Хамгийн гол нь хууль, цагдаагийнхан энэ хэргийн учрыг үнэнээр нь олж өгөөсэй гэж хүсэх байна. Бид хэнийг ч энэ хэрэгт сэжиглээгүй байна. Мөн хэнийг ч гүтгээгүй. Манай чөлөөт бөхийн хамт олон дотор ийм муухай зүйлс гарч байна гэж бодохоор гомдмоор байна. Энэ хэргийн учир олдож, үнэн зөвөөр нь шийдэгдээсэй гэж хүсмээр байна даа. Чөлөөт бөхийн тамирчид бүгд нэр төртэй, улс орныхоо нүүр царай болсон хүмүүс шүү дээ.

Энэ спортод зүтгэж явсан бид бүхэнд ийм асуудал тохиолдоно гэдэг чинь сэтгэлд маш их сэвтэй, хэцүү асуудал. Энэ асуудал үнэнээрээ шийдэгдээсэй гэж хүсэж байна.

Ч.Амартүвшин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • irgen (December 02, 2015 9:15:39 pm )

    shivshig

  • Anonymous (December 03, 2015 5:49:03 am )

    Shivshig!

  • нэг л сонин (December 03, 2015 6:35:47 am )

    гэнэн байнадаа Цогтоо минь. Юу гэж тэр мөнгийг нь авсан юм наадуул чинь урьдаас бэлтгэсэн юи бишүү.

  • од (December 03, 2015 8:23:04 am )

    тамирчид асар их мөнгөний шуналтай л даа. гадаад явахдаа их хандив авна. ирээд засгаас өндөр шан авна. гадаадад байгаа элчингээс зардлаа даалгана. шуналтай л даа .Гэхдээ ингэж залилах нь баригдана даа. шоорнойд явжээ бөхчүүдээ.Хайран нэр хүнд

  • zochin (December 04, 2015 12:24:03 pm )

    shiwshig l gehees uur heleh ug alga. ydarsan bidend l law tiim ym hiih setgel bhguie. hunii shunal gej hanaj tsadahgui yu ch hiihees butsahgui ymdaa. ezniig ni ileruulj olon niited zarlaj tamirchid gsn olon toonii neree tsewerleh boljdee..

antalya rent a car