УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж, 2015 оны 01 дүгээр сарын 14-ний Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
ТББХ-ны хуралдаанд нийт 13 гишүүн оролцсоноос, УИХ-ын гишүүн А.Бакей, М.Батчимэг, Х.Тэмүүжин, Г.Уянга нар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн бол Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, О.Содбилэг, С.Баярцогт, Су.Батболд, Н.Батцэрэг, Ц.Дашдорж, Л.Цог нарын гишүүд дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэд сонгогдсон болон томилогдсон Төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцохыг эсэргүүцлээ. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.
Уг хууль нь Ерөнхийлөгчийн гаргасан “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд бодитойгоор хэрэгжүүлэх, сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Энэ хуулийн төслөөр: Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга хамаарах бөгөөд эдгээр албан тушаалтнуудад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлсон юм.
Сахилгын хариуцлагыг хууль тогтоомж, тангараг, ёс зүйн дүрэм зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан оногдуулахаар тусгасан. Улс төрийн хариуцлагын тухайд Үндсэн хууль, хууль, ёс зүйн дүрэм зөрчсөн албан тушаалтныг албан тушаалаас огцруулах буюу эргүүлэн татаж, төрийн өндөр албан тушаал эрхлэх эрхийг 2 эсхүл 4 жилийн хугацаатайгаар хязгаарлахаар тусгасан. Мөн албан тушаалтан өөрийн санаачилгаар гэм буруугаа ухамсарлах, хариуцлагаа сайн дураар хүлээх улс төрийн соёлыг Монгол Улсад төлөвшүүлэх үүднээс ёс суртахууны хариуцлагыг хариуцлагын төрөл болгон зааж өгсөн бөгөөд хэрэв албан тушаалтан ёс суртахууны хариуцлага хүлээсэн бол улс төрийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан байдаг. Түүнчлэн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг сонгогчдоос эгүүлэн татах үйл ажиллагааг улс төрийн нам, эвсэл болон тухайн этгээдийн сонгогдсон сонгуулийн тойрогт өрсөлдөн нэр дэвшиж байсан нэр дэвшигч нь зохион байгуулсан, санхүүжүүлсэн, оролцсон бол эгүүлэн татах үйл ажиллагааг хүчин төгөлдөр бусад тооцохоор зааж өгсөн юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Puntsag (December 02, 2015 5:00:53 pm )
Ene Gomoo noxor ooroo asuudaltai xvn shvvdee yaaj busdad xariutslag tootsoxweedee
-
иргэн (December 02, 2015 6:04:09 pm )
Хэн юу санаачлаад байгаад гол нь биш. Ер нь энэ асуудал монголд нүүрэлсэн ДОХ. Үүнийг эсэргүүцэж байгаа Ерөнхий сайд Монголын төрийг хүчгүй болгож, хэн нэгэн баян хүний төлөө ажиллаж байгаа өндөр албан тушаал ашигласан луйварчин болох нь бараг тодорхой юм биш үү????.
-
зочин (December 02, 2015 8:10:34 pm )
Хариуцлагаас айнаа гэдэг өөрөө маш их нотойн шинж. Иймэрхүү мэдээллийг сэтгүүлч нар байнга ард иргэдэд өгч байвал эцэст нь сонголт хийхэд нэмэр тустай юм даа. Тэгж байж монголын төр цэвэршинэ шүү.
-
Zochin (December 02, 2015 9:04:03 pm )
Saihanbileg ee ch ene huuliin tusliig demjihgui bailaa ch gesen batlagdah ni gartsaagui. Tegeheer chinii busdad goyo huvtsaslaj, saihan l haragdaj baival huniig huurch mehlej boldog gedeg chini looloo boloh ni bna daa.
-
Irgen (December 02, 2015 11:28:05 pm )
Saihan bilgiig ogcruul eh oron ard tumnii esreg ajilalah ajilj bga tejeever bn
-
irgen (December 03, 2015 2:10:28 am )
ee chaavaasdaa ireh ond uih-d garch chadahgvi ali neg gazar haryalagdaad ajilah geheer muugaa vzehees aij nvhee maltaj bgaa ym bndaa huurhii hogiin gar iim tiim ym hiilee gj hudlaa hutsah tsag ni duusch bgaa hvn argagvi argagvi
-
Anonymous (December 03, 2015 10:58:52 am )
Но-той луйварчинууд эсэргүүцсэн байна.Аргагүй байншдээ
-
Zochin (December 03, 2015 8:31:02 pm )
Za tegeed unen nuur tsaraigaaraa yalgarch bgaam,, hulgaich nar ni yalgaraad ehellee, shir nuurlesen luivarchidiig shuud harj bno
-
Anonymous (December 04, 2015 9:03:57 pm )
he umuuruh zuvtguh yuchgui bolhoor bugs doloogchid baihgui baina daa denjeegui hedees yagaad eserguutssen tailbariig ni avah yumsan
9 Comments