Хэдхэн хоногийн өмнө Бакуд болсон Алтан Гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 5000 ам.доллараар шагнуулсан ОУХМ Э.Бэхбаяр түүний багш МУГТ А.Энхээ, Олон Улсын шүүгч Л.Болормаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь Э.Бэхбаяр тус “Алтан Гранпри” тэмцээнээс мөнгөн медальтайгаа хамт хүртсэн шагналын 5000 ам.долларынхаа 4200 ам долларыг ирэх замдаа хулгайд алдагдсан байна.
Э.Бэхбаяр Бакугаас буцахдаа мөнгөө тоолоод тоо ёсоор нь багшдаа хадгалуулжээ. Ингээд Бээжинд ирээд хоол идэхээр бөөндөө суутал багш нь “Та нар надаар тоглоод байна уу” гэж уурлан мөнгийг нь гаргаад ширээн дээр шидтэл нөгөө шагналын мөнгө нь хоёр захдаа 100 ам.долларын дэвсгэртээр халхалсан нэг долларын дэвсгэртүүдээр солигдсон байжээ. Тиймээс Э.Бэхбаяр багш нарынхаа хамтаар цагдаагийн байгууллагад хандан, хэргийг шалгах ажлыг эхлүүлсэн байна.
Хамгийн гол нь тамирчин Э.Бэхбаяр шагнал болох 5000 ам долларынхоо 700-г нь 100, 100 ам.доллараар нь З.Дүвчин, багш Ц.Цогтбаяр, С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Б.Одончимэг, Цэвэгмид, Г.Мандахнаран нарт шагналын хишиг болгон өгөөд өөрөө бас 100 ам.доллар авч, үлдсэн 4200 доллараа багшдаа хадгалуулсан байжээ. Гэтэл багшдаа хадгалуулсан мөнгийг нь хэн нэгэн хулгайлсан байна. Иймээс хөлс хүчээ дуслуулсан байж олсон шагналын мөнгөө алдсан учир тэрээр цагдаагийн байгууллагад хандаад байгаа ажээ.
olloo.mn
6 Comments