УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Тєсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар єчигдєр “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтад хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллийг сонсох байсан. Гэсэн ч гишvvдийн ирц хангалтгvй гэдэг шалтгаанаар хуралдааныг хойшлуулсан юм. “Чингис”, “Самурай” бонд болон “Хєгжлийн банк”-нд хийсэн шалгалтын дvнгийн тайлан дээр голдуу АН-ын гишvvд гарын vсгээ зурж баталгаажуулахгvй байсаар нэлээд хугацаа єнгєрсєн. Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан ч бvгдээр нь гарын vсэг зуруулчихвал дvгнэлтийг нийтэд ил болгоно, хуудуутай зvйл их байна гэж амлаад мєн л удсан. Эцэст нь хэвлэлийн хурал хийж МАН-ын гишvvд дvгнэлт болон зарцуулалтын но-той хэсгvvдийг ил болгосон. Хариуд нь АН-хан баталгаажуулаагvй, нягтлаагvй дvгнэлтийг ил болгосон. Наадах чинь бараг л хуурамч гэх нь холгvй суугаа.
Асуудал нэгэнт тодорхойгvй болж ажлын хэсгийнхэн дvгнэлтээ танилцуулалгvй удаж, хоорондоо vл ойлголцон, олон нийтэд янз бvрийн сэтгэгдэл тєрvvлж эхэлсэн тул єнгєрсєн баасан гарагт УИХ-ын даргын зєвлєлийн хурлаар энэ долоо хоногт Эдийн засгийн болон Тєсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааныг хийж, асуудалд цэг тавихыг vvрэгдсэн.
Гэтэл єчигдєр хурлын тов болох vеэр гишvvдийнх нь сураг огтхон ч vгvй байв. Тэднийг ингэхийг мэдсэн мэт Тєрийн ордны А танхимд болсон Хууль зvйн байнгын хорооны хуралдаан сунжирсан нь бvр ч “олзуурхууштай” явдал болсон хэрэг.
Ашгvй танхимтай болж хуралдаанаа эхлvvлэх гэтэл хамтарсан байнгын хорооны хуралдаанд 23 гишvvн ирсэн байлаа. Тиймээс хуралдааныг хойшлуулахаар санал хураахад шийдвэрийг 18 нь дэмжсэн. Ийнхvv энэ асуудлыг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болж, дахин хойшлууллаа. Vvний тулд хамтарсан байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн гишvvдэд ирэх долоо хоногт гадаад болон дотоод томилолтоор явах, чєлєє олгохгvй бvгдийг нь байлцуулж, маргаанаа хагалъя гэдэг байр суурь УИХ дахь АН болон МАН-ын бvлгийн гишvvд санал нэгдлээ.
Єчигдрийн хуралдааныг хойшлуулах горимын санал гаргах vеэр гишvvд єєрсдийн саналаа хэлж байв.
УИХ дахь АН-ын бvлгийн дарга Б.Гарамгайбаатар: Ажлын хэсгийн дарга гишvvдтэйгээ нэг бvрчлэн ажиллахыг шаардаж байна. Ажлын хэсгийн материал бэлэн болоогvй байгаа. Тиймээс мэдээллийг єнєєдєр сонсохоо хойшлуулах шаардлагатай. Санаатай, санамсаргvйг мэдэхгvй юм, ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан тодорхой шалтгаангvйгээр єнєєдрийн хуралдаанд ирсэнгvй.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: Л.Энх-Амгалан гишvvн томилолттой хєдєє ажиллаж байгаа. Ирж амжаагvй байна. Ажлын хэсгийн бvрэлдэхvvнд багтсан Ч.Хvрэлбаатар гишvvн орлоод мэдээллийг хийчих боломжтой.
УИХ-ын гишvvн, Эрчим хvчний сайд Д.Зоригт: Чухал мэдээлэл сонсох учраас vнэн зєв мэдээлэлд тулгуурлах ёстой. Тєсвийн байнгын хорооны дарга ирээгvй байна. Ажлын хэсэг нэг ч удаа хуралдаагvй гэж байгаа. Ажлын хэсэг 10 гишvvнтэй, ядаж тэднээс 6-7 гишvvн нь дvгнэлтээ хvлээн зєвшєєрч гарын vсэг зурсан мэдээлэлд vндэслэж асуудлыг яримаар байна.
УИХ-ын гишvvн, Зам тээврийн сайд М.Зоригт: Байнгын хороодоос хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллахад нь бодитой мэдээлэл авах нь гэж бодсон. Гэтэл єнгєрсєн долоо хоногт ажлын хэсэг мэдээллээ хийх болоход хоёр талаасаа маргалдаад юу болсныг ч ойлгох эцэсгvй болсон. Єнгєрсєн даваа гаригт УИХ дахь Ардчилсан намын бvлэг “Хєгжлийн банк” болоод бондын зарцуулалтаар мэдээлэл сонссон. Ихэнх гишvvн нь оролцоогvй юм билээ. Тийм учраас ажлын хэсгийн гишvvд ажлаа дуусгаач ээ. Дутуу хийсэн юм маргаан дагуулаад байна. Єнєєдєр хэлэлцэхээ болъё, гэхдээ хугацаа єгєєд нэгдсэн дvгнэлт гаргаад ороод ир.
УИХ-ын гишvvн Н.Батбаяр: Бонд босгосон. Орж ирсэн. Зарцуулалт нь хуулийн дагуу явсан. Vр дvнд нь авто замууд баригдсан, орон сууцууд боссон. Цахилгаан станц баригдсан. Гэвч бvтээн байгуулалтыг хараар будсан нь эргэлзээ тєрvvлж байгаа. Дvгнэлт нь ажлын хэсгийн дєрєвхєн гишvvний хvлээн зєвшєєрсєн дvгнэлт. Єнєєдрийн хуралдаанд дvгнэлтэд гарын vсэг зурсан дєрвєн гишvvнээс гурав нь сууж байна. Буруу юмны булхай илэрдэг, зєв юм зєв совингоор биелдэг гэж vгтэй шvv.
УИХ дахь МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт: Олон улсын зах зээлд гаргасан бондын зарцуулалтыг хянах судлах ажлын хэсгийг 2015 оны нэгдvгээр сард байгуулсан. Гол нь гаднаас босгосон зээлийн эх vvсвэр зєв зvйлд зарцуулагдаж уу гэдгийг л судлах зорилго агуулсан. Таван сараас хойш ажлын хэсэг дvгнэлтээ ярьсан. Энэ хугацаанд ажлын хэсэг хуралдаагvй биш хуралдсан. Хуралдаанд оролцсон гишvvд нь гарын vсэг зурахгvй байснаас сунжирсан. Ажлын хэсгийн дvгнэлтэд нухацтай хандах ёстой. Ойлголцолд хvрээд хэлэлцье. Аливаа асуудалд бодитой хандъя. Vнэн зєв мэдээллийг олон нийтэд хvргэе.
УИХ-ын гишvvн Ч.Хvрэлбаатар: Ажлын хэсэг таван удаа хуралдсан. Гишvvд нь ирдэггvй, хуралдаа оролцдоггvй байхгvй юу даа. Эцэс сvvлд нь дvгнэлт санал авъя гэхэд бас єгдєггvй. Сvvлийн єдрийн мэдээллvvдийг харахаар 10 ширхэг хувьцаатай хvнийг 10 тэрбум тєгрєг авсан мэтээр мэдээлж байна. Хугацаа алдаж болохгvй. Дvгнэлтийг ажлын хэсэг гаргахдаа Аудитын хоёр удаагийн дvгнэлт, Vндэсний аюулгvй байдлын зєвлєлєєс гаргасан зєвлємжийн биелэлт, Сангийн яамны 2015 оны зургаадугаар сарын 15-нд гаргасан дvгнэлт зэрэгт vндэслэж гаргасан.
Гишvvд ийнхvv байр сууриа илэрхийлсэн бєгєєд олонхоороо “Мэдээллийг хойшлуулах нь зvйтэй” гэж vзсэн. Тиймээс бондууд, “Хєгжлийн банк”-тай холбоотой асуудал нийгэмд дахиад л хvлээлт vvсгэж vлдлээ.
“Чингис”, “Самурай” бонд, “Хєгжлийн банк”-наас УИХ-ын гишvvдийн оролцоотой аж ахуйн нэгжvvд зээл авч, хєрєнгє оруулалт татсан нь баримтаар батлагдаад байгаа тєдийгvй бага мєнгєн дvнтэй ажлыг их болгон єсгєж, гvйцэтгэсэн зэрэг нь олны анхаарлыг татахаас аргагvйд хvрч буй юм. Тиймээс хамтарсан байнгын хорооны хуралдаан нь vндсэндээ нийгэмд vvсээд буй АН, МАН-ын гишvvдийн зээлийн мєнгєнєєс идэж, уусан гэх асуудлын хайныг хагалах болоод байгаа юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
zochin (December 02, 2015 3:09:51 pm )
ажлын хэсэг гарын үсгээ зураагүй болохоор л хуурамч гээд байгаа юм болов уу Огт худлаа зүйл бичихгүй байлгүй ду
-
зочин (December 02, 2015 4:16:12 pm )
бондын мөнгө гударсан гөлөгнүүдийг ард түмний шүүхээр оруулж цаазаар авья
-
зочин (December 02, 2015 8:49:54 pm )
Фортуна буюу Нямжавын Батбаяр гэдэг хүн мөн ч их идсэн дээ. Ээрч муурч байгаад уран цэцэн сайхан үгээр тархийг минь мөнчийтөл угаана шүү дээ. Энэ завсараа МАН -ыг ажил хийлгэхгүй байна хөгжлөөс хойш татаж байна гэдэг ухуулгыг тараахаа мартахгүй ээ. Иймэрхүү улс төрийн сүгнүүдээс хурдхан шиг салах юмсан.
-
Ehoronc (December 03, 2015 5:37:29 am )
Man mañana nereer huvaaj idsen,hamtdaa zailaa
4 Comments