antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2015 24 comments

ГЕГ-ын дарга О.Ганбат нагац дүүгээ Дорнодын гаалийн даргаар томилжээ

нийтлэсэн Admin

olloo_mn_1449016430_ganbat

Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хил, боомтын үндэсний зөвлөлийн дарга С.Баярцогтыг гаалийн байгууллагын томилгоон дээр анхаарлаа хандуулаач гэж хүсэх байна. Учир нь сүүлийн үед хууль хяналтынхан авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдсон гаалийн нөхдийг гороолж эхэлсэн. Бүр тодруулбал, хэрэгт холбогдон шалгагдаж буй гаалийн байцаагчид бүгд О.Ганбат даргын мэдэлд байсан хүмүүс. Тухайлбал, саатуулагдсан гэх гаалийн ажилтнууд болох Замын-Үүдийн гаалийн Улсын ахлах байцаагч С.Насанбат, үнэлгээний байцаагч Д.Ганзориг, Насанжаргал, Эрдэнэбаатар нар хуурамч бүрдүүлэлт хийж татвараас бултуулсан гэх хэрэгт холбогдсон.

Харин ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч Б.Баттогтох, байцаагч Оргилмаа, Сургалт судалгааны төвийн дарга Оюундэлгэр нарыг бусдаас авлига авсан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж эрүүгийн хэрэг үүсгэчихээд байна. Угтаа бол дээрх нэр бүхий хүмүүсийн холбогдсон хэргийн нэг нь бусдыг татвараас зайлсхийхэд нь тусалсан, харин нөгөө нь гаалийн байцаагчдийг сэлгэн томилгоо хийхэд тэднээс хахууль авсан гэх хэргүүд дээр тус тус сэжиглэгдэж байгаа билээ. Бид өнгөрсөн сарын 18-ны өдөр гааль дотроо сэлгэн ажиллахад аль ашигтай гэсэн боомт руу явахын тулд удирдлагууддаа хэдий хэрийн хэмжээний мөнгө өгч байж хүссэн газартаа явдаг талаар мэдээлж байсан. Тухайлбал, Замын-Үүд, Хотын гаальд газар хэлтэс, албаны даргын албан тушаалд очихын тулд 20-25 сая төгрөг, ахлах байцаагч болохын тулд 10-12 сая, энгийн байцаагч нь газар орны байршлаасаа хамаарч хамгийн ихдээ 6-12 сая төгрөг өгч байж хүссэн албан тушаалдаа очдог гэдгийг олон байцаагч хэлж буй юм.
Гэтэл өнөөдөр салбарынх нь долоон хүн авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдчихоод байхад О.Ганбат дарга амандаа ус балгасан мэт дуугуй сууж байгаа нь хачирхалтай. Магадгүй ард нийт яагаад ийм олон байцаагч ар, араасаа дагалдан хуулийнхний овоо хараанд өртөх болов гэж гайхаж байж магадгүй. Гаальд байсан хээл хахуулийн нууцлагдмал энэхүү явдлыг тус газраас халагдсан ажилтнууд нь нотлох баримт бүрдүүлэн АТГ-т аваачиж өгснөөр ийнхүү олноороо шалгагдах болсон нь энэ аж. Өөрөөр хэлбэл, ажлаас халагдсан гэгдэж буй 69 байцаагчийн зарим нь авлига авсан албан тушаалтнуудынхаа нэрийг тус газарт өгөөд байгаа аж.

Нагац ах нь дүүгээ өөд нь татаж боомтын дарга болгожээ

Тэгвэл бусад байцаагч нар нь хүссэн газраа очихын тулд дарга, даамлууддаа хэд гурван төгрөг өгч байж албан тушаал дээр очиж байхад нэг ч төгрөг өгөхгүйгээр мөрөөдлийн албан тушаал дээр очсон нь ч бас байна. Мэдээж гэрлийн хурдаар саадгүйгээр албан тушаалд очиж буй эрхмүүд УИХ-ын гишүүн, яам агентлагийн дарга болон ГЕГ-ын нэр нөлөө бүхий эрхмүүдийн гарын хүмүүс торох юмгүйгээр ахидаг гэдгийг бид бүгд мэднэ. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Гаалийн байгууллага хэрхэн төрлийн алба болсон тухай холбогдох сайд, дарга нарынх нь нэр устай нь зарлаж байсан түүх ч бий. Тэгвэл өнөөдөр насаараа гаальд үнэнч шударгаар ажилласан олон мянган байцаагч гудамжинд гарч, зарим нэг нь орчин цагийн “намаа дагавал алзахгүй” гэх үг шиг гаалийн байгууллага дээр сандайлан сууж, удирдах ажил хийгээд явж байгаа нь харамсалтай.
Эдгээр эрхмүүдийн нэг нь Дорнод аймгийн гаалийн дарга Ганбаяр. Тэрбээр ГЕГ-ын дарга О.Ганбатын төрсөн эгчийн хүүхэд аж.
Тиймээс л түүнийг өмнө нь болж бүтэхгүй зүйлд нэр холбогдож байсныг нь эс тоон О.Ганбат дарга өнгөрсөн есдүгээр сард ажлаа буцааж авангуутаа шууд л даргын местэнд тохоон томилжээ. Ганбаяр нь тус аймгийн Хавиргын боомтын салбарын эрхлэгч болохдоо бас л нагац ахынхаа дэмжлэгээр энэ албан тушаалд томилогдож байжээ.
Тэрбээр тус боомтын салбарын эрхлэгчийн албан тушаалыг хашиж байхдаа 20 вагон болон чингэлэг бараа таваарийг гаалийнхны хэлдгээр гайгүй сайн “Өшиглөж” улсад үлэмж их хэмжээний татварыг гувчуулсан хэрэгт холбогдож байсан аж. Ямартай ч өнөөдөр намтар түүх нь хараар бичигдэж байсан нэгэн эрхэм нагац ахынхаа нэр нөлөөгөөр Дорнодын гаалийн газрын дарга нь болсон нь энэ аж.
Тиймээс Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хил боомтын үндэсний зөвлөлийн дарга С.Баярцогт та ГЕГ-руу анхаарлаа хандуулж тус газрын албан тушаалын асуудлыг цэгцлэх цаг нь болсон бололтой.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Anonymous (December 02, 2015 10:11:21 am )

    ajlaa hiij chadaj baival heniig ch tomislon yadgiin umnuh darga shig turd 1 ch honog ajillaj baigaagui humuus gudamjnii hulgaichuudiig darga naraar tomilooguideg

  • zochin (December 02, 2015 10:13:59 am )

    Nambar gj gai um daa.so iruugaa butsaasai

  • baatarin togoo (December 02, 2015 10:36:14 am )

    shivee-hurengiin darga battsengei,batbayar 2-g nen yaraltai holduulaach adgiin shaaruudiig…

    • kkkk (December 02, 2015 11:06:55 am )

      chi ih ketsvv bnouu haha

  • Шуурхай (December 02, 2015 11:26:57 am )

    Шивээ-Хүрэнгийн ахлах байцаагч Батбаяр гэдэг нөхрийг гаалиас хурдан зайлуулаач ГЕГазрын Ганбат дарга аа???

  • emch (December 02, 2015 11:36:11 am )

    Гаальд ажиллагсад хөдөлгөөн орохоор ажилдаа үлдэхийн тулд авилга өгдөг нь нууц биш
    гаалийн даргын жолооч хүртэл мөнгө авдаг. Жолооч нь даргын хамаатан гэсэн. Чамайг хөдөө томилох гэж байна би хамаатан даргадаа хэлж хотод үлдээж өгье 1- 2 сая төгрөг өг гээд авсан тохиолдол нэг биш удаа байгаа. шалгавал илэрч л таараа

  • zochin (December 02, 2015 11:56:05 am )

    gaaliinhan buustei deelee numruh estoi ajlaa hiij chadahgvi abilga l abah aa meddeg hvmvvs dee ushuu sain tseberleh heregtei gaaliin heden lyuibarchdiig tseberle ganbat aa chi shvv terbumtan hvmvvs olon bii shvv dee

  • хн (December 02, 2015 11:57:09 am )

    Хотын гаальд намын дарга, УИХ-ын гишүүн, сайд дарга болон нөлөө бүхий албан тушаалтануудын эгч, ах, дүү, хүүхэд, авгай нар нь үүрэлчихээд бас зөвхөн ахлах байцаагч л хийнэ гэж эрхлэн, чухал ажлын албан байрыг өмчлөөд суучихсан их олон жил болж гаалийг бузарлаж байна даа.

  • ЗОЧИН (December 02, 2015 12:29:52 pm )

    Ганбатын буруу биш ээ

    • zochin (December 02, 2015 4:14:02 pm )

      tiim shd

  • zochin (December 02, 2015 12:51:56 pm )

    dandaa yarih um, yamar negen ajil hiigeech, Shalgaach.

  • zochin (December 02, 2015 2:04:38 pm )

    Gaaliig tsergiin baiguullaga bolgowol haraa hyanalt saijirch awilga awah ushigluj mungu oloh ywdal zogsoj hariutslagtai bolno

  • Баярцогт сайдад... (December 02, 2015 2:17:15 pm )

    Анхнаасаа мөнгө өгч ажилд орсон гарууд авилгалд өгсөн мөнгөө нөхөхийн тулд ахиад л авилгал авна. Тиймээс үе үеийн дарга нарыг сайн шалгаж, үнэнээр ажиллах даргыг томилооч ээ. Дээрээсээ мөнгө нэхээд байхад нь нөгөө хэд нь яаж л бол яаж мөнгө босгох гээд чардайгаад байгаа юм биш үү.

  • zochin (December 02, 2015 2:34:23 pm )

    ganbat dargaa humuus yum.yarij sanaa uguud bgaad yagaad hariu uguh bna esbel ajlaa ug

  • эмгэнэл (December 02, 2015 3:03:38 pm )

    Тєрийн бїх байгууллага ийм болсон байгааг сэтгїїлчид мэдэж байж дуу хоолой гаргаж чадахгїй байгаа шїї дээ. Хэвлэл мэдээллээс гадна Тєрийн албаны зєвлєл гэж нэг хачин байгууллага байнаа юу ч дуугарч чаддаггїй. Энэ бичиж байгаа нєхєр нагац зээ хоёрын утга учрыг мэдэхгїй байж юун хїний мууд дурлаж юм бичих вэ ёс заншилаа эхлээд мэдэж аваач

  • zochin (December 02, 2015 3:05:52 pm )

    Havirgiin boomtoor vagon gardagiig medehguil uym bna.haanaasa iim vnemshilgui medeelel olj tavidag bnaa xaxa

  • zochin (December 02, 2015 3:08:52 pm )

    Ene ganbayar gej hvn dornodiin havirgiin gaaliig mash sain hugjvvlj sain ajillaj bsan gej sonsson l uymbna.

  • zochin (December 02, 2015 3:15:03 pm )

    Dornodiin hyychin darga boloh vintovn mash ih hyviin ashig sonirholtoi mash myy hvn bsan.

  • Anonymous (December 02, 2015 3:27:45 pm )

    Yintov gedeg huuchin gaaliin darga huviin sonirholtoi hun gesen havirgiin boomtoor vagon yavdaggui sh de

  • Tseren dorj (December 02, 2015 7:59:06 pm )

    Ene chin ali NAM in hvn ym be Ter nam n yamar hvneer Mongol uls in Gaali ig udirduulsan gedeg ig bodoh hereg tei

  • зочин (December 02, 2015 11:09:00 pm )

    Сүүлийн хэдэн жил гаалийн байгууллага нь төрийн алба биш эрх мэдэлтнүүдийн төрөл садан, найд нөхөд, хахууль өгөгчдийн алба болоод удаж байгааг одоо л гаргаж бх шив дээ. Үнэн мөнийг олоод, цэгцлэх цаг нь болсон

  • vintov (December 03, 2015 11:35:19 am )

    Ganbat darga gaaliig mash sain tseverlej tsegtselj bgaa hvnshvv

  • Zochin (December 03, 2015 1:45:31 pm )

    Ganbat darga ganbayar nar yamar ch hamaagui gedgiig manai gaaliin sistem dayaraa medne sh dee . Ganbayar chine harin havirgad bhdaa mash ikh zuil sanaachilj boomtiig shan bolgoson gej sonsson . Muu yum hiih hun bishee . yanhan buzar uvgun vintov l bichuulsen bna daa . Ter lalriig erdenetees yavahad manai gaaliinhan bayarlasandaa uilsan sh dee .

  • Zochin (December 04, 2015 1:33:55 am )

    Ter muulaad bga Ganbayr gedeg hun chini harin heden jil suljee bhgui havirgiin boomtiig sulgeetei bolgson hun ajlaar ochihod hytad suljee baridag bsan shuu de huuchin erhlegch ni Delgersaihan gej hun bsa shu yamar boomt bla da sain medej bga hun de

antalya rent a car