Б.БАЯР
Сүүлийн гурван жилийн хугацаанд улс орны өр зээл огцом нэмэгдэв. Зээл нэмэгдсэн хирээр амьдрал сайжирсангүй. Харин ч улс орны өрийг дагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээл огцом өсч байна. Эрх баригч намын дур зоргоороо авсан өр зээлийн зарцуулалт замбараагүй, бодлогогүй, тооцоогүй зарцуулсан гэдэг нь Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар бараг тогтоогдчихлоо. Сонирхолтой нь намууд Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй маргалдсан хэвээр байна. УИХ-ын хэд хэдэн гишүүдийн компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг авсан тухайн маргаан хүрээгээ тэллээ. Тухайлбал АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн байдаг. Тэгсэн мөртлөө Б.Гарамгайбаатар нь Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэгт орчихоод шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зурахгүй байгаа учир ажил ургашлахаа больжээ. Үүнтэй зэрэгцээд Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахалсан нь ашиг сонирхолын зөрчилтэй гэсэн мэдээлэл тарж эхэлсэн.
Энэ үүднээс авч үзвэл Хөгжлийн банкинд шалгалт хийж байгаа ажлын хэсгийн гишүүдийг ч ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэх үндэстэй гэж эх сурвалж мэдээлэв. Учир нь “Эрдэнэс Тавантолгой” ХК Хөгжлийн банкнаас 370 тэрбум төгрөг зээлж авчээ. Энэ компанийн 5360 ширхэг хувьцааг Г.Уянга, 2144 ширхэг хувьцааг Ч.Хүрэлбаатар эзэмшдэг аж. Мөн ажлын хэсгийн гишүүдээс гадна АН-ын А.Бакей 3752 ширхэг, Н.Батбаяр 1072 ширхэг, Л.Гантөмөр 5360 ширхэг, С.Одонтуяа 1608 ширхэг, С.Эрдэнэ 1072 ширхэг, Л.Эрдэнэчимэг 536 ширхэг хувьцаа эзэмшдэг аж. Харин МАН-ын гишүүдээс Ц.Нямдорж 2144 ширхэг, Б.Бат-Эрдэнэ 5360 ширхэг, Я.Содбаатар 4288 ширхэг, Д.Сумъябазар 2144 ширхэг, Д.Хаянхярваа 5360 ширхэг, Ж.Энхбаяр 1072 ширхэгийг эзэмшдэг байна. Ийнхүү УИХ-ын олон гишүүн Хөгжлийн банкнаас 370 тэрбум төгрөг зээлчихээд байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч болж таарав. “Эрдэнэс Тавантолгой” нь энэхүү зээлийнхээ хүүнд зөвхөн 2015 онд дөрвөн тэрбум орчим төгрөгийг Хөгжлийн банкинд тушаасан гэж шилэн дансанд мэдээлжээ. “Хөгжлийн банк”-наас их хэмжээний мөнгө зээлчихээд байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг маш олон хүн эзэмшдэг гэсэн мэдээлэл ч байна. Юуны өмнө УИХ-ын гишүүд өөрсдийнх нь хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 370 тэрбум зээлийн зарцуулалт, ногдол ашиг, эргэн төлөлөлт, төслийн үр дүнгийн талаар ярих цаг ирээд байна. Бас ийм их зээлийг хэзээ эргүүлэн төлөх талаар хувьцаа эзэмшигч нар нь огт ярихгүй байна.
Ер нь Хөгжлийн банкнаас авсан зээл бүрийг нарийвчлан ярих ёстой. Зээлийг ард түмний нэрээр авсан, ард түмэн эргүүлэн төлнө. Гэхдээ зээл авсан аж ахуйн нэгж бүрийг яллан буруутгаж болохгүй. Зээлээ хугацаандаа эргүүлэн төлөөд улс оронд хэрэгтэй зүйлс бүтээж байгаа аж ахуйн нэгж олон бий. Бас “Эксклюзив” шиг зээл авчихаад татвараа төлж чадахгүй аж ахуйн нэгж хичнээн байгаа вэ гэдгийг ч гаргах ёстой. Хөгжлийн банкинд шалгалт хийсэн ажлын хэсгийн мэдээллээр бол ард түмний нэрээр авсан зээлийн 60 орчим хувийг төсвөөс эргэн төлөгдөх төсөлд зарцуулсан. Өөрөөр хэлбэл зээлийн 60 орчим хувийг төсвөөс төлнө. Үлдсэн 40 хувийг зээл авсан аж ахуйн нэгжүүд төлөхөөр болчихоод байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
-
nSn (December 02, 2015 10:02:38 am )
Энэ их зээлтэй их хурлын гишүүд зээлээр компанийн эзэд болчихоод сүүлд нь ард түмнээр өрөө төлүүлээд ноёд болчихно. Иймээс зээлээ төлөөгүй хүмүүсийг их хуралд дахин бүү сонгоцгоо .
-
Монгол улсын иргэн (December 02, 2015 10:50:17 am )
Би гэр бүлдээ ганц ажил хийдэг нь сард гар дээрээ 500 гаруй мянган төгрөг авдаг дээрээс нь цалингийн зээлд 300 гаруй нь явчихдаг үлдсэн 200 гаруй мянган төгрөгөө амьдралдаа хүргэж чадахгүй 9 ам бүл тэжээх гэж ядаж явна даа гэтэл бидний итгэж найдаж сонгосон хүмүүс минь ийм зүйл хийж эх орон ард түмнийхээ тусгаар тогтнолоо уландаа гишгэж Монголоо гэх сэтгэл зүрхгүй болчихлоо гэж үү та нар минь Монгол хүн мөн биз дээ дэндүү харамсаж байна даа. Ерөнхийлөгчөө УИХ-ын даргаа Ерөнхий сайдаа УИХ-ын 76 гишүүдээ бүх шатны төрийн алба хашиж байгаа эрх мэдэлтэнгүүдээ Монгол эх орондоо Монгол хүн амьд явж амьдрах боломж байна уу эсвэл бид хүний нутагт амьдраад байна уу
-
FHFDHDFHD (December 02, 2015 11:05:15 am )
Энэ чинь хүн болгон эзэмшдэг 1072 хувьцаа байна шүү дээ.
Тэнэг мал минь ийм юм бичиж өөрийнхөө тэнэгийг бүү гайхуул. -
хотын эмээ (December 02, 2015 11:37:25 am )
монгол хүн бүр 1072 хувьцаатай шүү дээ. Балай сэтгүүлч өөрөө бас 1072 хувьцаатайгаа мэддэг болов уу
-
Зочин (December 02, 2015 1:04:41 pm )
Эргуу сэтгуулчээ Монголын бух иргэн 1072 ш хувьцаа эзэмшдэг Тиимээс би хувьдаа ТТолгоиг Ухаа худаг буюу Енерги Ресурсд нэгтгэхииг дэмждэггуи Томд нь жижиг нь нэгддэг болохоос жижиг уурхаид томыг нь нэгтгэдэггуи гэж боддог
-
-
zochin (December 02, 2015 11:40:26 am )
muu luiwarchid alban tushaalaa ashiglaj huwitsaa awchee daanch yanga gishuun enhbayriig muulaad ehelsen yum gaihaad baisan ard tumnii toloo gesen76 hend ni ch itgej songuuli ogch bolohgui nee ard tumeen
-
Anonymous (December 02, 2015 11:55:00 am )
Arai l xetersen ulc toriin gyijirdleg bna.
-
ЗОЧИН (December 02, 2015 1:15:33 pm )
Энэ сэтгэгдэл бичиж байгаа нөхдүүд эсвэл малнууд, эсвэл эдний мөнгөөр бичиж байгаа нөхдүүд. Бид эдгээр нөхдийг Монгол Улсыг хөгжүүлээд ард түмнийг боломжийн амьдарлын түвшинтэй болгоод өгөөч гэж гаргасан болохоос ямар эд нарыг өөрсдөө хамаг баялгийг хамаад ав гэж гаргасан биш. Одоо энэ уул уурхайн салбарт байгаа хуьцааг нь хуу хамж хурааж улсын мэдэлд өг. Ингэвэл шудрага ёсонд нь нийцэнэ.
-
зочин (December 02, 2015 2:53:21 pm )
Чи ийм юм бичиж байсны оронд доодохоороо оролдвол яасан юм бэ
9 Comments