antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2015 3 comments

З.БАТЖАРГАЛ: УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХЫН ТУЛД БҮХ ОРОН ҮҮРЭГ ХҮЛЭЭНЭ

нийтлэсэн Admin

12299481_483272405178060_260226461_oЭнэ удаагийн “Ярилцах танхим”-даа НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргалыг урьж Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцлаа.

 

-Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийг цочролд оруулах болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Тэр дундаа Монгол Улс ч энэхүү өөрчлөлттэй нүүр тулж байгаа тухай эрдэмтэн, судлаачид хэлдэг. Бид энэ өөрчлөлттэй хэрхэн тэмцэх ёстой юм бол?

-Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн Монгол Улсад нүүрлээд байгаа юм биш. Даян дэлхийн хэмжээнд дулаарал хүчтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн агаарын температур дунджаар өсөх хэмжээтэй нэг градус хүрэхгүй байхад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хоёр градусаас их дулаарч байна. Энэ нь дэлхийн дунджаас эрчимтэй дулаарч байна гэсэн үг. Гэхдээ зарим бүс нутагт манайхаас ч илүү дулаарч байхад өөр бүс нутагт сэрүүсч байгаа орчин бий. Дэлхийн хэмжээнд дэлхийн өргөргийн хойд бүс нутгууд буюу сэрүүн байдаг газруудад температурынх нь бууралт хүрэхгүй байгаа юм. Монгол орны өвлийн цаг хүйтэн байдаг. Тэр үед бага хэмжээгээр ч гэсэн нугарна гэсэн үг. Нугарна гэдэг нь дулаавтар байлаа ч гэсэн үе үе хүйтрэхийг хэлж байгаа юм. Ер нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь дулааралт гэдэг ойлголт юм.

-Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр яаж тусч байна вэ. Ер нь уур амьсгалын үндсэн шалтгаан нь юу байдаг вэ?

-Мэдээж дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт нэг дулаарч, нэг сэрүүсэх гээд хэлбэлзэлтэй. Энэ удаагийн дулаарал хэлбэлзэл биш. Эргэлт буцалтгүй дулаарал явагдахаар байгаа юм. Юу гэсэн үг вэ гэвэл 1850-аад оноос хойш аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн. Ингэснээр их хэмжээний үйлдвэр байгуулагдаад үүнийхээ хэрээр нүүрс шатааж, агаар мандалд нүүрс хүчлийн хий гэх мэтийн хүлэмжийн хийг их хэмжээгээр гаргаж байгаа юм.

-Хүлэмжийн хий гэж юуг хэлж байна вэ?

-Хүлэмж гээд ногоо тарьдаг зүйл байдаг даа. Тэр чинь гадаа хүйтэн байдаг ч дотроо дулаахан байдаг. Энүүгээр юу хэлэх гээд байна гэвэл нарнаас ирж байгаа богино долгионт цацрагийг дэлхий газар шингээгээд буцаад бусад долгионы цацрагаар дулааны хэлбэрээр ялгаруулахад нүүрс хүчлийн хий юм уу аль эсвэл тунгалаг хайлш ч гэдэг юм уу буцаан гаргадаггүй. Үүнээс болоод дэлхий дулаардаг. Үүнийг л хүлэмжийн хий гэж ярьдаг. Тэгэхээр дэлхийн агаар мандлын хэмжээнд хүлэмжийн хийн улмаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр адилхан дэлхийн дулаарал явагдаад байгаа юм. Тиймээс энэ дулаарал Монголоос хамаараад байгаа юм биш. Дэлхий даяар л уур амьсгалын өөрчлөлт явагдаж байна.

-Манай улсад уур амьс­галын өөрчлөлт явагдаж байгааг энэ жил бүр ч тодорхой харж болохоор байна. Ган болж газар тариалан уналтад орох шахлаа, түймэр их гарлаа. Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэлт мөн биз?

-Манай улсын тухайд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар мал аж ахуй, газар тариалангийн салбарт илүү их мэдрэгдэнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ууршилт ихтэй, хур тунадас нэмэгдэхгүй хэр нь орсон бороо нь хөрсөнд шингэхгүй ууршаад байвал бэлчээрийн ургац муудна. Газар тариалангийн бүс нутагт ургамлын ид ургах хугацаанд нь хур тунадас хангалтгүй байх юм бол ургац алдах нөхцөл үүснэ. Үүнээс үүдээд энэ жил гэхэд авах ургацынхаа 50 хувийг алдчихлаа. Тэр юунаас болсон гэвэл зургаа болон долоодугаар сард бороо ороогүй гандуу байснаас болсон. Энэ бол хамгийн тод жишээ. Хавар гэхэд зүүн аймгуудын ойн түймэр чийг багатай байснаас гарлаа. Тэгэхээр энэ бүхэн чинь зүгээр нэг дулаарал биш байгалийн аюул гамшгийн тоо нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм. Тийм учраас хот гэхээсээ илүү эдийн засгийн эмзэг салбарууд уур амьсгалын сөрөг нөлөөнд илүүтэй ихээр өртөнө гэж ойлгож болно. Нийслэлийн агаарын бохирдол бол огт өөр асуудал. Үүний гол шалтгаан нь хэдэн цахилгаан станц, гэр хорооллын утаанаас болж байна. Гэхдээ энэ бүхэнд Улаанбаатарын байрлал хамгийн их нөлөөлж байгаа юм. Улаанбаатар дөрвөн өндөр уулын дунд байрладаг. Өвөл Монголын нутагт анцеклон гээд агаарын хууль тогтоод салхигүй болчихдог, үүл гардаггүй учраас газар хүчтэй хөрөөд дулаанаа алддаг. Тийм учраас температурын урвуу тонгороо гэдэг зүйл тогтчихоод агаар дээшээ огших бус доошоо суудаг учраас гарч байгаа бүх утаа гадаргуу дээрээ тунараад тогтож байгаа юм. Тиймээс Улаанбаатарын утаа ийш тийшээ явахгүй нэг дороо тогтоод байгаа гэхэд болно. Тэр ч байтугай уулын амаар байрласан гэр хорооллын утаа агаарын урсгалаар бүх утаагаа хотын төвдөө авчираад бөөгнүүлж байгаа.

-Тэгэхээр нийслэлийн агаарын бохирдол байрш­лаасаа болоод их хэмжээтэй байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Хотын байрлал их нөлөөлдөг. Мөн дээр нь цахилгаан станцуудын утаа нөлөөлж байгаа. Цахилгаан станцуудад өөр төрлийн байгалийн хийн түлш гэж байхгүй, дандаа нүүрс шатааж байна. Тэгээд тэр шатааж байгаа түлшийг боловсронгуй бус зууханд шатааж байгаа нь мөн нөлөөлнө. Монгол гэрийн уламжлалт зуух бол нүүрс шатаахад зориулагдаагүй. Гэхдээ одоо зуухыг сайжруулаад арай гайгүй болгож байна. Цахилгаан станцууд ямар нэг хэмжээгээр хоцрогдсон тал бий. Энэ мэтчлэн технологийн хоцрогдлоос болж ялгарч байгаа утааны хэмжээ их байгаа юм. Агаарын бохирдлын гол эх үүсвэр бол түлж байгаа нүүрс дутуу шатсаны улмаас угаар их гаргаж байгаа нь ийм байдалд хүргэж байна. Нүүрс хүчлийн давхар исэл, дан исэл гэж байдаг. Угаарын хий бол ийм л аюултай. Тэгээд гэрийн яндан гэдэг чинь намхан. Тэгэхээр гэр хорооллынхон бол ямар аюултай нөхцөлд амьдарч байгаа нь ойлгомжтой байгаа биз.

-Манай улсад “Уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж буй Монгол Улс” сэдэвт олон улсын хурал болж байна. Энэ хуралд ирж оролцож байгаа гадныхан манай уур амьсгалын өөрчлөлтийг юу гэж дүгнэж байх юм?

-Уур амьсгалын энэ өөрчлөлт бүх улс оронд тохиолдож байгаа учир манай улсыг онцгойлоод яриад байгаа юм бол алга. Харин Монголоос онцгойлж яривал өвөл их хүйтэн, удаан үргэлжилдэг. Энэ үеэр байгалийн цэвэр хийн түлш байхгүйн улмаас зөвхөн нүүрс хэрэглэж байгааг хөндөж ярьж байна. Мөн Монгол Улс хүлэмжийн хий гаргаж байгаа нь тийм ч их биш байгаа. Асар их хэмжээний хүлэмжийн хий гаргадаг АНУ, БНХАУ зэрэг улсыг бодвол тун бага. Гэхдээ нэг хүнд оногдож байгаа хүлэмжийн хий, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүлэмжийн хийгээр бол том байгаа. Тиймээс бусад орноос тодорхой хэмжээний анхаарал тавиад ажиллаж байна. Улаанбаатарын агаарын бохирдол хүний эрүүл мэндтэй холбоотой. Тийм учраас энэ тал дээр ч бусад улс орноос анхаарал хандуулж, агаарын бохирдлыг бууруулахад ямар дэмжлэг туслалцаа байх вэ гэдэг талаар ярилцлаа. Зөвхөн мөнгө гэхгүйгээр шинэ техник технологи, төлөвлөлт, боловсон хүчин, бодлогын асуудлыг ч анхаарч ярилцлаа.

-Энэ хэлэлцүүлгээс ямар үр дүн гарлаа гэж дүгнэж байна вэ?

-Бусад улс орнуудын жишгээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр тодорхой зорилт дэвшүүлж, Ногоон хөгжлийн бодлогынхоо хүрээнд Монгол Улсын оруулах хувь нэмрийг тодорхойлж хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 оны эдийн засгийн хөгжил өнөөгийн жишгээр явна гэж тооцсон үзүүлэлттэй харьцуулахад 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна. Энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн хувьд ихээхэн хүчин чармайлт шаардагдахаар байгаа. Тиймээс өөрийн орны нөөц бололцоог ухаалаг ашиглах, хөгжингүй улс орнуудын дэвшилтэт технологийг өртөг багатай нэвтрүүлэх, техникийн тусламж, дэмжлэгийг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн механизм, Уур амьсгалын ногоон сан, бусад тусгай сангийн нөөц бололцоо, нэмэлт санхүүжилтийг ашиглах замаар зорилтоо биелүүлэхийг зорьж байна. Монгол орон нь газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас монгол орны экосистемд мэдэгдэхүйц өөрчлөлт орж, энэ нь цөлжилт, ган ,зудын давтагдал ихсэх, усны нөөц, биологийн олон янз байдал хомсдох зэргээр илэрч, улмаар улс орны эдийн засаг, ард түмний амьдралын түвшинд таагүй нөлөө үзүүлэх хэмжээнд нэгэнт хүрээд байна. Монгол орны хэмжээнд сүүлийн 70 жилийн цаг уурын ажиглалтаар агаарын дундаж даруй гурав дахин эрчимтэй дулаарч байна. Мөн сүүлийн 10 жилд гамшигт үзэгдлийн тоо 1.5 дахин нэмэгдэж, газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой судалгаа шинжилгээний ажлыг улам өргөтгөж байнга нарийвчлан шинэчилж байх, судалгааны ажлын үр дүн, зөвлөмж, улс орны хэмжээнд авч байгаа хэрэгжүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учрах эрсдэл, тулгарч байгаа сорилт, саад бэрхшээлийг даван туулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

-Таныг Франц улс руу эх орноо төлөөлж их том хуралд явах гэж байгааг сонссон. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар уу?

-НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци гэж байдаг. Тэр конвенцид гарын үсэг зурж нэгдэн орсон орнуудын бага хурал гэж болдог. Энэ удаад Францад болох бөгөөд 195 орны төлөөлөгчид ирж оролцоно. Энэ хурлаар цаашид уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн багасгах, дэлхийн дулаарлыг хоёр градусаас давуулахгүй байх талаар ямар арга хэмжээг авах вэ гэж бодлогын бичиг баримт гаргах гэж байгаа юм. Энэ бичиг баримт нь ямар учиртай юм гэхээр өнөөдрийг хүртэл уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд зөвхөн үйлдвэр өндөр хөгжсөн орнууд үүрэг хүлээж байсан. Хөгжиж буй орнууд үүрэг хүлээхгүй байсан. Харин энэ хурлаар хөгжсөн, хөгжиж байгаа орнууд бүгд үүрэг хүлээнэ гэж зааж өгч байгаагаараа онцлог.

-Манай улсын хувьд ямар үүрэг хүлээх вэ?

-Манай Улс 2030 он гэхэд хичнээн хэмжээний хүлэмжийн хий гаргах вэ ямар байх вэ, эсвэл арга технологио өөрчлөөд явбал хэр зэрэг бууруулж, ямар үр дүн гарах вэ гэдгийг тооцоолох шаардлагатай байна. 2030 он хүртэл бодлого зохицуулалтаараа гарч болох хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах амлалт өгөх юм.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (December 01, 2015 10:36:59 pm )

    japan elchin baij baigaad alga bolson etgeed

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (December 02, 2015 2:35:11 am )

    Alga bolson ch geh shig alga boloogui ajl hiigeed suuj baigaa hun baina dhtee ene hun bichih ymaa olood bichij chadahgui ymaa zarim etgeed

  • a muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad h terehgui gelhiid ganstaie (December 02, 2015 2:38:36 am )

    Setgegdel anh udaa bichseniig ali hediinhelsen bna genee end erguu suuj bui boltoi

antalya rent a car