antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2015 2 comments

Засгийн газар хуралдав

нийтлэсэн Admin

zasgiingazarДолоо хоног бүрийн даваа гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тоймлон хүргэж байна.

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Малчдын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт даалгалаа.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 11 дүгээр сарын 9-11-нд БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
  • Бүгд Найрамдах Индонез улсын Жакарта хотод энэ оны 10 дугаар сарын 20-21-нд зохион байгуулагдсан Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Индонезийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын Монголын хэсгийн дарга Д.Ганхуягт даалгав.
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • 2015 оны 3 дугаар улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа.
  • 2015 оны ургац хураалтын дүнг танилцуулсантай холбогдуулан 2016 оны тариалалтын бэлтгэлийг эртнээс хангах, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, дутагдах хүнсний болон үрийн буудайг импортоор нийлүүлж, хангамжийг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор нарт даалгав.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • bu (December 01, 2015 6:39:05 pm )

    Pendger Burmaa halh golin sanaarhalaa orhi

  • Зочин (December 22, 2015 1:02:11 pm )

    ЕРӨНХИЙ САЙДАА ХЭЗЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛААС ГАРАХ ВЭ? ХЭЗЭЭ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ВЭ? АРДЫН НАМ, ХУВЬСГАЛТ НАМ ХОЁР ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙХАД, МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРЖ БАЙГААГҮЙ. МОНГОЛ ОРОН ӨР ЗЭЭЛЭНД ОРЖ БАЙГААГҮЙ. ГЭТЭЛ ТАНАЙ АРДЧИЛСАН НАМ 2012 ОНООС ТӨР ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬСАН ЦАГААС ХОЙШ, МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ГҮН ХЯМРАЛД ОРЛОО. МОНГОЛ УЛС ЯМАР Ч УЧИР ШАЛТГААНГҮЙГЭЭР 20 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРӨНД ОРЧИХЛОО. ХӨЛ ДЭЭРЭЭ ТОГТОЖ БАЙСАН ЭДИЙН ЗАСГИЙГ ТАНАЙ АРДЧИЛСАН НАМ НУРААЖ ХАЯЛАА.

antalya rent a car