antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 1, 2015 1 comment

Сэрэмжлүүлэг: Эцэг эхчүүдийн анхаарал хайхрамжгүй байдлаас болж бяцхан хүүхдүүд эндэж байна

нийтлэсэн Admin

gssutЭцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болж бяцхан үрсийн эндэгдэл буурахгүй байна. Өнгөрсөн сард гэхэд л нэг ойгоос 3 настай хоёр хүүхэд халуун цай, буцалсан усанд түлэгдэж шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэргүүд гарсан. Мөн өнгөрсөн долоо хоногт  ой найман сартай хүү халуун тогоотой ус руу бүдэрч унасанаас болж биеийн ихэнх хэсэг нь гүн түлэгдэж улмаар амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн байна. Тэгвэл өчигдөр дахин хүүхэд түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багт оршин суух хоёр настай эрэгтэй Б нь гэртээ тогоотой халуун шөлөнд унаж түлэгдэн, 46 хувийн түлэгдэлтэй тус төвд эмчлүүлж байгаа хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ хандуулах анхаарал, хяналтаа сайжруулж бяцхан үрсээ хамгаалахыг сэрэмжүүлж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Mom (December 01, 2015 6:41:12 pm )

    Xodoonii maluud xvvxdvvdee ilvvv anxaaral tawimaar yuma

antalya rent a car