antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 Comments are off

Орцон дахь гэр бүлийг олшруулсаар байх уу

нийтлэсэн Admin

Монголчууд бид нэг хэсгийгээ нийгмийн эмзэг бүлгийнхэн гэж нэрлэдэг. Тэдний амьжиргааг сайжруулахад багагүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж иржээ.

Гадна дотны олон ч байгууллагууд тусламжийн гараа сунгаж ирсэн дээ. Манай улсаас нийгмийн эмзэг бүлгийнхэнд халамж тавих маш олон ажил хийгдэж ирснийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди нэг биш удаа танилцуулсан. Сүүлдээ байгаад улсаас халамжлуулах гэсэн эмзэг бүлгийнхний тоо өсөх төлөвтэй байна.

Хөгжиж буй их хотод орон сууцны хорооллууд нэмэгдсээр. Тэр хэрээр орцны жижүүр буюу орцонд амьдрагсад олширсоор байх уу. Үүнийг траншейнаас дээрдсэн амьдрал гэж үздэг байна. Орцны жижүүр хийх хүсэлтэй хүмүүс олон байгаа гэхийг яана. Үүнээс үзэхэд нийгэмд маань ядуурал улам нэмэгдсээр байна гэж ойлгогдохоор.

Нийслэлийн гудамжинд хар шуудай үүрсэн хогийн бункер ухагсадтай хаа ч тааралдана. Орон сууцны орц бүхэнд зутруухан амьдрагсдыг харж болно. Энэ нь хамгийн ойрын бодит жишээ. Нөгөө зартай Улаан чулуутын хог, гэр хорооллуудад ядуу давхаргынхны амьдрал хэрхэн өрнөж байдгийг зориуд очиж байж л мэдэх хэрэг.

Манай нийслэлд орцны жижүүр гэсэн тодотголтой орон гэргүй нэг хэсэг хүмүүс амьдардаг. Давчуухан энэ шатны хонгилд гэр бүлээрээ, ганц нэгээрээ, хүүхдүүдтэйгээ амьдарч байх нь бий. Нэгэн ТББ орцонд амьдрагсдын талаар судалгаа хийжээ. Судалгаагаар орцонд амьдардаг эмэгтэйчүүдийн 15 хувь нь Дархан, Эрдэнэт гэх мэт хөдөө орон нутгаас архичин нөхрөөсөө салан зугтаж ирсэн байдаг аж. Тэд одоо болтол хаана байгаагаа мэдэгдээгүй гэжээ.

Ихэнх нь орон гэргүй, хотын захад амьдрахад хэцүү байдгаас орц олж амьдардаг байна. Тэдэнд цэвэр ус, бие засахаас эхлээд хүндрэлтэй асуудал ихээхэн гардаг гэх. Зарим нь тухайн хороонд бүртгэлгүй бор зүрхээрээ хоногийнхоо хоолыг олж иддэг байна. Тэр бүү хэл, хүүхэд төрүүлсэн нялх биетэй эмэгтэй ч байна. Их хотын эрээн бараан амьдрал гэдэг энэ байх даа.

Өнөөдөр тэднийг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй, амьдрах шаардлага хангасан дэд бүтэц цэгцэрч
амжаагүй тэднийг хүлээн авах төрийн үйлчилгээний механизм сул байгаа нь тодорхой. Орон гэргүй хүмүүсийн хувьд орц олдож байгаа нь ёстой л тэнгэрийн умдаг атгав гэдэгтэй адил юм. Өвлийн улиралд бүр ч таатай байж таараа. Нэг үгээр хэлэхэд тэд шатан дор амьдарч байгаа гэсэн үг. Тэд ямар хүнд нөхцөлд амьдардгийг оршин суугчид мэдэж байгаа. Хүмүүсийг яагаад орцонд амьдруулж байна вэ.

Орц бол хүн амьдрах гэр биш гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Энд амьдрагсад нь хүчирхийлэл, сэтгэл гутрал, гэр бүл салалт, эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл зүйн хямралд орох зэргээр нийгмээс тусгаарлагдсан амьдрал байдаг гэж үздэг. Хүн болгон өөр өөрийнхөө гэрт амьдрах учиртай. Орцонд амьдардаг эхнэр нөхөр хоёр хоёулаа архи уудаг байх жишээтэй.

Эмзэг бүлгийн гэж өөрсдөдөө нэр зүүчихсэн хүмүүс ажил хийхийг төдийлөн хүсдэггүй аж. Болж өгвөл гараа тосч бэлэн юм хүртээд байх санаатай гэж хороодын нийгмийн ажилчид ярьдаг. Нийслэлийн төвд өртөг өндөртэй өндөр орон сууцнууд бариад байдаг. Орлого багатай эмзэг бүлгийнхнийгээ гадагшлуулаад байгаа нь илт.

Манай улс халамжийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх сурагтай. Чухам хэзээ хэрэгжих, нийгмийн эмзэг давхаргынхныг орон сууцаар хангах санхүүжилтийн эх үүсвэрийг яаж олох нь тодорхойгүй байна. Хэрвээ орон сууц барилаа гэхэд тэднийг шууд орцгоо гээд хөөгөөд оруулчихгүй нь тодорхой. Ямар нэгэн хэмжээгээр хүч хөдөлмөрийг нь ашиглаж л таараа.

Эмзэг бүлгийнхэнд сууц олгоно гэж яригдах юм бол энэ бүлгийн эгнээнд элсэгсэд олон болж ч мэдэх юм. Ямар ч гэсэн төрөөс орцонд амьдрагсдыг олшруулахгүй нь тодорхой.

Н.Лхагвасүрэн

Эх сурвалж: “Нийслэл таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car