antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 3, 2015 25 comments

Хуулийг гууль болгож буй “MINT” шөнийн цэнгээний газарт хариуцлага тооцооч !!!

нийтлэсэн Admin

mintХямралд орсон Монголчууд бид шоу цэнгээний газар, архи дарсанд гар таталгүй мөнгө цацдаг нь үнэн. Энэ их хямрал ядуурлаас хамгийн их ашиг, мөнгө олдог газрууд яах аргагүй баар, цэнгээний газар гэдгийг шөнийн “шоу”-чид мэдэх бизээ. Манай улсад  баар цэнгээний газар олныг яана. Гэвч тэдгээр газруудын чанарын шаардлага хангахгүй үйлчилгээ муу, цаг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг зэргийг үндэслэж өнгөрсөн сард  15 баар цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Чухамдаа Монгол улсын хууль тогтоомжоор баар цэнгээний газар 21 дээш насныханд үйлчлэх ёстой гэж заасан байдаг. Мөн шөнийн 04:00 цаг хүртэл иргэдэд үйлчлэх 12 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх гэж заажээ. Тэгвэл энэхүү хууль журмыг дээрх 15 цэнгээний газар зөрчижээ. Үүний дотор залуучуудын ихээр үйлчлүүлэх болсон Монголдоо нэр хүндтэйд тооцогдох “MINT” шөнийн цэнгээний газар багтжээ. Тус цэнгээний газар нь Хаан-Уул дүүргийн “Home Plaza” дотор байрладаг аж. Монголдоо дээгүүр тооцогдох нөлөө бүхий энэхүү цэнгээний газар нь Хятадын дийлэнх хувийг эзэлдэг хөрөнгө оруулалттай газар гэнэ. Гэвч Монголын хууль тогтоомжыг уландаа гишгэж нэлээдгүй хэдэн удаа тусгай зөвшөөрлөө цуцлуулж байсан гэх. Өдгөө өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлөө цуцлуулсан тус газар үйл ажиллагаагаа явуулсаар л байна. Үргэлж цаг хэтрүүлэн ажиллаж насанд хүрээгүй охид залууст үйлчилдэг байна. Монголд залууст чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх газар маш хомс гэдэг нь нууц биш. Энэхүү сиймхийг ашиглаж цэнгээний газрууд үйл ажиллагаа явуулж залуусыг үүр цайтал архи тамхинд татан оруулж байгаа нь эмгэнэл юм. Өөрсдийгөө “зэрэглэл өндөр” гэж үздэг газруудын орчин нөхцөл ч үүдэн дээр авдаг мөнгөнийхөө хэмжээнд хүрэхгүй. “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг. Гэтэл “MINT” шөнийн цэнгээний газар Улаанбаатар хотын ерөнхий менежерийн гаргасан захирамжийг үл тоож тусгай зөвшөөрлөө цуцлуулсан ч үүр цайтал үйл ажиллагаагаа явуулсаар. Энэ бүхний цаана Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Ц.Сандуй гэх мэдэлтэн байдаг гэх бөгөөд тус газар энэ эрхэмээр “бамбай” хийж өнөөдрийг хүртэл ажилсаар байгаа аж. Харин захиралаар нь Хангал гэх залуу ажилдаг гэнэ. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга та гаргасан шийдвэрээ эргэн нэг харж хуулийг гууль болгож эрх мэдэл хөрөнгө мөнгөөр бусдыг хахуульддаг “луйварчдад” төмөр нүүрээ харуулах цаг иржээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Ganaa (December 03, 2015 4:43:45 pm )

    Xamgaalagch nartaigaa niilej bgd vilchlvvlegchdee zoddog Club shdee Xaawal taaran.

  • Mendee (December 03, 2015 4:48:48 pm )

    Buzarin Gazar shataawal taaran.

  • Jochin (December 03, 2015 4:50:30 pm )

    Xamgaalagch narn ulaan xatsartai mangar batsaanuud bdag yum bnlee. Arai arai

  • Ganbat (December 03, 2015 5:23:27 pm )

    Tax vntei ajilchidn xvnd surtaltai bas zodoonch. Bvtkvv gazarshdee.

  • sarnai (December 03, 2015 5:59:58 pm )

    Xan-yyl tsagdaa nar xaxyyl avch bna gesen ugshdee haj chdhgui bma gedeg bol uul mash amarhandaa tsagdaa nart

  • Fuck mint Xonigol (December 03, 2015 6:22:39 pm )

    Ugasaa shoniin ergvvl xiideg tsagdaa narn xeel xaxuul ugasaa awdag Duudlagaar ireed bj bgd butsaad zvgeerel dald ordog yum bnlee.

  • Anonymous (December 03, 2015 9:08:15 pm )

    ene barilga duusaagyi baixdaa nursan, tegeed yuch boloogyi yum shig yrgeljlyyleed duussan, Odoo tegeed ulsiin komiiss, MXEG xyleegeed abchixsan yumuu. Bolj ugbul byy zygleere zaluusaa, daragdaj medne shyy

  • Зочин (December 03, 2015 9:34:55 pm )

    Нүдэнд ил харагдаж аманд амтагдаж байгаа, цагдаагийн шууд хамгаалалтад байдаг нэг муу хээл хахуулийн мухлаг л байна шүү дээ. Бид түүнийг яаж ч чадахгүй.

  • Ganaa (December 04, 2015 7:51:39 am )

    Mint odoo bolimoor yumaa nul pact shuud xaa! Tsagdaa narn yadaj bxd mint iin toloo Noxoi boloj gvix yum ichmeer bnshvv Mongol tsagdaa

  • Anonymous (December 04, 2015 8:40:32 am )

    Tsagda ochilo gd yahin hdn erh medeltenguud

  • Ganaa (December 04, 2015 9:57:56 am )

    Харин арай боловсон шинэлэг үйлчилгээтэй газар юм бишүү. энд тэнд хүний шавхруу өгдөг газруудыг бодвол цэвэрхэн нүдэн дээр бүх үйлчилгээ нь ил.

  • Xxx (December 04, 2015 10:13:46 am )

    Xudlaa oodortson muuxai xvmvvs dotron ajildag Vmxii Xongil zailwal taaran.

  • Mendee (December 04, 2015 10:15:16 am )

    Negl 5 odor dotorn bvjiglej bga xvmvvsiin deereesn barilaga n nurj oroj irej balrandaa gej.

  • mongol ulsiin irgen (December 04, 2015 10:54:52 am )

    hagdahgui gedegt muritsie. Gonchigogiin hurgen huvitai um chin!!!

    • lolz (December 04, 2015 1:07:00 pm )

      Waaaw yag hen gedeg hurgen n yum boldoo? Bi duu n yum bj medehgui yavna gej baimaargui l yum???

  • Hohoho (December 04, 2015 11:04:15 am )

    Ee hehe haana gej bodoj bnuu haalgahgui shde tsagdaagiin eronhii gazar ariig ni daadag ym chin mai shuu ta nar amjihgui haalgaj

  • Тэргэл (December 04, 2015 1:05:42 pm )

    Сандуй гэдэг чинь нийслэлийн газрын албаны дарга байсан нөхөр яах аргагүй Ардын намын мэдлийн баар байгаа юм

  • Anonymous (December 04, 2015 1:27:21 pm )

    Ene site shal hudlaa yum bichih yumaa bas neg songuuliin zahialgatai har PR bna. Tanar sansar horoololiin bar uudaar neg orood uzeech bituu arhidalt zodoon boldog shuu dee. Mint harin ch Mongoliin tuuhend baigaagui club shdee.

  • зочин (December 04, 2015 1:46:10 pm )

    сарын бүрийн 1 нд төрсөн хүнийг өршөөлд хамруулж болохгүй юу иргэний үнэмлэхийг нь хараад

  • Lolozochin (December 04, 2015 3:07:50 pm )

    Sandui gej gazar zaraad bayajchihsan zavaan amitan sh de ter Mintiig ni shataagaad uguuch

  • zochin (December 05, 2015 2:24:34 pm )

    haagaach buzar ulsuud muu yavdald ergeed oort irne dee

  • Anonymous (December 06, 2015 12:12:09 pm )

    ene gazar ug ni 4 zamiin uulzvar baivail hotiin bac neg tugjrel baihgui bolno.

  • 0000 (December 06, 2015 12:44:47 pm )

    АРИЙГ НЬ ЦАГДААГИЙН ХУРНДАА ДААЖ БАЙГАА БОЛХООР ХУУЛЬ ГУУЛЬ БОЛНО

  • Хохохо (December 06, 2015 6:00:46 pm )

    Та нарын найз охидууд энэ баранд бvгд баян уба нартай чинь танилцаад буудалруу ордог шдээ мэдэхуу та нар хаха

  • ссс (December 08, 2015 1:42:57 pm )

    Бат-Үүл чинь тэр QUIZA тай нийлж БААРЫГ шөнө өдөргүй ажилуулдаг болгоно гэж гарч ирсэн биз? одоо дараа нь ингээд олон юм яриад байдаг. Нийслэлд АН эрх барьж ббайгаа цагт ШОУ тасрахгүйээ

antalya rent a car