antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 30, 2015 39 comments

Гар хүндрүүлэхгүй бол “Үх”

нийтлэсэн Admin

527-1448846714olloo_mn_1448845650_nyaraiЯг ийм зарчим төрөх эмнэлгүүдэд үйлчилж байна. Бараг ингэж хэлэх ч хөнгөдхөөр байгаа шүү дээ. Бусад эмнэлгийн тухай бичихэд зарим эмч нар нь дэндэж байна гэж хэлж болох байх. Харин төрөх эмнэлэгт бараг л зарим гэж байхгүй.

Бүх эмч нар нь гар хараад, авлига аваад, хүний амь нас, эрүүл мэнд, дөнгөж төрөх гэж байгаа бяцхан үрсийн амьдралыг ч боддоггүй. “Юун сүртэй юм, байж бай. Одооны охидууд ялархуу болчихсон. Төрж чадахгүй юм бол яах гэж жирэмсэн болдог юм. Би ажилтай завгүй байна” гэх мэтээр харааж, загнаж, жаахан хэтрүүлдэг хүнд түлхэж унагах нь холгүй юм болж байгаа нь үнэн. Танил талаараа дамжуулаад, дарга цэргээр нь хэлүүлэхээр үзэн ядна.
“Чи танилтай гэл үү. Ямар овоо юм. Өөрөө төрөхийг чинь харъя” гэж зэвүүцдэг төрөхийн эмч ч байна. Бусдын эрүүл мэндийн төлөө тангараг өргөж байгаа эмч хүн аргаа бараад, ядахын мууд танилаараа ч болов хэлүүлээд оръё гээд ядаж байгаа хөл хүнд эмэгтэйг яагаад шүдээ зууж заналхийлэх, тэгтлээ үзэн ядах болов.
Үнэндээ шалтгаан бараг байхгүй. Зүгээр л даварч, олдог мөнгөндөө амташсан хэрэг. Гэхдээ тэр даврал нь байсгээд л хэн нэгэн сайхан эмэгтэйн амь насанд хүрч байна. Бас хорвоод мэндлэх гэж зүтгэж буй өдрөө халуун хэвлийдээ амьсгал хурааж байна, нялх үрс. Сэтгэл шимширч, зүрх зүсэм биш гэж үү. Энгийн иргэд бид зүрхээ зүсүүлж байгаа юм шиг сэтгэл өвдөж байна.
Гэтэл тэд хэдий нь хүн алаад сурчихсан алуурчин мэт болчихсон юм биш үү. Хамгийн ойрын жишээ, Нийслэлийн нэгдүгээр амаржих газарт энэ сарын 21-ний өдөр 27 настай залуу бүсгүй зулайг нь үнэрлэх үрээ төрүүлэх гэж байгаад амиа алдлаа.Ядаж нялх үр нь хэвлийгээсээ ч гарч чадаагүй. Талийгаач бүсгүй 19-ний өдөр өвдлөө гээд эмнэлэгт очсон байхад эмч нар нь тоохгүй байсаар хоёр хонуулж, 21-ний өдөр амиа алдсан байна.
Ийм яргалал, тамлал гэж байх уу. Эмч нь хагалгаанд орсон гээд байхгүй байсан тухай талийгаач бүсгүй нөхөр рүүгээ мессеж бичсэн байна билээ. Яг хагалгаанд орсон уу, мөнгө өгөхгүй бол байж л байг гээд хэвтэж байсан ч байж болох. За хагалгаанд орчихсон байя гэж бодьё.
Тэгвэл тэр төрөх чинь ганцхан эмчтэй болж таарч байна уу. Бүхэл бүтэн хүн амиа алдах дээрээ тулчихаад байж байхад яагаад огт тоосонгүй вэ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр эмэгтэйн жирэмсний картыг нэгдүгээр төрөхийнхөн хулгайлах шахам аваад явсан байна билээ. Хүн алсан хуудуутай хэргээ нуун дарагдуулах гэж увайгүй оролдлого юм биш үү.
Ингээд бичихээр өнөөх төрөхийнхөн нэр төр гутаалаа гэж ирээд сүржигнэж магадгүй. Гэхдээ ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй жирэмсний картыг нь авч явна гэдэг ийм хардлага төрүүлэхгүй яах юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбар ийм л дажинтай, төрөхийн эмч нар нь улаан цагаан, бүр санаатайгаар эхчүүдийг алаг үртэй нь хөнөөж байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь Төрийн нарийн бичгийн даргатайгаа авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригдож байна.
МАХН-ынхан нь түүний орыг эзлэх хүнийг сонгохоор ярилцаж байгаа гээд л байж байх. Эзэнгүй эрүүл мэндийн салбарынхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна гэхэд хилсдэхгүй.
Одоо нэгдүгээр төрөхийн хариуцлага алдсан, бусдын амь насыг санаатай гэж болохоор хөнөөсөн гэх эмч нарт хэн хариуцлага тооцох юм. Ямар хариуцлага тооцохоор болж байгаа вэ гэдэг нь сонин байна. Сайндаа л ажлаас нь халаад, өнөөх нь өөр нэг эмнэлэгт очоод, дахиад л авлига авна. Нэжгээд эхийг зовооно.
Тийм болохоор энэ мэтээр хариуцлага алдсан, санаатайгаар төрөх эхчүүдийг зовоосон, гарсан эмч нарын эмчлэх эрхийг нь хасдаг баймаар байна. Цаашлаад бусдын амь насанд заналхийлсэн, санаатай үйлдэл гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэдэг байсан ч яах вэ дээ. Тэгэхгүй бол төрөхийн эмч нар хүн араатан болж гүйцлээ байна.
Н.Болд
Эх сурвалж:”Монголын мэдээ”сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

39 Comments

  • 12 (November 30, 2015 12:30:00 pm )

    xamgiin ix avilgaltai salbar
    1. gazriin alba
    2. barilgiin salbar
    3. eruul mendiin salbar gej baigaa

    • эмэгтэй хүн (November 30, 2015 9:50:49 pm )

      мэдээж өөрсдөөс нь хэд дахин дээгүүр алба хашиж байгаа, үлгэр дууриал үзүүлэх ёстой удирдлагууд нь авилгын хэрэг үйлдэж байхад эмч нар нь бид нар хавьгүй хүнд ажил хийж, жинхэнэ мөнгөө барих ёстой амь насыг нь атгаж байгаа юм чинь өгөх ёстой гэж бодож байгаа шүү дээ. Төрөх газруудын эмч нар үнэхээр аймшгийн шүү, ялангуяа эх баригч нар… Огт төрж үзээгүй жаахан охидууд эх баригч хийгээд, төрөх гээд өвдөөд явж чадахгүй байгаа ээжүүдийг хурдан яв гээд чирээд, хойноос нь түлхээд гүйдэг. Гэдсэнд байгаа үрээ хамгаалахын тулд уначихалгүй чирэгдээд, түлхүүлээд гүйх шахуу явдаг гээд бод доо. Аавууд нь харвал алаад хаячихмаар дүр зураг байдаг. Эх нялхсын эмч нар яг л ярганы газрынхан гэсэн үг. Гарсан хүүхэд нь амьсгалаад, эх нь үхээгүй л бол эсэн мэнд маш сайхан амаржлаа гэж ярьдаг. Төрөх тасгуудыг камержуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэртэй тэргүй төрөх гэж байгаа хүмүүстэй мал адгуус шиг л харьцдаг юм чинь юугий нь нуудаг юм. Амьд үлдсэндээ баярлаад хүмүүс ярьж, хэлж, бичдэггүй л болохоос… Үнэхээр аймшгийн газар шүү дээ.

  • Anonymous (November 30, 2015 12:56:40 pm )

    Mongolin tor vmarch udirblaggui bolsoni shinj torin baiguulguud bugd iim b.gaa

  • Зочин (November 30, 2015 1:13:42 pm )

    АВИЛГАЛ ТАНИЛ ТАЛ ГАР ХҮНДРҮҮЛЭХ ГЭСЭН БАЛАЙ ЮМНУУДЫГ ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧИД ЦЭЦЭГЛҮҮЛСЭН.

  • Я, Батаа (November 30, 2015 1:54:39 pm )

    Төрөх эмнэлэгүүдэд байж л байдаг зүйлүүд бичсэн байна Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн байгууллагын дарга нар энэ асуудлыг анхааралдаа авч үнхээр ажил хийж, шийддэг хүмүүс байдаг бол шийдэх цаг нь болсон Хэдхэн жилийн өмнө сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн гадаа намайг эмчлээд өгөөч гэж орилж байгаад амиа апдсан, Хөөрхий энэ хүн танилгүй, мөнгөгүйн улмаас амиа алдсан 1-р төрөх эмнэлэгт амиа алдсан эх хүүхэд хоёр мөн л адилхан мөнгө танил байхгүй учир,,,,,,, Ийм эмч нарийн хүн эмчлэх эрхийг хасч эрүүгийн хэрэг үүсгэж шийтгэх ёстой Хүн алсан гэмтэнг яаж шиийтгэдэг билээ,,,,,,, Энэ чинь 2-н хоёр хүний амь ар гэрт нь өнчрөл хагцал ямар их хүнд гарз гээч Авилгал авч ажил хийдэг төрийн нэр барьсан энэ хүиүүсийг устгах цаг болсон,,,,,

  • Anonymous (November 30, 2015 2:12:13 pm )

    Buh turuh emlegt anhaatal handuulj ajliin uil ajillagaand n kamer tawiad hyanadag bolh heregtei arai denduu shunaltai iljirsen gazar bolson yum bilee yag iim hagatsal bidend barag ireh shahsan 2 huuhed mini us uuh huwitai bsan l bh hetsuu yum bilee mungu uguhuur ineej hul n hunguruud saihan zantai boldog gj yanaa estoi oyuuni hoosrold orson humuus bdg gazar chn emleg bur turuh emleg n bur iluu aimshigtai shu

  • Anonymous (November 30, 2015 2:48:47 pm )

    төрөх газрын гар хүндрүүлэгчийн загалмайлсан эх Бүлтэн болой.Завгүй байна гэчихээд эргэлтийн цай уудаг биз.

  • Зочин (November 30, 2015 2:55:01 pm )

    Төрөх эмнэлэгийн эмч нар арай дэндүү шүү. Ер нь мөнгө авч байж л хөдөлдөгийг бэрээ төрөхөд ойлгосон .Тангараг өргөсөн эмч нар маань сэтгэл гаргаж ажлаад цалингаа авбал хоол болно . Хүнээс авсан мөнгө өөрт чинь хоол болохгүй гэдэгийг мэддэггүй юмуу

  • huduunii hun (November 30, 2015 2:59:16 pm )

    Huduu, hotiin ebch nariin gargadag zan avir, uildel adilhan. Turuh gd uvduj bga huniig hurdal, huviin ajiltai bna ch gsn geh shig. Hun turuuleh ajil bish bolj huviinh ni ajil bolson yum shig bga yum, denduu hariutslagagui, bas uhamsargui. Tur zasag bdag yum bol tsegtsleh tsag ni bolson shu.

  • zochin (November 30, 2015 4:05:48 pm )

    turuh gehgui buh emneleg tiim bga shuu dee.yaana daa ene emnelegiin baiguullga,emch nar hezee hunii tuluu gesen setgeltei boloh yum bol doo

  • Орхон аймгийн эмч нар дэндүү шүү, ЭМГ- гэждээ (November 30, 2015 4:25:34 pm )

    Төрөх эмнэлэгийн эмч нар арай дэндүү шүү. Ер нь мөнгө авч байж л хөдөлдөгийг бэрээ төрөхөд ойлгосон .Тангараг өргөсөн эмч нар маань сэтгэл гаргаж ажлаад цалингаа авбал хоол болно . Хүнээс авсан мөнгө өөрт чинь хоол болохгүй гэдэгийг мэддэггүй юмуу.

  • зочин (November 30, 2015 4:37:25 pm )

    энэ төрийн эмнэлэг бүгд ийм блсон хөөрхий цалин багатай эмчид гомдох биш ийм байдалд оруулсан төр шүү юмтай учраа олохыг иргэд ойлгоосой

  • бизнес эхрлэгч (November 30, 2015 4:40:10 pm )

    БИ 100 000 төгрөг өгч төрсөн Бас дээр нь пицца өгсөн. 1-р төрхөд. Сувилагч нар нь гэж алиа юмнууд байдаг. Дээр бичсэн хүний үг зөв Бүлтэн эмч бол авилгалын авахын загалмайлсан эх мөн шүү. Зөв хэлжээ. Сэхээнд байхад дараагийн хүнээ оруулна гээд энгийн тасаг руу явж байлаа. Тэр үед их л уйлж гэрийхнийгээ сандаргаж байлаа. Одоо бүх юм ард хоцорчээ.

  • зочинт (November 30, 2015 5:00:19 pm )

    хагалгаа ,төрөх , хавдар бүгд арын хаалга шүү дээ эмч нарын нүд сурсан зангаараа гар дагаж хараад байдаг үнэн өрөвдөлтэй шүү

  • zochin (November 30, 2015 7:30:32 pm )

    avilga toohgui boltol n tcalingii n ogoogui tor n buruutai.tiim l hemjeend ajilla gej tcalinjuulsan ii buruu bas baina ,haana haanaa l bna. ehleed tord oo l gomdol oo gargah n zovshuu. jinhene tom avilgachid chini deer 76 deer nemeh n said darga nar ene ulsiig huvaaj ideed dood humuusee uhsen ch estoi neg toohguidee.

  • zochin (November 30, 2015 7:33:21 pm )

    yg unendee bol shuuh ,huuliinhnaas iluu mes zasal, eh barih zereg nariin ,ondor mergejliin emch naraa san tcalinjuulah n zovshdee.

  • mgl ard (November 30, 2015 9:06:58 pm )

    Amidralin toloo amidardag bizdee ajil hiigeed tatvar geed ogchihno ene uls torchid ne huvaagaad zusalchihna tatvarin mongo hurehgui gadaanaas bainga guilgatai elbegdorjiig oir orchintoi tsaalaachee arai l bna jiriin ard tumen tatvaraa tolood torj amjaagui ehteigee tsaaj sonsood bna arai ch dee mgl chyydaa bostsoogooeo

  • Anonymous (November 30, 2015 9:17:19 pm )

    Mgl uls erenhiilegch 76 gushiinii hereg gej alga erenhiilegchiin songuuliin sanalaa buu og muusain guilgachid jiriin hunii amidralaar jargal hiisen luivarchid eh orondoo torj bolihoo bolison tsag uu alag saihan ur ehteigee tsaajlagdlaa gej uu arai dee

  • irgen (November 30, 2015 9:54:06 pm )

    minii bagad araich iim baigaagui odoohi ene ulsiin emnelguud arai bishee maliin emnelgees dordson shude manai ehner bas jiremsen emnelgeer zunduu yvj baisan erdene tolgoin emneleg bur aimshigtai buten udurjun 6 hun ehodo uzen terni oochroos zalhaad huviin ehod uzuulj baisan tehed huviin eho 45 minutd 7 hun uzej baisan tom ylgaa shu er n ulsiin emnelgiin hereg bga ymuuda ed nart uuriigu daatgan geheer aidas hurch baisan shuuuu

  • эмэгтэй хүн (November 30, 2015 10:01:55 pm )

    Эмч нарын тухай ярихад цалин мөнгийг нь нэмсэн ч ялгаагүй дээ. Угаасаа аваад сурчихсан болохоор нэмэгдсэн цалин нь ч бага санагдах нь гарцаагүй. Тиймээс ажил үйлсийг нь маш сайн хянаад, үйлчлүүлэгчдээс санал асуулга аваад, гомдол гаргасан эмчид шат дараалсан арга хэмжээ аваад цаашид эмчлэх эрхгүй болгох хүртэл шийдвэрлэж баймаар юм шиг ээ. Сургуулийг нь төгсөж, дипломыг өвөртөлж, тангараг өргөсөн юм бол ажлаа үнэнч хийх хэрэгтэй шүү дээ. Цалин нь багадаад байгаа юм бол сэтгэлдээ нийцсэн цалин авах мэргэжлээ сонгох хэрэгтэй шүү дээ. Үнэхээр хүнийг эмчилж, талархлыг нь хүлээж таашаал авч амьдрах хүсэлтэй эмч нарт цалин мөнгө сонин биш баймаар… Үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээж, олон сайшаал авсан эмч нарыг урамшуулж байх хэрэгтэй.

  • irgen (November 30, 2015 10:04:02 pm )

    edniig iim baidald oruulsan bid uursduu buruutai avilaga ugch surgasan bidnii buruu ed yu gej emchiin tangarag urgudeg ym bol ineed hurchlee

  • saikhnaa (December 01, 2015 1:11:32 am )

    unen mon medexgui unen yum uu hun unemshmeergui yum bichsen bna

  • irgen (December 01, 2015 1:19:18 am )

    Emch nar unendee dabarsan xulgaichid yum daa

  • zochin (December 01, 2015 3:53:49 am )

    unen shu yamar negen argaar mungu l harna. bi ch gsn ohinoo turhud mungu atguulsan. daraa ni hagalgaand orhod ni bas. bur syrsan yum baina lee. emch nar bol tangarag urgusun humuus shu de. mongol oron mini haa saihi l abilgal abdag bolj

  • zochin (December 01, 2015 7:33:51 am )

    jmar ch hariuthlaga huleedeggui bolohoor l emch geed ner zuusen bol jasan ch hamaagui . Hen ch bidniig buruutgaj chadahgui jm chini gesen bodoltoi bolood l ter shuu dee .

  • bi (December 01, 2015 8:00:37 am )

    Camerjuulna gedeg chini zuv sanaa bainaa, HD camera buur sain.

  • зочин (December 01, 2015 8:10:49 am )

    төрөхөд тийм аймаар орчинд төрж, үхэх сэхэхийн хооронд юм бол монголын үрсийг олон болгохын хэрэг юу байна

  • zochin (December 01, 2015 8:14:42 am )

    яг чин їнэн энэ шїї дээ эмч нарын энэ авлага єнєє маргаашынхаа хоолоо яана гэж байгаа ядарсан эхчїїдэд хэцїї байдаг хэдэн бор тєгрєг халаасандаа хийчихээд тєрсний дараа хїїхдийнхээ памперсийг авахуу энэ эмчид єгєєд євдєхгїй тєрєхїї яахав гэж эргэлзэхэд хїргэдэг їхэл амьдарлын зааг дээр байгаа тэр эхчїїд хєєрхий…………….?

  • Bat (December 01, 2015 8:46:06 am )

    ЭНЭ МОНГО. ШУТСЭН НИЙГЭМИЙГ ХУН ЧАНАР ЕС СУРТАХУУН Л АВРАНА

  • Anonymous (December 01, 2015 9:31:29 am )

    Uheh turuhiin zaag deer hunees mungu goridoj bgaad hunii ami nasiig ugui hiideg yaduu setgelgeetei emch suwilagch nariig urgusun tangaragaa dahin dahin unshaad utga uchriig n sain oilgosni daraa n shalgaad kamer tawiad ajilluul. Emchluusen ba busad humuusees sanal asuulga awdag tegeed tuhain humuust ajliin unelgee ugch saind n uramshuulal muud n arga hemjee awdag togtoltsootoi bolwol zugeer de

  • зочин (December 01, 2015 9:45:24 am )

    1-р төрөхөд охиноо, дүүгээ төрүүлэхэд эмч сувилагч нарт мөнгө өгч байж төрүүлж билээ, өгөхгүй бол ёстой хөдпөхгүй шүү дээ, Харж байгаад үхүүлгүйн тулд өөрт байхгүй бол хүнээс зэлээд мөнгө авах сэтгэлийг нь амрааж эмнэлэгийн үйлчилгээ авна Муу муухай нь илэрч л байна, Муу дээр нь муулж байгаа юм биш яг үнэн нь энэ, Дээд авилгач нар нь адилхан болхоор үг хэлдэггүй юм байлгүй ХАТУУХАН арга хэмжээ авах цаг нь болсон, МӨНГӨ өгөхгүй байна гээд эмчилгээ үзүүлэхгүй байж байгаад хүн алжбайгаа эмч нарыг буудах хэрэгтэй???????????????

  • зочин (December 01, 2015 9:46:29 am )

    1-р төрөхөд охиноо, дүүгээ төрүүлэхэд эмч сувилагч нарт мөнгө өгч байж төрүүлж билээ, өгөхгүй бол ёстой хөдпөхгүй шүү дээ, Харж байгаад үхүүлэхгүйн тулд өөрт байхгүй бол хүнээс зэлээд мөнгө авах сэтгэлийг нь амрааж эмнэлэгийн үйлчилгээ авна Муу муухай нь илэрч л байна, Муу дээр нь муулж байгаа юм биш яг үнэн нь энэ, Дээд авилгач нар нь адилхан болхоор үг хэлдэггүй юм байлгүй ХАТУУХАН арга хэмжээ авах цаг нь болсон, МӨНГӨ өгөхгүй байна гээд эмчилгээ үзүүлэхгүй байж байгаад хүн алжбайгаа эмч нарыг буудах хэрэгтэй???????????????

  • урнаа (December 01, 2015 10:03:45 am )

    Зөв асуудлыг хөнджээ. Манай урдаа барьдаг эмнэлэг болох Эх нялхаст хүртэл наад асуудал байна. Эмч нар өвчтнөө тоохгүй анх хуваарилагдсан эмч нь мэднэ гээд бусад эмч нар нь үзэхгүй хугацаа алдаад хүүхдийг нь эндүүлж байгаа эмч нар их байнаа амьдрал дээр. Мэдэгдэж байгаа нь л саяын 1-р төрөхөд гарсан асуудал байх.Эх нялхасын дутуу тээлтийн тасгийн Пагма гээд эмч ёстой хүнээс мөнгө хардаг , авдаг эмч блэ шүү.Мөнгө өгсөн хүмүүсээ нэг тасагруу оруулчаад тэд нартаа илүү сайн хандаж үйлчилгээ үзүүлдэг, өөр эмчийн хүн бол үл тоосон шинжтэй харьцдаг үнэн доголдолтой хүн байсан. Би 2013 онд эх нялхасын дутуу тээлтийн тасагт төрөх гээд очиж байсан, Пагма эмч яаж харьцаж байсан нь мартагддаггүй юм. Тухайн үед надад Пагма эмчээс өөр авралт бурхан байхгүй юм шиг санагдаж байсан . Даанч тэр эмч гуай үнэн авч хэлцээгүйдээ.Яагаад гэвэл би тэр хүнд мөнгө өгөөгүй учраас .Гэхдээ бурханы аврал нь уу , аз нь уу нэг эмч таарч гайгүй 2 яс салж 900 гр хүүтэй болсон. Хүү минь эх нялхасын нярайн ачит эмч нарын буянаар хүн болж сахилгагүй хөөрхөн шар хүү гүйж явна. Хаа очиж эх нялхасын хүүхдийн эмч нар нэн ялангуяа нярайн эмч нар мундаг, ажилдаа чин шударга ханддаг, бусдын хүүхдийн төлөө ёстой ажилладаг хүмүүс байдаг юм байна лээ.

  • zochin (December 01, 2015 10:19:34 am )

    honogtoo 50-60 hun amarjuuldag huurhii emch nar mungu neheed garch guigeed baih zabguidee. humuus uursduu mungu ugdug bol buruu shdee

  • Зочин (December 01, 2015 11:55:21 am )

    Ер нь тэнд хүмүүс төрөхөд эмчид 50-100000 мянга эх баригч. сувилагчид нь тус бүр 50000 мянга тэгээд идэх хоолыг бэлдэж өгдөг гэсэн. Манай найзын охин төрөхөд мөнгө авсан эмч нь өөрийнхөө ээлж дээр төрүүлээд яаж төрүүлдэг ч юм байгаа юм мэдэхгүй.Мөнгө өгөөгүй бол өөр байдлаар ханддаг гэсэн

  • zochin (December 01, 2015 12:20:27 pm )

    Solongost emchluuleheer ochison irgenii uvchnii tuuhiig Solongos emch nar uzchiheed Mongol emch narin medlegguig gaihaj baisan gedeg unen baina . Medleg muutai humuus mungu bodohoos argaggui l dee .

  • Заамар (December 01, 2015 4:43:09 pm )

    Энэ бол ёс суртахууны асуудал, мөн Элбэгдорж шүүгчийн цалинг нэмэхийн оронд хүний амь настай өдөр шөнөгүй ажилладаг эмч, сувилагч нарын цалинг нэмэх ёстой. Нийгмийн энэ бурангүй үзэгдлийг арилгах тал дээр төр, ТББллагууд дорвитой ажил хийх хэрэгтэй. Монголд удирдагч алга, хариуцлагын механизм бхгүй болохоор ийм бдал газар авсан.

  • irgen (December 01, 2015 5:36:09 pm )

    TURUH EMNELEG GELTGUI BUH EMNELEG

  • MGL (December 02, 2015 9:49:55 am )

    Миний нэг таьдаг эм ханган нийлдэг компанид ажилдаг хүн надад “хамгийн их шуналтай хүмүүс чинь эмч нар юм билээ, тэд цадхаа мэддэггүй, авч л байж салдаг муухай хүмүүс” гэж хэлж байсан нь санаанд орлоо.

antalya rent a car