antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 4, 2012 1 comment

А.Сүхбат аваргын сургуулийн зарим ангийг хаалаа

нийтлэсэн Admin

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестат­чилах журам”-ын дагуу

2010-2011 оны хичээлийн жилийн сүүлийн хагаст 27 дээд сургуулийг хамарсан шалгалт хийж зарим сургуулийг хаахаар боллоо. Тухайлбал, Аттес­тат­чилалд “Хантайшир”, “Гүүр”, “Старс”, “Монгол Фермер” колле­жиуд тэнцээгүй тул сургалт эрх­лэх тусгай зөвшөөрлийг нь 2012 оны нэгдүгээр сарын 25-ны өд­рөөс эхлэн цуцлахаар болсон бай­на. Мөн Аттестатчилалд тэнц­сэн “Хүрээ” дээд сургуулийн док­торын сургалт эрхлэхийг, “Их монгол” дээд сургуулийн Дуу­лах ур зүй ангийн элсэлтийг ирэх оны хичээлийн жилээс, Аттес­татчлагдаагүй “Олимп”, “Эко-Ази” коллежийн зарим мэргэжлээр элсэлт авахыг бүрэн зогсоогоод бай­на. “Аттестатчилалд хамрагдах сур­­гуу­лийн нэр, аттестатчилалын комис­сын бүрэлдэхүүн батлах тухай” Бо­ловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар арван комисс байгуулан арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллуулжээ. 2011 онд 55 дээд боловсролын сур­галтын байгууллагыг аттестатчилалд хамруулснаас 14 сургалтын байгуул­лагын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаад байна. Өнөөдөр улсын хэмжээнд 95 дээд боловсрол олгох сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд үлдсэн их, дээд сургуулийг аттестатчилалд бү­рэн хамруулах зорилготой байгаа аж. Аттестатчилах комиссын бүрэл­дэхүүнд Боловсрол, соёл, шинж­лэх ухааны яамны холбогдох газ­рын дарга, мэргэжилтэн, Улсын мэр­гэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын их, дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их, дээд сургуулиудын холбоо, Мон­голын үйлдвэрчний эвлэл, Монголын оюутны холбоо, мэргэжлийн но­мын санчид зэрэг төлөөллийг орол­цуулсан байна. Ийнхүү нэгэн үе 170 шахаж байсан их, дээд сургуулийн тоо 95 болж цөөрлөө.

Б.Болорсүх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 04, 2012 2:34:59 pm )

    sain bn odoo 10 dotor bagtaah heregtei

antalya rent a car