antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2015 16 comments

“Номин”-ийн хуурамч хямдрал иргэдийн тархийг угаан, халаасыг сэгсрэв

нийтлэсэн Admin

Номингийнхон зар сурталчилгаагаар хэрэглэгчдийг хошууруулдаг гэдгээрээ аль хэзээнээс алдартай.

Тэд энэ аргаар өндөр үнэтэй барааг бөөн бөөнөөр нь шахаж, амжилттай ажиллаад амташсан харагддаг.

 

 

 

 

 

 

Хамгийн эмгэнэлтэй нь тэдний маркетингийн нөлөөнд автаж, тархиа угаалгадаг хэрэглэгчдийн тоо цөөрөхгүй байгаа юм. “Номин”-гынхон ямар нэгэн баяр ёслолын үеэр болон бараа бүтээгдэхүүнийх нь борлуулалт буурсан хүнд хэцүү цагтаа рекламны аргаар бусдыг татаж, ядарсан иргэдийн халаасыг сэгсэрдэг.

 

 

Энэ төрлийн “сэгсрэлт” өчигдөр буюу энэ сарын 26-ны 22.00 цагт болжээ. Хямдралын үеэр “Номинг” зорих авто машины тоо замын түжрэлийг дээд цэгт нь тулгаж, үйлчлүүлэгчид хэдэн зуугаараа дэлгүүрт оочир үүсгэсэн аж. Гэвч худалдан авагчид дэлгүүр рүү оруутаа л тэнд очсондоо харамсч “тархиа шаасан” тухайгаа цахим ертөнцөд хүүрнэжээ. Тэгэхээр хямдрал гэдэг нь иргэдийн сайн сайхны төлөө ажиллаж, таны мөнгийг хэмнэдэггүй, тухайн байгууллагын өндөр орлого олох гэсэн шилдэг арга гэдгийг иргэд яс махандаа шингэтэл ойлгох цаг болжээ.

 

 

Номингийн ажилтнууд ярихдаа“Хямдрал гээч нь урьд зарж байсан үнээ буцаан тавьдагзаль” хэмээн тайлбарладаг юм билээ.

Үүнээс гадна манай улс хаанаас нь ч харсан яаж ч бодсон мөн бодит судалгаагаар ч тэр цалингийн хэмжээ маш багатай ядуу орны тоонд ордог, гэсэн атлаа дэлхийн хамгийн өртөг өндөр хотуудын жагсаалтад дээгүүрт бичигдэж байгаа. Ийм л эдийн засгийн тогтворгүй, хөлөө байтугай гараа олоогүй хот. Энэ өртөг өндөртэй хотын, өртөг өндөртэй дэлгүүр нь Номин. Тэгэхээр хичнээн хямдарсан ч өртөг өндөр л байж таарах гээд байгаа юм.

Дэлхийн тэрбумтнуудын зөвлөгөөнөөс харахад: Таны унаж буй машины үнэ гурваас, дөрвөн сарын цалинтай чинь тэнцэх ёстой. Харин амьдарч буй орон сууцаа хоёроос гурван жилийн цалинтайгаа тэнцэх үнээр худалдаж ав гэдэг юм билээ. Гэвч манайд ингэх боломж байхгүй байлаа гэхэд тэгэж тооцоотой байх хүн ховор.

 

 

 

Манай улсын иргэд угаас санхүүгийн тооцоо, зөв зарцуулалтын мэдлэггүй, энэ талаар мэдэхийг ч хүсдэггүй, ямар ч аргаар хамаагүй үнэтэй утас барихыг илүүд үздэг сэтгэхүйтэй. Үнэтэй зүйл хямдарч байвал хэрэгтэй, хэрэггүй юу ч байсан хамаагүй худалдаад авчихдаг хүн олон. Тиймээс л хүмүүсийн сул талыг ашигласан “Номин”-гийн бизнесийн цэцэглэлт ийнхүү тэдний сэтгэхүйгээр тоглон, үргэлжилсээр байна. Энэ байдал хаана хүрч хэзээ дуусахыг таашгүй ээ.

 

Н.Чимэг

 

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Zochin (November 27, 2015 2:09:49 pm )

    mongold tiim hyamdral gej bhgyuee
    Tom jijiggyu negnee hulhidhiin huslen .uur yu ch bhgyu

  • Fuck you (November 27, 2015 2:35:00 pm )

    Fuck nomin

  • ганчимэг (November 27, 2015 2:42:19 pm )

    Yu gej aldagdald oroh biidee ingej bidniig madalsaar b.gad surchihsan b.ga gulug b.nadaa hvnii mungiig shulaad hodoodnii sharah neg l udur tusaj vheheerei oron deerei hebtej b.gaad taaz shirteed shanalj hebteheerei oilgon bizdee ymar nvgel hiisenee

  • Anonymous (November 27, 2015 5:49:44 pm )

    4 sariin 1 kkkkkkkkkkk

  • зочин (November 27, 2015 6:23:06 pm )

    энэ чинь цэвэр доромжлол ,залилан.хэрэглэгчдийн эрх ашигийг хамгаалах газар,шударга өрсөлдөөний газар хаана байна аа.

  • ТӨМӨРЧУЛУУН (November 27, 2015 6:23:57 pm )

    БОЛЬЁ ОО
    НОМИН

  • Зочин (November 27, 2015 11:25:15 pm )

    Энэ ХУЛХИ ХЯМДРАЛЫГ ногоо Шудрага орсолдоон хэрэглэгчдийг хамгаалах газар нь анхааралдаа Аваач ээ Одоо л хэр Ард тумэнээ хамгаалахыг харцгаая!!!!!!!!!

  • Од (November 28, 2015 6:38:30 am )

    Номингийн эзэн 2 тэрбумын хулхи Шаагиа гэж дуулсан уу, Намбар ваны үед үндэсний үйлдвэрээ дэмжих нэрийн доор Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн өрийг хэрэгсэхгүй болгуулахаар хуйвалдсан хэрэг

  • UILCHLUULEGCH (November 28, 2015 7:29:14 am )

    NOMIN GEJ IKH HULHI GAZAR BNAA TER BONUS KART GEDEG NI BUR CH HUDLAA SHUUHED OGVOL YASAN YUM

  • mongol (November 28, 2015 7:21:46 pm )

    Nomin mobicom 2 mongolchuudiig huurch shulj duusaagui ted mash zalitai mongoloo gesen setgelgui marktengiin albatai Bid ch mun chaduulj duusahgui yumdaa

  • zochin (November 29, 2015 8:02:00 am )

    Номин ч гэлтгүй зарим хувь хүн ,байгууллага хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож дууслаа .Ёо ёо.

  • irgen (November 29, 2015 2:55:39 pm )

    amerkiig ih duuraiwal iim l ym boldog ym za yu huduunii hvmvvseee

  • zochin (November 29, 2015 7:03:24 pm )

    gants nomin ch bish manaid hyamdral iim l huuramch bdagshde

  • Guest (November 30, 2015 8:10:20 am )

    Уурлаж бухимдаад яах юм бэ. Энэн дэлгүүрээр үйлчлүүлэхээ больчих.

  • зочин (November 30, 2015 9:47:41 am )

    МАКСМАЛ гэдэг дэлгүүрт хямдрал боллоо гээд шуугив. тэгээд очсон чинь хүмүүс номин хямрал л байна гээд инээлдэж байв. юу хэлж байгааг сонирхвол үнэ нэмээд түүнээс нь буулгасан болж дүр эсгэхийг номин хямдрал гэдгийг мэддэггүй юм уу? гээд инээлдэв. тэгсэн нэг нөхөр ярианд оролцож та нарт онигоо хэлье гэв. махны үнэ нэмэгдээд хуушуурныхаа үнийг нэмэхээс өөр аргагүй боллоо гээд байсан. махны үнэ буучихаар танай хуушуурын үнэ яагаад буусангүй вэ? гэхэд хуушууурт бараг мах ордоггүй юм чинь яаж үнэ буурах юм бэ? гээд зогсож байсан гэдэг манай томоохон дэлгүүрүүд нэг л биш болоод байгааг шалгаж хянадаг газар байдаг болов уу?

  • zochin (November 30, 2015 10:18:42 am )

    номингийн Баярсайхан дэндүү шуналтай ноднин төрийн өмчийн байрыг авах гээд яаж шившиг болж байв дө их дэлгүүрийг хувьцаагаар хулхидаж дээрэмдэж авсан шүү дээ

antalya rent a car