antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2015 48 comments

Дунд сургуулийн захирал, ТББ-тай хамтран сурагчдад 300.000 төгрөгийн төлбөртэй сургалт “тулгажээ”

нийтлэсэн Admin

“Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэж

Монголчууд хэлдэг. Улс төрчид  нам фракциараа талцан манай танай гэж маргалдаж, улс орны  хөгжил “зогсож”, эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед иргэдэд санхүүгийн хямрал бодитой нүүрлээд байна.  Төрийн байгууллагууд төсвөө хэмнэж, цалингаас бусад  элдэв зардлаа танаж байгаа бол хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа цалингаа тавьж чадахаа больж,   худалдаа наймаа зогсож, ард түмний амьжиргаа улам бүр дордсоор байна.

Ийм цаг үед  мөнгө олох  хялбархан аргыг  бүрэн дунд сургуулиудын захирлуудтай хуйвалдан зарим нэг овжин “эрхэмүүд” хэрэгжүүлэхээр зорьж байгаад эцэг эхчүүд, багш нар дургүйцлээ илэрхийлж бидэнд хандлаа.

Хэрэгжүүлэх ч гэж дээ үнэндээ сургуулийн захирал,  ангийн багш нарын “албадлага”-аар  сурагчдыг нэмэлт сургалтанд заавал төлбөр төлж суралц гэсэн  тулгасан гэнэ.

“Өсвөр үеийнхний  дээдэлж мөрдөх 7 дадал” номын орчуулагч, “Манлайлах урлаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн Б.Сайнбаяр гэх залуу Баянзүрх дүүргийн 84-р дунд сургуулийн захирал С.Мартатай хуйвалдан тус сургуулийн  1-12 ангийн 4000 гаруй сурагчдад  жилд 300.0 мянган төгрөгийн төлбөртэй  “Манлайлах урлаг”-ийн сургалтыг дээрх номыг зохиогч Б.Сайнбаярын хамтаар хэрэгжүүлэхээр болж,  эцэг эхчүүдийн хурлыг зарлуулан  “сурагч бүр үүнд хамрагдах хэрэгтэй”  хэмээн ангийн багш нараар  гуйх, албадах хоёрын дундуур хэлүүлжээ. 

IMGҮүнийг сонссон эцэг эхчүүд дургүйцлээ илэрхийлж, “бид чинь хувийн сургуульд сургаагүй биз дээ, улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн  хүүхдүүдийнхээ өвлийн  гутал хувцасыг нь  бүрэн авч өгч чадаагүй байхад,  жилд 300 мянгөн төгрөгийн төлбөртэй сургалтанд явуулна гэж юу гэсэн үг вэ” хэмээн бухимдсан байна. Гэтэл маргааш нь ангийн багш нар  сурагчдыг дахин ятгаж  “та нарт олдохгүй боломж гарч байна, эцэг эхчүүдээ сайн ятга, Манлайлагч болох боломжийг олгох гэж байгаа энэ сургалтанд заавал хамрагдах хэрэгтэй”  гэж хүчилсэн байна.

Дашрамд хэлэхэд  сурагч багачуудыг сургахаар зориод байгаа “Өсвөр үеийнхний  дээдэлж мөрдөх 7 дадал”, “Бяцхан манлайлагч” зэрэг  ном  нь  хэтэрхий барууны  соёл уламжлалыг шүтсэн, тэдний боловсрол, манлайлал, хүмүүжлийг хамгийн сайн шилдэг нь гэж  “тунхагласан” шинжтэй байдаг ажээ.IMG_0001

manlailagch 1111Угтаа бол Манлайлагч болно гэдэг хүн бүрийн хүсэл зоргоор, эсвэл жилд 300 мянгөн төгрөгийн төлбөртэй сургалтанд хамрагдаад болчихдог юм биш гэдгийг 84-р сургуулийн захирал С.Марта эрх биш гадарлаж баймаарсандаа.  Бүх хүн цагаан захтай, цамаан зантай  манлайлагч сэтэртэй дарга даамал болчих юм бол хэн нийгмийн үйлдвэрлэлийн салбарт ажиллах вэ?  Хэн багш, инженер, эмчээр ажиллах вэ?

Хамгийн сонирхолтой нь  84-р сургуульд энэ намар  1-р ангид элсэн суралцаж буй эгшигт 7 үсгээ үзээд, одоо гийгүүлэгч үсгээ үзэж байгаа балчир хүүхдүүдэд “Бяцхан манлайлагч” сургалтыг мөн л жилийн 300 мянган төгрөгийн төлбөртэйгээр явуулна гэсэн байна. Уншиж бичиж сураагүй, хувцасаа ч өөрөө өмсөж чадахгүй 6 настай багачуудад “Манлайлах урлаг” заана гэж юу байх вэ С.Марта захирлаа.12278053_924978830918883_112139145_n

12286078_924978860918880_837881737_n

/1-р ангийн  сурагчдын эцэг эхчүүдэд танилцуулсан материал/

Мөн сурагчдын  дээр нь энэхүү сургалтыг явуулахдаа ангийн багш нарыг нь  “Манлайлах урлаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн, орчуулагч Б.Сайнбаярын хичээлд суулгаж суралцуулаад, дараа нь тэд нар нь анги бүрдээ “Манлайлах урлаг”-ийг заах юм гэнэ.  Ийм эрүүл бус зүйлээ хэрэгжүүлэхээр итгэл төгс улайрахын цаана юу нуугдана вэ?

Та бид хамтдаа бяцхан тоо бодоод үзье.

84-р сургуулийн  хувьд нэг анги дунджаар  50, нийт 84 бүлгийн  4200 гаруй сурагчтай. Тэгвэл нэг ангийн сурагчид бүгд “Манлайлах урлаг”-ийн сургалтанд хамрагдана гэж бодвол  жилдээ 300.000 төг*50 сурагч= 15.000.000 төгрөг, нийт сурагчдын тоогоор  үржүүлж үзвэл 1.260.000.000 /нэг тэрбум, хоёр зуун жаран сая/ төгрөг  болж байгаа юм. Ийм их хэмжээний мөнгийг заавал эцэг эхчүүдээр гаргуулан, сурагч бүрийг ангийн багш нараар “Манлайлах урлаг”-ийн сургалтыг заалгаж, хүүхэд бүрийг Манлайлагч болгоно хэмээн   агуу ихийн дэмийрэлд өртсөн 84-р сургуулийн захирал С.Мартыг Авлигатай тэмцэх газраас шалгах хэрэгтэй.

Нийтлэлийн эхэнд “дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэсэн нь учиртай. Захын нэг бүрэн  дунд сургуулийн захирал  бусадтай хуйвалдан сургуулийнхаа багш нараар сурагч, эцэг эхчүүдийг “дарамтлуулан” хүүхдээ жилийн 300 мянган төгрөгийн төлбөртэй сургалтанд “хүчээр” хамруулахыг албадаж байхад  дүүрэг нийслэлийн боловсролын  болон мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, соёл шинжлэх ухааны  яамны мэргэжилтнүүд таг чимээгүй байх нь юуны учир вэ?

Өнгөрсөн намар БСШУ-ны сайд Л.Гантөмөр улс орон даяар төрийн өмчийн сургууль цэцэрлэг ямар нэг хэлбэрээр төлбөр хураамж авахыг хориглосон  тушаал гаргасаар атал салбарын сайдынхаа тушаалыг зөрчиж байгаа мэт С.Марта захирал өөрийн удирддаг 84-р  сургууль дээрээ төлбөртэй сургалтыг “албадан” шахуу зохион байгуулж  байгаагийн цаад шалтгаан нь юу  вэ?84

Магадгүй 84-р сургуулийн захирал  энэ сургалтыг санаачлан хэрэгжүүлэхийг зориогүй гэвэл түүний цаана  Баянзүрх дүүрэг, нийслэл, яамны зүгээс буюу “бүр дээрээс” хэрэгжүүлэхийг үүрэгдсэн байж болохыг үгүйсгэх аргагүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй биз ээ.

А.Тамир

Үндэстэн.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • 123 (November 27, 2015 2:40:26 pm )

    Боль боль инээдтэйн

  • zochin (November 27, 2015 2:43:59 pm )

    bolovsroliin yam gej nevt avilgald uuschihsan gazar!!! unen yum gej bdgui yum blee!

  • Оюун (November 27, 2015 2:49:57 pm )

    Монголчууд мөлчлөгт сөхөрч бна хамгаалах төр засаг алга кап нийгэм юм чинь дээ хууль бус замаар баяжигсадын цаг үе юм даа үнэнч нь үүдэнд худалч азтай гэгч баяр цогт мэт нь толгой дээр

  • tsegii (November 27, 2015 3:26:05 pm )

    Наад март авгайгаа зайлуулаач ямар олон жил энэ хүний хэрэгтэй хэрэггүй төлбөрийг хүний олон хүүхдүүдээр төлүүлэх гэсэн юм бэ

  • Anonymous (November 27, 2015 3:27:32 pm )

    үүнийг шалгуулах хэрэгтэй. ер нь 84 сургууль усад сургуулийг бодвол их мөнгө татдаг.

  • Anonymous (November 27, 2015 3:28:38 pm )

    Цаад эзэнь энэ муу Гантөмөр л байгаа шүү дээ. Ардчилсан нам арай л биш ээ.Татвар авилга дарамт энэ юу болж байна аа

  • Anonymous (November 27, 2015 3:32:16 pm )

    Энэ тэгээд хүүхдэд хэрэгтэй юм бол Болосролын яам сургалтадаа оруулахгүй юугаа хийгээд байгаа юм.Хувийн сургууиас ч илүү дарамттай. Бас хэдэн эцэг эхчүүд энэ асуудалд орооцолдсон байгаа. Тэр эцэг эхчүүдийг чшалгуулах хэрэгтэй.Энэ МАРТ авгай угаасаа авилгалаар мэргэжсэн хүн гэж дуулсан. Хаана тэмцээн болно тэнд авилга өгч сургуулиа байр эзлүүлдэг гэсэн

  • Anonymous (November 27, 2015 3:35:38 pm )

    Хичээлээ олигтойхон зааж чадахгүй байж хүүхэдэд өгөх ёстой мэдлэгийг олгохгүй мөртлөө энэ боловсрхолын яам болимоор юм.сая баахан компьютер зээлээр аваад таарсан нэртэй яаж мөнгө хийх бодолд энэ Гантөмөр зэвүүн новш юм. Ер нь ингэ

  • Anonymous (November 27, 2015 3:40:53 pm )

    300000 бол бишээ 50000 төгрөгний сургалтанд бол заавал хамрагдуул гээдл мөнгөө нэхээд бга түрүү жил бас л тэгсэн заасан зүйл бхгүй өчигдөр өнөөдөр 2 эцэг эхийн хурал хийж бга нөгөөл татвар татаасны тухай бх гэж бодож бншдээ хуралд нь очиж чадаагүй арай л биш бнаа өдөр бүр л мөнгө

  • zochin (November 27, 2015 3:49:04 pm )

    er ni surguuliud bainga mongo avdag l daa.ilersen ni ene baih.hyyhdee bodood zarlaad baidaggyi l dee.gehdee avch idej uuj baigaagiinhaa hireer hyyhded handdag bol ch odoo dyyrchee.gevch tiim bish.bagsh gesen saihan neriig gutaaj bgaa bagsh nar olon bna.onoodor hyn alban tushaalaa ashiglaad yaj bol yaj olon hyyhdees mongo tsugluulaad ideede targalj bnoo.hojmiin odor ireh or toloosiig ni chuham ter erhem bagshiin hairtai yr ach ni edlene gedgiig oilgoosoi l gej bodoj orovddog yumdaa.

  • Anonymous (November 27, 2015 3:53:06 pm )

    энэ авгайг зайлуулаач ээ

  • tulgaa (November 27, 2015 4:14:37 pm )

    GANTS ENE CH BISH ARVIS DUND SURGUUI DEER HUCHEER HUUHDUUDED 300000 TUGRUGNII NOMIIG ALBADAN UGCH BGA. BOLOVSROLIIN YAM AJLAA HIIGEECHEE

  • DABAA (November 27, 2015 4:20:32 pm )

    ARBIS SURGUUL ARAI DENDUU LBAGAA ZAHIRAL HUUHDUUDED HARGIS HANDDAG

  • zochin (November 27, 2015 4:28:38 pm )

    er ni 84 p surguuli hebees heterelee . baga angiin bagsh nar ni hural hiilee tiim ch mungu iim ch geed mungu abna!.hicheelee ch oligtoi zaahgui murtluu.ter ch baitugai 1p angiin bagsh nar zarim negen ni hicheelee diilehgui achaalal ih gesen murtluu udur uhjuuleh ajiluulna 1 huuhdees 250000 tug hanshtai .angi tanhim bololtsoogui gesen murtluu.etseg ehiin zublul gej buunii nohoi nuud bagshiin gar hul bologsod hucheer mungu huraana.2 oos 3 huuhed zereg surguulid ybduuldag etseg ehchuuded unen hundreltei!.mart zahiral udur unjuuleh ybuulahad ni demjij mungu saadag ni oilgomjtoi 1 r anguudaas!

  • зочин (November 27, 2015 4:38:33 pm )

    солиотой малнууд вэ яасан их маналайлдаг хүмүүс вэ тэр нэг америк нөхөр мөнгө хийх гэж манайд ирсэн байж таараа монгол новш нь юу вэ муруй царайлчихаад үхсэн баасны маналайлагч байхав даган баясагч бөгс долоогч биз үхэж далд ор

  • HH (November 27, 2015 4:52:55 pm )

    tiishdee arbis surguuli tulbut undur hernee nemj 300000 awaad baigaa bolimoor yum

  • HH (November 27, 2015 4:53:20 pm )

    bolimoor yum lhagbaa zahirlaa

  • ганчимэг (November 27, 2015 4:55:42 pm )

    Shuud l halaldaa zahiral boloh hvn zunduu l b.gaa biz dee

  • zochin (November 27, 2015 5:28:01 pm )

    martag shalguul ATG-t ug

  • Anonymous (November 27, 2015 5:41:12 pm )

    ер нь 84 сургууль эцэг эхчүүдээс мөнгө авах тал дээр дээгүүр ордог гэсэн. ЭНЭ сургуулийг удирдаж байгаа БЗД боловсролын хэлтэсийг хүртэл анхаарах хэрэгтэй.. Эд нар шахсан байх. Ер нь тэгээд хаашаа юм. Америк гэхээр бурхан анли хэл халтар мөлтөр орчуулгач эрдмийг түгээч гэгээнтэн болж байна уу

  • Oyun (November 27, 2015 6:00:48 pm )

    Busad surguuliud ch gesen bainga surah bichig geed neg ym bna teriigee er vzehgui uur hvnii zohioson nom shahaad l bna 18r surguuli jil bolgon shahdag ene surguuliig tulburgui bolgoh heregtei shte

  • иргэн (November 27, 2015 7:09:27 pm )

    84 р сургууль юун нь тэргүүний байгаа юм бэ.багш нар нь харьцаа муутай үүдээр нь оронгуут манаач юмуу жижүүр нь юмуу хар пидижак өмссөн эрчүүд хүүхдүүдтэй зүй бусаар харьцана эцэг эхчүүдийг загнана учираа мэдэхгүй жаахан хүүхдүүд 1р ангийн хүүхдүүд ангидаа эд зүйл хувцас аа мартан гарч ирнэ тэрнийг авахаар ороход оруулахгүй загнаж хөөнө.нэг л их ачаалалтай ажилдаг улс.бусад сургууль ч гэсэн адилхан 1р сургууль бүр их хүүхдэдтэй мөртлөө ажилаа явуулаад болоод байдаг

  • hhhhh (November 27, 2015 7:14:58 pm )

    84 arai l bgaa shuu tevcheed yavaad baisan chin buur davarch gene Marta gedeg huniig shuud hal. bainga mungu tatna

  • зочин (November 27, 2015 8:46:58 pm )

    мартийг шалгуулах хэрэгтэй тэр сургуулийн эргэн тойрний газрийг хүн явах зайгүй болтол зарсан зальтай авгай сурагчидаас ямар нэгэн байдлаар дандаа мөнгө татуулдаг сургуулиас зайлуулах хэрэгтэй

  • 84 (November 27, 2015 8:56:27 pm )

    Manai huuhedees bas nehsen baina leee.2 Huuhed maani surdiim 80000 shuu dee

  • Anonymous (November 27, 2015 9:10:42 pm )

    Marta odoo tetgewertee garch zailaach 84iin ergen toirong zarj ooroo 3 grash 2 bair hajuudah orchlon bairnaas awsan gesen haanaas iim ih mongotei boldon yum bol shalgah heregtei

  • AN - in gishuun (November 27, 2015 11:55:57 pm )

    ENE JUIBARJSAN NIIGMIIG BUXELD NI SONOOBOL ZUGEER

  • Өлзий (November 28, 2015 12:24:45 am )

    Баянгол Дүүргийн 13-р сургуулийн 5а ангийн
    Багш Дашиймаа нь сурагчидаас сонгоний анги
    болсон 120,000 төгрөг төл гэж сурагчидыг дарамталаад байна,

  • Anonymous (November 28, 2015 5:02:41 am )

    Сургуулиуд олимпиадад оролцуулна гээд мандатын мөнгө авч сурагчидаар их бизнес хийдэг болсон юм бна лээ

  • иргэн (November 28, 2015 8:44:13 am )

    84 p сургуулийн багш нар аймаар ганган болсийн шдээ эцэг эхчүүдийн буянгаар ккк!

  • ЗОчинЗочин (November 28, 2015 9:12:19 am )

    Хүүхдийг багаас нь би-гээр өвчлүүлэх санаатай юм байна. Тэгээд ч хүүхдүүдэд энэ ямар ач холбогдолтой юм бэ? Тэр Сайнбаярт нь л хэрэгтэй байдгийн байгаа биз. Барууны соёл болон бусад зүйл нь манай жинхэнэ монголд тохирохгүйээ. Шууд орчуулаад хуулж болохгүйш дээ. Үүнийг Сайнбаяр, Март нар мэдтүгэй. Харин Та нар шиг монголоо алдсан эрлийз, хурлийз, гибридүүдэд хэрэгтэй л байхдаа….

  • zochin (November 28, 2015 10:36:37 am )

    tsaana ni Gantumur said bga uchraas iim bgaam da!!

  • zochin (November 28, 2015 12:01:24 pm )

    ENE 300000 myngagiig Mongeni surguuli 150 000 mynga bolgood nexeed bgaa minii xubid tatgalzsan Ene boloxgvi sh dee bid tosbiin baiguulagd ajildag Bolobsorliin said mesen ch medee gvi gex bail gvi

  • eej (November 28, 2015 12:16:35 pm )

    Ene tsag uee olson saihan heregtei surgalt bna. Huuhdee hamruulah yumsan. Uurtuu itgeltei uuriiguu zuv zohion baiguulj chaddag hun bolgoj usguhiig husej bna. Demjij bn

  • иргэн (November 28, 2015 3:00:05 pm )

    7-12 ангид нийгмийн тухай мэдлэг гэж хичээл орж байгаа. Тэр хичээлээр ёс суртахуун, зан заншил, дадал гэсэн маш олон цагийн сургалтыг үнэгүй заах ёстой. Сурах бичиг нь ч хямд 5000 т байх. Гол нь хүүхэд энэ хичээлээ эхлээд сайн сурч иргэнлэг ёс суртахуунлаг, гоо зүй эх зүйн мэдлэгтэй хүн болох ёстой. Тэгэхээс нэг янк-н бичсэнийг халтар орчуулаад хүүхэд сайн хүн болно гэж байхгүй. Ер нь манай сургалт баруун загварын сайн шүү дээ.

  • иргэн (November 28, 2015 3:03:44 pm )

    Гантөмөр больёо. Хүүхдэд үнэгүй сургах ёстой дадал заншлыг ийм их мөнгөөр яагаад заах болов. Гэтэл сурах ёстой мэдлэгээ сурагчид хэрхэн мэдэж байна. Үндсэн хууль иргэний хууль Ах захаа хүндэтгэх монгол ёс. Ер нь япон АНу энэ тэр төгссөн нэртэй луйварчдаас салах болсон юм биш үү олон түмэн.

  • bagsh (November 28, 2015 5:03:25 pm )

    нийслэлд толгой нь сайдаасаа том толгойтой захирлуудын нэг бол даам гарсан МАРТ гээд авгай менеес мен. Хотын дарга цагаан толгойт Март авгайг хаданд гаргаж байгаа юм. Энэ даам авгайгаас еер захирал хийх хун байдаг л бхдаа. Тэр менгийг нь егехгуй бол хуухдуудийг нь ална шуу дээ

  • etseg ex (November 28, 2015 5:52:41 pm )

    ene bol mongo olox negen zalitai zaluu, mongonoos ashig xurtex gesen zaxiral avgai 2-n ulairal bn lee.

  • admin (November 28, 2015 10:10:35 pm )

    mart abgaig shorond hiiy

  • зочин (November 29, 2015 10:31:20 am )

    дунд сургууль мөнгө татах нь хэрээс хэтэрлээ дүрэм журам хэрэгжихгүй бн 38-р сургууль төлбөр гэж хүүхэд бүрээс авсан сургалт маш муу, дээр нь ангийн багш нар нь янз бүрээр мөнгө татдаг их муу сургууь байх юм

  • зочин (November 29, 2015 1:29:06 pm )

    ЕБС-ийн багш нарыг 5 жил тутмаар сольж боловсролын байгууллагыг цэвэрлэхгүй бол нэг газар олон жил буг болж явдаг багш нар их болсон. Хувийн сургуулийн төлбөрийг хязгаар тогтоож үр дүнг тооцож ажиллахгүй бол нэг их өндөр төлбөр авч багш мэргэжилгүй буюу өөр мэргэжлийн багш нар авч ажиллуулаад урсгалаараа явж байгаа сургуулиуд ч байгаа.

  • Цог (November 29, 2015 8:17:05 pm )

    Тэр Марттай нь хөөгөөд явуул

  • 12345 (November 30, 2015 8:25:57 am )

    boliochee teneg um hiih geed bh um huuhduud chin togloom bish shu malnuud min mongo l hardag bolson ba

  • zochin (November 30, 2015 9:28:05 am )

    marta avgai ugaasaa olon jil avilgal avch surgatiin menejerteigee idsen hun shuu dee odoo boliul taarna

  • зочин (November 30, 2015 9:37:55 am )

    АН-ын засгийн үед ингээд хууль дүрэмгүй ,засаг захиргаагүй юм шиг боллоо доо, яана даа,

  • Зочин (November 30, 2015 9:44:14 am )

    Энэ сургууль яах вэ. 1 дүгээр сургууль гэж бас аймаар хахууль авдаг газар байна гэсэн шүү. Захирал нь гэж согтуу эмэгтэй хэд хоногоор ч юм алга болдог гэл үү. Бас л учир нь олдохгүй болсон юм байх даа

  • зочин (November 30, 2015 10:35:49 am )

    монголын боловсролын систем бүрэн дампуурлаа. хүн бүхэн сайд их хурлын гишүүн, удирдагч, эрдэмтэн болохгүй. хүн бүхэн дээд мэргэжилтэй байх албагүй монголд мэргэшсэн ажилчин их хурлын гишүүн сайдаас ч илүү хэрэгтэй байна. хүн бүхэн хүүхдээ сайн сайхан яваасай гэсэн сэтгэлийг далимдуулж баяждаг луйварчидаар боловсролын яам түүний харьяа газрууд дүүрчээ ардчлалаар дүр эсгэсэн анархизм сөнөөсэй

  • Zochin (November 30, 2015 10:06:05 pm )

    Naad Mart chini Lambaagiin gar hol surguuliin gazar urd taliin gazar geed gazariin naimaachin odoo zarah gazargvi bolohoor n iim luivar hiij mongo oloh gej bga yum

antalya rent a car