antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2015 1 comment

“Тусгаар тогтнол” цомгийн нээлт олон түмнийг омогшуулсан нээлт боллоо

нийтлэсэн Admin

otgoinelt4Бид 11 сарын 26-нд тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлаж, анхдугаар үндсэн хуулиа  энэ өдөр баталсан түүхтэй. Монголчууд бидэнд маш их үнээр олдсон эл өдрийг нэгэн үе бахархан тэмдэглэн өнгөрүүлдэг байсан. Харин эдүгээ 11 сарын 26-ны тусгаар тогтнолоо баталсан түүхэн өдрийг бид тэмдэглэн өнгөрүүлэхээ болиод нэлээдгүй хугацаа үджээ. Тэгвэл энэ өдрийг дуучин О.Баянмөнх уран бүтээлээрээ дамжуулан өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэв. Тэрээр цомгийнхоо нээлтийг Улаанбаатар их дэлгүүрийн 1 давхарт 11:26 цагаас өвөг дээдэс болон ард түмэндээ хүндэтгэл үзүүлсэн юм. Эх орны дууч хүү МУСТА Отгойн Баянмөнх 4 дэх цомгийн нээлтээ ийнхүү Улс тунхагласны баярын өдөр хийсэн юм. “Тусгаар тогтнол” цомогт цэрэг, эх орны сэдэвт 18 дуу багтсан бөгөөд нээлтэнд ирсэн хүмүүс омогшиж, сэтгэл хөдөлж буйгаа илэрхийлж байлаа. Мөн нээлтэнд үе үеийн ахмад дайчид болон Хөгжмийн зохиолч. Т Сэр-Од оролцсон нь сүр жавхлантай харагдаж цугларсан олныг эрхгүй омогшуулж байлаа. Энэхүү цомгийг олон түмэнд хүргэхэд нэн туслалцаа үзүүлсэн цомгийн ерөнхий спонсор Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л Мөнхбаатар талархмаар санагдлаа. Ямартай ч эх орноо магтан дуулж, уран бүтээлээрээ эх орныхоо үнэ цэнийг хамгаалж, хайрлаж явдаг дуучин О.Баянмөнхдөө илүү их амжилтыг хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн

otgoinelt3

otgoinelt6

otgoinelt5

otgoinelt2

otgoinelt1

otgoinelt


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • gerlee (November 29, 2015 2:02:53 pm )

    amjilt husii mundag duuchin shuu unheer l aguu buteel tuurivjee bayarlalaa

antalya rent a car