antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 27, 2015 15 comments

“АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ”-СЭН Н.АЛТАНХУЯГ ГИШҮҮН ЭЭ

нийтлэсэн Admin
olloo_mn_1448583172_altanhuyg

Монголын улстөрчид сонгуулийн өмнө худлаа амлаж, ард түмнээ хуурсаар эрх мэдэлд хүрдэг байсан бол одоо эрх мэдэлд хүрснийхээ дараа баруун гараараа баталсан шийдвэрээ, эрх мэдлээс буунгуутаа зүүн гараараа баллуурдан хаяж, эргэж ноцдог хударгагүй муухай зантай болцгоожээ. Хоёрхон жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг эрх мэдэлтэй байхдаа хүч түрэн баталж байсан тогтоол шийдвэрээ таг мартчихаад төрөл арилжчихсан тууж явна.

Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хоёрхон жилийн өмнө өөрөө гарын үсэг зуран баталгаажуулж байсан Эгийн голын усан цахилгаан станцыг “Огт хэрэггүй, мөнгө үрсэн төсөл. Би яагаад ч дэмжихгүй” гээд сууж байх юм. Монголын улстөрчид өчигдөр хэлсэн үгээ өнөөдөр хэрхэн үгүйсгэдэг, буцаж няцдагийн тодорхой жишээг Н.Алтанхуяг гишүүний үйлдлээр тодотгоё.

Үүний тулд жаахан түүх сөхвөл Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны арваннэгдүгээр сарын 16- ны бямба гарагт болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний эхнийх нь “Эгийн голын усан цахилгаан станц барих төслийн нэгж байгуулж, санхүүжилтийн эх үүсвэрийг батлав” байдаг. Засгийн газрын хуралдааны протоколд “Азийн хөгжлийн банкны экспертүүд Монгол оронд Усан Цахилгаан станц хөгжүүлэх асуудлыг 1991 оноос эхлэн судалсан бөгөөд урьд өмнө энэ чиглэлээр хийгдэж байсан судалгааны материалуудыг нэгтгэн дүгнээд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэн төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулахад буцалтгүй тусламжийг үзүүлэх, цаашид нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлөлттэй зээл олгож болох талаарх саналаа Монгол Улсын Засгийн газарт 1991 оны тавдугаар сард танилцуулж байжээ. Улмаар тус оны наймдугаар сард төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтийг авах тохиролцоонд хүрч, 1992 оны дөрөвдүгээр сард зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу 1994 онд Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулжээ. Гэвч 1996-1997 онуудад тус станцыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын ажлыг хойшлуулсан байна.

Эгийн голын усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн үүсгүүр хүчин чадлын бүтцийг өөрчлөн сайжруулж, тогтвортой ажиллагааг нь дээшлүүлэх, өөрийн гэсэн цахилгаан эрчим хүчний улсын нөөцтэй болж, импортын эрчим хүчний хамаарлаас гарах боломжтой гэж тооцоолж байна. Станцыг барьснаар жилдээ 10 сая ам.долларыг хэмнэхийн дээр хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөх тооцоо гарч байна. Засгийн газрын хуралдаанаар Эгийн голын усан цахилгаан станц барих тухай асуудлыг хэлэлцээд Төслийн нэгж байгуулах, санхүүжүүлэх тухай тогтоол гаргалаа. Эгийн голын 220 МВТ хүчин чадалтай усан цахилгаан станц барих төслийн нэгжийг байгуулан, эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийн хөрөнгийн эх үүсвэрийг Таван толгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих 450 МВТ хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс ашиглах эрхийг олголоо. Цаашид шаардагдах хөрөнгийг төрөл бүрийн зээлийн эх үүсвэр ашиглаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар бүрдүүлж, усан цахилгаан станц барих гэрээг 2014 онд багтаан байгуулж, ажлыг эхлүүлэхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт даалгав” хэмээн зурайж байна.

Ийнхүү эрх мэдэлтэй, Засгийн газрын Ерөнхий сайд байхдаа баруун гараараа баталгаажуулсан шийдвэрээ эрх мэдлээс бууж, бялууны хэлтэрхий олдохгүй болсон үедээ баллуурдан хаяж байгаа нь ганц Н.Алтанхуяг ч биш Монголын нийт улстөрчдийн өнөөдрийн хэв шинжит дүр, гутамшигт үнэн болж байна. Ядаж л төрийн гурван өндөрлөгийн нэг, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн ийм гуйвамтгай, эргэж буцсан, туйлбаргүй байхад Монгол Улсын төрийн хар хайрцагны бодлого, тогтвортой хөгжил, ирээдүйн сайн сайхан амьдралын талаар олон долоон юм яриад ямар ч нэмэргүй.

Ер нь Монголын улстөрчдийг урьд нь хэн байсан, юу хэлж, юу хийж явсан, өнөөдөр хэн болов, юу ярьж, юу хийж явааг нь УИХ-ын 76 гишүүнээс эхлээд нэг бүрчлэн дүгнэж цэгнэх цаг болсон санагдана. Барууны хэвлэл мэдээллийн баримталдаг сонгодог зарчим бол ерөөсөө л олон юм нуршиж, тайлбар хийлгүйгээр урьд нь ярьж байсан болон өнөөдөр ярьж байгааг нь харьцуулан тавьж уншигч, үзэгчдээрээ дүгнэлт хийлгээд л тохирсон үнэлгээг нь өгчихдөгт оршдог юм билээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед тушаал, шийдвэр нь гарсан учир Монголчууд саяхан л “Бид гурав дахь том усан цахилгаан станцаа хүлээн авахад бэлэн болжээ. Учир нь Эгийн голын усан цахилгаан станцын төслийн ажил нэгэнт эхэлсэн бөгөөд Засгийн газрын 375 дугаар тогтоолоор Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилгоор Эгийн голын 220 МВТ хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах шийдвэрийг гаргалаа. Эгийн голын усан цахилгаан станц нь эрчим хүчний найдвартай хангамжаар дамжуулан үндэсний аюулгүй байдлыг хангах, улс орны бие даасан хөгжил цэцэглэлт, ард иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх стратегийн онцгой ач холбогдолтой төсөл юм. Манай улсын эрчим хүчний систем нь горим тохируулах өөрийн томоохон усан цахилгаан станц үгүйгээс ОХУ-аас жил бүр 25-26 сая долларын өртөг бүхий эрч им хүч импортоор авдаг. Хойд хөрштэй холбогдсон цахилгааны шугамд гэмтэл гарсан тохиолдолд хэрэглэгчдийн цахилгаан тасрах аюул нүүрлэхийн зэрэгцээгээр өвлийн оргил ачааллын үед нийслэл Улаанбаатар хот ч хөлдөх ноцтой байдал үүсч болзошгүй. Эдгээрээс гарах гарц нь Эгийн голын усан цахилгаан станцыг цаг алдалгуй барьж байгуулах явдал юм. Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар түүхий нүүрсний хэрэглээг жилд 200 орчим мянган тонноор бууруулж, Улаанбаатар хот болон бусад хот суурин газруудын агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулна.

Эгийн гол цахилгаан эрчим хүчний төдийгүй улс орны цаашдын ирээдүйд ч чухал ач холбогдолтой төсөл ийнхүү гараанаас гарлаа. Бидэнд ирээдүй хэрэгтэй бөгөөд өнөөдөр байгаа үнэт зүйлээ хэрхэн зөв ашиглахаас бидний ирээдүй гэрэлтэх болно. Эгийн голын энэхүү төсөл нь Монголын ирээдүйд гэрэл гэгээ түгээхээс гадна бусдаас хараат байх явдлаас ч хагацаах нэгэн гол хүчин зүйл болно” хэмээн итгэл найдвар, баяр хөөртэй уншиж, сонсож, үзэж байсан билээ.

Тэгвэл Эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах нэг тэрбум ам.доллар өөрийнх нь мэдлийнх биш болсон үед анх түүний төлөө гарын үсэг зурж байсан УИХ- ын гишүүн Н.Алтанхуяг төрөл арилжчихаад  “Эгийн голын усан цахилгаан станц шиг хэрэггүй хог байхгүй гээд сууж байна. Хэзээнээсээ “Ам алдвал барьж болдоггүй” гэсэн сургааль сонсож өссөн монголчууд бид өнөөдөр мөн ч хачин жигтэй цаг үед амьдарч байна санж.

Өглөөний сонин
Д.Түвшин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (November 27, 2015 9:24:36 am )

    altanhuyag yg neg borwindoo baastai gdg tuulai shig l dandaa ardaa neg asuudal daguulah ym buyant uhaa ene egiin goliin asuudal tegd bas tavan tolgoid ohin hurgenee oruulsan gd ll ba aa ba

  • зочин (November 27, 2015 9:37:22 am )

    Ерөнхий сайд хийж байсан хүн нь ийм орон гаран, тэнэг байхаар энэ нам улс орныг удирдаж чадахгүй нь аргагүй юм даа, дээр яг л үнэн бичжээ, өөрөө хулгай хийж чадахгүй болохоор л ашиггүй төсөл гэж

  • Енхээ (November 27, 2015 9:46:23 am )

    Duraaak

  • Зочин (November 27, 2015 10:16:04 am )

    Энэ сайд дарга нар зевхен еерее тэр албыг хашиж байх уедээ еертее ашигтай том менге унагах зорилгоор л теслуудийг дэмжджг юм бишуу?????Тэгээд дарга,сайдын сэнтийгээсээ буунгуутаа тэр теслее унагадаг гажигтай тогтолцоо ууссэн юм шиг.Нр нь тогтолцоо гэснээс манай терийн бух л тогтолцоо нь урвуугаараа эргэчихсэн юм биш биз! УИХ, Засгийн газар, Еренхийлегч, Хууль,Шуух,Прокурор гээд дээр доргуй л тогтолцоо, ажлын уялдаа холбоо нь бугд тонгоруу болчихсон юм байналдоо хеерхий…

  • Anonymous (November 27, 2015 10:51:26 am )

    Содон хороолол Алтанхуягийнх гээл бодохоор үнэхээр их баяжсан гар шүү

  • Зочин (November 27, 2015 11:44:19 am )

    Чавганц, эм зантай хөгийн новш Дандаа хүүхнүүдийн ховоор ажил хийдэг байсан, шар сэмжилсэн пизда

  • Anonymous (November 27, 2015 11:45:20 am )

    Алтанхуяг оройтон ч гэсэн ойлгосон нь сайн байна ш дээ.Усан цахилгаан станц гол,нуурын сүйдэх үндсэн шалтгаан гэж эрдэмтэд үздэг.Цэвэр ус хосдож байгаа өнөө үед их л буруу ажил хийж байна даа? Арал гэж нуур байсан,одоо бараг ширгэчихсэн,шалтгаан нь Ижил мөрөн дээр барьсан Усан цахилгаан станц тэийн жишээ байхад бид улс төрчдийн мөнгө босгох уралдааныг дэмжээд байдаг.Үр хүүхдүүд маань уух усгүй болох үедээ биднийг хараах бий дээ??

    • Anonymous (November 27, 2015 4:21:03 pm )

      Дээр үед биднийг залуу байхад сайд дарга нар жинс өмсөхөд хүнийг биеийг бөгтөр гажиг болгодог маш муу хвцас гэнэ гэж ухуулдаг байлаа. Түүнтэй л ижил сонсогдож байна. Үнэндээ монголд ямарч эрдэмтэн байхгүй. Нэг ч эрдэмтэн ус хааж цахилгаан станц барьж үзээгүй. Тэр тухай уншиж байсан өөрсдийгөө эрдэмтэн гэж нэрлэсэн хүмүүс бол байгаа. Усан цахилгаан станц барьж байж л сайн мууг нь мэднэ. Усыг боож далан байгуулаад тэр усаараа турбин ажиллуулна. Гэхдээ усыг 100 хувь хаана гэж байхгүй. Үер болсон ч усыг тохируулж нээж хаадаг учраас аюулгүй, тэр орчиндоо чийглэг уур амьсгал бий болгодог л гэж сонссон юм байна.

    • зочин (November 27, 2015 4:21:24 pm )

      Дээр үед биднийг залуу байхад сайд дарга нар жинс өмсөхөд хүнийг биеийг бөгтөр гажиг болгодог маш муу хвцас гэнэ гэж ухуулдаг байлаа. Түүнтэй л ижил сонсогдож байна. Үнэндээ монголд ямарч эрдэмтэн байхгүй. Нэг ч эрдэмтэн ус хааж цахилгаан станц барьж үзээгүй. Тэр тухай уншиж байсан өөрсдийгөө эрдэмтэн гэж нэрлэсэн хүмүүс бол байгаа. Усан цахилгаан станц барьж байж л сайн мууг нь мэднэ. Усыг боож далан байгуулаад тэр усаараа турбин ажиллуулна. Гэхдээ усыг 100 хувь хаана гэж байхгүй. Үер болсон ч усыг тохируулж нээж хаадаг учраас аюулгүй, тэр орчиндоо чийглэг уур амьсгал бий болгодог л гэж сонссон юм байна.

      • Anonymous (November 27, 2015 4:53:38 pm )

        санал нэг байна,барьчихаад хэр удаан ажиллах,хэнд гай тарихыг нь бас “харж” байж, одоо хэлж бичих үү??

  • Anonymous (November 27, 2015 11:48:59 am )

    Н.Алтанхуяг оройтсон ч гэсэн ойлгосон нь сайн байна ш дээ.Усан цахилгаан станц гол,нуурын сүйдэх үндсэн шалтгаан гэж эрдэмтэд үздэг.Цэвэр ус хомсдож байгаа өнөө үед их л буруу ажил хийж байна даа? Арал гэж нуур байсан,одоо бараг ширгэчихсэн,шалтгаан нь Ижил мөрөн дээр барьсан Усан цахилгаан станц мэтийн жишээ байхад бид улс төрчдийн мөнгө босгох уралдааныг дэмжээд байдаг.Үр хүүхдүүд маань уух усгүй болох үедээ энэ үйлээс хонжоо хайсан бүгдийг хараах бий дээ??

  • ЗОЧИН (November 27, 2015 12:15:36 pm )

    АЛТАНХУЯГ УРЬД НЬ ӨӨРТӨӨ АШИГТАЙГААР БУЮУ ХАМААТАН САДАН, АХ ДҮҮС, ОХИН ХҮРГЭНДЭЭ ТӨСӨЛ ӨГЧ МӨНГӨ УГААЛГАДАГ БАЙСАН БАЙХГҮЙ ЮУ, ОДОО ЭРХ МЭДЭЛГҮЙ БОЛООД ИРЭХЭЭРЭЭ ИНГЭЖ ШОГТОЖ БАЙГАА НЬ ХЭНД Ч ХАРСАН ТОДОРХОЙ Л БАЙНА.

  • Anonymous (November 27, 2015 5:08:46 pm )

    Serguulch sanaatai yum bol too sur. Ene bichsend chini 50 say dollar gej, getel odoo 800 saya gej bna. Altanhuyag ene toog ih bna l geed baigaa bolohoos Egiin golyn stants hereggui geegui shuu

  • шаабар (November 27, 2015 6:42:28 pm )

    Эдийн засаг хүнд энэ үед гаднаас зээлсэн хөрөнгөөр УЦС барих нь буруу шүү. Өмнө барьсан Тайширын УЦС аа бүрэн ашиглаж чадахгүй байгааг бодох л хэрэгтэй. Зээлийн мөнгийг хурдан эргэлэнтд орох зүйлд зарцуулах хэрэгтэй. Манайх шиг усны нөөц багатай улсад бараг Атомын станц дээр. Ядаж л салхин сэнс олныг барьвал үр ашиг нь хурдан байж мэднэ.

  • иргэн (November 28, 2015 8:30:55 am )

    Энэ усан станц бүр Энхсайхны Ерөнхий сайд байхад Малайзаар ч билүү бариулна гээд нэг хар уруултай бизнесмен хөөцөлдөж байхад Энхсайхан Чехуудаар бариулна гээд л зогсоож байсан санагдах юм.Энэ мэтээс үнэр авсан Женко Тавантолгойгоор тоглож ахиухан юм унагаах гээд л зогсоож байх юм. Тэр Эрдэнэчимэг бол зүгээр л тэдний маск болсон амьтан. Энэ мэт улс төрчид нэртэй хувийн ашиг сонирхолоо нуун далдалж улсын хөгжлийг саатуулж, хулгай луйварт гаршсан намын дарга нэртэй луйварчидыг төрөөс зайлуулахад сонгогчид юм бодох цаг болсон доо. Одоо шуналтай хүн бүхэн Гүндалайгаас эхлээд нам л байгуулчихвал Ерөнхий сайд болоод хагарталаа баяжина гэж сонгууль зүүдлээд байдаг болчихсон юм шиг байна.

antalya rent a car