antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2015 3 comments

Н.Удвал, дэд сайд асан Ж.Амарсанаагийн нэр төрд халджээ

нийтлэсэн Admin

14485253865656be4a1d235

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүх өнөөдөр хуралдаж Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалыг мөн яамны дэд сайд Ж.Амарсанаагийн нэр төрд санаатайгаар халдсан гэх шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, Н.Удвал нь сайд байхдаа буюу өнгөрсөн жилийн аравдугаар сарын 22-нд болсон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны үеэр  “Ж.Амарсанааг элэгний С вирусийн 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.доллараар оруулж ирэхээр болсон, элэгний өвчтэй хүмүүсийг ажлынхаа өрөөнд бүртгэдэг” хэмээн ярьсан юм. Үүнээс улбаалж Ж.Амарсанаа нь нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандсан байна.

Тэрбээр, энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ялчлаа найзуудаа! Олон сар шаналлаа шүү. Удвал сайд С вирусын эмийн асуудлаар УИХ дээр намайг гүтгэсэн болохыг монголын шүүх тогтоож өглөө. Үнэн мандтугай” гэх постыг бичжээ.

Ингээд энэ талаарх мэдээллийг Ж.Амарсанаагаас тодрууллаа.

-Шүүх таны нэр төрийг сэргээх шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүх хурлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүх дээр өнөөдөр шүүх хуралдаан боллоо. Н.Удвал сайд намайг 2014 оны 10 сарын 22-нд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр “элэгний с вирус эмийн 900 ам.долларын эмчилгээг 1800 ам.доллар болголоо. Мөн өөрийн өрөөндөө хувийн эмнэлэг шиг хүмүүсийг бүртгээд байна” гэж гүтгэсэн. Тиймээс биш нэр төрөө сэргээлэхээр шүүхэд хандсан юм. Шүүх харин миний нэр төрийг сэргээж өглөө. Баяртай байна.  Янз бүрийн шалтаг шалтгаанаар хойшилж байж өнөөдөр нэг шийдээ гаргалаа.

-Та Н.Увдалд шүүхэд хандах болсон тухайгаа мэдэгдсэн үү. Өөрөө ямар тайлбайр хэлж байна вэ?

-Би уучлал гуйх болов уу гэж бараг хоёр сар харсан. Шууд гомдол гаргаагүй. Гэвч уучлал гуйгаагүй. Тиймээс би өөрийнхөө нэр төрийг сэргээхээр шүүхэд өргөдөл өгсөн. Хийх гэж буй ажлын маань талаар худал мэдээлэл тараасан нь надад харамсалтай байсан. Хэдийгээр миний удирдлагаар ажиллаж байсан байж болно. Хүний нэр төрд халдах хэмжээний гүтгэлийг хариуцлагатай хурал дээр хэлсэн.

-Та яамны өрөөндөө хүмүүсийг бүртгээд байсан гэж ярьсан. Тийм зүйл болсон юм уу?

-Тийм зүйл огт болоогүй. 2014 оны дөрөвдүгээр сарын нэгнээс хойш аравдугаар сарын 22 хүртэл надтай улзахаар 16 хүн л ирсэн байдаг. Гэтэл эрүүл мэндийн яам нь мэдэгдэхгүй, хувийн эмнэлэг нь мэдэгдэхгүй хүмүүсийг бүртгэж байна гэж худал гүтгэсэн. Тэдгээр хүмүүс нь надаас мэдээлэл авсан болон зарим нэг нь сэтгүүлчид л байсан.

-Н.Удвал өнөөдрийн шүүх хуралд суусан уу?

-Бие төлөөлөгч нь гээд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулсан.

-Та суусан биз дээ?

-Тийм, би суусан. Ер нь тухайн үедээ гурван сарын курс эмчилгээ нь 900 ам.доллар, зургаан сарын эмчилгээ нь 1800 ам.доллар байсан гэдгийг ашиглаж миний нэр төрд муухайгаар халдсан.

Г.Лхагваа

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • шаабар (November 26, 2015 6:19:18 pm )

    барилгыг барьсан компанийн л буруу шүү дээ. Баталгаат хугацаа гэж байх ёстой. Хохиролыг тэднээр барагдуулах хэрэгтэй байх. Бас тендер шалгаруулсан дарга нар ч хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Бүгдийг ерөнхий сайдад тохох нь зохимжгүй. Муу барилгын цаана авилга нуугдаж л байгаа.

  • уншигч (November 27, 2015 12:34:43 am )

    Муухай авгай юмаа, ухэхгуй монхийн ус уучихсан Юм шиг залууст зайгаа тавиад огохгуй ХОРОЛМАА царайлаад байх болотой юмаа….

  • зочин (November 27, 2015 9:49:03 am )

    Үнэтэй зарах гээд үхэх гээд гүйгээд байсаныг чинь салбарын бүх хүн мэдийш дээ, чи наад элэгний эмнээсээ хол байж үз, хийх хүн нь хийгээд болж байгаа зүйлийг энэ нэг балай тэнэг ашиглах гээд лабортортоо хуурч шинжилгээ хийнэ гээд л, АН- ын үнэн нүүр царай

antalya rent a car