antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 26, 2015 10 comments

Улс тунхагласан өдрийг мартагнуулж байна

нийтлэсэн Admin

11-26-7a1_700x700

Д.НАДМИД

Өнөөдөр Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны түүхт 91 жилийн ойн өдөр.

1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаар БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах бүрэн эрхтэй Ард Улс гэж зарлан төрийн дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн улсын аливаа хэргийг УИХ ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн тунхаглажээ.

11-26-7a2_700x700Ингэснээрээ Монголын төр, засаг ард түмний мартаж болшгүй түүхэн өдөр юм.

Түүх судлаачдын дүгнэлтээр Бүгд найрамдах улсыг тунхагласан явдал нь XX зууны Монголын хамгийн том ололт. Том нь юундаа байна вэ гэвэл туурга тусгаар Монгол улс байна гэдгийг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд оршино гэсэн бий.

Монгол Улсын анхдугаар Үндсэн хуульд хамжлагат ёсыг халж, газрын доорх баялаг ард түмний өмч гэдгийг хуульчилж түүхэнд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг Азид анх удаа хүлээн зөвшөөрсөн тэр бүхэн нь нийгмийн дэвшлийн замд асар том алхам хийсэн гэж үздэг юм билээ.

Тиймээс Монгол Улс өнө мөнх бадрахын эхлэл тавьсан тэр өдрийг монгол хүн 90-ээд жил төрт ёсны баяр хэмээн ухаардаг юм. Тийнхүү ард түмний эв нэгдлийг улам баталгаажуулж төрдөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэгч онцгой өдөр байлаа.

11-26-7a3_700x700

Гэтэл УИХ-ын чуулганы 2012 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар БНМАУ-ыг тунхагласан өдрийг үгүй хийх шийдвэрийг гаргасан гэж болно. Мөн тэр хуралдаанаар эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тогтоон “Монгол бахархлын өдөр”-тэй болох шийдвэр гаргасан байдаг. Зөв л дөө. Чингисийн монголчууд Эзэн хаанаараа бахархах нь зүйн хэрэг билээ. Харин нэг түүхэн асуудлыг шийдвэрлэхдээ нөгөөг нь заавал үгүй хийдэг, нэг шинэчлэлийг бий болгохдоо хуучныг нь дарж устгадаг муу зуршил өнөөгийн төр, засгийн алба ажилд бий болсныг энэ үйл явдал харуулсан гэж болно.

Өнөөгийн Монголын түүхийг 1990 оноос эхэлсэн мэт төсөөлөл ч зарим улстөрчдөд байдаг бололтой юм билээ. Харамсмаар хэрэг шүү. Улс тунхагласан өдрийг үгүй хийсэн нь өнгөрсөн түүхээ адласан явдал гэж ч болно. Нэг мундаг үг байдаг даа. “Өнгөрсөн түүх рүүгээ гар буугаар буудвал ирээдүй биднийг их буугаар буудна” гэж.

Өнөөдөр жирийн иргэд маань 26-нд болдог байсан зөвхөн амралтдаа биш, хүндэтгэлийн хурал, тоглолт, төрийн ёслолын бусад арга хэмжээг үгүйлж байна. Саяхан бас арваннэгдүгээр сарын 26-ныг Үндсэн хууль өөрчлөх талаар бүх нийтийн санал асуулгын өдөр болгохоор нэлээд санаархсан. Энэ нь дараагийн жилүүдэд тэр өдрийг бүх нийтийн санал асуулга явуулсан өдөр гэж хэлүүлэх эхлэлийг тавих санаа байсан биз ээ.

Яаж ч хараар будсан түүх түүхээрээ л үлдэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (November 26, 2015 10:50:23 am )

    жирийн иргэд маань … гээд хэн гуай ингэж бүхэл бүтэн 3 саяыг хүнийг төлөөлж бичээд бнаа ??? ямар ч судалгаа тооцоогүйгээр ард түмнийг төлөөлж ярьж бичдэг энэ галзуу өвчнөөсөө одоо салах хэрэгтэй

    • n (November 29, 2015 12:22:55 am )

      chi buu tenegt, Mongol hun bish bol bitgi orolts za

  • Bold (November 26, 2015 11:24:15 am )

    Aah chi bitgii xuts chi tolooloxgvi Bol Duugai gertee boowoo saagaad xewt!!!

  • Иргэн (November 26, 2015 1:45:38 pm )

    Яаанаа энэ өдрийг мартчихсан байна ш тээ? 26-ны өдөр юу билээ гэсгээд өнгөрснийг яана. Бидэнд их л чухал өдөр байсан юм даа. Энэ АН-хан юу болгочиховоо? Элбэгээ гэж алуурчин юуг төөрүүлээд хаячихаваа? Ард түмээн.

  • Hel am hiigch (November 26, 2015 2:15:17 pm )

    Ardchilal,AN Mongolin ard tumend gai bson.Mongolin tuuhend haraar uldeh bno ene ardchilal.Buhel buten uls oron,ard tumnii tusgaar togtnolig batjuulsan tuuhendee gaviyatai ene odriig yagaad martuulah geed bgaam.Ardchilsan hujaa narin omhii sanaa haragdaj bna.Hytada ruugaa dald ortsgoo ardchilsan hujaagiin sheeshnuudee.Ta narin muu sanaa hezee ch butehgui. Ene uls orni tusgaar togtnol uurd monh orshin togtnoj,Mongol uls mandan badrana.Mongolin ard tumnii zayag tenger burhan iveene.

  • зочин (November 26, 2015 3:23:22 pm )

    ТУСГААР ТОГНОЛ ГЭДЭГ ЭНЭҮГИЙГ ХЭЛЭХЭД Л МОНГОЛ ХҮН ОМОГШДОГ. ГЭТЭЛ ХАРААР БУДАЖ ТЭМДЭГЛЭЖ ӨНГӨРҮҮЛЭХГҮЙ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ. ҮР ХОЧДОО, ХОЙШДОО ХЭЗЭЭ УЛС ТУНХАГЛАСАНАА ХЭЛЖ МЭДЭХГҮЙ ҮЛДЭХ НЬ БАЙНА ШҮҮ. МАНАЙ МОНГОЛЫН АРДЧИЛАЛАА ГЭЖ ҮНЭН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛАХ ЮМ ДАА

  • Зочинзочин (November 26, 2015 3:25:18 pm )

    аягүй бол үүл хүү баатар болсон гэж тэмдэглэх юм болов уу

  • Anonymous (November 26, 2015 4:15:11 pm )

    ene tiim temdegleh udur bish shu dee

  • зочин (November 27, 2015 10:01:15 am )

    Удахгүй 16 оны сонгуулийн дараа бодит түүхээ үнэн зөвөөр хэрэглээд үр хүүхдүүддээ таниулаад явна, АН-ын балайнууд зайлаад өгсөн тэр цагт, эдийн засаг, төрийн алба, бас түүхийг гуйвуулна, энэ АН чинь яасан хорлонтой хогнууд вэ,

  • n (November 29, 2015 12:21:22 am )

    11-26 ene odor Uls tunhaglasan odor, bayarin odor, Urd zugees irj suurishsan humuusin gaigaar martaj bolohgui odor,

antalya rent a car