antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2015 18 comments

С.Зоригийн алуурчны эрэлд буюу улстөрчдийн ээлжит гишгүүр

нийтлэсэн Admin

aaf9b2a7e819b5dforiginal1999 оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын дарга, хурандаа Д.Мөрөн УИХ-д МАХН-аас нэр дэвшихээр болж албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг. Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр “ Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн хэрэг илрэхгүй” хэмээн хэлсэн нь МАХН үнэмлэхүй ялалт байгуулах гол хөдөлгүүр болсон гэж үздэг. МАХН 72 суудал авч, 1996 оны сонгуульд ялсан залуу намуудын эвсэл бүхэлдээ хээр үлдэв. Ардчилсан хүчний лидерүүдийн  бага хаадын үе шиг бие биенийхээ дээр гарах, бие биенээ нухчин дарах гэсэн тэдний өрсөлдөөний дүнд Ардчиллын анхдагч С.Зориг бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдөж, казиногийн гэх хэргээр ардчиллын өнөөх л анхдагчид нь олноороо шоронгийн хаалга татав. Уг нь 1996-2000 он тэднийх байв. Гэвч тэд Засгаа ч тогтвортой барьж чадсангүй. Үнэндээ тэд  “С.Зоригийг хувьсгалт намынхан алчихлаа” хэмээн хашгирахаас хэтэрсэнгүй. Харин С.Зоригийн хэрэг замхран, энэ тухай дурсах төдий л хэвлэлүүд бичиж байлаа.

 Д.Мөрөн бол тэр үед сонгуулийн гол зэвсэг байв. Харин аль намаас нэр дэвшвэл илүү магадлалтай, бас нэр хүндтэй байж чадах вэ гэж тэрээр багагүй эргэлзсэн ч гэдэг. Учир нь тэр Эвслийнхэнтэй илүү ойр байсан. С.Зоригийн амь насыг хөнөөснийг дуулаад хэргийн газар очиход Д.Мөрөн “ороод ир “гэж дуудсан хэмээн тухайн үеийн УИХ-ын гишүүн Д.Баттулга хэлсэн тухай 2012 оны аравдугаар сард гарсан “Тойм” сэтгүүлд бичсэн байдаг. Эвслийн Засгийн үед энэ хэргийн талаар “Деррик” шиг л ярьж байсан Д.Мөрөн УИХ-д АН-аас биш МАХН-аас нэр дэвшиж, арчилсан хүчинг нокаутанд оруулсан юм.

2003 оны нэгдүгээр сарын 29. Өдрийн сонин, Зууны мэдээ зэрэг хэвлэлүүдэд С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд Засгийн газар 500 сая төгрөг олгох шийдвэр гарсан тухай мэдээлэл гарав.

2003 оны гуравдугаар сарын 15

С.Зоригийн хороосон хэргийн сэжигтнээр Д.Энхбат гэгчийн Францаас бараг л хулгайлж авчрав. Учир нь 2004 онд сонгууль эхэлнэ. Харин МАХН-ын дарга С.Зоригийн хэргийг илрүүлнэ хэмээн амлаж гарч ирснээ мартаагүй байлаа. Дараагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах их шуналыг нь зөвхөн С.Зоригийн “алуурчин” л биелүүлнэ. Сөрөг хүчинг, түүний лидерүүдийг С.Зоригийн аллагаар дэгээдэж унагах нь ард түмнийг эргүүлэх хамгийн сайн арга. ТЕГ-ын Сөрөг тагнуулын газрын даргаар ахлуулсан баг Францаас Д.Энхбат гэгч  танхай, давтан бүлэг хулгай, хууль бусаар хил зөрчсөн зэрэг элдэв янзын хэрэгт орооцолдож байсан этгээдийг “хулгайлж” авчрав. Гэвч тэр бол алуурчин биш гэдгийг хууль хяналтынхан мэдэж байсан биз. М.Энхсайханыг онилсон энэ ажиллагаа тун амжилтгүй өндөрлөсөн талаар тухайн үед хэвлэлүүд бичсээр байлаа. Сонгогчид МАХН-ын амлалтыг харин мартаагүй байв. Тэд МАХН-аас С.Зоригийн “алуурчин”-г нэхсээр 2004 оны сонгуульд ижил суудал оноов.

Харамсалтай нь ЦЕГ-ын дарга Д.Мөрөн “ Миний хэлсэн батлагдсан шүү дээ. Би сонгогдвол энэ хэргийг илрүүлнэ гэж амлаагүй шүү дээ” хэмээн мөрөө хавчаад л өнгөрөв.

2004-2012 оны хүртэл АН, МАН илүүрхсэн суудал авч, төрд дангаар ноёрхол тогтоох боломж ард түмэн өгөөгүй. Учир нь тэд аль аль нь амлалтдаа хүрдэг бил үү гэх асуултаар ээрэгдсэн түмэн хэний талд хэрхэн гар өргөх ухаанаа ч олохгүй эргэлзэх болсон. Энэ хугацаанд харин АН, МАН С.Зоригийн тухай дурсахыг хүссэнгүй. Эсвэл бүүр мартагнав. Учир нь С.Зоригийн сонгуульд  ашиглах нь хамгийн оновчтой шийдэл гэх саналыг дэвшүүлсэн хүн нь АН, МАН-аас аль хэдийнэ алсран холдсон байлаа. Харин ч тэрээр өөрөө бусдын сонгуулийн шоуны бай болоод хэцүү нэрт рүү ачуулж үзэв. АН-д 2012 оны сонгуульд ялахад С.Зориг биш МАХН-ын дарга асан Н.Энхбаяр “тус” болов. Учир нь түүнийг “авлигач” гэдгийг “илрүүлж” чадсан нь АН-ын хувьд том ялалт болж чадав. Харин МАН өврөөсөө өөр нам төрүүлээд сонгуульд ялах тухай бодох ч сөхөө олдоогүй биз. Тэгвэл ирэх жилийн сонгуулийн зэвсэг юу вэ. Мартагдаж, архивын буланд шидэгдсэн С.Зоригийн аллага гэх хавтаст хэрэг байв уу.

АН “Эвслийн Засгийн газрын үед С.Зоригийн хэрэг илрэхгүй “ Д.Мөрөнгийн үгийг няцаахыг хүсэв үү. “Бид илрүүлчихлээ” гэх сэжүүрээр нийгэмд уначихсан гэдэг нь ил тод болчихсон нэр хүндээ аврахыг хичээж байна уу. Чухам юуны учир ахин Б.Булгантай орооцолдож эхлэв. Түүнийг баривчилсан шалтгааныг Цагдаагийнхан яагаад тайлбарлахаас татгалзав. Эрдэнэтээс С.Зоригийн алуурчин гэх хоёр этгээдийн барьсан гэдэг үнэн үү гэх зэрэг түмэн таамгийг нийгэмд юуны учир бий болгов.

С.Зоригийн аллагын хэргийг яагаад заавал өнөөдөр сонгууль болоход зургаан сар үлдсэн энэ хугацаанд сөхөх болов. Б.Булганыг магадгүй Д.Энхбат шиг байдалд оруулчихвий гэх хардлага ч байна. Гэхдээ энэ удаад МАН биш АН-ынхан төрийн гурван толгой нь. Тэдний гарт эрх мэдэл бий гэдгийг мартаж болохгүй.

Гэрчтэй, эд мөрийн баримттай гэвч илэрдэггүй хэрэг бол С.Зоригийн аллага. Гэхдээ 20-оод жил улстөрчдийн дээш доош гүйх шат нь хэвээр л байна.

Эх сурвалж: Намбус.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Tuya (November 25, 2015 4:30:55 pm )

    batvvl,eba 2 alaa bizdee yadah yum yu baidag yum be

  • Жирийн иргэн (November 25, 2015 4:31:54 pm )

    хөөрхийдөө яс нь өндөлсөөд л байгаа байхдаа. хэргийг үйлдсэн үйл явцыг, мэдэж байгаа хүмүүс нь нууж хааж өнгөрүүлвэл энэ үедээ биш юмаа гэхэд хойч үе нь, өөрсдөө хойд насандаа их зовох байхдаа

  • зочин (November 25, 2015 4:41:04 pm )

    АН-ын лидерүүд өөрсдөө хамгийн ихээр оролцож хэргийг нуугаа биз дээ өөр илрүүлсэн хүн болж нэр олж сайн хүний нэрийг худалдаж идэхээр шиидлээ дээ ямарч гэрч үгүй хэргийг олоод чадаад байгаа цагдаагийнхан амьд гэрч дэргэд чинь зогсоод байхад олохгүй байгаа нь үнэмшилгүй байна даа энэ бол бат үүл элбэгдорж нарын ширэн нүүр гаргаж илрэх бий гэхээс айдаг зүйл ш дээ хэнд ч ойлгомжтой шүү дээ АН засагт бүх шүүх прокурар АН-д байхад илрэхгүй ээ жүжүиг тавьж ард түмнээ доромжилж байна

  • irgen (November 25, 2015 5:08:22 pm )

    Bat-uul malgaigaa gert ni martchihaad us ni tsaichihsan um bish uu

  • Зочин (November 25, 2015 5:32:17 pm )

    Бат-Үүл, ,Булган, Эба гээд л ард түмний дунд ам дамжсан яриа байдаг шүү дээ. Бат-Үүл маргааш нь МАХН буруугүй шүү гэж мэдэгдэл хийж байсан. Бас малгайгаа мартсан. Бат-Үүлийн оронд өөр жирийн иргэн байсан бол цагдаа нар өдийд улайлгачихсан байгаа даа.

  • Gambaa (November 25, 2015 9:12:49 pm )

    Ene xeregt Elbegdorj Bat vvl nar xolbogdson mash todorxoi bnashvdee

  • Зочин: (November 25, 2015 9:40:00 pm )

    Мөрөнгийн амыг АН-хан барьчаад, амь настай чинь ярина гэсэн байгаа л даа. Ажлаас нь хүртэл өөрчлөөд хаясан шүү дээ. Юм эрэгцүүлэн боддог хүнд бол. Тийм байхад Мөрөн: АН төр барьж байхад илрэхгүй гэж хэлэх хэний ч бодоожоор зөв биздээ. Засагаа алдвал энэ хэрэг илрэнэ гээд АН-н томчууд: Эрүүгийн хуулиа, Үндсэн хуультайгаа өөрчлөх гээд улайраад байгааг хэн ч хараажаар мэдэгдэм юм биш үү.

  • тулга (November 25, 2015 9:48:07 pm )

    Бат Үүлийн МАХН буруугүй гэж хэлсэн гол шалтгаан нь ард түмний МАХН-г хардаж,бослого гаргахаас наахнуур байсан ард түмний уур бухимдал,хилэнг дарах арга байсан шүү дээ.МАХН хариуд нь Бат Үүлийг ганц худагт 14 хоног хорьж цагдсан шүү дээ..,Мөрөнд эрүү үүсгээд таг чимээгүй болсон нь МАХН тухайн үед 72 суудалтай байсаных юм шүү дээ.Бага баньд төрөлхи МАХН-хаа талд үйлчлээд олон парламентийн гишүүдийг шоронд хийх ажиллагааг дэмжсэн хүн ш дээ..,МАХН буюу МАН чинь угаасаа л худлаа түүхийг үнэн болгодог комуниётууд юм ш дээ.Намынхаа түүхийг хүртэл худлаа бичиж байсан нь нэгэнт ил болсон шүү дээ.МАН-д итгэдэг нь гэнэн цайлган сэтгэлийнх шүү дээ.

  • haimchig (November 25, 2015 11:07:17 pm )

    Bat vvl araich hvn alchih hvn bish gej bodoj bn

  • зочин (November 26, 2015 6:41:28 am )

    зугаатай юмаа үхсэн хүнээр шоудаад. сонгууль дөхөхөөр үүгээр шалтаглаж баахан шударга шударга бус хүмүүсийг золиос болгохоос өөр үр дүнд хүрч чадах уу

  • Зочин (November 26, 2015 9:00:20 am )

    Оросын зөн билэгтнээс асуусан чинь шууд хэлчихсэн юм бишүү? Цагаан толгойтой, малгайгаа гэрт нь орхисон, эхнэр нь сайн мэдэж байгаа, тодорхой хэрэг, маш их эрх мэдэлтэй хүмүүс , өөрсдийгөө хамгаалж байгаа, ард түмэн ам дамжин яридаг энэ тэр гээд хэлсэн юм бишүү?

  • zochin (November 26, 2015 9:30:48 am )

    Murung ene hereg deer udaan ajilluulaagui tsagdaagiin ajliin heseg kazinoogiin hergeer AN gishuudiig n abilga absniig n notlood shuuh yl ugch 3 gishuun shorond orood ebgui bolonguut Murung ajlaas n hussan shuu dee

  • зочин (November 26, 2015 9:33:13 am )

    Зоригийг хэн алсаныг Мөрөн л сайн мэдэж байгаа Бас тагнуулын байгууллага холбоотой.Мөрөнгөөс бусад гэрч,болон хэрэг дээр ажиллаж байсан арав гаруй хүн учир битүүлэг аллагын золиос болсон тул илрэх магадлал байхгүй.Зүгээр л улс төрийн шоу хийж байна. Сонгуулийн өмнө энэ хэргийг заавал сөхдөг тул эрх барьж байдаг энэ хоёр намын аль альных нь оролцоотой болсон хэрэг. Захиалагч,зохион байгуулагч нар гадаадад өдийд тансаглаж байгаа. Гүйцэтгэгч нар мэдээж бүгд үхсэн

  • zochin (November 26, 2015 9:36:03 am )

    99 onii 11 sard yg l iim yum bolson Murun tsagdaad joohon udsan bol AN iin buh bulhaig delgeh baisan tul aigaad ajlaas n zailuulsan

  • Tsogoo (November 26, 2015 12:15:35 pm )

    Bat Uul Zorig agsniig tsaash ni haruulsan bolohoor erunhiilugch Mongol ulsiin baatar tsol olgoson blgui de. Uneheer l ardchilsan hubisgaliig amjilttai zohion baiguulsan gej uzeed shagnasan bol Bat Uuliig bish Zorig agsand yagaad Mongol ulsiin baatar tsoliig nehen olgoj bolohgui bsan gej. Ene hereg unen zubuur l ilreesei. Yamarch gem buruugui negen irgen bitgii helmegdeesei gej bodoj bn

  • ЗОЧИН (November 26, 2015 4:31:23 pm )

    Ингэж зовж байхаар Оюун тэр 10 сард ирдэг Сибирийн шулам нэртэй Годунова гэдэг далдыг хардаг эмэгтэйгээр үзүүлчихээч. Ямар нэгэн сэжүүр гаргаж ирэх байлгүй, тэр өөрөө ярихдаа гэр бүл, хамаатан садан нь өөрсдөө хүсээд хандах юм бол хэлж өгч чадна гэх утгатай ярилцлага өгсөн байсан шүү дээ.

  • Mn (November 26, 2015 5:39:57 pm )

    Ter ued eldehdorj delgets duuren ineed aldaj batuul chatga harwah shahaj bsnig jiriin irged martaagui

  • Лалар (November 26, 2015 9:50:00 pm )

    Баривчилах хэрэгтэй

antalya rent a car