antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2015 9 comments

Д.Булганыг хар тамхины хэргээр баривчилжээ

нийтлэсэн Admin


Одоогоос 17 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн С.Зориг агсны эхнэр Д.Булганыг энэ сарын 14-ны өдөр гэгч эмэгтэйг цагдаагийнхан гэрээс нь баривчилсан. Түүнийг баривчил­сантай холбогдуулан хэвлэлээр янз бүрийн мэдээлэл өнөөг хүртэл гарсаар байгаа. Хамгийн гол нь Д.Булганыг яг ямар хэрэгт хамаатуулан цагдан хорих болсон гэдэг нь тодорхойгүй байгаа учраас хүн бүхэн сонирхох болсон билээ.
Тэгвэл Д.Булганыг талий­гаач С.Зоригийн хэргээр биш хар тамхины хэрэгт холбогдуулан саатуулсан гэх мэдээллийг баттай эх сурвалж өгсөн юм.Бид энэ талаар ЭЦГ-ын холбогдох хүмүүсээс асууж тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Шүүхээс түүнийг үргэлжлүүлэн 14 хоног саатуулах шийдвэр гаргасан. Гэхдээ энэхүү хугацааг сунгах шүүх хурал хаалттай болсон учраас энэ асуудал олон нийт хийгээд хэвлэлийнхэнд хүрээгүйгээс хэргийн сэжүүрийг таамаглахад ихэд бүрхэг болсон юм. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл хуулийн хяналтын аль ч шатны байгууллага Д.Булганыг яг ямар хэргээр саатуулсан тухай мэдээлэл өгөхгүй байгаа нь хачирхалтай.Түрүүч нь 1-р нүүрт

Ямартай ч төдийгөөс өдий хүртэл С.Зориг агсны хэргийн мөрдөн байцаалт нэг ч удаа зогсоогүй гэдгийг хуулийн эх сурвалж хэлж байна. Уг хэргийг шалгаж буй ажлын хэсэг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд байрлаж ажлын хэсэг сар бүр хийсэн ажлаа тайлагнадаг аж. Хэрвээ энэ хэрэгт ямар нэгэн тодорхой ахиц гараагүй бол яагаад гэсэн шалтгаанаа ч сар бүр холбогдох хүмүүст нь тайлагнаж, хэргийг сонгуулиас өмнө шийдэхийг үүрэг болгосон гэнэ. Олон нийтийн зүгээс энэхүү аллагын захиалагчийг л олж илрүүлээсэй гэсэн хүлээлт байдаг. Харин олон жил нам жим байсан хэргийг ийнхүү дахин гаргаж ирж буй нь сонгуультай холбоотой ээлжит шоу гэх хардлага нийгэмд байсаар байна. Хуулийнхан үнэхээр С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүнийг цагдан хорьсон бол тайлбар өгөхөөс татгалзах зүйл байхгүй баймаар.
Юутай ч Д.Булганыг саатуулагдсан гэдгийг сонс­сон иргэд хийгээд УИХ-ын гишүүд санал бодлоо цахим ертөнцөд илэрхийлсээр байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү твиттер хуудсандаа “С.Зоригийн хэрэг тун удахгүй илэрнэ гэж итгэж байна” гэжээ.
Харин зарим иргэдийн хувьд энэ хэргийг дахин сөхөгдөж, үнэн учир нь тайлагдана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Дашрамд хэлэхэд, Д.Булгантай хамт Эрдэнэтээс хоёр иргэнийг шалгаж байгаа талаарх “бор шувуу” ниссээр байгаа. Чухам хэн гэгч, ямар учраас шалгагдаж эхэлсэн нь тодорхойгүй байгаа ч улстөрийн хүчнээс цагдаагийн даргыг томилж байгаа цагт С.Зоригийн аллага “цоожтой” хэвээр байх болно гэдгийг ч зарим нэг хуулийнхан ил далд хэлсээр байгаа.
Магадгүй энэ үнэний ортой ч байж мэднэ. Учир нь аллага болсон өдөр одоогийн эрх барьж буй намын лидерүүд бүгд хэргийн газар дээр очсон гэдгийг хэвлэлүүд олонтаа онцолж байсан. Тиймээс энэ хэрэг лав л одоо илрэхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Харин дээр дурдьсанчлан хатагтай Д.Булган хар тамхины хэрэгт нэр холбогдсон гэдэг нь яалт ч үгүй бодит үнэн болж таарна.
Өөрөөр хэлбэл, аймшигт аллагын гэрч болсон энэ эмэгтэйг гэнэт сэжигтнээр байцааж, олон нийтэд зарлаж байгаа нь С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан байцаалт аваагүй, харин сонгуулийн өмнөх ээлжит шоу бололтой.
Хэрэв тийм биш бол 17 жилийн хугацаанд түүнээс асуугаагүй, тодруулах зүйл үлдсэн гэж үү. Ямартай ч энэ удаагийн баривчилгаа хэрхэх, цаашдаа яаж өрнөхийг урьдчилан тааварлахад хэцүү.
Сонгуулийн өмнөх ээлжит шуугиан чигээрээ замхрах уу, эсвэл үнэхээр Д.Булган гэгч учир битүүлэг эмэгтэй хар тамхины хэрэгт орооцолдсныг нь улстөрчид нууцын зэрэглэлд оруулчихав уу. Юутай ч бид энэ хэргийн талаар эргэж мэдээллэх болно.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Mendee (November 24, 2015 11:22:01 am )

    Baliaar Xar awgai

  • Anonymous (November 24, 2015 11:31:29 am )

    BALAIR

  • bbb (November 24, 2015 12:40:47 pm )

    ene bulgand ih no bii shu eruden shuuh heregte

  • Gegee (November 24, 2015 1:38:35 pm )

    Aluurchin ni bagadaad har tamhichin bolson yum bh da Aimaar muuhai zalitai avgai Zorigiin allagiin holbooton gedeg ni gartsaagui amid gerchtei hun aminii hereg gj haana ch bhgui sht ul muruu ballaj ertnees beldsen bh buruutaig ni notolchih zorigtoi aaviin huu bdggui yum bh da

  • төгс (November 24, 2015 2:37:02 pm )

    “С.Зоригийн хэрэг тун удахгүй илэрнэ гэж итгэж байна” gesen vgiig heden jiliin umnu neg erhem heleed songuulid yalj baisan dahin dabtagdah bii dee

  • zochin (November 24, 2015 2:54:15 pm )

    zorigiig hen alsaniig asuugaachee naadahaasaa

  • Anonymous (November 25, 2015 9:04:53 am )

    uuruu Oyunaa n yum bish vv. hoyr eregteitei bsn geed bdg. umnu n holbootoi bsn nuhur ireed allaga uildew uu. uls tur geheesee iluu er emiin negnee daramtalsan uildeliin zolios n Zorig agsan bj magadgvi.

  • Anonymous (November 25, 2015 9:06:05 am )

    sain l shalgaad vnen n oldoosoi

  • Anonymous (November 25, 2015 9:38:39 am )

    unen zuviig ni oloh heregtei dee. Uneheer Bulgan Zorgiin heregt hamaaralgui bol tiim hetsuu uym uzsen emegtei hun har tamhi hereglej uuriiguu saatuulj bsan bailgui dee. Zorigiin hergiig hurdan ileruulsen bol Bulgan har tamhi heregleech uu ugui ch uu. Tegeheer manai huuli huchniihen ajlaa hiij chadahgui bgaagaas ene emegtei iim baidald hursen baih magadlaltai shuu

antalya rent a car