antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 23, 2015 9 comments

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт 16 гишүүн нэгджээ

нийтлэсэн Admin

saihanbilegШийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийг огцруулах гарын үсэг цуглуулах аян парламентад өрнөж байна. Шийдлийн Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга гаргаж гарын үсэг цуглуулж буй. Учир нь   Оюутолгойн гэрээг Дубайд  үзэглэсэн нь Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэл гэдгийг УИХ-ын чуулганы үеэр мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар гарын үсэг зурсан гишүүдийн тоо 16 болсон гэнэ.  Энэ талаарх мэдээллийг өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга олон нийтэд цацлаа. Тэрээр “Дубайн гэрээг эсэргүүцэж, Оюутолгойгоос Монголын ард түмний хүртэх ашгийг наашлуулахын төлөө тууштай байгаа 16 гишүүнийг зарлая” хэмээв.

Хэрвээ 20 орчим УИХ-ын гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болох юм. Харин энэ  тоонд хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

1. Р.Амаржаргал
2. О.Баасанхүү
3. Б.Бат-Эрдэнэ
4. Су.Батболд
5. Ж.Батсуурь
6. Х.Болорчулуун
7. Ц.Даваасүрэн
8. С.Ганбаатар
9. Ц.Нямдорж
10. Ё.Отгонбаяр
11. О.Содбилэг
12. А.Тлейхан
13. Г.Уянга
14. Л.Цог
15. Д.Хаянхярваа
16. Ж.Энхбаяр


Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Монгол (November 23, 2015 8:31:06 pm )

    Шударга л иргэн-гишүүн мөн бол Сайханбилэгийг огцруулахаар гарын үсэг зурна.Харж л байя.Хэн нь шудрага вэ гэдэг нь удахгүй тодорно бизээ.

  • зочин (November 23, 2015 8:52:34 pm )

    Батцогт е сайд огцорсон нь дээр гэсэн юм яриад өөрийгөө шоудаад явж бж өөрөө яг зураагүй л байна даа.санаачлагаараа огцрох хэрэгтэй гэж бсан биз дээ.өөрөө зураач…ховор доо шударга хүн улаан цайм буруу бхад суудалдаа хоргодох уу?

  • Anonymous (November 24, 2015 7:15:22 am )

    Сонгууль дөхчихсөн байхад ЗГ огцруулж эдийн засгаа нураах гэсэн тэнэг нөхдүүд юм даа. Уянгаа гэж уран сайхны сэтгэлгээтэй люмпэн эм больж үз.

  • ИРГЭН (November 25, 2015 10:54:20 am )

    засгийн газраа огцруулах нь хэнд ашигтай вэ?. хэн хожих вэ? Зөвхөн ард иргэд л хохирно. Тэрийн оронд эдийн засгийн хүндрэлийг давахын төлөө хамттай зүтгээсэй.

  • Anonymous (November 25, 2015 1:17:18 pm )

    Сайханбилэгийг огцруулбал ард нийтээрээ эсэргүүцэх болно.

  • Зочин (November 25, 2015 4:17:52 pm )

    ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧИД ЗАСГААР ТОГЛОЖ ДУУСАХГҮЙ ДУУСАХ Ч ҮГҮЙ ЮМ БАЙНА. ЯМАР Ч ӨРГҮЙ БАЙСАН УЛСЫГ ӨРТЭЙ БОЛГОЧИХСОН. ЗҮГЭЭР БАЙСАН ДОЛЛАРЫН ХАНШИЙГ ӨСГӨЧИХСӨН ТОГТВОРТОЙ БАЙСАН ЭДИЙН ЗАСГИЙГ ХЯМРААЧИХСАН. ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧИД МОНГОЛ УЛСЫГ 21 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРТЭЙ УЛС БОЛГОЧИХЛОО. ОГЦОР

  • Anonymous (November 25, 2015 4:24:37 pm )

    хамгийн ичгүүргүй сонжуургүй эрх мэдэл албан тушаалд тухлан суух дуртай эрх мэдэл албан тушаалаас салж огцрох дургүй албан тушаалаас огцорч чаддаггүй авилгалд дуртай нам чинь дүр эсгэсэн ардчилагчид

  • зочин (November 26, 2015 6:49:44 am )

    цаашдаа унаад байх эдийн засаггүй, хүндрээд байх ард олны амьдралгүй, дээдлээд байх ёс жудаггүй болчихоод байж юунд нь эргэлздэг байна. Энхболдууд яагаад энэ шударга бусыг хараад суугаад байгаамб, орос шиг л байл даа

  • зочин (December 17, 2015 5:36:24 pm )

    хөөрхий муу сайханбилэгээр оролдоод байх юм. сайханбилэг баярцогтын хэтэвчинд хавчуулагдсан баярцогтын балайралын халхавч шүү.

antalya rent a car